Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 23]

One comment

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 23 – Галзуурал
“Бам!” “Бам!” “Бам!” “Бам!”
….
Зургаан аварга солир зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг бяцаллаа. Тэд бүгд газарт гүнж шигджээ.
Аварга солирнууд газарт буухад, газар хүчтэй хөдөллөө.
“Бүүм!”
Газар дээр зургаан том нүх үүслээ, тэд бүгд 10 метр өргөнтэй байлаа. Уг доргилт газар бүрт тараж газрыг чичирхийлүүлэн, замдаа таарсан байшингуудыг сүйтгэж моддыг хэвхчиж байлаа.
Хэдэн зуун метрын тойрогтой талбайг тэр чигт нь үнсэн товрого болгожээ.
Энэ аймшигтай дэлбэрэлт Хэсс хотод тэр чигт нь мэдрэгдсэн. Хэсс хотын хаалгаар гарч явсан Даяанчид, Давсон худалдааны пүүсийхэн мөн бусад хүчирхэг мэргэжилтнүүдэд гээд цөмөөрөнд нь энэ газраас ирж буй чичиргээн мэдрэгдсэн.
…..
Хүчний давалгаа Линлэйд хүрсэн ч, тэрээр яг л тэнэг мэт хөдлөлгүй зогсоод хүчний давалгааг өөр дээрээ авч байлаа.
Линлэй тэнэг юм шиг зогсоод, ганц ч алхам хөдлөлгүй мэгшин уйлна.
“Аа… аа… аа…” Линлэй яаж ярьдагыг мартсан мэт, хүндээр шархалсандаа тэнгэр өөд хашхирлаа.
Тэгээд Линлэй өвөг дээрээ сөхрөн оочив.
Линлэйд зүрх сэтгэл нь яг л хэдэн хэсэг болж буй мэт санагдана.
Линлэйн оюун санаанд гэнэтхэн Делинтэй хамт байсан дурсамж нь урсан орж ирж эхэллээ.
….
Анх уулзахад цагаан гэрэл цагаан дээлтэй, цагаан сахал үстэй хөгшин болон хувирсан. Тэгэхэд бяцхан Линлэй гайхширсан дуугаар, “Чи… хэн бэ?” хэмээхэд.
“Сайн уу жаалаа. Миний нэрийг Делин Кевоте. Би бол Пуанг эзэнт гүрний Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн!” Делин анх Линлэйд ингэж хэлж байсан.
….
“Делин өвөө, та яагаад юм ярихгүй байна аа? Миний газрын элементийн хүч хэр байна?” Анх удаа Линлэй шидтэний авъяасаа шалгуулсан.
“Сайн. Маш сайн. Чи газрын элементийн мөн чанар маш дээд зэрэглэлийнх юм.” Делин Кевотийн нүүр инээмсэглэлээр дүүрэн, “Өөрийн мэдлэгээс үндэслэвэл, чам шиг газрын элементийн мөн чанартай хүн мянгад ганц төрдөг.” Делин Кевотийн магтаал хүүгийн сэтгэлийг машид хөдөлгөсөн.
….
Пуанг эзэнт гүрний үеийн Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн болон залуу хүү. Ийнхүү Пуанг эзэнт гүрний Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэнгээр чиглүүлүүлэн залуу хүү шидтэн болох замаа эхэлсэн.
….
Шулуун цүүц сургуулийн аргыг ашиглан Чулуун сийлбэр хийж. Шидэт араатны ууланд бэлтгэл хийсэн. Делин Кевотийн зааврын доор, Линлэй гайхалтай амжилтанд хүрч чадсан.
Гэсэн ч Линлэй хүн бүрийн анхаарлын төвд орох үед…
Пуанг эзэнт гүрний үеийн Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэний сүнс Линлэйн ард байсанг хэн ч мэдээгүй.
….
“Линлэй. Ирээдүйд, чи өөртөө найдаж байх хэрэгтэй.” Делин өвөөгийнх нь төрх Линлэйн толгойд сүүлчийн удаа бууна.
Дэлхийг чичиргэх хориотой шид болох ‘Тэнгэрлэг солир’-ыг хэрэглэснийхээ дараа Делин Кевоте сарнин алга болохдоо.
“Линлэй. Баяртай.”
“Үүнийг санаж яваарай. Сайхан амьдраарай.” гэсэн.
…..
Түүний зүрх сэтгэл үргэлж тогтвортой байдаг байсан… Учир нь ардаас, үргэлж Делин өвөө нь дэмждэг байсанд юм.
Гэсэн ч одоо…
Делин өвөө нь үүрд орхиод одлоо. Үүрд!
“Яагаад. Яагаад.” Линлэйн хоолой чичирхийлнэ. “Тэнгэр минь, эхлээд миний ээжийг, дараа нь аавыг минь. Тийм байж яагаад Делин өвөөг минь хүртэл авч байгаа юм бэ?”
“Яагаад!!!” Линлэй толгойгоо өргөөд, тэнгэр өөд хашхирлаа.
Түүний хоолой тэнгэрт цуурайтаж байсан юм.
“Аа… аа…” Линлэй тамир нь барагдан өвдөг дээрээ сөхрөн оочлоо. Түүнийг хэр чангаар хашхирч мэгшин уйллаа ч, сайхан сэтгэлт хөгшин дахин хэзээ ч гарч ирэхгүй.
Тэр үүрд явсан.
“Делин өвөө.”
Линлэй урьд өмнөхөөсөө ч илүү тогтворгүй, тэнхээгүй болсон мэт санагдана. Сүнс нь тун тогтворгүй болсон байлаа. Ээжгүй. Аавгүй. Харин одоо ингээд Делин өвөө нь өөрийг нь үүрд орхин одлоо.
Одоо дэргэд үлдсэн цор ганц нэгэн нь Бэбэ, ингээд Делин Кевотийг байсан гэдгийг мэдэх хүн үгүй.
“Эзэнтээн. Линлэй эзэнтээн!” Бэбэ Линлэйг зандачвал.
Линлэй Бэбэрүү харснаа.
“Бэбэ.” Линлэй гэнэтхэн Бэбэг тэврээд авлаа.
“Эзэнтээн. Та түрүүнээс хойш Делин өвөө гэлээ. Делин өвөө гэж хэн юм бэ? Би сая аймшигтай сүнслэг энерги тэсрэхийг мэдэрсэн. Тэр юу байсан бэ?” Бэбэ тээнэгэлзэнэ.
Линлэйн сэтгэл Делин өвөө гэх нэрийг сонсох бүртлээ шаналж байлаа.
Тэрээр долгойгоо гудайлган Хуйларч буй луу бөгжрүүгээ харлаа. Гэхдээ… Делин өвөө дахин гарч ирэхгүй.
“Шярр.” Гэнэтхэн цуврал дуу сонсдвол, Линлэй эргэн харлаа.
Аварга солир доороо ягаан дээлтэй зүйл мөлхөн гарч ирж байв. Ганц тэр ч биш. Бусад тав нь ч гэсэн удаанаар гарч ирж байв.
Тэнгэрлэг солир – газрын хандлагат хориотой шид.
Хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн энэ шившлэгийг ашигласан бол тэр зургаа эргэлзээгүй үхэх байсан. Гэсэн ч Делин Кевотед жаахан ч болов шидийн хүч байгаагүйгээс болоод ийм зүйл болжээ.
Шидийн хууль дээр үндэслэвэл, шидийн хүч бол элементийн мөн чанар гэх цэргийн армийг удирддаг генерал. Мөн сүнслэг энергиэр ч гэсэн хүчирхэг шидэт шившлэгүүдийг дуурайн хийх боломжтой байдаг.
Харин Делин Кевоте элементийн мөн чанараа сүнслэг энергийнхээ хүчирхэг тэсрэлтээр удирдан Тэнгэрлэг солир шидийг хэрэглэж сүнсний энергиэ шавхсан.
Гэхдээ түүнд шидийн хүч байхгүй болохоор, бүх сүнсний энергиэ шавхсан ч, Тэнгэрлэг солир шидийн 10-20% ийн хүчийг л ашиглаж чадсан. Хэдийгээр, хориотой шидний 10-20% хүчтэй шид ч гэлээ зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг үхлийг ирмэг дээр аваачихуйц байжээ.
Зургаан ягаан дээл хараад, Линлэй зүрх сэтгэл хэмжээлшгүй уур хилэнгээр дүүрлээ.
“Аа!!!!!” Хашхираад Линлэй нэг ягаан дээлтэй хүнрүү аянга мэт давшлаа. Онцгой тогтоол гүйцэтгэгч ч Линлэйг өөррүү нь ирэхийг хараад, айсандаа нүд яг л сар адил болсон болжээ.
“Аа!!!!!” Линлэй түүний гарнаас угзран, нүцгэн гараараа хоёр хэсэг болгон тасар татан хаялаа.
“Үх.” Линлэй өөр нэг Онцгой тогтоол гүйцэтгэгчийн толгой тасдлаа.
“АААААА!” Линлэйг хурц хумс гуравдах онцгой тогтоол гүйцэтгэгчийн цээжийг нэвтэлж зүрхийг нь хага базлаа.
“Үх!” Дөрөвдэхийнх нь хоолойг боон аллаа.
Тэрээр тэд нарын махыг идэж цусыг нь уухыг хүсжээ.
“Аа!!!!!” Линлэй тав дахь Онцгой тогтоол гүйцэтгэгч дээр ирлээ. Тэрээр маш хүнд шархдсан байх ба өөрийгөө ч хамгаалах чадваргүй байхад нь, Линлэй хоёр хөлөөс нь бариад хоёр хэсэг болгон тасдлаа.
Зургаа дахийнх нь хувьд…
“Чи… чи…” Хүнд шархадсан зургаадахь Онцгой тогтоол гүйцэтгэгч, өмнөх аймшигтай дүр зургийг хараад, Линлэйг чөтгөрийн ертөнцөөс ирсэн чөтгөр хэмээн харж байлаа. Тэрээ айснаасаа болоод хамаг бие нь салганаж, эцэст нь ухаан алдан унаад үхчихэв.
Хэдийгээр зугаа дахь Онцгой тогтоол гүйцэтгэгч үхчихсэн байсан ч, Линлэй толгойг нь цохин үргэлжлүүлэн бяцалсаар байлаа.
Үүнийг хараад, Бэбэ ч гэсэн битүүхэндээ айв.
Холоос харах дайчид бүгд тэнэг болтлоо айцгаажээ. Тэд хүн хэзээ ч ийм аймшигтай догшин байхыг харж байгаагүй. Одоогийн хувьд энэ Линлэйн үнэн байдал. Түүний бие бүхэлдээ эмтэрсэн хайрс болон цусаар хучигдсан байх бөгөөд хар алтан нүд нь улаанаар гэрэлтэж байлаа.
“Эзэнтээн, та… танд юу болоо вэ?” Бэбэгийн санаа зовжээ.
Линлэй зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг алсаныхаа дараа тамир нь барагдан сөхрөн суужээ. Юуг харахгүй байх түүнийг чухам юу бодож байгааг таамаглах боломж байсангүй.
“Эзэнтээн.” Бэбэ Линлэйг түхвэл.
Линлэй гэнэтхэн толгойгоо өргөтөл, нүднээс нь дахин нулимас бөнбөрч эхэллээ. Тэрээр толгойгоо гудайлган, ахин уйлж эхэллээ.
….
Зургаан аварга солир бууж хэдэн зуун метрын газрыг үнс нурам болгосон. Дээрээс нь чөтгөр шиг зүйл зургаан ягаан дээлтэй эрчүүдийг алсан.
Тэгтэл, тэр чөтгөр шиг зүйл одоо ингээд уйлж байна.
….
Хэдэн зуун метрын цаанаас 10 мянга гаруй хүн үзнэ. Эдгээр хүмүүсийн хэн нь ч үзэж байгаа зүйлээ ойлгохгүй байлаа.
“Чөтгөр уйлж байна гэж үү?”
Бүгд мэл гайхацгаав.
“Тэр чөтгөр үнэхээр… гунигтай харагдаж байна.” Залуу хүн дэргэдээ байх найздаа эргэлзэнгүй хэлэхэд найз нь аажуухнаар толгой дохилоо.
Үзэж байсан хүмүүс огтхон ч ойртолгүй уг аймшигтай үзэгдлийг харна. Тэд урд нь байгаа хүн дор хаяж 8-р зэрэглэлийн хүчирхэг нэгэн байгаа гэдгийг мэдэж байлаа.
“Чөтгөр уйлж байна гэж үү?” Иел, Жорж болон Рэйнолд нар нэлээд холоос дөнгөж ирж байхдаа энэ үгийг сонссон.
“Зам тавь! Зам тавь!” Иел ууртайгаар хашхирлаа.
Тэр даруй, Давсон худалдааны пүүсийн хамгаалагчид тэнд үзэж байсан хүмүүсийг хажуу тийш түлхвэл. Иел тэр гурав тулааны талбарын төврүү гүйцгээлээ.
Гэхдээ бүгд тэнд хүрч очоод, бүгд цочирдолд орцгоолоо.
Хэдэн зуун метр доторх зүйл цөм сүйдсэн байх ба зургаан солирын тогоог харвал, аварга солир хэр хүчирхэг болох нь харагдана. Мөн тэнд зургаан хүний цогцос байх бөгөөд алсан хүн нь хэр харгис болох нь харагдаж байлаа.
Чөтгөрийн бие, эмтэрсэн хайрсаар хучигдчихсан байлаа. Чөтгөрийн дэргэд байх Бэбэ болон газарт зоогдсон адамантин илдийг хараад Линлэй болох нь тодорхой боллоо.
“Гуравдугаар дүү.” Иел тэр хэд тэр даруй гүйн очлоо.
Монроэ Давсон одоо л хүрч ирлээ. Тэр тэр даруй ирээд тушаалаа, “Түргэн, зургаан цогцсыг цэвэрлэ. Давсон худалдааны пүүс ийм зүйл хийснийг хэнд ч мэдэгдэж болохгүй.” Ийн хэлээд Монроэ Давсон тэр даруй яваад өглөө.
“Гуравдугаар дүү.” Иел, Жорж болон Рэйнолд нарын санаан зовжээ.
Линлэй Фэнлай хотод Клайдыг алахаар ирэх үед, Иел түүнийг луугийн цуст дайчин болж хувирдаг болохыг мэддэг болчихсон байсан. Тэгээд Жорж Рэйнолд хоёрт ч гэсэн хэлчихсэн. Тиймээс, хүнд илдийг ойшоохгүй байсан ч Бэбэг хараад Линлэй гэдгийг нь тодорхой мэдлээ.
Линлэйн бие багахан чичирхийлнэ.
Линлэй толгойгоо өргөн ах дүүсрүүгээ хараад эцэст нь нэг юм ам нээлээ. “Залуусаа…”
“Явцгаая, түргэхэн шиг.” гэснээ. “Чи Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг алчихсан. Хэрэв Гэрэлт сүм чамайг олбол, чамайг зүгээр явуулахгүй.” гэж хэлээд Линлэйд тусаллаа.
Линлэй ч хөл дээрээ бослоо.
“Бэбэ. Явцгаая.” Линлэй Бэбэг тэврээд урагш алхлаа.
Иел ч Линлэйг хүнд илдээ анхаарахгүй байгааг анзаараад. “Гуравдугаар дүү, хүнд илдээ.” гэв.
“Хүнд илд?” Линлэй толгойгоо эргүүллээ. Хэсэг хормын дараа учрын ойлгон, очиж хүнд илдээ авлаа.
Тэр мөчид, Давсон худалдааны пүүсийн хүмүүс хүрч ирээд, түргэхэн шиг цогцоснуудыг цэвэрлэлээ.
“Гуравдугаар дүүд юу болсон юм бол?” Жорж ийн хэлэхэд.
Иел толгой сэгсрээд. “Мэдэхгүй юм даа. Бэбэ зүгээр байна. Тийм байтал яагаад Гуравдугаар дүү ингэтлээ шархалсан юм бол доо? Тэр яг л сүнсээ алдчихсан мэт болчихож.”
Линлэй Давсон худалдааны пүүсийн хүмүүсээр замчлуулан, жижиг гудамжийг өнгөрөн нууцлаг байранд хүрч ирлээ.


Өмнөх

Дараах

 

Advertisements

1 comments on “Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 23]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s