Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 22]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах

Ном 7: Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 22, Амь тавьсан нь

“Хаах!” Зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчид нэгэн зэрэг газар дэвсэх үед газраас цагаан гэрэл цацарч байлаа. Бэбэ газар луугаа шурган орох үед түүнийг цагаан гэрэл цохилоо.

“Вооош!”

Зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчид хурдтай ухрахтай зэрэгцэн, 6 талтай цагаан гэрэл тархаж байлаа. Үсрэлт бүртээ Линлэй зуун метр газар л хороож байгаад эцэст нь, газарт уналаа.

Хөөрөх техник….

Энэ нөхцөл байдалд, түүнд шившлэгээ хэлэх хангалттай хугацаа байсангүй Хөөрөх техник.

“Хааааах!” Бэбэ зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчдийн бүтээсэн 6 хошуут одонд хүрч зүрхэлсэнгүй. Харин ч эсрэгээрээ Бэбэ агаарт үсрэн гарлаа. Яг энэ мөчид, таван Онцгой тогтоол гүйцэтгэгчид агаарт гэнэт гарч ирлээ. Тэдний дөрөв нь Линлэйтэй ижил өндөрт байсан бөгөөд нэг нь түүнээс арай өндөрт байв.

“Вооа!” Нэг нь дээр нь, нөгөө дөрөв нь бүсэлчихсэн, харин үлдсэн нэг нь түүний доор хүлээж байлаа.

Цагаан гэрэл цацарч, зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчид Линлэй болон Бэбэг тамгалан 8 талт дүрс үүсгэлээ.

“Юу гээч хараал идмэр нь вэ?” гэсээр Линлэй гайхан зогслоо.

Делин Кевотийн хоолой Линлэйн толгойнд орж ирэн

“ Энэ бол тэдний нэгдэн хийж буй агуу ихийг устгах хүчтэй тулааны гэрлийн ки(qi). Гэхдээ Гэрэлт Дуганыханд нууц бий. 5000 жилийн өмнөх Гэрэлт Дуганы нууц бол тэдний дайралт тийм ч хурдтай биш.

Тэд сургуулилт хийн тулааны кигээ ижилсүүлж, хүн бүрийн ки тогтвортой байвал минутын зөрүү гарна. Хэрвээ энэ янзаараа зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчид кигээ нэгтгээд л байвал байж боломгүй их хэмжээний хүчийг гаргах болно.

“Воош.”

Дээрээс, доороос, урдаас, ардаас, зүүнээс тэгээд баруунаас зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчид Линлэйтэй зэрэгцэн унана. Зургаан дайчин бүгд зэвсэглэжээ.

Бултах газар үгүй!

Бэбэ ууртайгаар “Эзэнтээн” хэмээн хэллээ. Линлэй хариуд нь “ Бэбэ, доор байгааруу нь довтлоё. Хэрвээ нэгийг нь л дуусгаж чадвал энэ дүрс эвдрэх болно” гэж хэлбэл.

“Мэдлээ.” Гэв.

Линлэй болон Бэбэ, хүн болон шидэт араатан, доош хурдтай унаж доор байх 9-р түвшний дайчинруу довтоллоо. Гэсэн ч 9-р түвшний дайчинд айсан шинж ч байсангүй. Бүр уруул нь татвалзан хошин царайнаас нь басамжилж байгаа нь илт харагдана.

“Трүүүүм.”

Цагаан гялбаа ирж байлаа. Түүний өөдөөс гэрэл яг л нар шиг цацарч байх үед бусад тав нь түүн рүү довтолж байлаа. Түүнийг буухаас нь өмнө Онцгой тогтоол гүйцэтгэгч Линлэй Бэбэ хоёрын дундуур цавчлаа.

Линлэй бүгдийг нь үл тоон урд байх  Онцгой тогтоол гүйцэтгэгчдээ төвлөрөн луун сүүлээрээ довтоллоо.

‘Цавчих!’ Линлэй цээжиндээ илдний шарх авлаа. Линлэй юутай ч харьцуулашгүй өвчин мэдэрч, түүний хамгаалах хайрс цуурч эхэллээ. Түүний зүсэгдсэн шархнаас цагаан гэрэл цацарч яг л шатаж байгаа юм шиг мэдрэгдэн, Линлэйн бүх бие чичирч байсан ч Онцгой тогтоол гүйцэтгэгчрүү луугийн сүүлээрээ довтолж байлаа. Шинэхэн цус Линлэйн цээжнээс урсана.

Хуягт ирт нуруун луугийн хайрс илдийг хааж чадахгүй байв.

“ Илдний цавчилтын хүч нь Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнийхээс бага зэрэг л сул байна.” Делин Кевоте машид гайхаж балмагджээ.  Тулааны үеэр Онцгой тогтоол гүйцэтгэгчдийн хүч итгэмээргүй нэмэгдэж байлаа.

Гэрэлт сүмийн дайсан Гэгээнтэн зэрэглэлийнх байсан ч, энэ хосолсон дайралт хэзээд ялахуйц байлаа!

“Ахх!” Луугийн сүүл Онцгой тогтоол гүйцэтгэгчийг барих үед Линлэйн доороос гэнэт хүчтэй гэрлээр цохилоо. Линлэй сүүлнээсээ аймшигтай өвдөлтийг мэдэрч байсан ч урд байгаа дайсандаа л анхааран цааш үргэжлүүлэхээр шийдлээ. Тэгээд хар алтан нүдээрээ түүнийг цоо ширтлээ.

“Хммм.” Онцгой тогтоол гүйцэтгэгч хүйтнээр инээлээ.

“Бмм.”

Цагаан гэрэл Онцгой тогтоол гүйцэтгэгчийн урдаас цацарвал, Линлэйн луугийн сүүл өөрийн мэдэлгүй хамгааллаа. Линлэйн хүч нь дайсны хүчинд шууд хариу өглөө.

Яг энэ үед, бас нэг Онцгой тогтоол гүйцэтгэгч Линлэйрүү довтолж байлаа.

Бэбэ Линлэйн мөрнөөс татаж Онцгой тогтоол гүйцэтгэгчийн өөдөөс довтоллоо. Гэхдээ түүний эхний довтлогоог 5 илд тоссон бөгөөд цохилт аван ухарлаа.

“Бэбэ!” Линлэй санаа зовон хэллээ.

“Зүгээрдээ” гэсээр эргэлдэн хөл дээрээ буусан Бэбэ хэллээ. Гэсэн ч түүний үсэн дээр цусны толбо харагдана. Бэбэгийн хамгаалалт үнэхээр гайхалтай. Гэсэн ч тэр арьс үсэндээ гэмтэл авчээ.

Онцгой тогтоол гүйцэтгэгчид Бэбэг гайхан ширтэнэ.

Хэтэрхий догшин юм. Тэд Сүүдрийн хулганы арьсыг нь л нэвтэлж чадлаа гэж үү? Онцгой тогтоол гүйцэтгэгчид хүчтэй дэлбэрэлтээр 9-р зэрэглэлийн шидэт араатны арьсийг л нэвтэлж байгаад гайхацгаалаа.

Бэбэгийн хамгаалалт ийм гайхалтай байхад Линлэйн хайрс нэг л цохилтонд хагаран унаж байлаа.

Зургаагийн дундаас нэг нь “Бай бол Линлэй. Харин энэ Сүүдрийн хулгана төвөг учруулж байна. Гэхдээ Линлэйг устгах илүү хялбар байх болно” гэж ориллоо.

Илдний нэг л зүсэлт түүний хамгаалалтыг үгүй хийж, хэдхэн цавчилт л түүнийг хөнөөхөөр байв.

“Энд чинь юу болоод байна аа?! Тэдний гэрлийн хүч хязгааргүй мэт л байна!”

Линлэй хилэнгээр дүүрч архиран, түүнрүү довтлох , зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчидрүү савраараа дайрч байлаа.

“Шкрээ!” Бэбэгийн исгэрээн салхийг зүсэж байлаа. Зургаан тогтоол гүйцэтгэгчдийн биеийг гэрэл бүрхэн Линлэй Бэбэ хоёрын эсрэг дайрах үед Линлэй Бэбэ хоёр сөрөг дайралтад бүх хүчээ гаргаж байлаа.

“БАМ!!!”

Солиорсон мэт цохилтууд үргэлжилсээр л. Хоёр тал хоёулаа хамгаалтыг умартан, дайралтандаа л анхаарч байлаа.

Зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчид удааширч байлаа.

Линлэйн ихэнх хайрс нь унаж олон шарх авчээ. Хайрсан дундаас нь цус урсан гарах бөгөөд дан ганц хайрс нь ч биш Линлэйн сүүл нь хүртэл хүчтэй гэмтэл авав.

Линлэй дан ганц шархнаасаа ч цус алдсангүй. Бүр цусаар бөөлжиж байлаа.

“Тэдний хамгаалалт…” Яг одоо Линлэй үнэхээр уурласан байв.

Эцэст нь тэр өөрөөс нь хүчтэй хамгаалалттай хүмүүстэй уулзлаа. Энэ Онцгой тогтоол гүйцэтгэгчид гэрлийн хүчийг үнэхээр гайхалтай ашиглаж байна. Тэдний угсарсан дайралтууд хүчтэй бөгөөд хамгаалалтанд нь ч сул зай алга. Линлэйн дайралт тэдэнд нөлөөлөхгүй байлаа.

“Та зүгээр үү?” гайхсан Бэбэ асуулаа. Энэ гялалзсан нүд Линлэй рүү санаа зовсон байдлаар харж байлаа.

Бэбэ Линлэйг бодоход тогтвортой байлаа. Энэ зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарын гол бай нь Линлэй. Нэмж хэлэхэд Бэбэ Линлэйг бодоход илүү хамгаалалт сайтай. Дахиад л Бэбэгийн үсэн дээр цусны толбо нэмэгджээ.

“Зү-зүгээрээ” гэсээр Линлэй уруулан дээрх цусаа арчлаа.

“Саяных эхний дайралт байсан юм.”

Зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчдийн нэг нь “Чиний хамгаалалт тийм ч муу биш юм. Бидний дайралтыг хэр удаан тэсэхийг чинь харцгаая л даа.” гэхэд.

Өөр нэг нь “Нөхдөө, цаг үрэхээ болъё” гэснээ.

“Урагшаа” гэж орилон давшлаа.

Олон барилга газартай тэгшлэгдэж, аймшигтай тулаан болж байгаа болохоор тэднийг дайчид холоос ажиглана. Гэхдээ энэ аймшигтай тулаанд тэд ойртож үл зүрхлэнэ.

Гэрлийн энергийн хүчирхэг аура тэдний зүрхийг айдаст автуулна.

Зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчид Линлэйн эсрэг зэрэг дайрч 6 гэрлийн хүчээр довтоллоо. Цагаан гэрлэн ханаар хашигдсан Линлэйд зугтах газар үгүй.

Линлэй газар уналаа.

“Раааааагх!” Линлэй уурлан архирч, нуруунаасаа хүнд илдээ сугалан гаргаж зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарын өөдөөс цавчлаа.

“БООМ.” Тэдний хэн нь ч бултсангүй. Тэгээд дараа нь гэнэтхэн хурдтай хөдөлж эхэллээ.

“Цавчих!”

Бусад тав нь Линлэйн биеийг үргэлжлүүлэн цавчсаар л байлаа. Линлэй сарвуу, сүүл, нуруун дах гадасаа хэрэглэж тэднийг ухрахад хүргэлээ.

Линлэй өвдөглөн суулаа.

Линлэй хайрс эмтэрч, бие нь ч цуцаж, цээжиндээ авсан шарх нь ч эдгээхгүй байлаа. Цээжинд авсан шархнаас нь цус зогсолтгүй урсаж байв.

Гэсэн хэдий ч Луунцуст дайчны хүч түүнийг хурдан нөхөн сэргээж байлаа.

Линлэйн булчин нь татганан чичгэнэж байсан ч ахин нэг удаа эднийг ашиглах хэрэгтэй. Олон удаагийн дараалласан хүчтэй дайралтуудаас болоод Линлэйн толгой эргэж байлаа.

“Дараагийн удаа чи үхэх болно.”

Зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчдийн нэг нь дээрэнгүй хэллээ. Айдсаар дүүрсэн Бэбэ Линлэйн доор нуугдана. Ганц Бэбэ ч биш Линлэй ч гэсэн айдас цөхрөлөөр дүүрсэн байлаа.

“Хмф.” Линлэй ууртайгаар толгой сэгсэрч, тулаандаа хүчээр төвлөрөх гэж оролдож байлаа.

Их цус алдсанаас болж нүд нь бүрэлзэж байлаа. Яг энэ мөчид, шидэт гялбаа хуйларч буй луун бөгжнөөс цацарч цагаан дээл, цагаан сахал, цагаан үстэй өвгөн болж хувирлаа.

“Делин өвөө.” Линлэй уулга алдлаа. Тэр яагаад Делин Кевоте гэнэт гарч ирснийг ойлгосонгүй.

Тэрээр Линлэйтэй анх уулзаж байсан шигээ түүнрүү хараад. Хөнгөхөн инээмсэглэн Линлэйн толгойг иллээ.

“Линлэй ирээдүйд чи өөртөө итгэж сураарай.” Ийн хэлээд царайндаа инээмсэглэл тодрууллаа.

“Делин өвөө, та чинь юу…” Линлэй хөшлөө.

Делин Кевоте гэнэтхэн агаарт хөөрлөө. Газраас  хэдэн метр хөөрөөд гараа дэлгэлээ . Делин Кевотоос гэнэтхэн аймшигт сүнслэг энергийн тэсрэлт гарлаа.

Яг одоо Делин Кевоте туйлын амар амгаланг мэдэрч байна.

“Өнгөрсөнд би Пуант эзэнт гүрэнд амьдардаг байхад миний амьдрал бэлтгэл хийх аллага үйлдэхэд л оршдог байсан. Тэнд байхдаа, би үнэхээр биеэ тоосон  хэцүүхэн амьтан байсан. Надад хүүхэд, ач зээ ч гэж байгаагүй. Гэхдээ Хуйларч буй луу бөгжтэй 5000 жилийг үдсэнээр миний зан чанар өөрчлөгдсөн. Тэгээд би чамтай уулзсан Линлэй.”

Агаарт хөөрсөн ч гэсэн Делин Кевоте Линлэй рүү ширтсээр л байлаа.

“Делин өвөө та юу хийх гээд байна аа?”  Линлэйд муу ёрын совин төрөн ийн асуухад….

“Би чамайг өсөж том болох алхам бүрийг чинь ажигласаар ирсэн. Сэтгэл дотроо чиний амжилт бүрээр бахархаж байна. Чи бол миний жинхэнэ ач хүү ” ийн хэлбэл түүний сүнслэг энерги улам нэмэгдлээ.

Асар их сүнслэг энергийг Линлэй, зургаан онцгой тогтоол гүйцэтгэгчид, тэр ч бүү хэл хаа хол байгаа дайчид ч мэдэрч байлаа. Зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчид бүгд гайхширч орхижээ.

“Линлэй битгий уйтгарла. Үнэндээ би Хуйларч буй луун бөгжинд гацчихсан байсан. Надад ирээдүй байхгүй мэт л санагдаж байлаа. Харин одоо эцэст нь өөрийн хүчээ үзүүлэх цаг нь болжээ.”

Гэсэн ч одоо Линлэй айснаасаа болоод чичирч байна.

“Юу болоод байна аа?!” Зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчид үнэхээр айжээ. Энэ сүнсний хүч үнэхээр хүчирхэг ч тэднийг айдаст автуулахаар тийм хүчирхэг юм гэж үү.

Түүний сүнслэг энерги Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн хүний сүнснээс ч хүчирхэг энерги ялгаруулж байлаа.

“Воооошш!” Хэсс хотын өнцөг булан бүрт байх газрын элементийн мөн чанар Делин Кевотеруу урсан ирнэ. Делин Кевотийн аймшигтай хүчирхэг сүнслэг энерги, газрын элементийн мөн чанарыг нэгтгэж эхэллээ.

Ямар ч шидийн хүчгүй. Энэ бол цэвэр сүнслэг энергиэрээ л газрын элементийн мөн чанарыг удирддаг шившлэг юм.

Энгийн үед, газрын шидийн дайралтын хүч маш сул байдаг. Гэсэн ч Делин Кевотийн хийж буй шид бол маш аймшигтай хүчтэй.

“ТЭНГЭРЛЭГ СОЛИР!”

Делин Кевотийн сүнс бүдгэрч буйвч, хоолой нь машид тайван байв. Зургаан аварга солир тэнгэрээс буун ирж, өнөөх зургааг бяцалж орхилоо.

“Вишшш.” Эдгээр газрын элементийн мөн чанараас үүдэлтэй, байшин шиг хэмжээтэй солир, маш хурдтайгаар өнөөх зургаан эр дээр буун бяц дарлаа. Уг зургаан  Онцгой тогтоол гүйцэтгэгчид аймшигтай хэдий ч, солирт л даруулаад дуусгавар боллоо.

“Линлэй.” Делин Кевоте  Линлэй рүү хараад. “Баяртай.” Гэхэд.

Линлэй цагаан дээл, сахал, үстэй өвөө рүүгээ харвал.

“Үүнийг санаж яв. Сайхан амьдраарай.” Делин Кевоте инээмсэглэл тодруулснаа…. яг л утаа сарних мэт замхран алга боллоо.

Линлэй амаа нээсэн боловч амнаас нь нэг ч үг унасангүй. Өөрийн эрхгүй нулимс нь хацрыг даган урсвал.

“Аа…Аа!!!” Түүний юу хэлэх гэж байгаа нь мэдэгдэхгүй бөгөөд, Линлэй уйлан тэнгэр лүү архирч байлаа.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s