Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 21]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 21 – Хувь тавилан
Клайдын хэлсэн зүйлийг сонсоод Линлэй дуугаа хураалаа.
“Хаха, Линлэй, чи одоо жинхэнэ дайсан чинь хэн болохыг мэдсэн биз дээ? Гэхдээ чи Гэрэлт дугантай сөргөөцөлдөж чадахаар хүчтэй билүү?” Клайд сүрхий гэгч нь инээд алдлаа. Клайд үхнэ гэдгээ мэдэж байсан тул, үхэх үедээ ихээхэн хэмжээний эмх замбараагүй байдал авчирхаар шийджээ.
“Чи үнэнг хэлсэн биз?” Линлэй сөөнгө хоолойгоор хэллээ.
Үнэндээ, Линлэй Клайдын хэлсэн зүйлд хэдийнээ итгэчихсэн, учир нь энэ л Гэрэлт сүм Клайдад Тавилангын хамгаалалт яагаад өгсөн болох хамгийн дөхөм тайлбар байсан юм.
“Чи намайг үнэн ярьж байгаа эсэхийг мэдэж байгаа.” Клайд сүрхий инээд алдбал.
Линлэй дуугаа хураажээ.
“Линлэй, чи бол Луугийн цуст дайчны дээр гоц ухаант шидтэн. Гэрэлт сүмийн нүдэнд, чи нууцлаг шидэт аргын ачаар 9-р зэрэглэлд хүрсэн надаас ч илүү бололцоотой нэгэн. Ирээдүйд, чи Гэгээнтэн зэрэглэлийн Агуу дайчин болохын дээр Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн болох чинь лавтай. Хэрэв энэ нууцыг би чамд задлаагүйсэн бол, чи намайг алсан байсан ч, Гэрэлт сүм чамайг алахгүй байх байсан байх.” гээд Клайд хүйтнээр инээлээ.
Линлэй ойлгож байлаа.
“Клайд үнэнээ хэлсэн.” гэх Делин Кевотийн хоолой Линлэйд дуулдлаа. Түүний туршлагаас үзвэл, түүний хэн нэгэн үнэнээ хэлсэн эсэхийг тогтоох чадвар нь Линлэйгийнхээс илүү юм.
Линлэй ч Делин Кевотед машид итгэдэг.

Энэ удаа, Кэян гудамд, ягаан дээлтэй зургаан ширүүн байрын царайтай эрс байх нь үзэгдэнэ. Тэр зургаагаас хүйтэн аура ялгарах ба ойр орчмынх нь мэргэжилтнүүд тэднээс дайжиж байлаа.
Тэр зургаа Клайдын эдлэнг зорьж байв.
“Вэйтр, энэ Даяанчдын байгаа газар гэдэг нь баттай биз?” Нэг ягаан дээлтэй эрх сулхан дуугаар асуувал.
Ягаан нөмрөгтнүүдийн ахлагч эр толгой дохиод. “Тийм ээ. Миний ойлгосноор Даяанчид Клайдын эдлэнд байрлаж байгаа. Бидний даалгавар маш чухал. Тэдэнтэй хамт гадагш гарвал бидэнд л сайн.”
Энэ зургаа бол сүмийн шүүхийн зургаан онцгой тогтоол гүйцэтгэгчид юм.
Тэд дөнгөж л Хэсс хотод ирээд байгаа бөгөөд энэ л тэдэнд байгаа ганц хаяг байсан юм. Хэдхэн минутын өмнө бүх Даяанчид явчихсан. Тэд хоцорцгоожээ.
“Ххмм? Яагаад энд хэн ч байхгүй байна?”
Клайдын хоосон эдлэнд орж ирээд эргэн тойрноо хараад тэд төөрөгдөлд орцгоолоо. Бусад таван онцгой тогтоол гүйцэтгэгчид Вэйтрруу харна. Вэйтр бол уг салааны ахлагч билээ.
“Дотогш орцгооё.” Вэйтр тайвнаар хэллээ. Тэр зургаа ч эдлэнрүү чиглэсэн ч, дотор нь хэн ч байсангүй.
“Линлэй, хаан эцгийг минь суллаач. Эцэг минь чамд бүгдэнг нь хэллээ шүү дээ.” Арын хаалганаас чанга хоолой сонсдлоо. Тэр даруй, зургаан онцгой тоглоол гүйцэтгэгчид арын хашааруу явцгаалаа.
Зургаан эрийн царай хувьс хийв.
“Линлэй?”
Тэр зургаа мэлрэн ширтэнэ.
“Линлэй? Түүний нэр улаан жагсаалтанд байдаг. Олж харангуутаа ал.” Зургаан онцгой Тогтоол гүйцэтгэгч түргэвчлэн арын хашааруу гүйлээ.
Сүмийн шүүхэд хоёр онцгой жагсаалт байдаг. Нэг нь улаан жагсаалт харин нөгөөх нь хар жагсаалт.
Улаан жагсаалтанд байгаа хүнийг харангуутаа алах ёстой хэдий ч, тийм ч их хүчин чармайлт гаргах шаардлагагүй. Харин хар жагсаалтанд байдаг бол бай-гаа юу ч болж байсан алах ёстой.
Үнэндээ бол, Линлэй ирээдүйн бололцоогоороо бол, ирээдүйд гэрэлт сүмд том аюул занал учруулж чадахуйц учир хангалттай хар жагсаалтанд орно. Гэсэн хэдий ч, Гэрэлт сүмийн дээд албан тушаалтнууд зугтаж байхдаа, Линлэйг сүмийн гишүүн биш учир, ээжийнхээ үхлийн талаар олж мэдэж чадахгүй хэмээн итгэж байсан. Тиймээс л, түүнийг улаан жагсаалтанд оруулсан.
Сүмийн шүүхийн онцгой тогтоол гүйцэтгэгч нар машид хүчтэй. Тэд бүгдээрэй 9-р зэрэглэлийн дайчид бөгөөд нууцаар Линлэйг бүсэлж эхэллээ.
….
Клайдын эдлэнгийн арын хаалганы ард байдаг жижиг гудамжинд.
Линлэй төмөр ташуур мэт сүүлээрээ Клайдыг ороочихсон байлаа.
“Хаан эцгийг чинь суллах ий?” Линлэй Шакаруу ширтээд хүйтнээр инээснээ. “Би аавыг чинь суллаж болно, гэхдээ миний аав ээж яах болж байна? Хэдийгээр Гэрэлт сүм ээжийг минь алсан байлаа ч, аав чинь дор хаяж тал хариуцлагыг нь үүрэх ёстой. Харин аавын минь үхэлд аав чинь талаас илүү хариуцлагыг нь үүрэх ёстой.”
Линлэй ийн хэлээд сүүлээ улам хүчтэй ороолоо.
“Тас, тас.” Клайдын биенээс хачин чяхрах чимээ дуулдана. Клайдыг ороосон луугийн сүүлээ дахин чангалж эхэлжээ.
“Аа! Аа! Линлэй, намайг шуудхан алаад аль!” Клайд зовлонтойяа хашхирвал.
“Тас.”
Клайдын хоёр гар тасран оочлоо. Одоо бол, Клайдын бэлхүүс Линлэйн сүүлэнд улам л хүчтэй ороогдож байгаа болохоор эмэгтэй хүнийхээс ч нарийхан болжээ.
“Үх.”
Линлэй Клайдруу хараад сүүлээрээ улам хүчтэй ороолоо.
“Паа!” Клайдын амнаас цус оргилон гарч царайн улаан хүрэнтлээ. Цус гарахын хажуугаар Клайд зогсолтгүй ханиалгаж байлаа.
Одоо…
Клайдын нурууг нь хугалан бүсэлхийгээр нь хоёр хуваавал арьс нь л биеийнх нь дээд доод хэсгийг холбож байлаа.
Клайд минчийж хүрэнтсэн царайтайгаар хэдэнтэй, “Аа… Аа…” гэлээ. Тэгээд төд удалгүй амьсгалхаа больж, сүнс нь энэ дэлхийг орхин одлоо.
Гэхдээ одоо, Линлэй аз жаргал мэдрэхгүй байв.
Гагцхүү түүнд гүн гүнзгий уй гашуу, гуниг л мэдрэгдэж байв.
Шака, Кайсэр, гүнж болон Догшин аянга салааны бүх хүлэгт баатрууд Линлэйруу ширтэнэ. Олонхынх айдастаа автжээ. Клайдыг яаж үхсэнийг хараад, тэд өшөө авахаар оролдож зүрхэлсэнгүй. Тэд Линлэйг одоо явна хэмээн найдна.
Линлэй хар алтан нүдээрээ бусадруу нь ширтлээ.
“Ханиалгах.” Шака хоолойгоо засах бөгөөд духаар нь хар хөлс нь цувна. Аав нь үхсэн хэдий ч, тэрээр өөрөө үхэхийг хүсэхгүй байлаа.
Линлэй сүүлээ намилзуулаад, эргэж харан яваад өглөө.
“Бэбэ. Явцгаая.” Бэбэг дуувал.
Энэ бүх хугацааны туршид түүний дэргэд байсан Бэбэ яг зэрэгцэн алхах гэж байснаа гэнэтхэн зогсвол, биеийнх нь бүх үс орвийж байв… Тэр даруй, Линлэй гэнэтхэн тал бүрээс аюул мэдэрлээ.
“Вишшш.”
Хэд хэдэн салхи салхилбал Линлэйг тойроод зургаан газраас ягаан дээлтэй хүмүүсийн дүрс үзэгдлээ. Линлэй Бэбэ хоёрыг бүсэлжээ. Дөрөв нь байшингийн дээвэр дээр байх бол үлдсэн хоёр нь гудамны төгсгөлд зогсож байв. Линлэйд зугтах газар байсангүй.
“Сүмийн шүүхийн онцгой тогтоол гүйцэтгэгчид.” Линлэй даруй эдгээр хүмүүсийн өмссөн хувцаснаас нь хэн болохыг нь ойлголоо.
Энэ үзэгдлийг хараад Шака тэр хэдийн царай хувхай цайлаа. Зургаан тогтоол гүйцэтгэгч ганц Линлэйг бус тэнд байсан хүн бүрийг бүсэлжээ.
“Ноёнтн, би бол Фэнлайн хааны овгийн хоёрдугаар ханхүү. түрүүлээд явахыг минь зөвшөөрнө үү.” Шака тэр даруй ийн хүслээ.
Кайсэр тэднийг гадуур хувцсаар нь л Онцгой тогтоол гүйцэтгэгчид гэдгийг нь анзаарсан. Тэрээр даруй, “Ноён онцгой тогтоол гүйцэтгэгчид ээ, би бол Кайсэр, Гэрэлт сүмийн зарц. Намайг түрүүлээд явуулж байж болох уу?” Кайсэр Сүмийн шүүхийн Онцгой тогтоол гүйцэтгэгчид онцгой аргатай гэдгийг мэднэ. Одоогийн нөхцөл байдлаас үзвэл, түүнд хийж чадах зүйл үгүй.”
“Кайсэр чи явж болно.”
Гудамны төгсгөлд байсан нэг ягаан дээлтэй эр хүйтнээр ийн хэлбэл.
“Мэдлээ.” гээд Кайсэр даруй гудамны төгсгөлрүү гүйлээ. Тогтоол гүйцэтгэгчид ч түүний замыг хаалгүй зугтаалгалаа. Кайсэр Фэнлай хаант улсын мэргэжилтэн ч гэлээ, үнэн хэрэгтэй Гэрэлт сүмийн ариун хүлэгт баатар юм.
“Ноёнтоон, би яах юм?” Шака тэр даруй хэлбэл.
“Ноён онцгой тогтоол гүйцэтгэгчид ээ.” Гүнж даруй тэд нараас явуулахыг гуйв.
Гэхдээ тогтоол гүйцэтгэгчид тэдэнрүү харсангүй. Тэд машид ухаалаг. Кайсэр энд байсан ганц 9-р зэрэглэлийн дайчин. Линлэйд одоогоор зугтах боломжгүй байгаа. Гэсэн ч Шака тэр хэдийг явахыг зөвшөөрчихвөл, Линлэйн одоогийн хүчнээс үзвэл, түүнд зугтах боломж гарчихаж магадгүй.
Линлэй өнөөх зургааруу хүйтнээр ширтээд.
“Намайг алахыг хүсээ юу?” Линлэй ийн тайвнаар хэллээ. Тэрээр өөртөө бүрэн итгэлтэй байв. Тэрээр аварга луунууд дайрах үед ч гэсэн эсэн мэнд зугтаж чадсан шүү дээ.
Зургаан онцгой тогтоол гүйцтгэгчид Бэбэ, Линлэй хоёрыг алах амаргүй байх болно. Линлэйн биеийг хамгаалах хайрс бол тоглоом биш.
“Улаан жагсаалтанд орсон нэгнийг харангуутаа алах ёстой.” гэснээ Вэйтр хүйтнээр инээв.
Тэр зургаа Бэбэ Линлэй хоёрруу л цоо ширтэн бусдыг нь үл тоож байлаа. Сүмийн шүүхийн дээд албан тушаалтнууд, Линлэйг Луугийн цуст дайчин гэдгийг мэднэ. Луугийн цуст дайчин бол дөрвөн агуу дайчдын нэг. Тэд яахан түүнийг дорд үзэх билээ дээ.
“Өө? Харангуутаа ална аа?” Линлэй луугийн сүүлээ эргэлдүүлж эхэллээ.
“Вишш!” Ган мэт луугийн сүүлээрээ Линлэй газрыг хуваан хар алтан нүдээрээ тэднийг цоо ширтлээ.
“Ноён Онцгой тогтоол гүйцэтгэгч нар аа.” Шака тэр хэд машид айжээ.
“Явцгаая!” Догшин аянга салааны нэг нь хашхирвал, салаа тэр чигтэй гудамны төгсгөлрүү хөдөллөө. Догшин аянга салаанд 10-аас ч олон 8-р зэрэглэлийн хүлэгт баатрууд үлдсэн. Энэ эрчээрээ бол 9-р зэрэглэлийн дайчдад ч тэднийг зогсоохд хэцүү.
Линлэй нүд гэрэлтээд ирлээ.
Тэгээд даруй зүүн талынхаа ханыг чиглэв. Тэрээр ханыг юу ч биш мэт, яг л том шидэт араатан шиг нууж орхилоо.
“Бам!” Хойд зүгрүү хурдтайгаар зугтаж байсан Линлэй хана мөргөлөө.
“Вишш.”
Зургаан онцгой тогтоол гүйцэтгэгчдийн биенээс халуун цагаан гэрэл дүрэлзэж эхэллээ. Тэд гэрлээр холбогдон, зургаан хошуут од үүсгэжээ.
Линлэйг уг зургаан хошуут одны нэг үзүүр нь мөргөв.
“Бам!”
Линлэй яг л Ягаан шивээст баавгайд цохиулсан мэт санагдлаа. Түүний бүх бие чичигнэн гэдрэг шидэгдлээ. Түүнийг Онцгой тогтоол гүйцэтгэгч нар бүсэлжээ.
“Аа!!!”
Догшин аянга салааны хүмүүсийн бие зургаан хошуут одонд тэслэгдэж, энд тэндгүй цус урсгана. Уг зургаан хошуут одон хүрсэн Догшин аянга салааны хүн бүр үхжээ.
“Энэ юу вэ?” Линлэй цочирдов.
“Линлэй, түргэхэн шиг чадах чинээгээрээ зугт! Энэ Сүмийн шүүхийн хосолсон дайралтын аргын нэг.” Делин Кевоте Линлэй Бэбэ хоёр аюулд байгааг тэр даруй мэдэрлээ. Хэрэв тэд Линлэй Бэбэ хоёрыг бариад авбал, тэр хоёр зугтаж чадахгүй.
Тэд Линлэй Бэбэ хоёрруу давшлаа. Зургаан хошуут од болсон тэдний хурд буурч эхэлжээ.
“Аа!
Шака болон үлдсэн хүлэгт баатрууд зургаан хошуут одон хүрч чадахгүй байсны дээр зугтаж ч чадахгүй байлаа. Зургаан хошуут од тэдэн нэг нэгээр нь хүрэн алж байв.
Нүд ирмэхийн зуурт, Шакагийн хүмүүсээс нэг нь ч үлдсэнгүй.
Гэхдээ Линлэй Бэбэ хоёр улам бүр шахагдсаар байлаа.
“Эзэнтээн, энэ цагаан зүйл үнэхээр хүчирхэг юм. Хоёулаа яах вэ?” Бэбэ айж байлаа.
Линлэй уг цагаан зүйлийг хүчийг мэдэрч байлаа. Энэ цагаан зүйл түүний биед хүрэхэд, хамгаалалтын хүчнээс нь үл хамаараад түүнд аймшигтай их өвдөлт мэдрүүлж байсан юм.
“Бэбэ, чи газар доогуур харин би тэнгэрээр зугтая!” Линлэй оюун санаагаараа ийн хэлээ.
Тэгээд тэд бараг л зэрэг нэг нь тэнгэр өөд харавсан сум мэт дутаах бол нөгөөх нь газарт нүх ухан дутаалаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s