Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 20]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 20 – Бүтэн түүх
Хоолны газарт.
Клайдын эдлэнгээс Даяанчдын бүлэг явах нь харагдвал, Линлэй ч учиргүй баялав. Даяанчдын бүлэг 50 гаруй хүнтэй байгаа нь илт харагдаж байв. Ийм том бүлэг эндээс явна гэдэг Даяанчдын бүлэг цөм эндээс хөдлөж буйн илрэл аж.
“6-7 өдөр өнгөрлөө. Шака надтай уулзсан гэдгээ Клайдад бараг хэлчихсэн байх. Клайд ч гэсэн намайг ойрхон байгаа гэдгийг гадарлачихсан биз.”
Линлэй яг л салхи шиг хөдлөөд хоолны газраас гараад явчихав.
Нуруундаа хүнд илдтэй хэдий ч, салхины хандлагат шидийн тусламжтайгаар, хөдлөхөд амархан байв. Гэхдээ мэдээж энэ нь түүний 7-р зэрэглэлийн шидтэн болсонтой нь холбоотой. Хэрэв гуравдугаар зэрэглэлийн шидтэн энэ шившлэгийг хийсэн бол адил нөлөө гарахгүй байх байсан. “Бэбэ, арын хаалгыг ажигла.” Линлэй Бэбэд оюун санаагаараа ийн хэлбэл.
Бэбэ “Мэдлээ.” гэв.
Линлэй Клайдын эдлэн дээр ирээд өөр нэгэн шившлэг шившиж эхэллээ. “Салхин хайгуулч”.
“Вишш!”
Гэнэтхэн Линлэйн тэндээс зүг бүрт хэдэн зүйлс тарцгаавал Линлэй ч нүдээ аниад Салхин хайгуулчидтай холбогдлоо.
“Ххмм? Арын хаалганы ойролцоо цугларч байна уу?”
Салхин хайгуулч шившлэг нь ганцхан биет зүйл болон объект л илрүүлж чаддаг. Царай харуулж чаддаггүй. Гэсэн ч, Салхин хайгуулчийн ачаар Линлэй эдлэнд байсан хүмүүс арын хашааруу яаравчилж байгааг мэдэж чадлаа. Товчхондоо, тэд зугтахаар зэхэж байсан юм.
“Ххмм. Бодсончлон.” Хэсэг чимээгүй болсноо, Линлэй Клайдын эдлэнгийн урд хашаанаас хөдөллөө. Линлэй хурдан агаад чимээгүй арын хашааруу явна.
“Түргэл!” Клайд ууртайгаар бархирна.
“Арын хаалгаар явцгаая. Нэн даруй Хэсс хотоос явъя.” Клайд шууд хэллээ.
Хааны гэргий эргэлзэж эхэллээ. “Эрхэм дээдсээ, бид энд амьдарч болохгүй гэж үү? Яагаад-?
“Тап!”
Клайд хатныхаа нүүрэн дундуур алгадаад авлаа.
“Хангалттай!” хэмээн Клайд архираад.
“Түргэл. Морьдоо март. Та хоёр, гүнж эхнэр хоёрыг минь хариуцаж авч яв.” Клайд хоёр хүлэгт баатардаа ийн тушаагаад гуравдахаар нь хаалгыг онгойлгууллаа.
Харин Линлэй энэ бүгдийг хиймэл толгодын ард нуугдаж харангаа хүйтнээр инээмсэглэж байв.
“Бодож буйгаар минь бол. Энд нэг ч Даяанч үлдээгүй.” Линлэй хиймэл толгод дээрээс хурдтай буун Клайд тэр хэдэд харагдалгүй булан эргэж арын хаалгаруу эргэлээ. Тэгтэл Линлэй эргэнгүүтээ мэлрэн зогслоо.
Арын хаалган дээр Бэбэ зогсож байлаа.
“Хяяаааххх.” Арын хаалга нээгдэж эхэллээ.
Бэбэ даруй ойролцоох зэрлэг өвсрүү орж нуугдлаа. Бэбэ ердөө л атгасан гарны хэмжээтэй учир зэрлэг өвс түүнийг бүрэн нууж чадаж байлаа.
“Бэбэ. Клайдыг ганч ирэнгүүт надад хэлээрэй.” Линлэй булангын үзүүрт нуугдаад, хар хайрсаар биеэ хучиж эхэллээ. “Сик.” Дух, нуруу, тохой болон өвдөгнөөс нь хурц гадас ургаж эхэллээ.
Мөн төмөр ташуур мэт луугийн сүүл урган гарч иржээ.
Линлэйн нүд гэнэтхэн Хуягт Ирт Нуруун луугийн хар алтан нүдтэй адилхан болчихов.
Бүрэн хувирал! “Салхины хандлагат дэмжлэгийн шид – Суперсоник.” Энэ мөчид, Линлэй салхины шидээр хурдаа нэмлээ. Луугийн хувиралд орсон Линлэй бие нь хүчний хязгаараа эвдэж буйг мэдэрнэ.
Одоо бол, 3600 паунд адамантин илд хүртэл түүнд нөлөө үзүүлэхгүй.
Клайд хүмүүстээ үргэлжлүүлэн тушаасаар, Догшин аянга салааны нэг цэргээрээ хаалгыг онгойлгууллаа.
Клайд өөрөө хаалгаар Шакагийн хамтаар гарч ирэв. Гүнж болон гэргий нь ч гэсэн Догшин аянга салааны хамгаалалт доор тэднийг даган гарч ирэв. Харин Кайсэр ардаас нь хамгаалан явна.
“Эзэнтээн, Клайд гараад ирлээ.”
Клайд эдлэнгээсээ гарч ирвэл, Бэбэгийн хоолой Линлэйн оюун санаанд дуулдлаа. Энэ бүх хугацаанд булангийн үзүүрт нуугдаж байсан Линлэйн нүдэнд гэнэтхэн оч асаж эхэллээ.
“Вишшш!”
Тэрээр асар хурдтай урагш давшлаа.
“Вишш!”
Нүд ирмэхийн зуурт, хар, хүний хэмжээтэй зүйл 70метрийн цаанаас Клайдын эдлэнгийн арын хаалгаруу давшилна. Гэнэ алдсан Клайдыг харах үед, тэр хүн шиг зүйл хэдийнээ түүний хажууд ирчихсэн байлаа. Энэ дүр зураг Клайдын сэтгэлд маш танил санагдана. Түүнийг хариу үйлдэл үзүүлэхээс ч өмнө, маш хүчтэйгээр бариад авлаа.
“Бүү хөдөл. Эс бөгөөс үхнэ шүү.” Линлэй хоолой Клайдын яг чихэн дээр сонсдоно.
“Аа!” хатан хаалгаар гарч ирлээ. Линлэйг харсан тэрээр айн хашхирав. Гэсэн ч сап хийх дуугаар хатны толгой агаарт хөөрхөн уналаа.
Линлэй түүнийг савраараа тасар татжээ.
Хатны толгойгоо тасдуулсан цус тал бүрт цацран бие нь үхэд хийн ойчлоо.
“М…Мангас!” Гүнж айн гэдрэг дутаалаа.
“Эрхэм дээдсийг сулла!” Шакатай хамт үлдсэн Догшин аянга салааны хүлэгт баатруун тэр даруй Линлэйруу дайрах гэтэл, нэгэн сүйтгэнэсэн хар зүйл тэдний зүг давшиллаа. Бяцхан сүүдрийн хулгана, Бэбэ, гэнэтхэн хагас метр урттай болоод хувирчихлаа. Тэрээр жагсаалаасаа гарсан байсан хоёр дайчдыг тасар татан хаячихав.
“Та нарын хэн чинь ч эсэргүүцэж чадахгүй. Эсэргүүцээд нэмэргүй.” Линлэй хүйтэн хоолойгоор ийн хэллээ.
Энэ мөчид, Кайсэр ч гэсэн дайрахаар завдлаа.
“Ноён Кайсэр, энэ… энэ юун мангас вэ?” Гүнж ихэд айжээ. Гэсэн ч Клайд Шакад бүх зүйлийг тайлбарлачихсан байсан болохоор тэрээр энэ мангас чухамдаа Линлэй гэдгийг мэдэж байлаа.
Бие нь хар хайрсаар хучигдсаны дээр дух, нуруу, тохой болон өвдөг зэргээс нь гадас мөн дээрээс нь яг л төмөр ташуур мэт сүүл урган гарч ирсэн байлаа.
Линлэй одоо луугийн сүүлээрээ Клайдыг ороосон байх ба сүүлнийхээ жаахан хүчээр л Клайдыг хөдөлгөөнгүй болгож чадаж байлаа.
Энэ үзэгдэлд хүн бүр цочирдсон юм.
“Кайсэр. Энэ удаа чамд ямар ч боломж байхгүй.” Линлэй хүйтэн өнгөөр хэллээ.
Кайсэрын царай барайгаад явчихлаа. Тэр Линлэйн эсрэг 1 vs 1 хийсэн ч ялна гэдэг нь баталгаатай биш. Тэрнээс гадна, Линлэй өөртэйн ижил түвшний шидэт араатантай хамтардаг.
Кайсэр тэр хоёртой тулалдаж чадна гэдэгтээ итгэлгүй байлаа.
Мөн одоо Клайд Линлэйд баригдчихаад байна, Кайсэрт үнэхээр боломж алга.
“Ли… Линлэй! Хаан эцгийг минь сулла!” Шака ууртайгаар хашхирвал.
Линлэй Шакаруу хар алтан нүдээрээ хүйтнээр ширтлээ.
Шака ярихдаа чичрэхгүй байж чадахгүй байлаа. Одоо бол, Линлэйн гадаад төрх хүн бүрийг айлгаж байсан юм. Догшин аянга салааныхан ч гэсэн Клайдыг даган Линлэй, Бэбэ хоёртэй тулалдан нядлуулж байсан. Тэд тэднийг хэр хүчирхэг болохыг мэднэ.
“Линлэй.” Клайд өршөөл эрнэ…
“Тап!”
Линлэй Клайдын бөгжтэй хурууг нь тасдаж аваад гүнж болон Кайсэрын хүмүүсрүү шидчихэв.
“Аа… аа!” Клайд эсэргүүцэж чадсангүй.
“Клайд, би заавал ална.” Линлэй шуудхан хэллээ.
Клайдын царай хувьс хийн, яг л бар мэт Линлэйруу харлаа.
Гэсэн ч Линлэйн хүйтэн, сэтгэл хөдлөлгүй хар алтан нүдийг хараад мэлэрч орхив.
“Одоо чамд хоёр сонголт байна. Эхнийх нь эрүүдүүлэн үхэх. Хоёр дахь нь ээжийг минь хэн алсан болохыг хэлээд зовлонгүй үхлээр үхэх.” Линлэй тайвнаар ийн хэллээ.
Линлэй Клайд шиг хүнтэй харьцах хамгийн сайн арга бол юмсыг тодорхой болгох гэдгийг мэдэж байлаа.
Эс бөгөөс, Клайд өөрт нь амьд үлдэх найдвар бий хэмээн бодох болно. Тэгээд тэр найдварын төлөө, шүдээ хавиран хариулахаас татгалзах байсан.
“Үгүй! Хэрэв чи намайг өршөөхийг…!” Линлэй дахин нэг хурууг нь тасдлаа. Тэгээд тайвнаар, “Чи үхэх болно. Ганцхан асуултанд үнэнгээсээ хариулаад өвдөлт мэдрэлгүй үхмээргүй байна уу?”
“Эрхэм дээдсээ!”
Кайсэр даруй гүйлээ.
“Кайсэр, чи бүгдэнг нь алахыг хүсээ юу?” Линлэй хар алтан нүдээрээ Кайсэрруу ширтлээ. Кайсэр ч тэр даруй зогслоо. Тэр Линлэй Бэбэ хоёрыг энд байгаа бүх хүмүүсийг алж дөнгөхүйц хүчтэй гэдэгийг мэдэж байв.
Кайсэр хүртэл арай ядан л зугтаж чадах байх. Хэрэв Линлэй Бэбэ хоёр хамтдаа дайрвал, түүнд ялах боломж огт гарахгүй. “Аа…!” Кайсэр юу хийхээ мэдсэнгүй.
Линлэй Кайсэрруу харна.
Клайдын царай цонхийн духнаас нь хар хөлс цувж байлаа. Линлэйн сүүлний хүч л Клайдыг чардайлгаж байв.
“Сайн бод. Удаан бодох тусам л чи зовох болно.” Линлэй хайрсаар хучигдсан савраараа Клайдын чихийг тасдлаа.
“Үгүй ээ!”
“Тас.”
Зүүн чихээ тасдуулсан Клайд, “Линлэй, муу новш, муу ад зэтгэр!”
“Цаг явсаар л.” Линлэй савраараа Клайдын нүүрэнд аажуухан хүрлээ.
“Энэ удаа чиний нүд. Надад хэлээч, баруун уу эсвэл зүүн үү?” Линлэйн царай ямар ч сэтгэл хөдлөл үзүүлэхгүй байв. Клайд Линлэй руу найдвар тээн харцаа чиглүүлэхэд, түүнд хайрсаар хучигдсан сэтгэл хөдлөлгүй хар алтан нүд л үзэгдлээ.
“Хэрэв шийдэж чадахгүй байгаа бол, би шийдээд өгье. Дараа нь зүүн чихийг чинь, харин одоо баруун нүдийг чинь.” Линлэй савраараа түүнд хүрлээ.
“Үгүй ээ! Яръя. Яръя.” Клайд гиншиж байв.
Линлэй савраа татаад. “Ярь.” гэвэл.
“Би яръя, яръя.” Үнэндээ Клайдын нүдэнд нулимс үзэгдэж байлаа. Тэрээ ихэд балмагджээ. Линлэйд түүнийг өршөөх бодол үгүй. Юу ч болсон тэр үхнэ. Гагцхүү ярьвал, зоволгүй үхнэ. Эс бөгөөс, зовж тарчлан үхнэ.
Догшин аянга салааны нэг ч хүн үг сөрж зүрхлэхгүй байлаа. Линлэй Бэбэ гэх энэ хоёр хэтэрхий аймшигтай аж.
Клайд дотроо галзуурсан мэт архирна. “Гэрэлт сүм, энэ удаа та нар намайг ардаа орхисон. Ирээдүйнд аймшигтай дайсантай болсон гэж намайг л битгий буруутгаарай даа!”
“Линлэй, би чамд хэлье. Жил бүл, Гэрэлт сүм Гэрэлт Дээд эрхт ноёлогчид ариун сүнсээр өргөл барьдаг. Гэрэлт Дээд эрхт ноёлогчид хоёрхон зүйл хэрэгтэй байдаг: Итгэгчдийн сүсэг бишрэл, мөн ариун сүнс.” Клайд шууд хэлбэл.
Линлэй сэтгэл хөдлөлгүй нүдээр Клайдруу ширтээд. “Миний ээжид тэр зүйлээ хийсэн үү?” гэтэл.
Клайд үргэлжлүүлэн, “Гэрэлт Дээд эрхт ноёлогчид ариун сүнс санал болговол, Гэрэлт дээд эрхт ноёлогч Сүмд маш их бэлэг бэлэглэдэг. Тэр жил… миний дүү Патерсон бид хоёр Гэрэлт дуганаас гарч явсан юм. Тэр үед би ээжийг чинь хараад мэл гайхаж орхисон. Түүний нүд ариухан хийгээд гэмгүй харагдсан. Ээжийг чинь анх хармагцаа л, нэг зүйл зурвас хийн орж ирсэн. Надад ээжийн чинь сүнс маш ариухан гэдэг нь мэдрэгдсэн.” Үүнийг сонсоод л, Линлэй үлдсэн зүйлсийг нь таамаглалаа.
“Аавыг чинь энгийн хүн байсан болохоор, би шууд л Патерсонд ээжийг чинь хулгайлуулахыг тушаасан. Тэгээд дараа өдөр нь ээжийг чинь Гэрэлт сүмд аваачсан.”
Клайд гүнзгий амьсгаа аваад. “Ээжийн чинь сүнс машид цэвэр ариухан байсан. Гэрэлт сүм түүнийг алж, сүнсийг нь Гэрэлт Дээд эрхт ноёлогчид өргөл болгон өгөхөд, Гэрэлт дээд эрхт ноёлогч урьд өмнөхөөсөө ч их бэлгийг хишиг болгон хүртээсэн.”
“Тиймээс л тэд надад өмнөн хэнд ч өгч байгаагүй тэнгэрлэг хишгийг хүртээсэн юм. Тэр хишгийн ачаар би 7-р зэрэглэлээс шууд 8-р зэрэглэл хүрсэн. Хэдийгээр ирээдүйд гаргах амжилтыг минь хаасан ч, би үүнд маш сэтгэл хангалуун байсан. Тэрнээс гадна, надад Гэрэлт дуган Гэгээнтэн зэрэглэлийн Тавилангийн хамгаалалтыг өгсөн.”
Клайд Линлэйруу харснаа, “Ээжийн чинь сүнс үнэхээр цэвэр ариухан байсан болохоор надад олон зүйл өгсөн. Эндээс харахад л, ээжийн чинь сүнсийг өргөл болгосон хүн хэр их ашиг хүртсэн нь төсөөлөгдөж байгаа биз.”


Өмнөх

Дараах

 

Advertisements

2 comments on “Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 20]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s