Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 19]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 19 – Амьсгаагаа барьсан нь
Линлэй даруй тэндээс явж, өөрийн эдлэндээ ирлээ.
Клайдынхаас буцах замд, Линлэйн царай ихэд сэтгэл дундуур байгаа байртай болжээ. Энэ мэдээ Линлэйн нөхцөл байдлыг улам л хүндрүүллээ.
“Линлэй. Яах гэж байна даа?” Делин Кевоте Хуйларч буй луу бөгжнөөсөө гарч ирлээ.
Клайд Линлэй хоёрын эдлэн хоорондоо нэлээд зайтай. 5000 жилийн өмнө Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байсан Делин Кевоте хүртэл Фаллэн Леафд баригдчихна гэж айлгүй гарч иржээ.
“Би юу?”
Линлэй хоёр нударгаа хооронд нь цохиод. “Тэвчинэ. Би тэсвэртэйгээр хүлээх болно.”
Делин Кевоте ч сэтгэл хангалуун толгой дохилоо. Тэрээр Линлэйг аялалынхаа үеэр хэрхэн өсөж томрохыг ажиж байсан. Тэрээр Линлэйг яг л ач хүү шигээ санаж хайрладаг.
Тэр Линлэйгээр хэтэрхий хүнд зүйлс хийлгэхийг хүсдэггүй.
“Линлэй. Санаа зовох хэрэггүй.” Сахлаа илбэн, Делин Кевоте итгэл дүүрэн. “Фаллэн Леаф магадгүй Клайдтай зүгээр л хамт аялаж ирсэн байх. Тэр тэднийд тийм ч удахгүй биз. Клайд хаан байхдаа хүртэл, Фаллэн Леафаас албан тушаал доогуур байсан. Дээрээс нь одоо бол… түүний хаант улс хүртэл устчихсан, түүний нөлөө нэлээд буурсан байгаа. Тиймээс, миний тооцоолсноор бол, Гэрэлт сүмийн шинэ Ариун нийслэл Хэсс хот биш байх. Тиймээс, Фаллэн Леаф энд удахгүй.” гэвэл.
Линлэй ч хариу толгой дохилоо.
Өмнөн Ариун нийслэл Фэнлай хот Шидэт араатны уулын шидэт араатнуудад бүрэн устгагдсан. Иймд Гэрэлт сүм дахин ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй. Үнэндээ, Хэссийг шинэ нийслэл болгох нь тохиромжгүй, учир нь Хэсс шинэ хилтэй нэлээд ойрхон байрлалтай.
Эцсийн эцэст, Шидэт араатны уулын хаан, Дилин, Ариун нэгдлийн газар нутгийн хагасыг нь авах хүртлээ газар нутгаа тэлнэ хэмээн хэлсэн. Одоогоор, тэд Ариун нэгдлийн газар нутгийн гуравны нэгийг эзэлчихээд байгаа. Хэрэв үнэхээр л газар нутгийн хагасыг нь авбал, Хэсс хот ч гэсэн унах нь гарцаагүй.
Хэидэнс болоод Гэрэлт сүмийн дээд албан тушаалтнууд хүртэл Дэд оршихуй зэрэглэлийн Дилиныг эсэргүүцэж чадна гэдэгтээ эргэлзэж байгаа.
Хэдийгээр Гэрэлт ёүм хараахан бүх хүчээ гаргаагүй ч гэлээ, Дилины эсрэг хүчээ гаргавал, ганцхан тулааны төлөө бүхэл бүтэн мянган жил хадгалсан нөөцөө ашиглах шаардлагатай болно.
Харин Хэидэнс тэгж зүрхлэхгүй.
“Хүлээе.”Линлэй гүнзгий амьсгаа аваад, өөрийгөө тайвшрууллаа. Тэр Клайдыг хаана байгааг мэдэж байгаа. Тиймэс ямар нэгэн алдаа л гаргадаггүй юм бол, Клайд зугтахгүй.
Шакагийн эдлэнгийн эсрэг талын хоолны газарт, Линлэй хоёр зарцынхаа орсон хоолны газарт орон Шака Клайд хоёртой эргүүлдэнэ.
Тэр өдөр.
Линлэй ханцуйгүй цамц өмссөн байх ба булчин нь мэдэгдэхгүйц ил харагдана. Хоёр гарных нь булчин болоод нуруундаа хүнд илд үүрсэн нь түүнийг хүчирхэг нэгэн гэдгийг нь илтгэж байлаа.
Хүнд илдтэй дайчин!
Линлэй ихэвчлэн энэ төрхөөрөө хүмүүст харагддаг. Дайчдын өөр хооронд нь бэлтгэл хийснээс үүсэх булчин, хүчирхэг бие, ашиглаж буй хүнд илдээр нь жагсаадаг.
“Хоёр таваг шарсан мах бас хоёр шил тореадор.” Линлэйг ийн чанга дуугаар хэлбэл.
“Мэдлээ, та ийшээ сууна уу.” Линлэй хэр хүчирхэг болохыг харсан зөөгч түүнд их хүндэтгэлтэй хандаж байлаа. Линлэй хоолны газар дотроос Клайдын эдлэнгийн хаалга цонхыг харах боломжтой суудал сонгожээ.
Зөөгч ч тэр даруй Линлэйг суудалд нь суулгалаа.
“Түр хүлээж байна уу.” Зөөгч инээмсэглэн хэллээ. Энэ удаа, зөөгч Линлэйн захисан зүйлсийг авч иржээ. Тореадор бол нэлээд чанга архи бөгөөд хүчирхэг дайчдад л таалагддаг аж.
Линлэйн нуруунд буй хүнд илдийг хараад зөөгч битүүхэн цочирдлоо. “Бурхан минь гэж, яасан урт хүнд илд вэ, гаднаас нь харвал, онцгой материалаар хийгдсэн бололтой. Дор хаяж л хэдэн зуун паунд жинтэй байх. Энэ эрхэм ч хүчирхэг дайчин бололтой шүү.”
Энэ хоолны газрын үйлчлэгчид уйдсан үедээ, үйлчлүүлэгчиддэ ажигладаг. Ингэдэг болоод удаж байгаа болохоор, тэдний нүд маш гярхай болчихсон. Хүнд илднээс нь л харахад, Линлэй хүчирхэг дайчин гэдэг нь илт харагдаж байлаа.
Энэ удаа уг хоолны газарт ах дүү хоёрын ах нь явж таарлаа.
“Линлэй ч түүнд захиалга өгөхөөс нь өмнө юм ч хэлэх боломж олголгүй, “Энэ шарсан махыг Бэбэд аваачиж өг.” гэхэд, тэр ч, “Мэдлээ.” гэв.
Түүний хувьд ийм зүйл хийх нь тийм ч чухал биш. Тэрээр тэр даруй Линлэйн зааврыг дагалаа.
Линлэй ч чимээгүйхэн хоолны газарт суугаад архи шимлээ.
Линлэй аажуухан гэгч нь архиа шимэн ууна. Нэг шил архийг 2-3 цагт ууж дуусгах бөгөөд тэр хоорондоо анхааралтай гэгч нь Клайдын эдлэнг ажин сууна.
Орой нь.
Хоолны газрын дээд давхарт, аялаж байсан хамтлагууд хөгжим тоглож байсан болохоор тэндэх үнэхээр чимээтэй байлаа. Дээрээс нь хэд хэдэн дайчид хашхичин инээлдэнэ.
Сүйрлийн улмаас, Хэсс хот илүү хөл хөдөлгөөнтэй болсон.
Олон хүчихэг дайчид уг хоолны газарт байх агаад, ихэд эрч хүчтэй байцгааж байсан бөгөөд бүүр гар барилдааны тэмцээн цохиохоор болцгоолоо.
“10 мянган алтан зоос! Ялагчид нь 10 мянган алтан зоос өгнө!” Тэмцээнийг зохион байгуулагчийн чанга хоолой тэрүүгээр нэг хадлаа.
Олон дайчид энд зугтаж ирсэн, 10 мянган алтан зоос гэдэг бага мөнгө биш ч гэлээ, их мөнгө ч гэсэн биш.
“Би орлоо. 10 мянган алтан зоос минийх.” 2.2м өндөртэй бор үстэй торх шиг цээжтэй эр сууж байх ба түүний гар зарим хүмүүсийн хөлнөөс л бадируун аж.
“Ххмм, би чамтай үзье.”
Линлэй шиг биетэй улаан үстэй эр алхан ирж суулаа. Тэр хоёр даруй гараа сунгацгаан гар гарнаасаа атгалцаад авлаа.
Бусад дайчид ч уухайлж гарцгаалаа.
“Иймэрхүү амьдрал муугүй юм гээч.” Линлэй Фаллэн Леафыг явахыг нь хүлээх уйтгартай ажил гэдгийг мэдэж байсан. Хэн ч түүнийг хэзээ явахыг мэдэхгүй?
Линлэй ч сонирхон эргэж харлаа.
“Энэ хоёр хоёулаа сул дорой юм. Тэд 6-р зэрэглэлийн дайчид л байх.” Линлэй дотроо толгой дохилоо. Одоо бол, Хэсс хотын хаа сайгүй мэргэжилтнүүд бий.
Тэд гараа түгжицгээн, нэг нэгнийхээ эсрэг 10 мянган паундын хүч ашиглацгааж байлаа.
“Гррр!” Бор үстэй эрийн ихэнх хүмүүсийн хөлнөөс ч бадируун гарных нь судаснууд түвийн гарч ирсэн нь, яг л арьсан доороос нь хорхой гарч ирэх гэж буй мэт байлаа. Хэн ч харсан судаснууд нь тэсрэх гэж байгаа мэт харагдана.
Улаан үстэй эрийн царай ч улайн, янцаглана.
“Тас, тас.” Ширээ чичигнэж эхэллээ.
Энэ хоолны газрын ширээ сандал нь бүгд ган учир маш хатуу. Товчхондоо бол, хүчирхэг дайчдын маш болгоомжтой туршдаг. Ширээ чичирч эхлэнэ гэдэг бод хоёр эр хязгаартаа хүрч буйн илрэл ажээ.
“Хаха, Харолд алив ээ!”
“өтгөр гэж, Харолд, хичээгээрэй!”
“Хоёрдугаар ах, урд минь ялагдаж болохгүй шүү!”
Эргэн тойронд нь ууж сууж байсан бүх дайчид чанга дуугаар уухайлцгааж байлаа. Аажуухнаар, Харолд гэх нэртэй биерхүү эр давуу талтай болж байсан бол нөгөөх улаан үстэй эр тэр бүрт нь эсэргүүцэхийг оролдож байлаа.
“Хаааааах!”
Нэг чанга хашхирчихаад, Харолд өрсөлдөгчийнхөө гарыг ган ширээнд дээр дарлаа.
“Хаха, би яллаа!” Харолд чангаар инээнэ.
“Чөтгөр гэж. Хоёрдугаар ах, ялагдчихлаа. Хүрээд ир. Энэ том биетэй тэнэгийг ялж 10 мянган алтан зоос хожихыг хүсээгүй билүү? Ххмм.” гэвэл нэг нүдтэй улаан үстэй дайчин яваад өглөө.
Хоолны газар машид чимээтэй байх ба дайчид эрч хүчтэйгээр хашхичиж байгаагын хажуугаар, хөгжимчид ч чанга гэгч нь хөгжимдөнө.
Хэтэрхий чимээтэй байна.
Гэсэн ч энэ их чимээнд 3-4 хүн чимээгүй сууна. Тэдэнд эргэн тойрных нь дайчид огтхон ч саад болохгүй байлаа. Тэднийг гаднаас нь харахад л их туршлагатай гэдэг нь харагдана. Тэд бусдыг гомдоож чадах ч гэлээ, тэд тэгэхгүй.
Дараа өглөө нь, Линлэй суугаад удаагүй байтал.
“Ххмм?”
Линлэй гэнэтхэн танил царай олж харлаа. Фаллэн Леаф.
Яг л гуйлгачин шиг харагдах ч, Фаллэн Леаф Клайдын эдлэнгээс гарахын сацуу дэргэд нь хоёр хөл нүцгэн Даяанчид дагалдан явж байлаа.
“Тэр явчихав уу? Гэхдээ яагаад хоёрхон Даяанчтай цуг явдаг билээ.” Линлэй хэсэг тээнэгэлзэв. Тэр энэ аялалаар олон Даяанчид ирсэн гэдгийг мэднэ, тэдний олонх нь ч өндөр зэрэглэлтэй мэргэжилтнүүд. Одоогоор, ердөө гурав нь л явлаа.
“Үргэлжлүүлээд хүлээе.” Линлэй архиа шимэн хүлээлээ.
Клайд, Шака тэр хэд Фаллэн Леафыг гаргах өгөх нь харагдана.
“Эцэг минь, танд нэг зүйл хэлэхээ мартчихаж.” Шака толгой дээрээ гараа тавиад. “Бид ноён Линлэйтэй хамт энэ хүртэл аялж ирсэн, тэр 2 өдрийн өмнө хойд зүгийг чиглэн явсан.” гэхэд.
“Линлэй.”
Энэ нэрийг сонсоод, Клайд бараг л хашхирах шахлаа.
Энэ түүний амийг хоёр ч удаа авахаа шахсан.
“Юу болсон бэ, хаан эцэг минь?” Шака ийн асуулаа. Гэхдээ гол асуудал энэ биш. Эцсийн эцэст, Фэнлай хаант улс сүйрчихсэн. Тиймээс тэдний овог ердөө нэрнээс цаашгүй. Харин ч Линлэйг тэдэнд үнэнч хэвээрэй байсан л гайхшруулам зүйл нь юм.
“Тэр чамтай хамт аялаж. Тэр чамайг энд байгааг мэдэх үү?” Клайд даруй ийн асуухад.
“Тийм. Тэр тэр шөнөө энд хоноглосон.” гэв.
Клайд сандарч эхэллээ. “Линлэй Хэсс хотод байсаар байна.” Клайд Линлэйг өөрийг нь алахыг хүсэж байгааг мэднэ, тиймээс тэр иймэрхүү мөчийг орхихгүй.
“Бүү санаа зов. Энд Даяанчдын бүлэг бий.” Клайд өөрийгөө тайвшрууллаа.
“Гэхдээ Даяанчдыг явах үед, би тэдэнтэй хамт явна.” Клайд ийн шийдлээ. Гагцхүү Даяанчидтай хамт аялбал тэр аюулгүй байна.
Клайд эргэн тойрноо анхааралтай ажиглана.
Түүнд Линлэй өөрийг нь хаа нэгтээгээс ажиглаж байна гэсэн мэдрэмж төрж байлаа.
Нэг, хоёр өдөр өнгөрлөө. Линлэй шөнө унтахаас бусад цагаараа өнөөх хоолны газартаа л цагийг өнгөрөөнө. Нэг удаа, нэг тэнэг Линлэйд асуудал удсан ч, түүнийг зад өшиглөж хөөснөөс хойш түүнд дахин хэн ч түвэг удсангүй.
Нүд ирмэхийн зуурт л 6 өдөр өнгөрчихжээ.
Өнгөрсөн 6 өдрийн хугацаанд, Фаллэн Леаф болон хоёр Даяанчаас өөр хэн ч эдлэнгээс явсангүй.
Клайдын эдлэнд.
“Та нар яагаад явах гэж яараад байгаа юм бэ?” Клайд урдаа байгаа Даяанчдын гурван төлөөлөгчдийг ятгахыг оролдтол.
Алтлаг үстэй хөгшин тайвшаар, “Клайд, бид шинэ Ариун нийслэлрүү явах ёстой. Өнгөрсөн хэд хоног түвэг удсанд өршөөгөөрэй. Бид ингээд явъя даа.”
Гурван Даяанч Клайдын хүсэлтийг үл тоон тэр даруй явах бэлтгэлээ базайв.
“Ноёнтоон, Ариун нийслэлрүү явах хэрэг үү? Тэгвэл би бас хамт явъя. Би цуг аялаж болох болов уу?” Клайд ингэж хэлэхийнхээ сацуу, хүү Шакадаа тушаан. “Шака юм хум бэлд. Бид яг одоо хөдлөнө.” гэв.
Энэ мөчид, Клайд ямар ч аюулгүй байдал мэдрэхгүй байлаа.
Хэрэв Кайсэртай л хамт үлдчихвэл, тэр түүнийг Линлэй болон Линлэйн шидэт араатнаас хамгаалж дөнгөнө гэж тэрээр бодохгүй байлаа.
“Бидэнтэй хамт аялана аа?” Алтлаг үстэй эр хөмсгөө зангидлаа.
Үнэндээ, тэд шинэ Ариун нийслэлрүү явах гээгүй. Тэд нууц даалгавартай яваа.
“Боломжгүй. Бид Сүмийн чанга хатуу тушаал дор байдаг.” Алтлаг үстэй эр хүйтэн өнгөөр хэллээ.
Нөгөө хоёр нь ч Клайдруу хүйтнээр хараад, “Хэрэв чи биднийг нууцаар дагавал, чи эцсийн үр дүнд юу болохыг мэдэж байгаа байх.” хэлж дуусаад өнөөх гурав Клайдыг орхиод яваад өглөө.
Клайд эдгээр Даяанчид өөртэй нь хамт аялахаас татгалзана гэж бодоогүй.
“Ноёнтоон!” Клайд гол танхимаас гүйн гарахад, 50 гаран Даяанчид хэдийн эдлэнгийн хаалгаар гараад явчихсан байлаа. Тэдний нэг нь ч эргэж харсангүй.
Клайд юу хийхээ бодол хийлнэ. Тэр тэднийг дагаж зүрхлэхгүй. Хэдийгээр Гэрэлт сүм хүмүүсээ нинжин сэтгэлтэй байх ёстой гэж сургадаг ч, хэн нэгэн тэднийг сөрвөөс, тэд яасан ч зөөлөн хандахгүй. Одоо бол, Клайд онцгой хүн биш. Тиймээс Даяанчид түүнийг алахаас эмээхгүй.
“Хаан эцэг минь.” Шака хүрч ирээд Клайдруу харлаа.
Клайд хөмсгөө зангидаад. Хэсэг чимээгүй болсноо. Ийн тушаалаа. “Арын хаалгаар гарцгаая. Яг одоо. Тийм ээ, яг одоо. Хором бүрт аюул нэмэгдсээр байна.”


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s