Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 18]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 18 – Алдсан гар?
Нуруундаа хүнд илдээ үүрээд, Линлэй гудамжаар яаравчлан гүйнэ. Гэсэн ч, хөндлөнгөөс харахад, хэн ч уг илдийг хэр хүнд болохыг хэлж мэдэхгүй учир, Линлэй хүмүүсийн анхаарлыг тэгж их татахгүй байлаа.
“Клайд, эцэст нь нэг юм ирэх шив. Би чамайг их удаан хүлээлээ!” Линлэй сэтгэл хөөрлөө дараад. “Тайвшир. Энэ удаа, юу ч болж байсан, дахин алдаа гаргаж болохгүй.”
Эхний удаагийнх дээр, амжилттай бүтэх магадлал 90% гэж бодож байсан, гэсэн ч Гэгээнтэн зэрэглэлийн Тавилангийн хамгаалалтаас болоод Линлэйн төлөвлөгөө нурсан. Энэ удаа, тэрээр яасан ч алдаа гаргаж болохгүй.
“Линлэй.” Делин Кевоте намуухан дуугаар. “Чи Шака болон түүний хүмүүстэй нь цуг байсан. Тэр Клайдыг ирмэгц түүнд мэдэгдсэн л байж таарна.” гэхэд.
Линлэй “Мэдлээ.” гэв.
Линлэй энэ боломжийн талаар удаан тунгаасан. Гэхдээ тэрээр Клайдын очих газрыг олохын тулд, Шакатай цуг аяласан, үр дүнд нь ч Хэсс хотор ирсэн билээ. Линлэйн Шакаг алаагүй шалтгаан нь гэвэл, хэрэв түүнийг алчихсан бол Клайд өөрийгөө илчлэхгүй ч байж мэднэ.
“Ингэх л ёстой. Хэдийгээр Клайд намайг Шакатай цуг аяласныг мэдлээ ч, тэр юу ч хийж чадахгүй, учир нь… Би түүний байгаа газрыг мэдэж байгаа. Түүнд зугтах зам үгүй.” Линлэй туйлын итгэлтэй байлаа. Энэ үед, сүнсээрээ холбоотой Бэбэ ч гэсэн Клайдыг ажиглаж байгаа.
Ярилцаж байх зуур, Линлэй Кэян гудамжинд ирчихэв.
Клайдын хүмүүст харагдахгүйн тулд тэрээр арын гудмаар яван гэртээ ирлээ.
Хар сүйтгэнэсэн зүйл хэдэн метрын цаанаас Линлэйн гар дээр гүйн ирлээ.
“Бэбэ.” инээд алдаад Линлэй гар дээрх бяцхан Сүүдрийн хулганаруугаа харлаа.
Бэбэ нүдээ гялалцуулаад оюун санаагаараа, “Эзэнтээн, би Клайдыг саяхан энд ирэхийг нь харсан. Гэхдээ би түүнийг эдлэнрүүгээ орохынх нь өмнө царайных нь хагасыг л харж чадсан. Эзэнтээн, таны ажилд авсан хоёр хүн ямар ч хэрэг болсонгүй. Тэд түүнийг анзаараа ч үгүй.”
“Ххмм?”
Линлэйд сэжигтэй санагдлаа. Тэр тэдэнд ажиглаж байхыг тушаасан. Тэгтэл Клайдыг ирэхэд, тэд анзаараагүй байна шүү дээ.
“Эзэнтээн!”
Аа Да болон Аа Эр нар гүйн ирээд хүндэтгэлтэйгээр, “Эзэнтээн, бид саяхан тэр эдлэнрүү хэсэг бүлэг хүмүүс орохыг харсан.” гэвэл.
“Хэсэг бүлэг хүмүүс ээ?” гэснээ Линлэй даруй. “Нэг гаргүй хүн байсан уу?” гэхэд.
Аа Эр толгой сэгсрээд. “Үгүй ээ, эзэнтээн. Та биднийг эдлэнд орсон хүмүүсийг болон нэг гаргүй хүнийг ажиглаарай гэж хэлсэн. Гэхдээ бид тэр бүлэг хүмүүсээс гаргүй хүн олж хараагүй.”
“Байж боломгүй юм. Эргэлзээгүй нэг гаргүй хүн байсан байх ёстой.” гэлээ.
Бэбэ Клайдын царайны талыг харсан гэсэн, Бэбэгийн нүд алдах ёсгүй дээ. Бэбэ түүнийг харсанаас хойш, тэр бүлэг хүмүүс дунд байсан гэдэг нь лавтай.
“Эргэлзээгүй?” Линлэйн хэлэхийг сонсоод тэдэнд эвгүй санагдан. “Эзэнтээн, магадгүй… хэтэрхий олон хүн байсан болохоор, бид түүнийг харж чадаагүй байх.” гэхэд.
Линлэй хөмсгөө зангидаад.
Хэтэрхий олон хүн?
Үнэндээ, Клайдтай тулалдаж байх үедээ, Линлэй Бэбэ хоёр 10 гаран хүлэгт баатрыг нь алчихсан. Дээрээс нь замд нь таарах шидэт араатнууд гээд, сайндаа л Клайдын хүмүүсээс 10 нь л амьд үлдсэн байх ёстой. Энэ үнэхээр олон хүн гэж үү?
“Хэр олон хүн байсан?” Линлэйг ийн асуувал.
“70-80 хүн.” ийн барагцаалж хэлснээ. “Ямартай ч, олуулаа байсан. Тэд гэнэтхэн гарч ирээд эдлэнрүү орчихсон. Бид хүн нэг бүрийг харж чадаагүй. Магадгүй дунд нь нэг гаргүй хүн байсан байх.” гэхэд.
Линлэй эргэлзэв.
70-80 хүн?
Ордонд Клайдыг алахаар оролдох үед, Клайдыг Догшин аянга салаа дөнгөж л 30 гаруулаа байсан. Дээрээс нь Линлэй Бэбэ хоёр өөрсдөө салааных нь хүмүүсийн тоог бууруулчихаад байхад, хаанаас ийм олон хүн гараад ирдэг билээ?
Линлэй ойлгохгүй байлаа.
“Эзэнтээн, үнэхээр л олон хүн байсан.” Бэбэгийн хоолой Линлэйн толгойд дуулдлаа. “Намайг түүнийг анзаарах үед, тэр эдлэнд орж байсан. Надад ердөө түүний царайны хагасыг л харах боломж гарсан. Гэхдээ түүний ард дор хаяж 50 гаран хүн явж байсан. Дээрээс нь түүнээс өмнө хичнээн хүн эдлэнд орсныг мэдэх юм алга.” гэлээ.
Линлэй Бэбэд итгэдэг.
“Тийм олон хүмүүс үү?” Линлэй гайхаж орхилоо.
“Тэгвэл та хоёр ингээд явдаа. Энэ та хоёрыг шагнал.” гээд Линлэй 50 алтан зоостой уут гарган ирж өглөө.
Уутыг аваад, нээж үзтэл уут алтан зоосоор дүүрэн байлаа. Уг уутанд ойролцоогоор 50 алтан зоос буй! Тэдний сэтгэл ихэд хөөрчээ. Хэсс хотод дүрвэн ирээд тэд өөрсдийгөө ч тэжээх чадалгүй байсан. Харин Линлэйд хэдхэн өдөр ажилаад л 50 алтан зоостой боллоо шүү дээ. Яаж баярлахгүйб айх билээ дээ?
“Баярлалаа, эзэнтээн.” гээд тэд ойролцоох рестораны дээд давхарруу хурдалцгаалаа.
Арын хашаанд.
Линлэй ганцаар дараагийн хийх зүйлээ тунгаан бодно.
Хуйларч буй луу бөгжнөөс гэрэл цацран, цагаан дээлтэй, цагаан салах болон үстэй Делин Кевоте болон хувирлаа. Тэрээр сахлаа илбэснээ, “Линлэй, юу болоов? Ууртай байгаа юм уу ? гэвэл.
Линлэй Делин Кевотеруу толгойгоо өргөн харвал, Линлэйн сэтгэл багахан ч болов тайвширав. Дэргэдээ байгаа энэ туршлагатай хөгшиний ачаар, Линлэй ядаж л өөртөө итгэлгүй болон эсвэл ухаанаа алдчихгүй.
“Делин өвөө. Би Клайдыг хичнээн хүнтэй ирсэн бол гэж гайхаж байна.” гэвэл.
Делин Кевоте инээд алдаад. “Энэ талаар бодож цаг бүү үр. Яагаад оронд нь хөдөлж болохгүй гэж? Эдлэнд нь нууцаар ороод өөрөө харчих. Тэр цагт л, чи Клайд хэр олон хүнтэй ирснийг нь мэднэ шүү дээ.” гэвэл
Линлэй инээд алдсанаа.
Тийм шүү. Яагаад ингэж цаг алдах ёстой гэж.
“Адамантин илд хурданд минь нөлөөлнө.” гээд унтлагынхаа өрөөнд ороод илдээ тавьчихаад, орны даавуугаа шүүрэн авлаа.
Линлэйн мөрөн дээр зогсох Бэбэ адамантин илдийг ширтэн оюун санаагаараа, “Эзэнтээн, энэ хүнд илд адамантины хэлтэрхийгээр хийсэн эрдэнэ чинь үү?” гэхэд.
Линлэй инээд алдаад толгой дохилоо.
“Энэ хэр хүнд вэ?” Бэбэг ийн асуухад.
Линлэй, “3600 паунд.” хэмээн хариулахад.
Бэбэ цочирдсондоо савраараа хамраа үрээд, нүдээ эргэлдүүлэн адамантинаар хийсэн хүнд илдрүү ширтлээ.
“Хангалттай. Чамд дараа харах цаг өч дөчнөөн л гарна.” гээд Линлэй орны даавуугаараа, хүнд илдээ нуулаа.
“Аа. Эзэнтээн нээрээ нэг зүйл саналаа. Клайд магадгүй таныг энд байгааг мэдэж байгаа байх.” Бэбэ Линлэйн хуруун дахь орон зайн бөгжрүү хараад ийн хашхирвал.
“Юу? Яагаад?” Линлэй балмагдаж орхилоо. “Эзэнтээн, та цусны дуслаа ашиглан Цустягаан Бурхны илдээ ашиглаж чаддаг. Гэрэлт дуганд хоригдож байхдаа Цустягаанаас хол байсан ч мэдэрч чадаж байса гэдгийг чинь санасан юм. Орон зайн бөгжийг ч гэсэн цусаар удирддаг. Тийм юм чинь Клайд орон зайн бөгжний байршлыг мэдэхгүй гэж үү?” Бэбэ өөрийнхөө бодлыг Линлэйд хүргэлээ.
Гэхдээ үүнийг сонсоод, Линлэй инээж эхэллээ.
“Хаха.” Дэргэд нь зогсох Делин Кевоте ч инээд алдаж эхлэв. Гагцхүү, Бэбэ л Делин Кевотийн инээхийг сонсож чадахгүй байлаа.
Фэнлай хотоос явахдаа, Линлэй Делин Кевоте энэ орон зайн бөгжний талаар асуучихсан.
“Бэбэ.” гээд Линлэй инээмсэглэн тайлбарлалаа. “Энэ орон зайн бөгж Цустягаан тэнгэрлэг хэрэгсэлээс ялгаатай. Товчхондоо, орон зайн бөгж, тэнгэрлэг хэрэгсэл биш, харин зүгээр л үнэтэй шидэт хэрэгсэл. Үндэс нь шидэт кристал карттай их төстэй бөгөөд кристал карт хурууны хээгээр эзэмшигчээ таньдаг бол, орон зайн бөгж цусаар эзэмшигчээ таньдаг. Гагцхүү орон зайн бөгжийг эзэмшигч нь л нээж доторх зүйлийг нь авах боломжтой. Гэсэн ч, шидэт хэрэгслээ гээх үед, эзэмшигч нь хэрэгслийнхээ байршлыг мэдэх арга үгүй. Чи тэнгэрлэг хэрэгсэл тийм элбэг байдаг гэж бодоо юу? Адамантинаар хийсэн хүнд илд, Иргүй маань ч тэнгэрлэг хэрэгсэл биш.”
Тэнгэрлэг хэрэгсэл.
Юлан тивд тэнгэрлэг хэрэгсэлийг давтана гэдэг боломжгүй. Хуйларч буй луу болон Цустягаан илд бол маш эртний эд зүйлс юм.
“Хуйларч буй луу бөгж Гэрэлт дуганд байхад гэнэтхэн аймшигт тэсрэлт хийж намайг аварсан. Тэрнээс гадна, шид ашиглах үед, шаардагдах шидийн хүчийг багасгадаг. Харин Цустягаан бол, уян налархайн дээр эвдэршгүй.”
Үнэндээ Хуйларч буй луу бөгжинд одоо ч тайлагдаагүй нууц бий. Нотолгоо нь Гэрэлт дуганд болсон тэсрэлт юм.
Цустягааны хувьд?
Үүгээр маш чанартай нууцлаг шидийн хээг лацдахад ашигласан байсан. Гагцхүү, Линлэй л одоохондоо сул дорой байгаа тул онцгой чадваруудыг нь нээж чадахгүй байгаа аж.
“Цустягаан.” Линлэй яг л бүс шиг зүүсэн илдээ харлаа. Энэ нууцлаг Цустягаан уян хатан илдний жинхэнэ чадвар юу юм бол?
“Бэбэ, чи эндээ үлд.” Линлэй ийн хэлэхэд.
“Мэдлээ.” хэмээн Бэбэ дуулгавартайгаар хашаанд үлдвэл, Линлэй чимээгүйхэн Клайд тэр хэдийн байгаа эдлэнрүү явлаа.
Линлэй Шакагийн худалдаж авсан эдлэнгийн ханан дээр ирлээ.
“Тас.”
Линлэй хурц хумсаа гарган хананд нүх гаргаад дотогш орлоо. Линлэйд урд болон арын хашаа ямар ч саадгүй харагдаж байлаа.
“Эцэг минь.”
Линлэй соргог чих арын хашаан дахь Шака Клайд хоёрын яриаг сонсчихлоо. Линлэй тэр зүгрүү болгоомжтой харлаа. Үнэндээ, Клайд болон Шака Линлэйн нүдэн дээр мөр мөрөө налан явцгааж байв.
“Клайд байна.” Линлэй анхааралтай ажина.
Гэхдээ харсна зүйл нь түүнийг цочирдууллаа. “Клайдын гар… гар нь…”
Клайд хоёр гартайгаа байна. Гэхдээ Линлэй яах аргагүй тасдан унагасан. Тэгээд тэр гарнаас нь орон зайн бөгж хулгайлсан. Эргэлзээгүйгээр.
“Дор хаяж 9-р зэрэглэлийн Гэрлийн хандлагат Амин шидтэн л алдсан гарыг нь нөхөн төлжүүлж чадна.” Линлэй балмагдаж очирлоо.
Клайд явах үедээ, ганц ч шидтэн түүнтэй цуг байгаагүй. Яаж 9-р зэрэглэлийн Амин шидтэн олчихов?
“Эцэг минь, та яаж Гэрэлт сүмийн хүмүүстэй уулзсан юм бэ? Ийм олон хүн байхад.” Шакагийн хоолой гайхширсан байртай байлаа.
Клайд толгой дохиод. “Мэдээж. Гэрэлт сүмийн удирдагчдын хамгийн аймшигтай нь хүмүүсийн дунд байдаг. Фаллэн Леаф гуайн адирддаг Даяанчдын дунд олон тооны 9-р зэрэглэлийн тулаанчид байдаг. Тэдэнтэй аяласан болохоор, бид аюулгүй хүрч ирлээ.”
Клайдын хоолой тун энгийн байлаа. Хамгийн сонсох ёсгүй байсан хүн хананы нөгөө талд байж таарлаа. Гэхдээ Линлэй сонссон зүйлдээ маш их цочирдов.
“Даяанчдын бүлэг? Дээрээс нь Фаллэн Леаф удирдаж байгаа?” Линлэйн царай хувьс хийлээ.
Ноён Фаллэн Леаф бол Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байдаг тулаанч. Бас хүчирхэг Даяанчдын бүлэгтэй байгаа агаад тэдний ихэнх нь 9-р зэрэглийн тулаанчид байж таарлаа.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s