Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 17]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7: Тэнгэр газрыг эргүүлсэн нь,  Хэсэг 17: Хүнд илд, ‘Иргүй’

Илдний үзүүр дээр цахисан цахилгаан цахилгааны шид хэрэглэдэг шидтэний цахилгаанаас хэд дахин хурдан байлаа. Цахилгаан хүнд илд дээр цахих үед хэн ч хөдөлж чадсангүй.

Бүхэл бие нь өвдөхийг мэдэрсэн Винсэнтийн биен дээрх хөх гал нь цагаан галтай холилдон ноцно!

Хүнд илд газар уналаа.

Үүнтэй зэрэгцэн Винсэнт ч дагаж газарт өнхөрөн унасан бөгөөд бүхэл бие нь чичирч байсан юм. Ялангуяа баруун гар нь илүү чичирч байсан бөгөөд түлэгдсэн махны үнэр ханхалж, амнаас нь цус гарч байлаа.

Үүнийг харсан хоёр хүү нь “ааваа!” хэмээн гүйн очицгоолоо.

“Ноён Винсэнт!”Линлэй Монроэ Давсон хоёр мэл гайхацгаав.

Байгалийн аянга асар их энергийг өөртөө агуулж байдаг. Винсэнтийг тойрсон хүмүүсээс Монроэ Давсон “Хурдан, ноён Арманд түргэлээрэй!” гэж ориллоо.

Арманд бол Монроэгийн доор ажилдаг тусгай эм бэлддэг гэрлийн хандлагат шидтэн. Тэр хүмүүсийн эмчлэхдээ үнэхээр чадварлаг.

Үүнийг сонссон Арманд “Мэдлээ!” гэсээр олныг зүсэн орж ирлээ.

Шидтэн Арманд хэсэгхэн хугацааны дараа ирсэн бөгөөд цагаан сахалтай хөгшин эр байлаа. Тэрээр юу ч хэлэлгүйгээр гэрлийн шидээ ашиглаж эхлэв. Винсэнтийн шатсан гар нь нүдэнд харагдахуйц хурдтай эдгэрч байлаа. Эцэст нь түлэгдсэн ул мөр тэр чигтэй алга боллоо.

“Б… би зүгээрээ” гэсээр Винсэнт өөрийгөө хүчлэн байж хэлэхэд.

“Дотор чинь яаж байна?” гэж Арманд асуулаа.

Хүчирхэг дайчин өөрийнхөө биеийн дотоод хэсгийг маш сайн мэдэрдэг. Энэ нь гаднаас нь хараад дүгнэснээс илүү үр дүнтэй.

Винсэнт толгойгоо сэгсрээд, “Тийм ээ зүгээр. Би хэсэг амарчихвал зүгээр болчихно.”гэв.

Түүний  хүү Иотан “Ноён Арманд та миний аавын гэмтлийг нуулгүй хэлнэ үү?” гэхэд.

Энэ үгийг сонссон Монроэ Давсон, Линлэй, Рэйнолд, Жорж болон бусдын харыг төрүүллээ.

Тэд бүгд Винсэнтийн сульдсан байгааг харж байна. Тэдний харж байгаагаар, Винсэнт одоо их сульдсан байна. Винсэн хүчирхэг дайчин ч гэлээ, бие нь сул байгаа болохоор энэ хэмжээний гэмтэл авсан юм.

Гэтэл Линлэй өөрийнхөө овгийн тэмдэглэл дээр байсан Ягаандөлт дайчдын талаар эргэн саналаа.

Гэгээнтэн зэрэглэлийн Ягаандөлт дайчид Нирванагийн дахин төрөлт гэх хүчийг эзэмшсэн байдаг. Товчхондоо бол, тэд машид хурдтайгаар нөхөн төлжих чадвартай аж.

“Мастер Винсэнт хөх дөлний түвшинтэй байгаа бөгөөд бараг л цагаан дөлний түвшинд хүрэх гэж байгаа юм байна. Харин дээд түвшний ягаан дөлөнд хүрэхэд нэлээд хол байна. Дахин төрөх чадварыг эзэмшээгүй ч, гэмтлээ бол эдгээж дөнгөнө.” Линлэй одоо л ойлголоо.

Дөрвөн агуу дайчид.

Луугийн цуст дайчид хамгийн өндөр тулааны чадвартай гэдгээрээ, харин Ягаандөлт Дайчид Нирванагийн дахин төрөлт гэх чадвараараа алдартай байсан. Бар судалт дайчид тулааны хурдаараа танигдсан бол, Үхэшгүй дайчид хүч чадал болон тэсвэр тэвчээрээрээ алдартай байсан.

“Авга Давсон, Мастер Винсэнт нууц техникээрээ шархаа эдгээж байна. Одоо түүнд эм хэрэггүй” Линлэйг ийн хэлбэл.

Монрое Давсон толгойгоо дохиод Арманд зааварчилгаа өглөө. Арманд зааварчилгааг даган Винсэнтийг орхилоо. Винсэнт 10 минут хэртээ амарсны дараа арай дээрдлээ.

Линлэй гайхаж орхилоо.  Ягаандөлт дайчдын эдгэрэх чадвар нь үнэхээр онцгой юм.

Сэргэснийхээ дараа Винсэнт илдийг авч “Линлэй, чиний илд. Саяын цахилгаанаас ямар ч сэв аваагүй гэж бодож байна.” Гэлээ.

Ийм зүйл болсон байхад хэн унасан илдэнд санаа зовох билээ. Бүгд л гайхаж байсан! Хар өнгөтэй илдэн дээр цэнхэр туяа цацрах бөгөөд тэр нь мөс шиг л харагдана.

“Надад харуулна уу” хэмээн Винсэнт хэллээ.

Линлэй барьж байсан хүнд илдээ Винсэнтэд өглөө. Энд байгаа хүмүүс дотроос энэ зэвсгийн үнэ цэнийг мэдэх хүн ганцхан Винсэнт байв.

Винсэнтийн бие сайжирсан ч гэсэн илдийг барих түүнд хэцүү байлаа. Винсэнтийн царай хувхай цайж, зүүн гараараа илдийг барьж байв.

“Данг!” “Данг!” “Данг!”

Агаарт савчих дуу нь үнэхээр гайхалтай сонсогдож байлаа. Винсэнт илдийг хүчтэй эргүүлэх тусам илдний гаргах дуу чангарч байлаа. Тэр яг л тулалдаж байгаа мэт байрлалаа өөрчлөн агаартай тулалдаж гарлаа.

Ингэж тулалдаж байхдаа ч тэр дууг нь сонсон анхааралтай ажиглаж байлаа.

Түүний хажууд байсан Линлэй, Монроэ Давсон болон бусад нь бүгд амьсгаагаа түгжжээ. Тэд илдэн дээр буусан аянга илдэнд гэмтсэн өгсөн юм биш байгаа гэж бодож байсан ч. Харин ч аянга илдний хатсан хэсгийг шингэрүүлсэн байлаа.

“Риииинг.” Винсэнт хуруугаараа илдэнд хүрэх үед илд гайхалтай сайхан дуу гаргалаа.

Намуухан гайхалтай дуу. Үүнийг сонссон Винсэнтийн царайнд ч баяр баясал тодорно.

“Диваажинд байгаа юм шиг л байна.”

Баяр баяслаар дүүрэн Винсэнт Линлэй рүү эргэн харлаа. “Линлэй, чамайг энэ тэнгэрлэг илдийг эзэмшихийг чинь тэнгэр хүртэл хүсэж байгаа бололтой.”

“Ноён Винсэнт, энэ илдний нөхцөл байдал?” хэмээн Монроэ Давсон асуухад.

Винсэнт ийн тайлбарлалаа. “Адамантиныг давтахад хамгийн хэцүү хэсэг нь өөрөөс нь доод чанарын материалуудтай холилдсон үед нь адамантины өөрийнх нь чадварыг бүрэн гаргах явдал. Манай овгийн нууц арга бол адамантиныг бусад металуудын өндөр агууламжтай холих ч, мэдээж би 100% бүрэн хольж чадахгүй.”

“Өөрөөр хэлбэл, би илдний дотоод чанарыг төгс уялдаатай давтаж чадахгүй, минут бүрт л зөрчилдөөн гардаг.”

Винсэнтийн царайнаас өөртөө итгэлгүй байгаа нь харагдана. “Гэхдээ намайг илдийг хатаах нь зөв эсэхэд эргэлзэж байтал, над дээр бууж ирсэн аянга, энэ илдний дотоор зөрчилдөөнтэй хэсгийг бүрэн нэгтгэж чадлаа.

Линлэй үнэхээр жаргалтай байлаа.

Иел, Жорж болон Рэйнолд нар бүгд инээмсэглэн “Баяр хүргэе” гэж орилолдоцгоолоо. Тэд бүгд ойлгожээ.  Аянга түүний илдэн дээр буусны дараа илд нь огт өөр түвшинд очсон гэдгийг.

“Зөвхөн энэ ч биш. Хардаа. Илдний гадаргуу дээрээс хөх туяа цацарч байна. Дээрээс нь үнэхээр гөлгөр юм. Хэн нэгнийг алах хэрэг гарвал цус ч урсгалгүйгээр алах нь дээ” гээд Винсэнт инээд алдлаа.

“Хэн нэгнийг цус гаргалгүйгээр алах ий?” үүнийг сонсоод Монроэ Давсон санаа алдлаа.

Илд хийх үе үнэхээр гайхалтай байсан бөгөөд харсан хүн бүр гайхширсан билээ.

“Илдний өнгө нь хар боловч гадаргуу нь хөхөөр гэрэлтэж байна. Хальт харах юм бол хар хөх гэж л хэлмээр юм” Иел гайхшран ийн хэллээ.

Илд ч үнэхээр сүрдмээр ауратай юм.

“Иотан надад хэмжигч саваа аваад ирээч” хэмээн Винсэнт тушаалаа. Давтаж дуусаад хэмжих нь уламжлал болсон зүйл билээ. Линлэйд илд хүнд санагдаж байсан ч тэр энэ талаар ямар нэг зүйл хэлсэнгүй.

Монроэ Давсон илдийг хэмжиж байхдаа баяр баяслаар дүүрэн инээж байлаа.

“Илдний өндөр 1,41 метр. Жин нь…” үүнийг л хүмүүс сонсохоор тэсэн ядан хүлээсэн. Гэхдээ хүмүүс жинг хараад мэл гайхаж цэл хөхөрлөө.

“3600 паунд! 1,41 метр урттай 3600 паунд жинтэй илд!” хэмээн Рэйнолд хашхирлаа. Энэ үнэхээр үнэхээр том илд болсон байлаа! Бас илдний өндөр нь ч Линлэйгийнхээс багадаад байх юм алга.

Линлэйгийн өсөлт нь зогсолтгүй үргэлжлэх ба мөн түүний хүч нь ч гайхалтай өсөж байгаа. Илдийг хэрэглэх тусам хэрэглэхэд илүү хялбар болж байлаа..

“Энэ илдний нэр нь юу юм бэ? Хурдан нэрээ сонго.” Винсэнт болон бусад нь бүгдээрээ Линлэй рүү харлаа.

Рэинолд саналаа хэлэн, “Сая илд аянганд өртөхийг бүгд харсан. Тийм болохоор Ариун Аянга гэвэл яаж байна? Сүртэй биш гэж үү?” гэхэд.

“Хэтэрхий бүдүүлэг юм” гээд Жорж толгой сэгсэрснээ.

“Аянгийн хүч гэвэл яаж байна?” гээд цааш үргэлжлүүлтэл.

Иел болон бусдынх нь инээд алдацгаалаа. Монроэ Давсон “Рэйнолд, Аянгийн хүч гэж нэрлэх гэж байгаа хэрэг үү? Тэгвэл энэ илдийг Рэйнолд гэж нэрлэе” гээд инээлээ.

Рэйнолд, Монроэ Давсоны хэлснийг сонсоод ичин чимээгүй болтол. “Аянга унасан нь тийм ч чухал биш шүү дээ” гээд Линлэй инээлээ. Линлэй хэсэг бодсоноо, “Энэ илдэнд угаасаа ир гэж байхгүй, тийм болохоор зүгээр л Иргүй гэж нэрлэе” гэж хэллээ. Энгийн боловч түүнд энэ нэр нь таалагдаж байлаа.

“Иргүй? Хүнд илд, Иргүй? Муугүй шүү.” Гээд Иел толгой дохиолоо.

“Иргүй.”

Бусад нь ч гэсэн энэ нэрийг сонсоод зөвшөөрөн толгой дохилоо.

Монроэ Давсон энэ өдрийг тохиолдуулан Линлэйд илдний хуй бэлэглэлээ. Гүн хөх өнгөтэй бөгөөд үнэт металлаар бүрсан ажээ. Бараг хагас метр урт бөгөөд илдний талыг нь л далдалж байлаа.

Хүнд илдний хуй ингэж л хийгддэг. Хутганы хуй хутгийг бүтнээр нь далдалдаг бөгөөд сугалахад ч ярвигтай. Харин том илдний хувьд бүгдийг нь бүрхэх шаардлагагүй.

Оройн зоогон дээр.

Линлэй дайчны хувцас өмсөн илдээ ардаа зүүжээ. Урт хугацааны бэлгэлийн ачаар түүний бие 1,9 метр өндөр булчинлаг болсон бөгөөд өмссөн хувцас нь бусдыг дурыг татахуйц байв. Ардаа илдээ зүүсэн байх нь хүчирхэг аура бусдад мэдрэгдэнэ.

“Хаха Линлэй” Линлэйг харсан Монроэ инээд алдсанаа. “Миний бодлоор лав хэн ч чамайг харсан шидтэн гэж лав харахгүй.” Гэхэд.

Линлэй эхлээд даруухан инээж байснаа дараа нь чангаар инээж эхэллээ.

Ингэж хувцаславал хэн ч харсан түүнийг шидтэн гэж хэлэхгүй.

“Эрнст сургуульд анх орж байснаа саначихлаа, тэгэхэд бид 1-р анги байсан. 3-р дүү маань тэр үед ердөө 9 настай байсансан. 9 настай гэхэд тэр тэмцээнд маш сайн оролцсон шүү. Тэр үеэс эхлээд л би түүнийг чадварлаг тулаанч гэдгийг нь мэдсэн.” Гээд Иел инээд алдлаа.

Линлэй илдээ хийлгэчихсэн болоогүй бүүр оройн хоолоо бүгдээрээ хамт идэж байсан болохоор туйлын жаргалтай байлаа.

“Хэрвээ надад цаг байсан бол би илдээ хэрхэн ашиглах, хэрхэн тулалдах зэргээ бэлтгэх байлаа.” Линлэй өөрийн шийдвэрээ гаргасан. Үнэндээ тэр Цустягаан Бурхны илдийг эзэмших гэж хэдэн сарыг зарцуулсан ч түүнээс илүү сайн илд байдаг гэдгийг ойлгосон.

Гэхдээ Линлэйд Цустягаан илдээр бэлтгэл хийх тийм ч хэцүү байгаагүй.

Харин энэ илд бол 3600 паунд жинтэй.

Үнэндээ хүнд илдээр тулалдахад хэдхэн л техник хэрэглэж болдог. Хамгаалах, цохих гэх мэт. Линлэй ч энэ бүгдийг сайн мэднэ. Дээрээс нь энэ илдтэйгээрээ хөдлөнө гэдэг тийм ч амар байхгүй. Тэр үүнийг мэдэж байсан учир нь гэвэл овгийнх нь нэг ахлагч том алхыг хэрэглэж байсанд юм. Тэгэхээр ийм зэвсгийг хэрэглэх арга байж л таараа.

Хүнд илдний бүх хүчийг гаргах?

Үнэхээр хүнд юм

Гэхдээ үүнийг удирдахын тулд маш их хүч зарцуулагдах юм байна.

Оройн зоог дууслаа.

Линлэй Давсон худалдааны пүүсийн хоосон хашаанд хэдэн энгийн илдтэй ороод, хүнд илднийхээ тэнцвэрийг мэдрэхийг оролдон хэдэнтэй илдээ савчиж, юм цавчиж эхэллээ. Линлэй хүнд илдийг ашиглах суурь мэдрэмжиндээ өөрийгөө автуулж эхэлтэл…

“Босс оо, босс оо! Хурдан буцаад ир! Эцэст нь нэг юм Клайд хүрээд ирлээ!” Бэбэгийн дуу Линлэйн толгойнд сонсогдлоо.

Линлэй ч даруй мэдрэв.

“Клайд хүрээд ирлээ.” гэдгийг сонсоод Линлэйн тайван байсан зүрх сэтгэл хөөрч түүний бие хүчээр бялхаж эхэллээ. Түүнд ах дүүсдээ тайлбар тавиад байх цаг байгаагүй тул, салах ёс гүйцэтгэчихээд, тэр даруй гэрийн зүг хөдөллөө.


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s