Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 16]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7, Хэсэг 16 – Зуух

Линлэйд сайн зэвсэг хэрэгтэй байгааг мэдээд Монроэ Давсон тэр даруй Линлэйг Мастер Винсэнт дээр аваачлаа. Монроэ Давсон, Линлэй, Иел, Жорж болон Рэйнолд холгүй орших байр луу явцгаав.

Монроэ Давсонг харсан хамгаалагч түүний урд гүйн ирж бөхийснөө “Дарга аа!” хэмээн хүндэтгэлтэйгээр мэндэллээ.

Хайд овгийн хамгаалагч болон туслахууд Монроэ Давсоны өмнө хүндэтгэл үзүүлсээр ирцгээлээ. Давсон худалдааны пүүстэй анхнаасаа л холбоо сүлбээтэй байсан.

“Давсон эзэнтэн ирээ юу?” гэсээр дунд эргэм насны нэгэн хүн урагш гарч ирлээ. Царайндаа баяр баясал тодруулсан тэр хүн “Давсон эзэнтээн, танд надаар хийлгэх зүйл байгаа байх гэж бодоод хүрээд ирлээ” хэмээн хэллээ.

Энэ Винсэнт Монроэ Давсоны өмнө туйлын сэтгэл хангалуун байх шиг байлаа.

Хагас жилийн өмнө Монроэ Давсон Хайд овогт үнэхээр эелдэг, найрсаг хандсан агаад тэднээс юу ч хүсээгүй юм. Тэднийг Ханму хаант улсад амьдарч байхад нь Давсон худалдааны пүүс туслаагүйсэн бол Хайд овгийн олон гишүүд үхчихсэн байх байсан биз.

Монроэ Давсон Винсэнтийн мөрөн дээр алгадан “Хаха, дотор ярилцая” гэвэл.

Винсэнт “За.” Гэв.

Винсэнтийн аав, хоёр хүү болон Хайд овгийн гишүүд цөм дотогш орцгоолоо.

“Ноён Винсэнт танилцуулахыг минь зөвшөөрнө үү.” гэсээр Монрон Давсон Линлэй рүү заан “Та миний хүүг мэдэх байх, харин энэ бол өмнө нь танд хэлж байсан гоц ухаант шидтэн. Тэрнийг…”

“Баруч овгийн Линлэй. Мастер сийлбэрч бас гоц ухаант шидтэн.” Гээд Винсэнт Давсоны яриаг үргэлжлүүлсэнээ.

Линлэйруу харвал. Винсэнтийн аав болон хүүхдүүд ч Линлэй рүү харцгаав.

“Линлэй, чамайг манай Хайд овгийн талаар мэднэ гэж бодож байна.” Гээд Винсэнт нүдээ эргэлдүүллээ. Хэдийгээр Хайд болон Баруч овгууд хоёулаа ахадсан хүчнээсээ болж бутарсан ч, тэдний бол бахархлаар дүүрэн улс.

Дөрвөн агуу дайчдын овог 5000 жилийн түүхтэй билээ!

Хэдэн удаа унаснаас үл хамааран, тэдний сэтгэл дэх бахархалын дөл өдийг хүртэл унтраагүй л байсаар байгаа юм.

Хоёр хүчирхэг бүлгэм бие биенийхээ өөдөөс хараад гайхалтай мөчөө хуваалцацгаана.

“Ягаандөлт дайчдын овог” хэмээн Линлэй аажуухан хэлснээ. “Баруч овгийн номон дээр, Хайд овгийг дөрвөн агуу дайчдын овгийн нэг болох мөн болгоомжлох зүйлсийн талаар бичээстэй байсан.”

Энэ үгсийг сонссон Винсэнт Линлэйруу харснаа. “Линлэй танилцуулахыг минь зөвшөөрнө үү. Энэ миний том хүү Иотан Хайд. Энэ миний удаах хүү Трэйн Хайд” гэсээр нилээд бахархалтай нь аргагүй танилцуулаад. “Миний хоёр хүү авьяастай хэдий ч, яахан тантай харьцуулж болох билээ.” Гэлээ.

Иотан, Трэйн хоёул толгой дохиж байсан ч аавынхаа хэлсэнтэй санал нийлэхгүй байгаа нь тэдний Линлэй рүү харах догшин харцнаас нь л илт харагдаж байлаа.

“Хаха, ноён Винсэнт. Өнөөдөр бид танаас тусламж хүсэхээр ирсэн юм” гэн Монрое Давсон хөндлөгөөс оролцвол.

Винсэнт тайвнаар, “Давсон эзэнтээн, хэрвээ танд ямар нэг зүйл хэрэгтэй бол зүгээр л надад хэл. Би өөрийн чадах бүхнээрээ танд туслах болно.” Энэ хагас жилийн хугацаанд Давсон худалдааны пүүс Хайд овогт олон зүйлээр туслаж байсан. Хайд овог ч тэр бүрт нь хариу барьж байгаагүй. Гэсэн ч Давсон хэзээ ч хариу нэхэж байгаагүй юм.

Хэн нэгнээс хариу нэхнэ гэдэг тийм ч сайхан зан биш.

Монроэ Давсон инээж байх зуураа Линлэй рүү дохиод.

“Линлэй сайн зэвсэг хайж байгаа. Таныг түүнд зэвсэг урлаж өгөөсэй гэж хүсэх гэсэн юм.”

“Урлах ий? Линлэйд үү?” гэсээр Винсэнт Линлэй рүү харвал.

“Тийм ээ.” Гээд Линлэй толгой дохилоо.

Винсэнтийн нүд түүнийг ихэд сэтгэл хангалуун байгааг нь илтгэнэ. Тэрээр толгой дохиод “Ойлголоо. Дөрвөн агуу дайчдын үр сад бид бие бялдарын хувьд сул дорой байгаад байж болохгүй. Бид дараа дараагийн дайчдаа бэлтгэж, хүчирхэг зэвсэгтэй байлгах ёстой. Ямар зэвсэгтэй болмоор байгаагаа надад хэлээч!”

Линлэйг шидтэн гэдгийг дуулаад, Винсэнт болон хоёр хүүхдүүдэд нь Линлэйг басах сэтгэл төрж байлаа. Тэдний нүдээр бол, Дөрвөн агуу дайчдын үр сад хүчирхэг байх ёстой. Гэтэл Линлэй тэднээс зэвсэг хийж өгөхийг гуйж байна, энэ нь тэдэнд баяр хөөр төрүүлж байв.

“Хүнд илд.” Хэмээн Линлэй аяархан хэлснээ. “Ноён Винсэнт, миний өндөр 1,9м. Та хэр урттай байхыг нь өөрөө шийдчих. Надад тохирсон байхад л болно.” Гэвэл.

Винсэнт бага зэрэг гайхлаа. “Хүнд илд ээ? Урт илд ч, дайны илд ч биш гэж үү?”

Хүнд илд болон урт илд хоёр бол тэс өөр зэвсэгнүүд. Харин Линлэй “Хүнд илд” хэмээн тайван гэгч нь хэлсэн.

“Мэдлээ. Өөр хүсэлт байна уу?” Винсэнт бол Хайд овгийн удирдагч байсан хүн. Хайд овгийн үр сад зүгээр ч нэг хүчирхэг дайчид байдаггүйгээс гадна, маш чадварлаг дархдууд байдаг.

Линлэй цүнхээ нээгээ. “Энэ материалаар илдийг хийнэ шүү гэв.”

Линлэйн цүнхнээс гаргаж ирсэн зүйл адамантины хэлтэрхий байсан юм.

Винсэнт хараад шууд Адамантин байна гэж хэлж чадсангүй. Учир нь тэрээр өмнө нь Винсэнт Адамантин харж байгаагүй юм. Тэрээр яаравчлан, “Энэ юу гэдэг чулуу вэ?” гэж асуухад.

“Адамантин” гэж Линлэй шууд хариуллаа.

“Адамантин?!” Винсэнт болон түүний хоёр хүү Линлэйн гар дээрх атганы хэмжээтэй адамантины хэлтэрхий рүү цоо ширтэнэ.

Винсэнтийн сэтгэл үнэхээр хөдөлжээ. Тэрээр Линлэй рүү хараад “Би харж болох уу?” гэхэд.

“Бололгүй яахав.” Гэлээ.

Винсэнт болгоомжтойхон адамантиныг барьлаа. Тэр өмнө нь хэзээ ч адамантин харж байгаагүй бөгөөд хүнд гэдгийг нь л мэддэг байса. Харин тэр одоо өөрийнхөө биеэр мэдэрч байна. Тиймээ….

Винсэнтийн нүд нь гялалзан “Багадаа 1000 паунд жинтэй. Мэдээж адамантин алтнаас 100 дахин хүнд. Домог үнэн байжээ.”

Винсэнт Линлэй рүү гайхсан нүдээр ширтсэнээ. “Линлэй, чи энэ хэлтэрхийгээ тэр чигт нь илд хийлгэх гэж байна уу?” гэвэл.

“Тийм ээ. Бүгдэнгээр нь.” Гэхэд.

Винсэнт толгойгоо сэгсрээд. “Линлэй энэ хэлтэрхий өөрөө 1000 паунд жинтэй. Хэрвээ зэвсэгтэйгээ нэгтгэнэ гэвэл өөр олон өндөр чанартай материал хэрэглэгдэнэ. Хэрвээ чиний өгсөн хэмжээгээр илдийг чинь хийх юм бол ойролцоогоор 3000 паунд болно. Ийм хүнд илд хийх гэж байгаа анхны удаа. 3000 паунд шүү дээ! Чи үнэхээр хүсч байна гэж үү? 7-р зэрэглэлийн тулаанч ч үүнийг чөлөөтэй ашиглаж чадахгүй. 8-р зэрэглэлийн тулаанчийн хурдыг хүртэл мэдэгдэхүйц удаашруулж дөнгөнө.”

Линлэй инээмсэглэн “Ноён Винсэнт битгий санаа зовдоо” гэлээ.

Луугийн цуст дайчид машид хүчтэй бие бялдартай. Харьцуулаад үзвэл, тулааны ки Луугийн цуст дайчны ки-гээс үл ялиг сул аж.

Дөрвөн агуу дайчдын овог дундаасаа Луугийн цуст дайчид болон Үхэшгүй дайчдын овог хоёр л хамгийн хүчирхэг бие бялдартай нь. Баруч овгийн үүсгэн байгуулагч, Баруч, 9 толгойт могойн эзэн хаантай тулалдаад хүртэл явж байсан түүхтэй.

9 толгойт могой эзэн хаан бол үнэхээр том биетэй, хүчирхэг араатан… Тэрээр хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудын нэг. Гэсэн ч тэрээр Баручид ялагдаад алуулсан. Энэ явдлаас хойш, хүмүүс Луугийн цуст дайчдыг хэр хүчирхэг болохыг мэдэж авсан. Винсэнт Линлэй харан толгой дохилоо. “Адамантин давтах нь манай овгийн нууц арга техник. Гэсэн ч одоогоор надад ховор түүхий эдүүдийг олох нэлээд хэцүү байна байх.” Гэвэл.

Монроэ Давсон “Намайг туслахыг зөвшөөрнө үү?” гэхэд.

Винсэнт толгой дохилоо. Давсон худалдааны пүүсийн тусламжийг авбал түүхий эдүүдийг олоход хялбар байна байх. Винсэнт Линлэй рүү хараад. “Линлэй адаматинаар хийсэн зэвсэг нэлээд хүнд болно. Хэрэв зэвсгэнд чинь багахан хэмжээтэй орох байсан бол ирэн дээр нь оруулж өгөөд хурц болгох байсан юм. Гэхдээ чи ийм их адаманит хэрэглэж байгаа болохоор илдний чинь ирийг хэтэрхий нимгэхэн болгочих вий гэдгээсээ л айж байна. Гэхдээ би ирэн дээр нь оруулахгүй шүү.”

1000 паунд жинтэй адаматины хэлтэрхий! Винсэнт хэзээ ч ийм зүйл сонсож байгаагүй.

Ийм хатуу материалыг давтана гэдэг бараг л боломжгүй зүйл. Тийм байтал ирэнд нь нэмж өгч хурцлана гэж үү? Винсэнт өөрийнхөө хязгаарыг мэднэ.

“Ирэнд нь оруулахгүй байж болох уу?”

Линлэй гэнэт өөрийн овгийнхоо амжилтуудын талаар эргэн саналаа. Анхны луугийн цуст дайчин дайны илдийг хэрэглэж байсан ч, дараа дараагийнх нь хэрэглээгүй. Нэг нь том алх хэрэглэж байсан бөгөөд маш хүнд, тэрийгээ дагаад машид хүчтэй байсан аж.

3000 паунд жинтэй илд гэдэг бол түүний өвөг дээдсийнх нь хэрэглэж байсан алхтай ижилхэн жинтэй гэсэн үг юм.

Линлэй итгэлтэйгээр “Хэрвээ илдэнд ир нэгтгэж чадахгүй байсан ч зүгээр дээ” гэлээ. Луугийн цуст дайчны далайсан хүнд илдэнд амьд үлдэх шидэт мангас ч гэж үгүй.

“Сайн байна. Нэгтгэхийн тулд олон орц хэрэгтэй, тийм болохоор хурдхан ажлаа эхлэе. Хэдий ганц илд ч гэлээ, хагас өдрөөс ч их хугацаа зарцуулагдах байх.” Винсэнт тоймгүй олон илд хийж байсны сацуу түүний овогт нууц дарханы арга техник ч бий.

Монроэ Давсон инээд алдаа. “Винсэнт, надад адамантин давтах нууц аргаа хэлж өгөхгүй юм уу?” гэхэд.

“Болно оо. Явъя” гэж хэлэнгүүтээ Винсэнт яваад өглөө.

Давсоны тэдэнд тусалсан тус үнэлэшгүй. Шөнө болохоос өмнө олон материал цуглуулж амжжээ. Үнэндээ, тэдний нууц арганд ямар ч тусгай хүдэр шаардагддаггүй агаад, ямар ч материалаар оруулах боломжтой аж.

Гэхдээ материалууд бол Давсон худалдааны пүүсийн шилдгийн шилдэгүүд нь байв.

Тэр шөнө.

“Эдгээр материалууд үнэхээр сайн чанарын дээрээс нь өндөр үнэтэй байх нь лавтай.” Тэдгээр материалыг харж буй Винсэнтийн царай нь гэрэлтэж байлаа. Тэрээр  инээмсэглээд, “Линлэй сайн материалууд ирсэн болохоор чиний илд миний өмнөн хэлснээс ч хүнд болох бололтой.” Гэвэл.

“Зүгээрдээ” гээд  Линлэй инээмсэглэлээ.

1000 паунд жинтэй илдийг 9-р зэргийн ихэнх дайчид ашиглаж чадах бол, луугийн цуст дайчдад бол энэ нь юу ч биш.

“За тэгвэл маргааш өглөө эхлэе.”  Винсэнт ийн хэллээ.

Энэ шөнө, Линлэй өөрийнхөө эдлэн рүү буцсангүй. Тэрээр оюун санаагаараа гэртээ үлдсэн Бэбэтэй ярилцаж байлаа. Бэбэ ямар нэг зүйлд санаа зовох дургүй бөгөөд идээд унтаад идээд унтах нь түүний дуртай амьдралын хэв маяг.

Өглөө эрт тэнгэрт нарны гэрэл цацарч байлаа.

Хайд овгийн 3 эрчүүд ажилдаа ид орцгоожээ. Винсэнт голлох ажлыг гүйцэтгэж хоёр хүү нь түүнд туслаж байлаа. Тэд ч итгэмээргүй халуун темпартурт ажиллаж байв.

“Хисс, хисс.”

Винсэнтийн бие зуухнаас гарах галны хөх дөлтэй нэгдсэн мэт л байлаа. Зуухан дах галны өнгө ч хувирч хүдрүүд ч гэсэн удаанаар шингэрч байлаа. Гагцхүү адамантин л шингэрэхгүй байлаа.

Винсэнт ногоон хүдэр авч түүнийгээ адамантины хүдэр дээр нь асгалаа. “Хисс, хисс.” Ногоон шингэн адамантиныг яагаад ч юм хайлуулж эхэллээ.

Эцэст нь илдний дүрс гарлаа.

“Кланг!” “Кланг!” “Кланг!”

Дарханы алх ахин дахин цохигдож, цохих хурд нь аажмаар нэмэгдэж байлаа. Алх Винсэнтийн гаран дээр бүжиглэж байгаа нь бусад хүмүүст үзүүлбэр үзэж байгаа мэт санагдуулж байв. Түүний алхны цохилт ч хэмнэлтэй байсан бөгөөд цохилт болгоноор илд хэлбэрээ олж байлаа.

“Хисс, хисс.”

Галын хөх дөл Винсэнтийн биен дээр бүжиглэж хэт халуун уур амьсгал түүнийг бүчин байлаа. 3 цагийн турш алхаараа нүдээд л нүдээд л байлаа. Хүнд илд олон өнгөнд хувирч байснаа хар өнгө рүү шилжив. Винсэнтийн бие хөлсөөр хучигдаж түүний царай бага зэрэг цайсан харагдана. Магадгүй энэ ажил түүнийг маш ихээр ядрааж байгаа биз.

“Надад уулын уснаас аваад ир” гэж Винсэнт ориллоо.

Түүний том хүү торх дүүрэн ус авчирч өөр зүйлтэй усаа холилоо.

“Хисс, хисс.” Хүнд илдийг давтаж гарлаа.

Давсон болон Линлэйн нүдээр харахад илд бараг л болж байлаа. Яг энэ мөчид тэнгэр бүүдийж аянга цахилав.

“Болчихлоо!” хэмээн Винсэнт орилоод сэтгэл нь хөөрөн илдийг сугаллаа. Тэр илдийг өндөрт өргөн “Хаха Линлэй болчихлоо! Энэ бол миний хийж байсан хамгийн гайхалтай бүтээ!” гэж ориллоо.

“БОООООМ!”

Аймшигтай хүчтэй аянга тэнгэр нижигнэн доош бууж илдний үзүүрийг ниргэлээ!


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.