Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 15]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 15 – Ягаандөлт дайчдын овог

Гартаа шидэт хэрэгсэлтэй тэнгэрийн цэнхэр өнгөтэй дээлтэй шидтэн.

Линлэй одоогоор ийм хувцастай гудамжаар алхаж байлаа.

Энэ үеэр, Бэбэ Кэян гудамжин дахь хашаандаа үлджээ. Линлэйн заавраар Бэбэ Клайдыг ирмэгц түүнд хэлэх хэрэгтэй. Линлэй Бэбэ хоёр хоорондоо сүнсээрээ холбогдсон, хэр хол байсан ч, тэд нэгнийхээ бодлыг сонсож чадна.

Өнөөдөр, Линлэй ‘Хүнд илд’-ний төлөө гадагш гарсан.

“Ххмм?” Линлэй хажууханд нь зэвсэгийн дэлгүүр байгааг анзаараад тэр даруй дотогш орлоо.

Зэвсэгийн дэлгүүрийн бизнес бол дундаж бизнес. Дотор хоёрхон л үйлчлүүлэгч зэвсэг сонирхон зогсоно. Линлэй шууд худалдагч дээр нь очоод тайвнаар, “Хэсс хотын хамгийн шилдэг дархан хэн гэдэг хүн бэ?” хэмээн асуулаа.

Худалдагч Линлэй харлаа. Тэрээр түүнийг шидтэн гэдгийг анзаараад тэр даруй, “Ноён шидтэн, манай дэлгүүрийн мастер дархан маш чадварлаг. Түүний урлаж чадахгүй зэвсэг гэж үгүй.” гэв.

Худалдагч Линлэйн үгнээс сүрдсэн. Өмнө нь, тэрээр үйлчлүүлэгчээ туршиж бас ялалт байгуулдаг байсан ч, түүнд энэ удаа заргалдаад байх ориг зүрх хүрсэнгүй. “Ноён шидтэн, Хэсс хотын хамгийн шилдэг дархан баруун Хэсс хотод амьдардаг. Түүний нэрийг Кэрби гэдэг, бас түүний дэлгүүр  Гэрэлт дугантай ойрхон байдаг.” гэхэд.

“Кэрби?” Линлэй нэрийг нь тогтоож авчихаад тэр даруй явлаа.

“Гэхдээ ноён шидтээн.” гэх худалдагчийн сулхан хоолойгоор.

“Ххмм?” хэмээн Линлэй түүн рүү эргэн харахад.

Худалдагч хүндэтгэлтэйгээр, “Ноён шидтэн, хэрэв та сайн шидийн хэрэгсэл хүсэж байгаа бол, шидтэний зэвсэгийн дэлгүүр явсан дээр байх. Эдгээр зэвсгүүд дайчдад л зориулагдсан.” Худалдагчид, шидтэн зэвсэг хүсээд зогсохгүй дарханаар өөрөөр нь тусгайлан хийлгэхийг хүсэж байгаа нь хачин санагджээ.

Шидтэний зэвсэг бол шидэт хэрэгсэл байтал.

Мөн шидийн хэрэгсэл бүтээхийн тулд алхимийн дээд түвшний чадвар шаардлагатай.

Линлэй уруулаа дээшлүүлэн инээмсэглээд, зэвсэгийн дэлгүүрээс гарлаа.

Хагас цагийн дараа гэхэд, Линлэй хотын баруун хэсэгт байдаг Гэрэлт дуганы ойролцоо хүрч ирлээ. Линлэйн олж мэдсэнээр, Гэрэлт сүмийн Ариун эзэн хаан болон бусад гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид Хэсс хотод хараахан ирээгүй байгаа. Магад, энд ирсэн ганц Их лам ирсэн ч, Хэсс хаант улсын хуулийн дагуу, цэргүүдийнхээ хамтаар хил дээр байгаа байх.  

Гэрэлт сүмийн гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид хаана явж байгаа талаар хэн ч мэдэхгүй байлаа.

“Шидэт араатны уулын хаан хэдэн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч алсан л гэж найдая.” Линлэй өөртөө нууцхан ийн хэллээ. Ариун эзэн хаан Хэидэнс Линлэйн эсрэг Бурханлиг адислалыг ашигласан. Линлэй яг юу болоод байгааг мэдээгүй ч, түүний сүнсийг бурханлиг хүчтэй холбохыг оролдож байгааг гадарлаж байсан.

Түүний сүнсийг.

Сүнс бол хүний хамгийн чухал цөм. Линлэй Хэидэнсийн хийх гэж байсан зүйл сайн зүйл байгаагүйг гадарлаж буй.

“Тэгэхээр энэ Хэсс хотын хамгийн шилдэг дарханы зэвсгийн дэлгүүр байх нь ээ?” Линлэй зэвсгийн дэлгүүррүү ширтэнэ. Дэлгүүр хэдэн арван метр урт бөгөөд, хаалганыхаа хажууд гартаа зэвсэг барьсан, хуяг дуулгатай хоёр хүчирхэг хамгаалагчид зогсоосон байх аж.

Энэ зэвсгийн дэлгүүр үнэхээр гайхалтай юм. Энэ Линлэйн өмнө нь орсон дэлгүүрээс ч илүү байлаа.

Линлэйг дэлгүүрт орвол, нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй тэнд байх нь үзэгдлээ. Эмэгтэйн нүдэнд Линлэйг өмссөн хувцас тусахад, тэрээр эелдэгээр, “Ноён шидтэн, та ямар төрлийн зэвсэг хайж байна. Надтай хамт яв. Бидэнд сайн туялзуур илд бий.” гэхэд.

Линлэй инээд алдлаа.

Энэ эмэгтэй түүнийг зэвсэг авахаар ирсэн шидтэн гэж боджээ.

“Би энд мастер Кэрби байдаг гэж дуулсан юм л даа?” Линлэй эмэгтэйд шууд хэлбэл.

Тэрээр толгой дохиод. “Тийм ээ. Кэрби гуай бол эндэхийн тэргүүн дархан ба Хэсс хотын хамгийн шилдэг нь. Түүнд хийж чадахгүй зэвсэг гэж үгүй.”

“Тийм үү? Мастер Кэрбиг дуудаад өгөөч. Би түүгээр зэвсэг хийлгэх хүсэлтэй байна л даа.” Линлэй тэр даруй хэллээ.

“Дууд… Мастер Кэрбиг дууд аа?” тэрээр хөхрөн инээснээ.  “Ноён шидтэн, мастер үйлчлүүлэгчидтэй уулздаггүй. Та түүнтэй уулзмаар байвал, өөрөө хайж олох хэрэгтэй. Бас… Мастертай уулзмаар байвал, их мөнгө зарлагадах ёстой, эс бөгөөс, түүнтэй уулзаж чадахгүй.”

Энэ хүн үнэхээр хүний хор малтахдаа чадмаг юм.

“Болж байна. Түүнтэй уулзахын тулд хэр их шаардлагатай юм бэ дээ.” Линлэйг шууд асуувал.

“Тийм ч их биш ээ. 50-хан алтан зоос.” гэлээ.

50 алтан зоос бол баян гэр бүлээс гаралтай хүний хувьд юу ч биш гэлээ, энгийн хүмүүсийн 2 жил амьдрах мөнгө юм.

“50?” Линлэй өврөөсөө ууттай алт гаргаж ирлээ. Энэ уутанд 100 алтан зоос багтдаг. Линлэй 50 алтан зоос таслаж өгөөч, “Зам заа.” гэв. Линлэй ихэвчлэн 100 алтан зоос л өөртөө авч явдаг. Эцсийн эцэст, түүнд шидэт кристал карт байгаа шүү дээ. Түүнд өшөө мөнгө хэрэг болбол тэндээсээ авчихад л болно.

“Мэдлээ, Ноён шидтээн.” өнөөх эмэгтэй ч ихэд баярлажээ.

…….

5 минутын дараа, Линлэй эмэгтэйгээр газарчлуулсаар, маш энгийн харагдах газарт хүрч ирлээ. Тэндэхийн хамгаалагчид тэр эмэгтэйг сайн таньдаг байсан болохоор тэр даруй зам тавилаа.

Линлэй Мастер Кэрбиг харах үед, тэрээр цай уун сандал дээр сууж байлаа. Кэрбигийн үс нь цайсан ч биеийнх нь хүчирхэг булчингууд түүнийг одоо ч хүчирхэг байгааг илтгэнэ.

Хамгийн сайн дарханы дээр хүчирхэг дайчин.

“Мастер Кэрби, энэ шидтэн тантай уулзахыг хүслээ.” эмэгтэй хүндэтгэлтэйгээр хэлэхэд.

Кэрби Линлэйруу харж инээмсэглэснээ. “Залуу хүү, миний ажлын хөлс маш өндөр. Хэрэв надаар зэвсэг урлуулмаар байвал, дор хаяж 10 мянган алтан зоос төлөх шаардлагатай.”

Линлэй Кэрбигийн хүчний түвшинг барагцаалав.

Тэр 7-р зэрэглэлийн дайчин биш байлаа гэхэд, 8-р зэрэглэлийн дайчин байж таарна.

“Зүгээр ээ.” гээд толгой дохисноо. “Гэхдээ зэвсгийг онцгой материал ашиглаж хийнэ. Тиймээс энд байгаа хүмүүсийг гаргана уу?” гэхэд.

“Мэдээж.” Кэрбиг толгой дохивол, хүмүүс нь тэр даруй гарцгаалаа.

Мастер Кэрби Линлэйг сониучирхан хараад. “Залуу хүү, ямар онцгой материал авчирсан юм бэ дээ?” гэхэд.

“Адамантин.” Линлэй шууд л хэлж орхилоо.

Сандал дээрээ залхуутайхан сууж байсан Мастер Кэрби аянганд зохиулсан мэт боллоо. Тэрээр Линлэйг гайхширсан харцаар ширтээд. “Юу гэсэн бэ? Адамантин? Би зөв сонссон биз?” Адамантин бол домогт л гардаг материал. Бүх насаараа дархан хийсэн Кэрби хүртэл нэг ч удаа болов харж байгаагүй.

“Тийм ээ. Би адамантинаар зэвсэг хийлгэмээр байна. Та хийж чадах уу?” Линлэй Кэрбируу найдлага тээсэн харцаар харна.

Мастер Кэрби хэсэг эргэлзсэнээ, санаа алдаад, “Залуу хүү, үнэндээ надад адамантинаар зэвсэг урлаж чадах чадвар байхгүй.” Энэ үгийг сонсоод, Линлэй битүүхэн урам хугарлаа.

“Залуу хүү, надад… адамантиныг харуулж болох уу?” Кэрбиг ийн болхидуухан хэлэхэд.

Линлэй Мастер Кэрбиг өөрийн нүдээр адамантиныг харах хүсэлтэй байгааг ойлголоо. Тэрээр тэр даруй цүнхнээсээ адамантины хэлтэрхийг гаргаад ирлээ. Уг мянган фунтын жинтэй адамантины хэлтэрхий Линлэйд тийм ч хүнд байсангүй.

Гэсэн ч, адамантины хэлтэрхийг авах үед Кэрбигийн гар аажуухан доошилж байв.

“Үнэхээр хүнд юм.” Мастер Кэрби эргээд амархан гэгч нь гараа дээш өргөлөө.

Гэхдээ тэрээр Линлэйг гайхширан ширтэнэ. Энэ хүнд адамантины хэлтэрхийг өргөхийн тулд дор хаяж 6-р зэрэглэлийн дайчин байх шаардлагатай.

“Адамантин. Үүнийг харсандаа сэтгэл хангалуун байна.” Кэрби адамантиныг сайн харчихаад, Линлэйд эргүүлээд өглөө. Үнэндээ, түүний шунал хүрсэн, гэсэн ч тэрээр Линлэйг үүнийг ядах юмгүй өөрөөс нь эргүүлээд авчихаж чадна гэдгийг мэднэ.

Дээрээс нь, Кэрби адамантинаар зэвсэг хийж чадах чадвар байхгүй гэдгээ ч мэднэ.

“Мастер Кэрби, та үүгээр зэвсэг хийж чадах хүн мэдэх үү?” Линлэйг асуувал.

Кэрби хэсэг мэлэрснээ. “Миний мэдэхээр, Гэрэлт сүмд онцгой чадвартай мастер дархан байдаг. Гэрэлт сүм олон жилийн түүхтэй, тэдэнд адамантинаар зэвсэг урлах техник байж л таараа. Дөрвөн агуу эзэнт гүрэн болон Харанхуйн нэгдэлд ч гэсэн орсон дархдууд бүгд тийм техник эзэмшсэн байх ёстой байдаг.”

Линлэй толгой дохилоо.

“Тэгвэл баяртай.” Линлэй гарч одохдоо жаахан урам нь хугарсан байлаа.

Линлэй анхнаасаа л адамантин амархан хайлчихдаг эд биш гэдгийг мэдэж байсан болохоор, өөрийн сэтгэлээ бэлдчихсэн байсан. Линлэй тэндээс гараад шууд гэрийн зүг хөдөлсөн. Гэсэн ч замын хагасаас, гэнэт танил хоолой сонсдлоо.

“Гуравдугаар дүү.”

Линлэй тэр даруй толгойгоо тэр зүг эргүүллээ.

Иел, Жорж, Рэйнолд нарыг хараад мэл гайхлаа.

“Ах дүү нар минь.” Линлэй тэр даруй тэд нар дээрээ гүйн очлоо. Тэрээр дахин ах дүү нартайгаа уулзахгүй байх хэмээн таамаглаж байсан. Иелийн урилгаар, Линлэй Давсон худалдааны пүүсийн төв дээр очин хоол барихаар боллоо.

Тэнд маш олон хүнтэй байв.

Иел тэр хэд өөрсөддөн болсон зүйлийн талаар баяртайн аргагүй ярьцгаана.

“Чи мастер дархан хайж байгаа хэрэг үү? Ммхх, би сайн хүн мэдэхгүй юм байна.” Иел толгой сэгсэрвэл.

Рэйнолд, “Гуравдугаар ах, та сая адамантин гэсэн үү? Адамантин гэж юу юм бэ?”

Тэр хэд өмнө нь адамантин гэж дуулж байгаагүй.

Учир нь адамантин хэтэрхий ховор бас үнэтэй эд.

“Линлэй, энэ бидний сүүлчийн удаа л уулзах боломж биз. Өнөөдөр л нэг юм чамтай сайтар ярилцац авъя.” гээд Монроэ Давсон гол танхимд том гэдсээ илэн, хөхрөн орж ирснээ, “Чи адамантин гэсэн үү?” гэхэд.

Линлэй толгой дохиод. “Захирал, би адамантинаар зэвсэг хийлгэх санаатай л байна. Даанч хийж чадах хүн олдоггүй.” гэвэл.

Монроэ Давсон “Тиймүү.” гэлээ.

Монроэ Давсон ямар хүн билээ дээ? Тэр яахан адамантины талаар мэдэхгүй байх билээ? “Намайг захирал гэж байгаа хэрэг үү? Иел та хоёр чинь ах дүүс. Намайг авга ах гэж дуудаж байгаарай. Чи адамантин хайлуулж чадах дархан олмоор байна гэсэн байхаа? Би нэг хүн мэднэ шүү.” гэхэд.

Үүнийг сонссон Линлэйн сэтгэл хөдөллөө.

Учир нь Монроэ Давсон тийм хүн таньдаг байлаа ч, тэр нь Хэсс хотынх байх магадлал тун бага.

“Авга ах Монроэ, тэр мастер дархан чинь хэн юм бэ?” Линлэйг ийн асуувал.

Монроэ инээд алдсанаа. “Мастер дарханыг Винсент гэдэг, Хайд овгийн ахлах.”

“Винсент?” жаахан ч гэсэн Линлэйн сонирхолыг тэрээр татлаа.

Гэнэтхэн Линлэй, “Тэр ямар овогт харъяалагддаг гэнэ ээ?” гэхэд.

Монроэ Давсон, “Хайд овог. “ гэв.

Линлэй Дөрвөн агуу дайчны талаарх танилцуулгыг эдлэнрүүгээ буцах замдаа цээжилж байсан. Тэрхүү мэдээлэл дунд Дөрвөн агуу дайчны овгийн талаар ч байсан. Ягаандөлт дайчдын овог болох…. Хайд овог!

Гэсэн ч… ‘Хайд’ гэдэг нэрийг олон овог ашигладаг, тиймээс энэ Хайд овог эргэлзээгүй Ягаандөлт дайчдын овог овог байна гэсэн үг биш.

“Тэдний талаар бодож байна уу? Хаха. Тэднийх танай Баруч овогтой адилхан Агуу дайчдын овог. Хайд овог нь Ариун нэгдлийн Ханмү хаант улс дахь нэг жижиг хотод амьдардаг. Энэ гамшгийн дараа, тэднийх ч гэсэн Хэсс хотруу зугтан ирцгээсэн.” Монроэ Давсон инээн ийн хэллээ.

“Тэд Хэсс хотод байгаа юм уу?” Линлэй гайхширлаа.

“Бас тэд манай эдлэнгийн хажууд амьдарч байгаа. Би тэднийг тэнд байрлуулахаар зохицуулчихсан юм.” Монроэ Давсон үргэлжлүүлэн ярьлаа.

Линлэй, Монроэ Давсонг гайхшран ширтэнэ.

Үнэндээ, Монроэ Давсон адамантин хайлуулж чадах хэд хэдэн хүн мэднэ. Давсон худалдааны пүүсийн мастер дархан ч гэсэн адамантин хайлуулж чадна. Гэхдээ одоогоор Монроэ Давсоны таних адамантин хайлуулж чадах хүн Хэсс хотод тэднээс өөр байхгүй. Тиймээс, Монроэ Давсон нэг хүнийг л дурдсан.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s