Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 14]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 14 – Хэссийн хот

Делин Кевоте Линлэйн асуултанд юу гэж хариулахаа мэдсэнгүй.

“Линлэй, чамд л гэхэд, адамантины жаахан л хэсгээр хийсэн зэвсгийн бат бөх чанар дээд зэрэглэлийнх байдаг. Харин тэр чигтэй адамантинаар хийгдсэн бол тэрийг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч хэр их эвдэхээр оролдсон ч тэрхүү илдийг тэрээр яаж ч чадахгүй.”

Делин дахин үг унагасангүй.

Линлэй адамантины үнэ цэнийг бүрэн үнэлээгүй байж.

“Тэгэхээр Делин өвөө адамантинаар хийсэн илд хүнд үү?” хүнд илд илүү ашигтай гэдгийг дуулаад Линлэй өөрийн гэсэн хүнд илдтэй болохыг хүссэн. Үнэндээ, Линлэй их мөнгө зарж дажгүй зүйл олж авахаар төлөвлөж байсан. Гэтэл ингээд түүний гарт адамантины хэлтэрхий өөрөө ороод ирж байхад, тэр үүнийгээ ашиглах нь зүйтэй.

Одоогоор Линлэй мөнгөний хувьд гачигдал гэх зүйлд санаагаа зовоох шаардлагагүй болсон байгаа.

“Адамантинаар хийсэн илд хүнд үү гэж үү? Хүнд илд том байдаг, бас адамантины хэлтэрхийг өөр металтай холих шаардлагатай болно. Гэхдээ би өөрөө дархан биш болохоор сайн мэдэхгүй байна. Гэсэн ч адамантинаар хийсэн зэвсэг бол миний сонсож байсан хамгийн хатуу зүйл. Адамантин маш хатуу ихэнх дархад хайлуулж чаддаггүй.” гээд Делин хөхрөн инээвэл.

Линлэй дотроо толгой дохилоо.

Адамантин бол Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч л эвдэж магадгүй гэгддэг метал билээ. Гэхдээ адамантинаар зэвсэг хийхэд ч гэсэн тусгай арга техник шаардлагатай. Харин тэрхүү арга техник нь маш хэцүү.

“Ойлголоо.” гээд Линлэй толгой дохив.

……………..

Линлэй тэр хэдийг хойд зүгрүү явах тусам шидэт араатнууд багассаар байлаа. 300-400км явахад ганц ч шидэт араатан гарч ирэлгүй байсаар тэд ганц ч хүн амь эрсдээгүй хотод ирцгээлээ.

Гэхдээ хотын хүн ам нэлээд сийрэг ажээ. Магадгүй иргэд нь аюулаас дайжин хойд зүгийг зорьсон биз.

“Хаха, ашгүй дээ, Хэсс хаант улс устаагүй байна.” Шака хүйтнээр инээснээ. “Олон өдөр явсаны эцэст, ингэж нэг юм амрах боломж олдох гэж.” гэснээ.

Линлэй руу харлаа.

Морин дээрээ мордсон байх Линлэй тун ч хатуу чанга бас эргэлзээ үгүй, хөдлөшгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Түүний тайван нүүрний хувирал болон үг цөөтэй байдал нь итгэж болохоор хүн гэх сэтгэгдэл төрүүлнэ.

Шака Линлэйгээс үргэлж л айдаг. Хэдийгээр тэр түүнээс хэдэн насаар ах ч гэлээ, тэр түүнийг үргэлж ‘мастер Лилнй хэмээн хүндэтгэн дуудна.

“Мастер Линлэй, хараач. Цэргийн бааз байна.” гэвэл Линлэй толгой дохилоо.

Гэрэлт сүм Хэссийн хаант улсын хилийг хамгаалахаар шийдсэн нь илт байлаа.

“Хоёр хаант улс таван вант улс мөхөж. Ариун нэгдлийн газар нутгийн гуравны нэг нь. Гэрэлт сүм үргэлжлүүлэн ухрахгүй байх гэж найдая.” гээд Линлэй хөхрөн инээлээ. Тэрээр хүлэгт баатруудын хамтаар хамаалалтыг саадгүй өнгөрөв.

Энэ хамгаалалт нь шидэт араатны эсрэг хамгаалалт билээ. Тиймээс хүмүүс ороход ямар ч саадгүй.

“Хоёрдугаар ханхүү, бид энд амрах уу?” Линлэй тун ч тайван байлаа.

“Хэссийн хот бол хаан эцгийн маань тохиролцсон газруудын нэг. Хэсс хотод хүрэхээс өмнө бид 300км туулах шаардлагатай. Хэрэв яаравчилбал, шөнө гэхэд хүрчих байх.” Шака ийн хэлэхэд.

“Хэсс хот.”

Линлэй энэ нэрийг сайн гэгч нь тогтоон авав. “Клайд, Хэсс хот бол чиний үхэх газар.”

……………….

Тэд аялалаа үргэлжлүүлсээр. Линлэй, Шака болон тэдний гучин хүлэгт баатар тоос өшиглөн явцгаана. Линлэй тэр хэдийг Хэссийн хотыг харах үед, хэдийнээ нар бууж дэлхий ертөнц улаан хүрэн болсон байв.

“Хэсс хаант улсын нийслэл Хэсс хот. Фэнлай хотоос ялимгүй жижигхэн л юм.” Хотын аварга хэрмийг хараад Линлэйн сэтгэл өөрийн эрхгүй догдоллоо.

Энэ аварга хэрмийг босгоход хэр их хүч хөдөлмөр орсон бол?

Линлэй тэр хэдийг хотын хэрмийн хаалга дээр ирэхэд тэдний замыг хаагаад.

“Морьдоосоо буу!” хэмээн хаалганы харуул чанга дуугаар тушаалаа.

“Яагаад бид морьдоосоо буух ёстой гэж?” Шака уурсан хариу хашхирлаа.

Шака болон түүний хүмүүс бусдаасаа өөр харагдсан тул харуул асуултанд нь хариулав. “Эрхэм дээдэс Хэсс хот дотор морьд унаж болохгүй хэмээн тушаасан. Яг одоогоор Хэсс хот доторх иргэд хэт их болчихсон байгаа. Тиймээс морь унаад байх зай байхгүй. Та бүхэн морьдоосоо буусан нь дээр.” гэхэд.

“Морьдоосоо бууцгаая.” гээд Линлэй Шака руу инээмсэглэвэл.

Шака ч хариу толгой дохилоо.

Линлэй Шака хоёр мөхсөн зургаан вант улс болон хоёр хаант улсын маш олон хүн ийшээ зугтан ирсэн гэж таамаглацгааж байлаа. Дээрээс нь Хэсс хотын ойролцоо амьдардаг олон хүмүүс ийшээ зугтан ирцгээсэн. Хоёр хаант улс болон зургаан вант улсын хүмүүс л нийлээд 100 сая давна.

Хэрэв 90% нь үхсэн гэвэл, нэг сая орчим хүн амьд үлдсэн гэсэн үг. Бас, Хэсс хаант улсын ойр орчмын 100 гаруй км-д шидэт араатан байгаагүй, тэгэхээр ойр орчмынх нь хүмүүс амьд үлдсэн байж таарна.

“Ийм олон хүмүүс.”

Хэсс хотод орж ирээд, Линлэй тэр хэд цөм цочирдоцгоов. Хэсс хот ерөнхийдөө нэг сая хүн л байх боломжтой. Тэгтэл одоо хотод хэдэн сая хүн байх ба гудамж дүүрэн хүнтэй байлаа. Фэнлай хотод хүртэл, Линлэй ийм зүйл харж байгаагүй.

“Эхлээд зочид буудал олохоор явцгаа, тэгээд эргэж ирж намайг эндээс аваарай.” Шака тэр даруй зочид буудлын захиалга өгөөд ир хэмээн хүмүүстээ тушаалаа.

“Ноён Линлэй, эхлээд зоог барьцгаая.” Шака инээмсэглэн ийн хэлсэн учир Линлэй татгалзаж чадсангүй. Шака тэр даруй Линлэйг ойролцоох зоогийн газар руу дагууллаа. Доод давхар нь дүүрэн байсан ч, дээд давхар нь сул хоолны өрөө байсаар байвал.

Шака “Гурван өрөө.” гэлээ.

…………..

Гэхдээ суудалдаа суугаад меню дээрх хоолны үнийг хараад Шака бага зэрэг бухимдав. Тэгээд ойрхон байсан зөөгч рүү өндөр дуугаар, “Чи намайг тэнэгтүүлэх гээ юу? Ийм үнэтэй байхад ганц таваг хоолонд л хэдэн зуун алтан зоос үрэх шаардлагатай болох юм байна. Чи намайг хуурах гэлээ!” гэв.

Энэ бол дээд зэрэглэлийн зоогийн газар, Ханхүү Шака ийм газруудаар ордог байсан бөгөөд 100 алтан зоос байхад л хангалттай байдаг байсан.

“Ноёнтоон, хэрэв идмээргүй байвал явна уу.” Зөөгч тун ч итгэлтэйгээр. “Одоо бол, Хэсс хот зугтан ирсэн хүмүүсээр дүүрсэн байгаа, тэдний дотор үнэт эдлэлүүдээ авч зугтсан олон язгууртнууд ч бий. Тэд өндөр чанартай үйлчилгээ шаардаж байгаа бол тохирсон үнийг нь төлөх л болно.”

Шака энэ үгийг сонсмогцоо мэгдэн зогсоно.

Үнэн. Сүйрлээс зугтсан хүмүүсийн ихэнх нь хүчирхэг овгууд эсвэл хүчирхэг тулаанчид байсан. Тиймээс тэд мөнгө харамлахгүй.

“Ххмм.”

Шака хамраа дуугаргачихаад захиалгаа өглөө. Линлэй Шака хоёр хоолоо идэж дуусгасны дараа…

“Хоёрдугаар ханхүү.” зочид буудал хайлгахаар явуулсан хүмүүс нь эргээд ирвэл.

Шака, “Тэгээд? Олдов уу?” гэхэд.

Хамгаалагч толгой сэгсрээд. “Бүх том зочид буудлуудын өрөө хэдийнээ захиалга өгөгдчихөж. Бид таван томхон зочид буудалд очтол тэднийх ажиллахгүй гэнэ. Хэтэрхий олон хүн захиалгаа өгчихөж. Эрхэм дээдсээ бид арай л хожимдоод ирчихэж дээ. Ханмү хаант улс болон вант улсуудын хүмүүс биднээс түрүүлээд ирчихэж.” гэвэл.

Шака толгой дохисоноо.

“Суу эхлээд хоол идчих.” гээд Шака богино хаш үстэй нэгэн рүү харлаа. Тэгснээ, ”Хэдиййнээ цатгалан байгаа хэрэг үү? Тийм бол надад эдлэн авахад маань туслаадах. Хэсс хотод болохоор үнэтэй байна байх, гэхдээ үнэ хамаагүй заавал ч үгүй худалдаж ав. Гэхдээ санаж яв, хэтэрхий том эсвэл жижигхэнг авахгүй шүү. Энэ эдлэн бол аав бид хоёрын түр зуур л байрлах байх.” гэхэд.

“Мэдлээ, эрхэм дээдсээ.” гээд эдлэнг хайгаар гарлаа.

“Линлэй дарсаа шимэн болж буй зүйлсийг ажина.

“Эдлэн? Ямархуу эдлэн байх бол. Клайд ирээд, эдлэн рүүгээ явах биз.” Линлэй Клайдын байрлах газрыг л олохын тулд хүлээж байгаа. Түүнд боломж гармагц, тэрээр Клайдыг үхэлрүү нь илгээх болно.

……………………

Хэсс хот. Кэян гудамжин дахь энгийн нэг эдлэн.

Энгийн үед бол, уг эдлэн Хэсс хотын төвд байрладаггүй гээд 2000-3000мянган алтан зоосны үнэтэй л байх байсан. Гэтэл Ханхүү Шака эндэхийг сая алтан зоосоор худалдан авсан.  Хэсс хот Магнатууд болон язгууртнуудаар дүүрсэн учир мөнгөний ханш тэнгэрт хадсан нь энэ ажээ.

Шөнө нь.

Линлэй эдлэн дотор.

“Клайд ирээд эдгээр хоёр гурван өрөөний нэгэнд нь орно.” Линлэй эдлэнгээр хэсэгдээ болгоомжтой гэгч нь шалгана. Тэр ирээдүйд Клайдыг алахдаа бэлтгэж байгаа нь энэ.

Шөнө хүйтэн салхитай байсан ч, Линлэй огтхон ч тоолгүй эдлэнгийн өнцөг булан бүрийг нарийн шалгана.

“Ноён Линлэй, та амрах болоогүй хэрэг үү?” уг сулхан дуу гарсан зүг харвал, хатан өрөөнийх нь хаалганд хүрэх замд хөндөлсөн зогсож байлаа.

Линлэй, “Өрөө маань хэтэрхий бүгчим байсан болохоор цэвэр агаар амьсгалхаар гарч ирсэн юм.” хэмээн энгийн хариулт өгөхөд.

“Надад ч бас хэцүүхэн байлаа.” гээд хатан Линлэйн зүг алхав. Жогтой харцаар харахд нь Линлэй сэргэлэн загнаж түргэхэн шиг, “Хатантаан, та цэвэр агаар амьсгал даа. Би ингээд өрөөрүүгээ буцаж амарлаа.” гээд яваад өглөө.

Линлэйг явахыг хараад, хатан жаахан эвгүйрхээд явчихлаа.

……………………

Маргааш өглөө нь.

“Хоёрдугаар ханхүү, хатантан мөн гүнжээ. Надад зохицуулах ёстой ажил байна. Би ингээд явъя даа.” гээд Линлэйг салах ёс хийвэл.

“Ноён Линлэй, та юунд ингэтлээ яарна вэ? Эхлээд аавыг минь иртэл хүлээж байгаад шийдвэрээ гарга л даа.” хэмээн Шака Линлэйг үлдээхийг оролдлоо.

Линлэй дотроо хүйтнээр инээд алдаад. “Аавыг чинь ирэхийг хүлээх ий? Хэрэв Клайд намайг энд амьдарч байгааг харвал, олны өмнө түүнийг алах шаардлагатай болж магад. Хэрэв тэгэх юм бол түүнийг алах боломж л буурна.” Линлэй хангалттай бүтэлгүйтсэн.

Тиймээс энэ удаа, тэрээр амжилттай болгохыг хүсэж буй.

“Энэ удаа, би тэвчээртэй байх хэрэгтэй. Клайд Кайсэр хоёрыг салахыг хүлээж байгаад Клайдыг ганцаараа үлдмэгц түүнийг алах болно. Энэ удаа заавал ч үгүй амжилттай болгох болно доо.” Линлэй Кайсэрыг байхад Клайдыг түргэхэн шиг дуусгаж чадахгүй гэдгээ мэдэж байгаа.

Гэхдээ Кайсэрт цаг их зарцуулахгүй л бол тэрээр эргэлзээгүй Клайдыг алж чадна.

“Ноён Линлэй та хаашаа явах вэ?” Шакаг ийн асуувал.

“Би Хэсс хотыг орхин үргэлжлүүлээд хойд зүгийг зоръё гэж бодож байна. Яг хаана хүрэхээ мэдэхгүй л байна.” гэснээ. “Зүгээр дээ, Хоёрдугаар ханхүү, Хатан мөн гүнж нараа. Ингээд салах ёс хийе дээ.” гээд.

Багахан бөхийснөө, Бэбэг дагуулаад эдлэнгээс гаран одлоо.

…………………………

Тэр шөнө, Шакагийн эдлэн байдаг гудамж дахь жижигхэн хашааруу нүүсэн юм. Шакагийн эдлэн үнэндээ нэлээд том зай эзлэх бөгөөд 30 хүн бол хангалттай багтахаар ажээ. Тэгтэл Линлэйнгийнх ихэд жижигхэн агаад 3-4 хүн л багтахаар аж.

Энэ хашааг авахын тулд тэрээр 50 мянган алтан зоос зарлагадсан. Энгийн үед байсан бол, үүнд мянган алтан зоос л байхад хангалттай байх байсан.

“Аа Да, Аа Эр, тэр эдлэнгийн шинэ эзнийг харсан уу?” хэмээн хоёр эрээс асуунгаа Линлэй хоолны ширээндээ суувал.

“Үгүй.” гэцгээлээ.

Линлэй энэ хоёрыг гудамжинд байхад нь хөлсөлж авсан. Одоогоор, Хэсс хотод олон энгийн ард болон язгууртнууд бий. Ийшээ зугтан ирснийхээ дараа, энгийн ард энд идэх хоолгүй амьдарцгааж байгаа. Тэдний хийж чадах зүйл гэвэл гуйлга гуйх эсвэл хар бор ажил хийх л байлаа. Тиймдээ ч Линлэйд ажил хайж байгаа хүмүүс олох хялбар байсан.

Өдрийн хоёр алтан зоосны цалинтайн дээр хоол унд өгнө, дүрвэн ирээд амьдархын тулд тэмцэж байгаа хүмүүсийн хувьд энэ сайхан боломж юм.

Линлэй ч гэсэн энэ хоёрыг итгэл даахаар хүмүүс болохоор нь сонгосон.

“Шөнө унтаж болох ч, өдрийн цагаар сайтар ажиглана шүү тэр эдлэнг. Сэжигтэй хүн бас олон хүмүүс орвол надад мэдэгдээрэй. Ялангуяа нэг гартай хүн байгаа эсэхийг сайтар ажина шүү.” Линлэй уг заавраа дахин дахин давтан хэлнэ.

Шөнийн цагаар ажиглаад байх шаардлага байхгүй, учир нь Хэсс хотын хэрэм шөнийн цагаар үүдээ барьдаг.

Харин өдрийн цагаар хоёр хүнээр сайтар мануулбал, Клайдыг ирэх үед тэрээр мэдэж чадна. Шака болон түүний хүмүүс Линлэйг хэдийнээ хотыг орхисон гэдэгт итгэсэн ч, үнэн хэрэгтэй Линлэй дэргэдээс нь цаг тутам бүрт тэднийг ажиглаж байлаа.

“Клайд, би чамайг энд ирэн иртэл чинь хүлээх болно. Хэр удсан ч бай хамаагүй.” гээд Линлэй хүйтнээр ширтлээ.

Линлэйн уг нүүрний хувирлыг харсан хоёр ч, салганацгаана.

“Яв.” Линлэйг ийн тушаавал.

“Мэдлээ эрхмээ.” гэцгээв.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s