Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 13]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 13 – Гол эрдэнэс
“Ханхүү Шака, таны тусламжинд дахин талархая. Харин одоо бид эндээс зам замаа хөөцгөөе дөө.” хэмээн Луис инээмсэглэн хэллээ.
Шакагийн царай ч тэр даруй ширүүн болсноо дурамжхан, “Та юунд ингэтлээ яарна вэ? Энэ хавь шидэт араатнуудаар дүүрэн, дээрээс нь та нар долуулахнаа байна. Хэрэв замдаа саяныхаас ч олон шидэт араатантай таарвал танд л аюултай. Манай хүмүүс хүчтэй бидэнтэй хамт явсан нь аюулгүй.” гэвэл.
Ханхүү Луис яаравчлан, “Ханхүү Шака, үгүй ээ…” гэх гэтэл.
Ханхүү Шака, “Битгий татгалз. Эс бөгөөс би уурлана шүү.” хэмээн ууртай харц шидээд дурамжхан гэгч нь хэллээ.
Луис ч тавгүйтнэ, тэрээр дотроо тун ч ууртай байсан юм. Ханхүү Луис тэнэг хүн биш. Тэрээр үхсэн хүмүүсээс цүнхийг нь ав хэмээн тушаасан нь сэжиг төрүүлсэн гэдгийг мэдэж байгаа.
Тэр ч үнэн.
Луисын хүмүүсийн цүнхэнд Ханмү хаант улсын гол эрдэнэс бий. Ханмү бол 1000 жил оршин тогтносон овог. Тэдний түүх Фэнлайн хааны овгийхныхон шиг урт биш ч, тэдэнд үнэтэй эрдэнэсүүд бий. Гэсэн ч, тэдний овогт орон зайн бөгж байхгүй тул тэдэнд эрдэнэсээ цүнхэлж явахаас өөр арга байгаагүй.
Үнэндээ бол, энэ үймээнтэй үед, Фэнлай болон Ханмүгийн язгууртан овгууд хамаг л үнэтэй цайтай зүйлсээ орхин зугтаацгаасан. Дээрээс нь бүхэл Фэнлай хаант улс дахь орон зайн бөгжтэй хүмүүс ч маш цөөн. Хүчирхэг Проулкс галерейд хүртэл ганц байдаг нь Захирал Маяагийнх билээ.
”Энэ Шака муу санаалж байна.” Луисын санаа зовинон.
Тэр татгалзахыг хүссэн ч, Шакаг уурлуулахаас айж байлаа.
Луисын хажуугаар хүлэгт баатар болох түүний сургагч урагш алхан гарч ирснээ. ”Ханхүү Шака нэгэнт л чин сэтгэлээсээ хэлж байгаагаас хойш, бид хамт явъя. Гагцхүү бид танд түвэг удах вий хэмээн санаа зовж байна.” гэвэл.
”Үгүй дээ. Хаха цуг явцгаая.” гээд Шака хөхрөн инээлээ.
Гаднаас нь харахад 2м өндөртэй маанагдуухан харагдах ч хааны гэр бүлд өссөн тэрээр яахан маанаг байх билээ? Тэр ч бас нөгөө хүмүүсийнхээ юу бодож байгааг таамаглаж буй. Гэсэн ч, тэрээр бүгдэнг нь хойд зүг рүү дагуулж байсан юм.
”Эзэнтээн, уур амьсгал их хачин байна.” Бэбэ ийн хэлбэл.
Линлэй дотроо инээмсэглэнэ. Ханхүү Луис Ханхүү Шакаг гомдоох гэхгүй ч, түүний эсрэг болгоомжтой үйл хөдлөл хийж л таарна. Энэ нэлээд онцгой аялал болох нь. Хоёр талыг ажиглах Линлэй юу болж байгааг мэдэж байв.
Ханхүү Луисыг ярьж дуусмагц Ханхүү Шака Линлэй дээр очисноо. Сулхан дуугаар, ”Ноён Линлэй, та харав уу?” гэв.
”Харах, юу тэрэв?” гээд Линлэй Шака руу харвал.
Ханхүү Шака, Ханхүү Луисыг ойрхон байгаа эсэхийг шалгачихаад сулхан дуугаар, ”Ханмүгийн хааны удмын овгийхон зугтаж байна. Тэдэнд 1000 жил хуримтлуулсан эрдэнэс бий. Миний бодсон зөв бол, эдгээр хүлэгт баатруудын цүнхээр дүүрэн эрдэнэс буй.” Линлэй Дөрвөн агуу эзэнт гүрний Алтан банкны гаргасан шидэт кристал карт маш алдартай гэдгийг мэднэ.
Том овгууд бас хааны удмыхан ч шидэт кристал карт ашигладаг. Тэдгээр овгууд хэдэн зуун сая алтан зоос цуглуулсан болохоор тэдний хувьд эрдэнэс тийм ч чухал зүйл биш. Жишээлбэл, тэд зугтахдаа, 100 мянган алтан зоос авч явж байснаас Цэнхэр зүрхэн өвс шиг зүйл авч явсан нь илүү амар.
Тэд хамгийн чухал гэсэн эрдэнэсээ л авсан, сая алтан зоос авч байснаас 9-р зэрэглэл юм уу, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатны цөм авч гарсан нь илүү дээр, эсвэл өөр газраас авчирсан эрдэнэс ч юм уу. Бүүр эсвэл бурханлиг олдворууд ч юм уу…
”Ноён Линлэй, та тусалбал, эрдэнэс хуваах үед танд ч гэсэн хувь хүртээх болно шүү. Үгүй ээ, хоёр хуваая. Болох уу? Миний тооцоолсноор, эдгээр эрдэнэс багадаа л хэдэн сая алтан зоосны үнэд хүрнэ.” Шакагийн хоолой нэлээд сул байв.
Шака, Ханхүү Луисыг үнэтэй эрдэнэс авч яваа гэдгийг мэднэ. Яагаад гэвэл түүний гарт, 500 сая алтан зоостой шидэт кристал карт байгаа шүү дээ.
Ханмү хаант улс Фэнлай хаант улсаас дутаад байх зүйлгүй. Магадгүй адилхан хэмжээний ч эрдэнэстэй байж мэднэ. Тийм байтал тэдний авч яваа эрдэнэс яахан чанар муутай байх билээ?
”Болж байна.” Линлэй ч толгой дохиод. ”Төлөвлөгөөгөө гаргачихаад надад хэлээрэй.” гэлээ.
Үүнийг сонссон Шака тун ч их баярлав.
Шидтэнгүүд зугтах үед саад болж болох ч, тулаанд оролцох дээрээ тулбал тэд маш хүчирхэг. Линлэй бол 7-р зэрэглэлийн хос элементийн шидтэн. Дээрээс нь өрсөлдөгчид нь бараг л хамгаалалтгүй болсон энэ үед бол Линлэй ганцаараа ч тэдний хагасыг нь ялчихаж чадна…
”Ххмм?”
Линлэй гэнэтхэн дунд эргэм настай эрийн морьны түвэргөөн чангарч буйг анзаарав. Тэрнээс гадна морь их ядарсан байлаа. Хамгийн чухал нь тэр дунд эргэм насны эр дэргэдээ өөр нэг морь хөтлөн явна. Тэр хоёр морьтой явж байв!
Ерөнхийдөө бол, уг дунд эргэм насны эр байнга морьдоо солих шаардлагатай болж байгаа нь тодорхой байв.
”Энэ хоёр морь тун сайн морьд байна. 3-4 хүн авч явсан ч түвэгшөөхөөргүй юм. Тэгэл яагаад морь энэ дунд эргэм насны эрийг суулгачихаад ингэж ядарч бас ойр ойрхон хоорондоо солигдох шаардлагатай болдог билээ?” нэг их удалгүй Линлэй учрыг нь ойлгов.
Энэ дунд эргэм насны эр хэтэрхий хүнд байгаа юм байна.
Аль эсвэл авч яваа зүйл нь маш хүнд байж таарна. ”Гэхдээ энэ дунд эргэм насны эр ганц богино илд л авч явж байна. Цүнхэн дотор нь…” Линлэйн таамагласан зүйл бол уг дунд эргэм насны эр маш хүнд зүйл авч яваа гэдэг л байв.
Салхи сэвэлзэнэ.
Хоёр ханхүүгийн хүмүүс шөнөжин эргүүлд гарцгаана. Хэдийгээр тэд хүчтэй ч гэлээ амрах шаардлагатай. Ханхүү Луис зургаан цэргийнхээ хамтаар амрах бол Ханхүү Шака өөрийн хүмүүсээ 4-5 нэгж болгон хуваажээ. Тэр хоёр тус тусдаа газар байрлацгааж байсан юм.
”Мастер, бид хэзээ явах юм бэ?” Ханхүү Луис таван цэргээ унтаж байгаа тул аяархан асуулаа.
”Жаахан хүлээчих. Тэднийг унтах үед, бид хөдлөх болно.” хэмээн дунд эргэм насны эр аяархан хэллээ.
Шөнө дундад зугтах бол байдаг л төлөвлөгөө. Тийм ч учраас олон хүмүүс үүнийг ашигладаг ба үр дүнгээ ч өгдөг төлөвлөгөө юм!
Ханхүү Шакагийн гучин хүн худлаагаасаа унтана. Тэд бүгд өнөө шөнө тулаанд орно гэдгээ мэдэж буй.
”Ноён Линлэй.” Линлэйн хажууд байх Ханхүү Шака түүнийг аяархан дуудлаа.
”Ххмм?” Линлэй Шака руу эргэн харвал.
”Ноён Линлэй, нууцаар шидэт тарни бэлдэж байгаач. Тэднийг хамгаалалтгүй байхад нь том хохирол үзүүлээд дараагаар нь салаагаараа хүйс тэмтрүүлэе.” гэхэд.
”За.” гээд Линлэй толгой дохилоо.
Шөнийн цагаар гэнэтийн дайралт хийнэ гэж дайснууд нь таамаглахгүй.
Линлэй амаа ангайлгаад шидэт тарни уншиж эхэлбэл дэргэд нь буй Шака ч тэвчээртэй гэгч нь хүлээнэ. Хөөрхий Ханхүү Луис болон түүний хүмүүс, тэд Шака болон тэрний хүмүүсийг унтахыг дэндүү удаан хүлээж.
”Вишш!”
Гэнэтхэн 10м радиустай дугуй талбайд, хурц шавар жаднууд тэнгэрээс унаж эхэллээ. ”Аа!” Хурц жад дайчдын биеийг сүлбэвэл цуврал хашхираан хадлаа. Ханхүү Луис тэдгээр жаднуудад амь эрсэдсэн бөгөөд тэрээр үнэндээ тун ч сул дорой нэгэн байсан юм.
Шавар жаднууд хэний ч зүрхийг үхүүлэхэд хангалттай ажээ.
7-р зэрэглэлийн газрын хандлагат шид – Газрын түмэн жад
Ханхүү Луисыг оруулаад 7 хүний 4 нь зовж шаналан үхсэн бол үлдсэн 8-р зэрэглэлийн 3 дайчин нь хүнд шархдан хамгаалалтгүй болжээ.
”Ал!”
Худлаа унтаж байсан Догшин аянга салаа уг зовлонт хашхирааныг сонсмогцоо, тушаалын дагуу уг урц руу давшицгаалаа. Тэр даруй 30 дайчин шархадсан 8-р зэрэглэлийн 3 дайчинтай тулаанд орлоо.
Энэ шударга тулаан биш байв. Тэрнээс гадна, Догшин аянга салаанд арван 8-р зэрэглэлийн дайчин байдаг.
”Сипп.” ”Сипп.”
Тэдэнд шархадсан 8-р зэрэглэлийн гурван дайчинг алах тун амархан байв. Тэд бараг л эсэргүүцэл үзүүлж чадсангүй.
”Хоёрдугаар ханхүү, бүгдэнг нь алчихлаа.” Догшин аянга салааны ахмад, эрч хүчтэй, алтлаг үстэй дунд эргэм насны эр ийн мэдэгдлээ.
Шака тун ч баяртайгаар, ”Хаха, гайхалтай! Түргэхэн шиг надад цүнхнүүдийг аваад ир. Ганцхан үйлдэл гаргаад л 100 мянган алтан зоостой болчих гэж. Хаан аавтайгаа дахин уулзахаараа, алтаа үрж өгөх дөө.” хэмээв. Тэрээр туйлын их баяртай байлаа.
Догшин аянга салаанд 30 хүн байдаг. Хүн бүрт 100 мянган алтан зоос гэхээр нийлээд 3 сая алтан зоос л болно. Гэсэн ч 10 цүнхэнд 100 саяас алтан зоосноос ч илүү үнэтэй эрдэнэс байлаа.
”Алив, Ноён Линлэй. Та эхлээд хоёр цүнхийг нь ав.” Шака Линлэйд тун ч баярласан байртай хэллээ.
Шидтэн тулаанд хэр ашигтай болох нь энэ явлаас тод харагдсан. Линлэйн хийсэн гэнэтийн дайралтаас болж тэдний дөрөв нь үхэж гурав нь хүнд шархадсан. Хэрэв Шака шууд дайрсан бол, магадгүй хэдэн хүнээ алдах байсан биз.
Линлэй шуудхан өнөөх дунд эргэм насны эр болон Ханхүү Луис нарын цогцос дээр хүрч очоод тэнд байсан дөрвөн цүнхийг авлаа. Тэгээд тэрээр нэг зүйл хачин байгааг анзаарав. Тэдний гурав нь нэлээд хөнгөхөн байсан бөгөөд сүүлчийн жижигхэн цүнхэнд… хүний атганы хэмжээтэй зүйл л байсан ч, туйлын хүнд байв… Мянган фунт орчим жинтэй зүйл байлаа.
”Хүний атга шиг хэмжээтэй ч мянган фунт жинтэй байна гэж байх уу?”
Линлэй ихэд гайхширлаа.
Тэрээр ийм нягт, хүнд зүйлийг урьд өмнө нь дуулж байгаагүй. Алт бас алмааз хүртэл энэ материалаас хөнгөхөн. Хүний атганы хэмжээтэй ч, мянган фунт орчим жинтэй зүйл…
”Ноён Линлэй?” Шака түүн рүү алхан ирээд. ”Сонголтоо хийчихсэн үү?” гэвэл.
”Сонгоод байх шаардлага байхгүй. Би хоёрыг л авна шүү дээ.” гээд өнөөх гурван цүнхнийх нь нэгийг шүүрч аваад, саяны хоёр цүнхээ нуруундаа үүрлээ.
Үүнийг харсан Шакад ч гэсэн сайхан санагдана. Тэрээр Линлэйг цүнх бүрийг нээж үзэж байж шийдвэрээ гаргачих вий хэмээн санаа зовниж байсан. Ингэвэл түүнд шударга бус хэрэг болно. Тэгтэл Линлэй ганцхан цүнхний жинг үзчихээд авах ёстой хоёр цүнхээ сонгочихлоо шүү дээ.
Ингээд одоо үлдсэн бүх цүнх Шакагийн мэдэлд.
”Явцгаая.” Шака тун ч сэтгэл хангалуун байв.
Линлэй ч морин дээрээ мордов. Гэхдээ тэрээр морин дээрээ мордохдоо, өөртөө хөвөлт техникийг ашигласан. 7-р зэрэглэлийн шидтэний хувьд, түүнд 5-р зэрэглэлийн шид ашиглах нь тун ч хялбар зүйл. Линлэй уг нууцлаг зүйлийн жинг баттай даахын тулд Хөвөлт техникийг ашигласан нь энэ.
Ингэснээр мориндоо ачаалал өгөлгүй морио үргэлжлүүлэн унах боломжтой болох юм.
”Делин өвөө. Миний саяны авсан хоёр цүнх дотор юу байгааг хараад өгөөч?” гэвэл.
”Өө, чи эрдэнэс аваа юу?” гээд гарч ирэх дээ тэрээр энергиэр бялхаж байв. Тэр даруй Линлэйн цүнхэн дотор юу байгааг мэдэхээр сүнсний энергиэ ашигласнаа.
”Энэ дотор даавуугаар хэдэнтэй давхарлан ороосон эрдэнийн хайрцаг байна. Хайрцаг дотор үзэсгэлэнтэй хос хаш кристал байна. Тэдэнд түүх байх ёстой гэхдээ, тэднийг хаанаас ирсэн болохыг мэдэх юм алга.” гэснээ.
”Хоёр дахь цүнхэнд… аа?!”
Делин Кевоте тун ч гайхширчээ. ”Юу байна?” Линлэйн сэтгэл ч гэсэн хөдлөнө. Тэрээр хоёр дахь цүнхэнд мянган фунтын жинтэй хачирхалтай зүйл байгаа гэдгийг мэднэ, яагаад гэвэл цүнхэнд байх зүйл тэгш өнцөгт хайрцаг биш байсан.
”Адамантин. Адамантин төмөрлөг байна. Юлан тивд атганы хэмжээтэй адамантин төмөрлөгийн хэлтэрхий байх гэж. Энэ… энэ үнэхээр гайхалтай хэрэг.” Делин Кевоте тун их гайхширчээ.
Адамантин гэж сонсмогцоо, Линлэйн зүрх дахин хүчтэй цохиллоо. Адамантин материаллаг ертөнцөд оршин байдаггүй. Энэ зөвхөн өөр ертөнцөөс л ирэх боломжтой бөгөөд, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч хүртэл үүнийг амархан эвдэж чадахгүй. Линлэй Гэрэлт Дуганы гянданд хоригдож байх үедээ Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч хүртэл эвдэж чадахааргүй хатуу адамантин камерт хоригдож байсан. Үүнээс харахад л, адамантин хэр хатуу болох нь мэдэгдэнэ.
”Атганы хэмжээтэй адамантин төмөрлөгийн хэлтэрхий. Энэ… энэ гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөмөөс ч үнэтэй зүйл. Энэ ертөнцөд ийм том адамантины хэлтэрхий байх гэж?” Делин Кевоте итгэж ядна.
”Атганы хэмжээтэй хэлтэрхий том гэж үү?” Линлэй тээнэгэлзлээ.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s