Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 30

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                 Дараагийн бүлэг


30-р бүлэг: Нээлтийн ёслол

Тэнгэр доорх газар киноны зураг авалтын нээлтийн ёслол дээр.

Тайзны гэрэлтүүлгүүд нэг нэгээрээ асаж унтран, зураг авалтын баг, жүжигчид бүгд цуглаж, хэвлэл мэдээллийнхэн битүү шавсан байв. Киноны зураг авалтын нээлтийн тухай сонссон олон мянган фэнүүд хүртэл гадаа нь ирсэн харагдана.

Ихэнх сэтгүүлчид эмэгтэй гол дүр Нин Шүэлүо, эрэгтэй гол дүр Зао Шизоу дээр бөөгнөрөв. Нэг нь Старлайт Энтертэйнментийн гялалзсан од, нөгөө нь Оскарын шагнал хүртсэн алдарт од. Боловсон эр, гоо бүсгүй хоёр хүн анхаарлын төвд оршив.

“Шүэлүо, та хоёр дах удаагаа Шизоутой хамт хосын дүрд тоглож байна. Та жинхэнэ амьдрал дээр ч гэсэн түүн шиг эр хүнд сэтгэлээ өгөх үү?”

“Ха ха, Шизоу мэдээж сэтгэл татам боловч би тэгэхгүй ээ! Миний сэтгэл зүрхэнд түүнийг багтаах зай үлдээгүй!”

Үүнийг сонсоод сэтгүүлчид дуу алдан шуугив.

Нин Шүэлүо үерхэлт залуутай гэдгээ жилийн өмнө нийтэд ил болгосон билээ. Үүнийг дуулаад олон хүмүүс энд тэндээс ухаж төнхөөд, түүний үерхэлт залууг Ифэн Корпорацийн Сү Хонгуаны хүү болохыг мэджээ. Түүний хүү эд баялаг хийгээд нэр алдартай, дээрээс нь царайлгийг хэлэх үү, түүнд хүн бүхэн атаархдаг байв.

Харин Нин Шүэлүогийн фэнүүдийн урам хугарсан ч гэлээ өнөө үеийн фэнүүд өнгөрснийг бодвол гэрлэлтийн тухайд сөрөг бодолтой байхаа больжээ. Ихэнх фэнүүд хайртай одоо сайн хүнтэй гэрлээсэй хэмээн хүсэх болжээ.

Дурлалт залуутай гэдгээ зарласан ч гэсэн Нин Шүэлүогийн алдар нэр буураагүй юм. Харин ч эсрээгээрээ, тэрээр “Амьдралын ялагч”, “Царайлаг баян найз залуутай” гэх мэт сэдвээр нэр алдраа хадгалж үлджээ.

Түүний хажууд зогссон Зао Шизоу яриаг үргэлжлүүлэхдээ гаргуун байлаа. Тэрээр зүрхээ алгаараа даран шархалсан мэт хоолойгоор “Хатагтай Шангуан, та яасан хүйтэн сэтгэл гаргана вэ. Хаан миний бие танд зүрх сэтгэлийнхээ хамтаар бүхнээ зориулсан бус уу!” хэмээв.

Нин Шүэлүогийн тоглож буй эмэгтэй гол дүрийг Шангуан Инрон гэх бөгөөд Зао Шизоугийн тоглож буй гол дүр нь хунтайж ажээ.

Түүнийг сонссон сэтгүүлчид инээлдэн Зао Шизоуг найрсгаар егөөдөн байв.

Хүмүүсийн анхаарлыг эмэгтэй, эрэгтэй гол дүрийн жүжигчдээс гадна, туслах эмэгтэй дүрийн жүжигчин ихээр татаж байв. Цугласан олон Гуо Чишэн дээр шавав.

“Гуо найруулагч аа, Мэн Чангэ дүрийн жүжигчин хаана байна вэ? Өнөөдөр ирэх үү?”

“Мэдээж ирэлгүй яах вэ.”

“Та сонгон шалгаруулалтад оролцсон Жя Чинчинийг энэ дүрд тохирохоор үзэсгэлэнтэй биш байна гээд татгалзсан гэдэг тань үнэн үү?”

Тэд иймэрхүү асуултаар шуугиан тарих гэж буй нь илт байв.

Гэвч Гуо найруулагч иймэрхүү зүйлд дассан учир төвөггүйхэн хариулав, “Бид Мэн Чангэ дүрд царай зүсний өндөр шалгуур тавьсан нь үнэн. Гэвч бид ганцхан царай зүсээр нь тухайн дүрд тохирох эсэхийг  шүүдэггүй. Асуудал Жя Чинчиний царай төрхөд бус түүний дүрээ илэрхийлсэн сэтгэл хөдлөлд оршиж байсан юм!”

“Мэн Чангэгийн дүрд шинэхэн жүжигчин тоглоно гэсэн. Мэн Чангэ бол маш их ур чадвар шаардсан дүр, тиймээс туршлагагүй жүжигчин хүмүүсийн сэтгэлд хүрч чадах болов уу?”

Үгүй ер энэ сэтгүүлчид чинь өнөөдөр яачхаа вэ? Бид тэдэнд хангалттай л “бонус” өглөө шүү дээ. Сэтгүүлчид тэдэнрүү, ялангуяа туслах эмэгтэй дүрийн жүжигчинрүү, дайрч байгаа нь илэрхий байв.

“Энэ тухайд та бүхэн бидний киног бэлэн болсны дараа мэднэ үү!”

Сэтгүүчид энэхүү асуудлыг хаяхыг хүссэнгүй, улам давшлан асууж эхлэв, “Гуо найруулагч аа, Мэн Чангэгийн жүжигчин Жя Чинчинээс хөөрхөн үү?

Бид хангалттай хэллээ шүү дээ!

Тийм ээ! Тэр, Жя Чинчинээс илүү хөөрхөн!

Тэр, зуун жилд ганц тохиох үзэсгэлэнтэй төрсөн гээд юу гэж? Та нар зүээр л Нин Шиг ирэхийг хүлээцгээ. Тэгээд Жя Чинчиний царайг магтахыг чинь нэг харъя байз!

“Энэ тухайд, тэд хоёул өөрсдийн гэсэн давуу талтай… та бүхэн түүнийг ирэхээр мэднэмз…”

Гуо Чишэн эдгээр асуултуудаас залхаж эхэлж байлаа. Энэ мөчид тэрээр сэтгүүлчдийн толгой дээгүүр хартал улаан хивсний эхэнд нэгэн хүн зогсох аж. Тэрээр гурван хором хэртэй алмайран зогсоод ухаан орж, инээмсэглэн хэлэв, “Үгүй ээ хэн ирсэнийг хараач гэм. Сайн хүнийг дурсахаар аа гэж!”

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.