Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 29

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                   Дараагийн бүлэг


29-р бүлэг: Удахгүй эмэгтэй босс болно

Тэгээд юу гэж?!

Нин Шид хэлэх үг олдохгүй шүлсэндээ хахах шахам хэлэв, “Лү том босс оо, танай ажилчид таныг компанийн хүмүүсээрээ өөр компанийн уран бүтээлчдэд тусалж байгаа тухай мэдэх үү?”

Мэдэхгүй нь тодорхой байлаа; бүсгүй олонд танигдаагүй учир энэ алдартай нүүр будаач түүний тухай сонсож байгаагүй нь лавтай.

Бүсгүй Лү Тиншяогийн өмнө өвдөг сөхөрч унамаар санагдав.

Голден Эйж Энтертэйнмент бол Лү Корпорацийн охин компани шүү дээ!

Одоогоор Лү Жинли тус компанийг хариуцаж байгаа боловч далдуураа Лү Корпорацийн Лү Тиншяо захирч байлаа.

Лү Корпораци энтертэйнментийн ертөнцөд таван жилийн өмнө хөл тавьж, Голден Эйж Энтертэйнментийг худалдаж авснаар энтерментийн эзэнт гүрнийг байгуулжээ. Энэ байтугай тэд тус салбарын хамгийн анхны бөгөөд тэргүүлэх компани болох Старлайттай өрсөлдөхүйц чадвартай байлаа.

Үүнээс хоёр компанийн өрсөлдөөн хэрхэн ширүүн явагдаж буйг харж болохоор байлаа; тэдний ажилчдаас өгсүүлээд уран бүтээлчид, менежерүүд, туслахууд, нүүр будаач, стилист хэрхэвч хоорондоо холилдож болохгүй байлаа. Хэрэв зээ нэг сет дээр хоёр компанийн жүжигчид тоглохоор болбол ширүүн галын оч дэвэргэхээр байв.

Лү Тиншяо бугуйн цагаа хараад, “Гадаа миниван хүлээж байгаа. Замдаа нүүр буудалт, хувцсаа өмсвөл амжина. Гэхдээ явах үгүй нь чиний дур.”

Нин Ши шийдвэр гаргаж чадахгүй гэдэс нь базалж өвдөх мэт санагдсан ч шүд зуун, “Би явна аа!” гэв.

Лү Тиншяо тоохгүй байгаа юм бол бүсгүй ч гэсэн тоохгүй ээ!

Лү Тиншяо түүнийг дагаж явахыг хараад Нин Ши гайхан асуув: “Чи хамт явах юм уу?”

“Өөр хэн жолоодох юм? Бяцхан-Эрдэнэ ч гэсэн чамтай жаахан баймаар байна.” Тэр дахиад л мэдээжийн юм шиг буй өнгө аясаар хэлсэнд, түүний хэлсэн бүхэн үнэн харин Нин Шигийн асуусан бүхэн утгагүй мэт санагдав.

Бяцхан-Эрдэнэ хүчтэй толгой дохив.

“За за…”

Эцэст нь тэд өнөө стилист Артурын хамтаар дөрвүүл миниванд орж суув.

Лү Тиншяо хувцсаа солилгүй гэрийн хувцастайгаа жолоо барьж, Нин Ши Артур хоёр арын суудалд сууж, Бяцхан-Эрдэнэ суудлаасаа өнгийн тэднийг сониучирхан харж явлаа.

Артур Нин Шигийн царайг сайтар ажаад, бишрэнгүй нүдээр харан хэлэв: “Энэ хатагтайн арьс өөгүйн дээр нүүрний зөв төрхтэй юм байна. Бараг будах шаардлагагүй, хөнгөхөн байхад л болох юм байна. Та ямар арга хэмжээнд оролцож байгаа билээ, хатагтай? Би танд тохирсон хувцас сонгож өгье.”

“Аан нэг киноны зураг авалтын нээлтийн ёслол юм аа…”

Нин Ши Старлайт энтертэйнментийнх гэж баригдах юм бол зодуулах байх хэмээн үхтлээ айж явав. Аз болоход Артур нэг их зүйл лавласангүй, ойлгосон хэмээн толгой дохин, нүүр будалтыг нь үргэлжлүүлэв.

Тэд нээлтийн ёслол дээр ирэхэд Нин Ши хөлийн улаас толгойн үзүүр хүртлээ бэлэн болж, цагтаа төгс амжлаа.

Лү Тиншяо машинаа зогсоогоод, нэг гараараа суудлынхаа араас барин бүсгүйрүү эргэж харав.

“Ямар байна?” хэмээн Нин Ши сандран асуув.

“Муугүй ээ.”

Лү Тиншяо шиг дуу цөөнтэй хүнээс ийм магтаал сонсох амаргүй байлаа. Бяцхан-Эрдэнэ хүртэл толгойгоо гилжийлгэн, бүсгүйг биширсэн аятай харав.

Нин Шигийн дотор гэнэт өөртөө итгэх итгэл ундарч, Бяцхан-Эрдэнийг уучлалт эрсэн аятай тэврэв, “Хонгор минь, эгч нь хэлсэндээ хүрч чадсангүй, уучлаарай. Гэхдээ би ажлаа дуусгаад заавал чамтай хамт байна аа, амлая!”

Бяцхан-Эрдэнэ түүнийг яарч явааг мэдэж байсан учир тэвэрч аваад, дурамжхан ч гэсэн гараараа даллан үдэж өгөв.

Ард хоцорсон аав хүү хоёрыг хараад Нин Шид халуун дулаан мэдрэмж төрөв…

Удаан хугацааны туршид ганцаараа тэмцэж ирсэн учир ийм мэдрэмж аваагүй уджээ.

Нин Ши яваад өгсөн учир жолоог Артур барив.

Артур сониуч зангаа барьж дийлэлгүй, жолоо барингаа болгоомжтойхон асуув, “Босс, саяын хатагтай хэн бэ? Манай компанийн шинэ жүжигчин юм уу? Би яагаад түүнтэй ерөөсөө таарч байгаагүй билээ?”

Хараал ид! Том босс хажуудаа хүүхэнтэй байсан юм байна шүү дээ, үнэхээр итгэмээргүй юм аа!

Лү Тиншяо эрүүгээ тулаад, юм бодолгүй хэлэв: “Старлайтын жүжигчин.”

Артур: “…”

Хормын төдийд Артурын царай лимон залгисан мэт барайв.

Том босс оо! Та надаар Старлайтын жүжигчинг янзлууллаа гэж үү дээ!

Манай босс яагаад эсрэг талд ажиллаж байгаа юм бол оо!

Хоёрдугаар залуу эзэн хүртэл Старлайтын жүжигчинтэй болздоггүй юм шүү!

Хэрэв энд хоёрдугаар залуу эзэн сууж байсан бол Артур хоромхон зуур хашгичиж гарах байлаа.

Гэвч энд аугаа чөтгөрийн хаан Лү Тиншяо сууж байна…

Тэвчихээс өөр яалтай, тэрээр үхэж байсан ч ганц ч гомдол гаргаж зүрхэлсэнгүй.

Түүний өөр нэг хэлж чадаагүй зүйл гэвэл “Энэ Старлайтын нэргүй жүжигчин удахгүй манай эмэгтэй босс болохгүй биз дээ?” байлаа.

Эцсийн эцэст энэ эмэгтэй бяцхан ханхүүг хүртэл өөртөө татаж чадсан байна шүү дээ.

Энэ ч жирийн эмэгтэй л лав биш ээ…

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s