Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 28

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                    Дараагийн бүлэг


28-р бүлэг: Дарангуйлагч гүйцэтгэх захирал

“Бяцхан-Эрдэнэ анх удаагаа хүний хөрөг зураж байна” хэмээн Лү Тиншяо Нин Шигийн гаран дахь зургийг хараад хэлэв.

“Тийм үү? Тэгвэл их нэр төрийн хэрэг байна!” Нин Ши тун баяртай байлаа.

“Өдрийн цайндаа юу идмээр байна?” хэмээн Лү Тиншяо асуув.

Эр бүсгүйг энд амьдруулахаас гадна хооллоно гээд шийдчихсэн бололтой…

Нин Шиг ам нээх гэтэл утас нь хангинав.

Чан Ли залгаж байв.

Бүсгүйд дахиад л нэг жижиг дүр томилсон юм байх даа?

“Байна уу, Чан эгч ээ?”

“Нин Ши, Тэнгэр доорх газар киноны зураг авалтын нээлтийн ёслол өнөөдөр үдийн 12 цагт Гранд Пийрл зочид буудалд болно. Битгий хоцорчхоорой доо.”

“Айн? Үдийн 12 цаг аа? Өнөөдөр үү?”

“Тийм ээ, өнөөдөр.”

“Чан эгч ээ, та яагаад надад эрт хэлээгүй юм бэ? Одоо бараг 11 цаг болж байна шүү дээ!”

“Эрт хэлээгүй гэдэг чинь юу гэж байгаа юм? Би чамд цагийн өмнө дуулгаж байгаа юм биш үү?”

“Би ганц цагийн дотор наана чинь очиж ч хүрэхгүй шүү дээ. Дээрээс нь даашинз, нүүр будалтаа хийх хэрэгтэй шүү дээ…”

“Тэр чинь чиний асуудал, битгий надад төвөг удаад бай. Би завгүй байна, тасаллаа.”

Хүүхэн үгээ дуусгаад утсаа шууд таслав.

“Чан! Муу *****!” гээд Нин Ши утсаа шидчихэв.

Тийн хэлснийхээ дараагаар бүсгүй гэнэт хөдөлгөөнгүй болов.

Бяцхан-Эрдэнэ алмайрав

Лү Тиншяо ч мөн алмайрав.

Нин Ши нүүрээ нуун, өөрийгөө булаад хийчих нүх ухаж чадахгүйдээ өөрөө өөрийгөө үзэн ядаж байлаа.

Тэрээр хэт их цухалдсандаа Лүгийн харшид, бүүр хажууд нь жоохон хүүхэд байгааг ч мартаж орхижээ…

Гэхдээ Нин Ши анхнаасаа Лү Тиншяогийн өмнө төлөв даруу байх гэж ямар аашилсан биш, гол нь түүний үйлдэл Бяцхан-Эрдэнэд муу үлгэр дууриал болох байлаа.

Бүсгүй хоёр ханиалгаад, “Бяцхан-Эрдэнэ ээ, сая миний хэлснийг сонсоогүй гээд л бодчих! Чи эгчийгээ дууриагаад хүмүүсийг загнаж болохгүй шүү. Учир нь эгчийнх нь сая загнасан юм хүн биш байсан юм!” хэмээн нухацтай хэлэв.

Бяцхан-Эрдэнэ нүдээ анивчаад, сайтар ойлгоогүй аятай толгой дохилоо.

Лү Тиншяогийн харц хөнгөхөн инээд алдах шиг харагдаж, тэрээр “юу болсон юм?” хэмээн асуув.

Нин Ши шүдээ хавиран, “Тэнгэр доорх газар киноны зураг авалтын нээлтийн ёслол өнөөдөр үдийн 12 цагт эхэлнэ. Гэтэл одоо 11 цаг болох гэж байхад манай менежер надад одоо л мэдэгдэж байна. Эндээс Гранд Пийрл зочид буудал хүртэл 50 минут болно, би нүүрээ будахгүй очих юм байх даа?”

“Яагаад болохгүй гэж? Нүүрээ будахгүй байсан ч хангалттай шүү дээ.”

Нин Ши Лү Тиншяог ийм шулуухан байх юм гэж санаагүй тул хоромхон зуур алмайрав. Бүсгүй толгойгоо маажаад, ичингүйрэн ханиалгаад, “Магтсанд баярлалаа, Лү эрхэм ээ… гэхдээ иймэрхүү арга хэмжээнд ядах нь ээ хөнгөхөн будахгүй бол үл хүндэтгэсэн хэрэг гэж үздэг юм. Гол нь, надад одоогийн байдлаар өмсчих тохиромжтой хувцас ч алга, гэтэл тэнд хэвлэл мэдээллийнхэн битүү байгаа. Ааааааа! Ёстой уур хүрчихлээ…”

“Түр хүлээж бай” гээд Лү Тиншяо гараа өргөн, бүсгүйг санаа амар бай хэмээн дохиж, хашааруу гарч дуудлага хийв.

Арван минутын дараа нэгэн хүн амьсгаадан гүйж ирэв.

“Лү захирал аа, би таны захисан болгоныг авчирлаа, одоо шууд эхлэх юм уу?” хэмээн сая ирсэн хүн хэлэв. Тэрээр нүхтэй жийнс, сараал давуун хүрэм өмссөн ба зүүн чихэндээ тод хар хөх ээмэг зүүсэн байв.

Нин Ши энэ хүнийг өмнө нь харж байсан тул гайхав.

Мэдээж өмнө нь харж байсан болохоор Нин Ши түүнийг таних ч, нөгөө хүн Нин Шиг танихгүй билээ. Энэ эрэгтэй Голден Эйж Энтертэйнментэд Алтан гарт гэдгээрээ алдартай нүүр будалтын мэргэжилтэй байсан бөгөөд алдарт жүжигчин Сү Иймо (Su Yimo)-ийн хувийн нүүр будагч Артур байлаа.

Нин Ши шиг өчүүхэн амьтан түүнийг хаа холоос хараад л шууд танихаар алдартай байлаа!

“Энэ чинь?” хэмээн Нин Ши мэл гайхан асуув.

“Чи танихгүй байна уу?” хэмээн Лү Тиншяо асуув.

“Мэдээж би алдарт Артурыг танилгүй яах вэ! Гэхдээ яах гэж түүнийг энд дуудсан юм бэ…”

“Мэдээж чамайг гоёулах гэж” хэмээн Лү Тиншяо мэдээжийн зүйлд хариулж буй мэт хэлэв.

Нин Шигийн толгойд эгшин зуур хар шугамнууд л бодогдож байлаа. Бүсгүй Лү Тиншяогийн чихрүү орйтон аяархан хэлэв: “Та… Голден Эйж Энтертэйнментийн хүнээр намайг янзлуулах гэж байгаа юм уу? Та намайг Старлайт Энтертэйнментэд харьяалагддагийг мэддэггүй юм уу? Энэ хоёр чинь өрсөлдөгчид шүү дээ!”

“Тэгээд юу гэж?” хэмээн Лү Тиншяо дарангуйлагч захирал аятай хэлэв.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.