Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 27

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                    Дараагийн бүлэг


27-р бүлэг: Фаувизм

Том өрөөнд сууж буй бүсгүй хүү хоёрыг хөгшин даамал ажиглаж зогслоо.

Тэрээр Нин Шиг бяцхан залуу эзэнд огт ойртох гэж оролдолгүй өглөөнөөс авахуулаад зохиолдоо л анхаарал хандуулан суугааг анзаарчээ.

Бяцхан залуу эзэн цагийг урьдын адил зураг зрж эс бөгөөс ном уншиж өнгөрөөв. Бүх зүйл хэвийн мэт харагдах авч сайтар ажвал, хүү үе үе Нин Ширүү сэм харах бөгөөд түүний царай тайван, цоглог харахгдах ажээ.

Хөгшин даамал Нин Шиг анх хараад санаа нь ихэд зовниж, бүсгүй гайхам гоо үзэсгэлэнгээрээ ууган эзнийг урхидсан байх вий хэмээн эмээж байжээ.

Гэвч өдийг хүртэл ажигсласны эцэст бүсгүй ямартай ч аюулгүй бололтой. Магадгүй боломж гарахыг хүлээж байж болох юм…

“Лү хатагтай” гэсэн нэрэнд шунасан өчнөөн хүүхнүүд Бяцхан-Эрдэнийн хойт эх болох гэж янз бүрийн арга хэргэлдэг байжээ.

Хоёр жилийн өмнө бүүр аймшигтай хэрэг гарч, бяцхан залуу эзэн золтой л…

Хөгшин даамал ууган эзнийг бүсгүйд хэрхэн итгэж, хоёрдугаар залуу эзэн хүртэл түүнийг зогсоохгүй байхыг үзээд өндөр сонор сэрэмжтэй байлаа. Бяцхан залуу эзэн хүртэл түүнд сайн байсан тул тэрээр анхаарлаа сулруулж үл болох ажээ.

Нэг мэдэхэд хоёр цаг өнгөрчээ.

Нин Шиг зохиолоо уншаад дуусч байхад Бяцхан-Эрдэнэ зургаа аль хэдийнэ зурж дуусаад түүнд харуулахаар тонтгонон гүйж ирэв.

Нин Ши толгойгоо өндийлгөн хараад гайхшралд автав: “Намайг… зурсан юм уу?”

Бүсгүй дуугаа хураасан Бяцхан-Эрдэнийг хараад Фаувизмын хэв маягаар зурдаг гэдгийг нь тааварлахааргүй байлаа.

Фаувизмын урсгал нь хурц тод өнгийн нийлэмжээр, шулуун, арзгар бийрийн татлагаар дотоод сэтгэлийн бодлоо сүр хүчтэй зургаар илэрхийлдгээрээ онцлог байлаа…

Зурган дээр дүрслэсэн хүн этгээд харагдах хэдий ч тухайн хүний өвөрмөц төрхийг яг таг буулгасанд Нин Ши ганц хараад л өөрийгөө хэмээн таньжээ.

Бяцхан-Эрдэнэ зургаа тэврэнгээ толгой дохив. Бүсгүйд таалагдах эсэхийг нь мэдэхгүйдээ сандарсан байртай байв.

“Зүгээр л… гайхалтай! Би зургийг нь аваад утасныхаа ханын зураг болгож болох уу?” Нин Ши Бяцхан-Эрдэнийг албаар магтах гээгүй бөгөөд өөрөө ч Фаувизмд дуртай байлаа. Тэр тусмаа өнгөнүүдийн ялгарлыг ихэд таашаан үздэг байжээ. Урлагийг үнэлж чаддаг суурь мэдлэгтэй хүний нүдээр харахад Бяцхан-Эрдэнийн зураг их мастерын төвшинд хүрэхээр байв!

Бяцхан-Эрдэнэ ичингүйрэн амаа жимийж, зургийг түүний гарруу түлхэв.

Нин Ши өөррүүгээ заагаад, “надад уу?” хэмээн асуувал, Бяцхан-Эрдэнэ толгой дохив.

“Баярлалаа! Надад үнэхээр таалагдаж байна!” гээд Нин Ши бяцхан бүжинг тэврээд, булбарай хацрыг нь үнсэв.

Бяцхан бүжин агшин зуур гайхшраад, царай нь минчийн улайв. Түүний манараа нүд улам амь орсон харагдана.

Бүсгүй хүү хоёр халуун дотноор харилцаж байтал Нин Шигийн дээрээс хөлийн чимээ дуулдав.

Бүсгүй толгойгоо дээш өргөн, хөлийн чимээний зүг харвал Лү Тиншяо гэрийн хувцастайгаа, үсээ янзлаагүй чигээрээ шатаар залхууран бууж ирэх нь харагдав…

Лү Тиншяо ихэвчлэн үнэхээр дур булаам харагддаг хэдий ч одоогийн хайнга төрх нь ердийн үеийнхээс нь газар тэнгэр шиг ялгаатай харагдаж, үхэлд хүргэм тачаангуй байлаа.

Нин Ши хэдэн хором алмайрч хараад хэлэв, “Лү эрхэм ээ, тө өнөөдөр ажилгүй юм уу?” Өнөөдөр Даваа гараг биз дээ?

“Тийм ээ, өнөөдөр амарч байгаа” хэмээн Лү Тиншяо толгой дохив.

Нин Ши хэдэн хором бодоц бодож ухаарав. Эр саяхан маш том гэрээнд гарын үсэг зурах гэж удаан хугацаа зарцуулж, их хүчин чармайлт гаргасан учир сайн амарч авах нь мэдээжийн зүйл байлаа.

Том Босс ч гэсэн нам унтдаг төрлийн хүн байжээ…. Нин Ши түүнтэй яагаад ч юм дотно мэдрэмж төрөв…

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.