Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 25

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                            Дараагийн бүлэг


25-р бүлэг: Ингээд л хамт амьдарчих хэрэг үү?

“Тийм.”

Нин Ши яахаа мэдэхгүй толгойгоо маажин хэлэв: “Тэгэх нь… арай л зохисгүй биш үү? Бяцхан-Эрдэнэ надтай уулзахыг хүсвэл би хэзээ ч хамаагүй хүрч ирж болно шүү дээ!”

Лү Тиншяо ядарсан аятай хөмсгөө илээд, “Таныг ирэх замд юу ч тохиолдож болзошгүй, ялангуяа шөнийн цагаар. Энд яаралтай хэрэг гарлаа гэж бодоход та мотоциклоороо давхиж ирэх нь хэтэрхий аюултай. Миний байр суурийг ч гэсэн харгалзан үзвэл, би Бяцхан-Эрдэнийг дагуулаад таны гэрт байнга зочлоод байх боломжгүй. Би таныг мухардалд оруулж байгаагаа ойлгож байна л даа. Гэвч Бяцхан-Эрдэнийн эцгийн хувиар надад танаас гуйхаас өөр арга алга. Таныг зөвшөөрнө гэж найдаж байна” гэв.

Нин Шигийн толгой өвдөх мэт санагдав.

Хэрэв зээ Лү Тиншяо эрх мэдлээ ашиглан Нин Шиг хүчилсэн бол тэрээр татгалзчихаад л яваад өгөх байлаа. Гэвч Лү Тиншяо өөрийн байр сууриа огтын чинээ ашиглаагүйгээр барахгүй түүнээс үнэнчээр гуйж байсан юм. Дээрээс нь түүн шиг хосгүй царайлаг эрд татгалзсан хариу хэлэх хэцүү байв!

Лү Жинли ахыгаа бишрэн харав.

Үнэхээр гайхалтай!

Лү Жинли ахыгаа ийм өөгүй техник ашиглах юм гэж санасагүй. Түүний ах сул талаа давуу тал болгон ашиглаж, Нин Шигийн сэтгэлийг эзэмдэх үүдийг нээчихлээ шүү дээ.

Бяцхан-Эрдэнэ түүнд саад биш харин ч хамгийн том дэмжлэг нь боллоо.

Чухам энэ үед Бяцхан-Эрдэнэ орноосоо айсан шинжтэй босож, хажуудаа байсан ширээний гэрлийг түлхэн унагаав.

Хүүгийн айдас Нин Шиг харсны дараа л сарнив. Тэрээр Нин Шигийн хөлрүү сум шиг харван гүйж очив.

Түүний нүдэнд хурсан их айдсыг харсан хэний ч өр эмтрэхээр байлаа.

Нин Ши бушуухан доош суугаад, “Хонгор минь, чи яагаад сэрчхэв ээ?” гэв.

Хүү түүний энгэрт толгойгоо наан, булбарай, жижигхэн хоёр гараараа хүзүүнээс нь амь тэмцэж буй мэт тас зуурав.

“Чшш, эгч нь энд байна аа. Битгий ай…” гээд Нин Ши хүүгийн нурууг зөөлөн илэхэд хүүгээс зөвхөн хүүхдүүдээс гардаг анхилуун өвөрмөц үнэр гарч байв. Нин Шигийн сэтгэл санаа тавгүйтэв.

Тэрээр жоохон хүүхдүүдээс зайгаа бариад сурчихсан хэрнээ яагаад Бяцхан-Эрдэнэд дургүйлхэж чадахгүй байгаа юм бол…?

Бүсгүй Бяцхан-Эрдэнийг эргээд унттал нь аргадаж, өрөөнөөс хөнгөн алхаагаар гараад, хаалгыг нь хаав.

Үйлчлэгч нар доод давхрын эмх замбараагүй зүйлсийг аль хэдийнэ цэвэрлэж, зочны өрөө цэв цэмцгэр болжээ.

Аргагүй л Лү гэр бүлийн үйлчлэгч нар мөн дөө; бүгд хурдан шалмаг хөдөлгөөнтэйгөөс гадна үр бүтээмжтэй мөн сайтар бэлтгэгдсэн байлаа. Үйлчлэгч нар Нин Шиг ирсэнд сониучирхаж байсан боловч хэн ч түүнрүү дахиад харж зүрхэлсэнгүй. Ингэснээр хов жив ч бага гарна. Тэд ажлаа хийж дуусгаад чимээгүйхэн явцгаав.

Бүсгүйг өрөөнөөс гарч ирэхийг хараад Лү Тиншяо түүнд дарамт бололгүй, үг ч дуугаралгүй түүнийг чимээгүйхэн харж зогсов.

Нин Ши эргэлзэж байсан авч Бяцхан-Эрдэнэ хувцасных нь захаас зуураад тавихгүй байсан нь бодогдож, сэтгэл нь уярав. Тэрээр гүнзгий амьсгаа аван, “За за, Лү эрхэм ээ. Би таны саналыг хүлээж авлаа. Бяцхан-Эрдэнэ намайг аварсных нь хариу гээд л бодчих” гэв.

Лү Тиншяо сая нэг тайвширч, “Баярлалаа” хэмээв.

“Бяцхан-Эрдэнэ дахиад сэрчхэж магадгүй болохоор би өнөө шөнөдөө явж чадахгүй байх. Гэхдээ миний бүх эд зүйлс гэрт байгаа…” хэмээн Нин Ши төвөгшөөн хэлэв.

“Асуудалгүй ээ, би хүмүүсээр зөөлгөөд аваад ирье.” Лү Тиншяо ярих зуураа даамалдаа зааварчилгаа илгээв.

Харин Лү Жинли энэ бүхнийг эхнээс нь дуустал үг дуугарах ч эрхгүй, алмайран харж зогслоо.

Энэ хоёр… ингээд л хамт амьдарчих хэрэг үү?!

“Өөр юм бий юү?” хэмээн Лү Тиняшо Лү Жинлирүү харан хэлэв.

“Би явлаа даа, явлаа!” гээд ахдаа үл тоомсорлогдсон гуравдагч этгээд гарч одов.

Тэрээр Нин Шиг эргүүлэхэд нэлээд ширүүхэн тэмцэл болно гэж бодсон ч гэлээ мэдээж түүний ах ч бас тийм ч дорой биш байлаа.

Лү Жинли одоо л ахыгаа хүүхэн эргүүлэх авьяастай болохыг мэдэж авлаа. Тэр зүгээр л өнгөрсөн 32 жилийн турш авьяасаа дэлдээгүй байжээ…

Лү Тиншяо Нин Шиг Бяцхан-Эрдэнийн хажуугийн өрөөнд хүргэж өгөөд, “Чи одооноос эхлээд энд байна. Би дараа нь чиний хүссэн загвараар өрөөг тохижуулах хүн олж өгье” гэв.

Нин Ши бушуухан түүний саналаас татгалзаж, гараа савчаад, “Хэрэггүй ээ. Хэрэггүй. Би хэдхэн өдөр л байх юм чинь тохижуулах гэж бөөн төвөг удах байлгүй!” гэв.

“Огтхон ч төвөг удахгүй ээ.”

Лү Тиншяо үйлчлэгчээс цагирагласан баахан түлхүүр аван Нин Шид өгөв. “Май, энэ гэрийн түлхүүрүүд. Чи хүссэн өрөөндөө орж болно оо. Гол хаалга кодоор цоожлогдсон байгаа, код нь 591414 шүү. Энэ дээврийн хөндийн түлхүүр, болгоомжтой хадгалахгүй бол Бяцхан-Эрдэнэ хааяа түлхүүр аваад дээврийн хөндийд нуугдчихдаг юм. Энэ харин…”

Лү Тиншяо өөрийн сейфнээсээ бусад бүх газрын түлхүүрийг түүнд өгөхийг харсан Нин Ши түүний яриаг бушуухан тасалдуулж, “Байз, байз, байзаарай… Лү эрхэм ээ, та миний дэргэд хэтэрхий тайван байгаа юм биш үү!? Би таны бүх эд хогшлыг хулгайлна гэхээс та айхгүй байна уу?” гэв.

“Юу авмаар байгаа юм? Би зөөхөд чинь туслах хүн дуудъя” хэмээн Лү Тиншяо нухацтайгаар хэлэв. Тэр тоглоогүй бололтой.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.