Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 24

One comment

Өмнөх бүлэг                                                                                                                                               Дараагийн бүлэг


24-р бүлэг: Хулува Хулува

Лү Жинли ярихдаа дэндүү олон мэдээлэл тоочсонд Нин Ши бүгдийг нь ойлгох гэж хэсэг удав.

Бүсгүй хажуудаа байгаа бяцхан бүжинрүү хараад, “Бяцхан-Эрдэнэ ээ, чи надтай уулзахыг хүссэндээ тэр бүгдийг сүйтгэсэн юм уу?” хэмээн асуув.

Бяцхан-Эрдэнэ толгой дохив.

Нин Ши хөмсөг зангидан асуув, “Тэгэх буруу гэдгийг мэддэггүй юм уу?”

Бяцхан-Бүжин толгой сэгсрэв.

Лү Тиншяог яагаад түүнд хатуурхдагийг Нин Ши сая л ойлголоо. Хүүг магадгүй гэрт нь дэндүү их эрхлүүлдэг учраас тэрээр бүх зүйлс өөрийнх нь хүслээр болох нь мэдээж хэмээн бодсон байх.

Нин Ши ширүүнээр хэлэв, “Тэгвэл эгч нь чамд хэлж өгье. Чиний хийсэн зүйл муу хүүхдүүдийн хийдэг буруу зүйл. Чи дахиад тэгж болохгүй, за юу?”

Бяцхан-Эрдэнэ толгой дохилоо.

Энэ үеийн Лү Тиншяогийн царайны хувирлыг дүрслэхэд хэцүү юм.

Бяцхан-Эрдэнэ үгэнд ордоггүй байсан хэдий ч амласан л бол амлалтдаа заавал хүрдэг хүүхэд байжээ.

Сэтгэл зүйч Бяцхан-Эрдэнийн муу зуршлуудыг, өлсгөлөн зарлах, өөрийгөө түгжих, цаашлаад хүссэндээ хүрэхийн тулд эвдэж сүйтгэх гэх зэргийг, засах гэж олон янзын арга хэрэглэсэн боловч Бяцхан-Эрдэнэ огт бууж өгөөгүй юм.

Хоёр настан үүнээс илүү хатуу арга хэрэглэхэд дэндүү уяхан сэтгэлтэй байсан тул Бяцхан-Эрдэнийг орилж чарлаж эхлэх бүрийд хэсэг хугацаанд няцааж байгаад л бууж өгөн, түүний аясыг дагадаг байв.

Бяцхан-Эрдэнэд Нин Ши түүний бодсоноос ч илүү ихээр нөлөөлжээ. Лү Тиншяо мэдээж хэрэг энэ үйл явдалд баяртай байлаа.

Нин Ши Бяцхан-Эрдэнэд хэд хэдэн дүрэм тогтоож өгчхөөд, унтуулах гэж аргадав. Бүсгүй зөөлөн дуугаар, “Өнөөдөр шинэ дуу сонсох уу?” хэмээн асуув.

Бяцхан-Эрдэнэ дуулгавартай гэгч нь толгой дохив.

Бүсгүй хэд ханиагаад, “За байз юу дуулах вэ…Аан! Хулува Хулува, модны мөчирт нахиалсан долоон цэцэгс шуурганаас ч айхгүй дээ ла ла ла ла ла…” хэмээн аялж эхлэв.

Хаалга налж зогссон Лү Жинли золтой л саваад уначихсангүй. “Бяцхан-Эрдэнэ гоц ухаантай юм чинь яалаа гэж ийм жоохон хүүхдийн дуунд дуртай байх вэ дээ!”

Тэгтэл тэрээр хүүг жаргалтай гэгч нь чих тавин сонсохыг үзэв. Хамгийн инээдтэй нь түүний ах хүртэл жаргалтай гэгч нь чагнаж зослоо…

Нин Ши Бяцхан-Эрдэнийг сая нэг бүүвэйлж унтуулаад, биеэ тэнийлгэн сунайв. “Би амьдралынхаа туршид сурсан бүх хүүхдийн дуунуудаа дуулж дууслаа…”

Лү Жинли гайхан, “Хүүхдийн дуугаар яадаг юм бэ? Зүгээр л өөр дуу дуулаач дээ! Энэ баахан хүүхдийн дуунууд чинь намайг аллаа!” гэв.

Нин Ши гартаа байсан боолтоор үсээ хайш яйш боогоод, үзэсгэлэнт нүдээрээ дээш харан, “Өөр дуу? Миний мэддэг бусад дуунууд хүүхдэд тохиромжгүй ээ!” хэмээв.

Бүсгүйг ярьж дуусахад Лү Тиншяогийн толгойд сарны гэрэлд дуулж буй бүсгүйн төрх үзэгдэв…

Нин Шигийн хэлэхийг сонссон Лү Жинли догдолсон янзтай, “Ха ха ха, тийм үү, нээрээ гэж үү? Ямар дуу юм? Надад хэдийг дуулаад өгөөч” гэв.

Лү Тиншяо түүнрүү харцаа нүүлгэв.

Лү Жинли айсандаа цэх зогсов. Түүний ах үнэхээр сүртэй юм аа!

“Чи энүүхэнд явж байсан юм уу?” хэмээн Лү Тиншяо асуув.

Эс бөгөөс бүсгүй энд яаж ийм хурдан ирэх билээ?

“Үгүй ээ, би гэртээ байсан юм. Тэгээд мотоциклоо унаад яараад ирсэн юм. Хурдан байгаа биз?” хэмээн Нин Ши бахархалтайгаар хэлэв.

Бүсгүй ингэж хувцаслах нь аргагүй л юм.

Бүсгүйн хувцас өчигдрийнхөөс илүү нуд булаам байлаа. Өчигдөр тэрээр яг л биеэ барьсан бяцхан дагина шиг харагдсан бол өнөөдөр эрх дураараа галзуу чөтгөр мэт харагдав.

“Дэндүү осолтой юм.” Лү Тиншяогийн царай бүсгүйн үйлдлийг үл сайшаасан байдалтай харагдав. Эр Нин Шиг дур мэдэн дуудсан Лү Жинлирүү хүйтнээр харав.

“Энэ юу ч биш ээ. Би мотоцикл унахдаа сайн!” гээд Нин Ши юман чинээ тоолгүй гараа даллав. Бүсгүй ившээгээд, “Бяцхан-Эрдэнэ зүгээр болсон юм чинь би ингээд явъя даа!” гэв.

Бүсгүйг явахаар зэхэж байтал Лү Тиншяо гэнэт ам нээв: “Нин хатагтай, надад танаас гуйх нэг хэрээс хэтэрсэн гуйлт байна.”

Нин Ши аль хэдийнэ ураа барчихсан учир тайван байлаа. Бүсгүй түүнийг хүндэтгэн хэлэв: “Лү эрхэм ээ, та хүсэлтээ хэл хэл. Миний чадах зүйл байвал би туслахыг хичээе” гэв.

Лү овогтны гэр бүл газар доорх ертөнцөд ч мөн эрх мэдэлтэй байлаа. Газар доорх ертөнц гэдэг нь нийгмийн бараан тал буюу гэмт хэрэг, аллага, мафи, хар зах зэргийг илтгэж байв. Чөтгөрийн хаан Лү Тиншяо нэг л таагүй үг сонсох юм бол дайралт хийхийг үгүйсгэхийн аргагүй билээ.

Лү Тиншяо өрөөндөө унтаж байгаа хүүрүүгээ нухацтай хараад, “Эртээд Бяцхан-Эрдэнэ агуулахын өрөөнд санамсаргүй түгжигдсэн нь түүнд миний бодсоноос илүү их нөлөөлжээ. Нин авхай, одоо та л ганцхан хүүг минь тайвшруулж чадна. Тиймээс түүнийг гайгүй болтол манайд түр хугацаанд нүүж ирж болох сон болов уу? Бяцхан-Эрдэнийн сэтгэл санаа тогтворжих хүртэл л байхад болно оо” гэв.

Нин Ши Лү Тиншяогийн хэлэхийг сонсоод алмайрав, “Айн…? Нүүж ир гэж…амьдар гэж үү?”

Сурталчилгаа

1 comments on “Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 24”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s