Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 23

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                           Дараагийн бүлэг


23-р бүлэг: Уурандаа босстой хэрэлдчихэв

Нин Ши мотоциклоо унахад хялбарыг бодож биеэ барьсан савхин өмд өмссөн байлаа. Тэрээр хүрч очмогцоо хамгаалалтын малгай, бэлийгээ тайлав. Түүний урт үс мөрөн дээгүүр нь усны хүрхрээ мэт намиран ойчиж, тэрээр бүхэлдээ эрх чөлөөтэй, үзэсгэлэнтэй харагдав.

Түүний орж ирэхийг харсан Лү Жинли бараг л шүгэлдчихсэнгүй.

“Лү Чингю, чи намайг үнэхээр чамайг зодож чадахгүй гэж бодож байна уу?” гээд, Лү Тиншяо хүүгээ зочны өрөөний буланд шахаж, ганц хөдөлгөөнөөр л бариад авав. Бяцхан хүү зөөлхөн хоёр гараараа хүчтэй савчин, галзууртлаа уурласан бяцхан араатан шиг аавынхаа гараас мултрах гэж хамаг чадлаараа тэмцэж байв.

“Болохгүй ээ!” хэмээн Нин Ши байдлыг ажиглаад, Бяцхан-Эрдэнийг булааж авав.

Бяцхан-Эрдэнэ толгойгоо дээш өргөн, саяхан ирсэн зочныг харахдаа хэсэг зуур алмайрав. Түүний хоёр нүд улайж, тавихгүй гэсэндээ Нин Шигийн энгэрт толгойгоороо шигдэн оров.

Өчигдөрхөн л булбарай, хайр хүргэм, хөөрхөн байсан бяцхан бүжингийн нүд айдаст автаж, хамаг бие нь чичрэхийг хараад Нин Шигийн өр эмтрэв.

Бүсгүйн уур дүрэлзэж, урд нь аймшигтай том босс зогсож байгааг ч тоосонгүй, яг л пулемёт шиг үгсийг ар араас нь урсгаж өгөв, “Лү эрхэм ээ, хөндлөнгийн хүний хувьд надад үг дуугарах эрх байхгүй л дээ. Гэхдээ би нэг зүйлийг үнэхээр хэлмээр байна, таны хүүхэд хүмүүжүүлэх аргад чинь маш том доголдол байна. Хүүхдэд жоохон байхад нь эцэг эхийн хайр халамж хэрэгтэй байдаг юм. Тэгээд ч Бяцхан-Эрдэнийн байдал бусдаас жоохон онцгой. Тэр маш том сэтгэл санааны цочрол амссанаас гадна түүний дэргэд ээж нь байхгүй. Тийм байхад та яаж түүнд ингэж хэрцгий хандаж чадаж байна аа? Та түүнд илүү хүлцэнгүй хандаж, уучилж байх ёстой шүү дээ. Түүнийг ямар их айсныг харсангүй юү? Бүүр гар далайх ч гэж дээ!”

Лү Тиншяо: “Миний буруу.”

Лү Жинли: “…” Ха ха.

Ахыгаа өөрийн бурууг шуудхан хүлээхийг харсан Лү Жинлигийн царай баяр бахдалаар дүүрэн байв.

Намайг таны хүүхэд хүмүүжүүлэх аргыг буруу байна гэхэд та надад хүйтэн царай гаргачхаад, Нин Шиг хэлэхэд дуулгавартай хүлээж авах шив!

Нин Шиг ирснээс хойш Бяцхан-Эрдэнэ яг л эзнээ олсон бяцхан гөлөг шиг байв. Хүү дуулгавартай гэгч нь Нин Шигээс хөтлөн өрөөндөө оров. Түрүүний галзуурч догширсон арслангийн зулзаганаас шал өөр байв.

Нин Ши хүүгийн санааг амрааж толгойг нь илээд, “Өнөөдөр юу болсон юм бэ? Тэр өглөөхөн л зүгээр байсан биз дээ?” хэмээн асуув.

Лү Жинли өгүүлрүүн: “Юу л байв гэж дээ? Бяцхан-Эрдэнэ чамайг санаад уулзаж эсвэл утсаар ярихыг хүссэн юм. Гэхдээ манай ах чамд саад болно гэж бодоод алийг нь ч зөвшөөрөөгүй. Тэгээд л Бяцхан-Эрдэнэ зочны өрөөгөөр гүйлдэж, хамаг юм сүйтгээд орилж гарсан. Ах түүнд ийм муу зуршил суулгахгүй гээд, тэр хоёр хоёулаа буулт хийж өгөхгүй байсаар байгаад чи ирсэн дээ…”

“Надтай уулзаж эсвэл залгахыг нь зөвшөөрөөгүй болохоор ийм зүйл болсон гэж үү?” Нин Ши үүнд итгэж өгөхгүй байв. Лү Тиншяо Бяцхан-Эрдэнийг түүнээс их хамааралтай болсон гэсэн л дээ, гэхдээ бүсгүй хүүд ингэж их нөлөөлөх юм гэж санасангүй.

“Өөр юу байх вэ дээ? Чи өөрийнхөө нөлөөг ч ёстой дутуугаар үнэлж байна даа!” гээд Лү Жинли Нин Шиг одоо ч сайн ойлгохгүй байгааг хараад, ар араас нь жишээнүүд дурдаж гарав, “Өнөө агуулахын өрөөнд болсон өдөр байна аа, Бяцхан-Эрдэнэ чамайг ухаангүй байхад хэнийг ч чамд хүргэхийг зөвшөөрөөгүй. Эцэст нь ах чамайг эмнэлэгт өөрийн биеэр хүргэж өгсөн юм шүү дээ!”

Нин Ши өөрийн мэдэлгүй Лү Тиншяоруу харав. Ёо Лү Тиншяо өөрийн биеэр намайг эмнэлэгт хүргэж өгсөн юм уу…?

“Бяцхан-Эрдэнэ сэрснийхээ дараа чамайг байхгүй байхыг хараад үхчхэж гэж бодоод, орилж хашхираад, золтой л цонхоор үсэрчхээгүй. Ах түүнд чиний үлдээсэн захиаг өгч байж л сая нэг тайвширсан даг. Өчигдөр шөнө Бяцхан-Эрдэнэ чамтай уулзах гээд ахаар чамд дээр хүргүүлэхийн тулд өлсгөлөн зарласан. Харин өнөө шөнө чамайг залгаснаас болоод тэр дэндүү их идчихсэн юм. Тэгээд л өлсгөлөн зарлаж чадахгүй, ийм юм сэдэж олсон доо…”

Айн, дэндүү их идсэн ээ? Бүсгүй Бяцхан-Эрдэнэд сайн идээрэй гэж хэлэх нь ч хэлсэн л дээ. Тэгэхээр энэ бүгд түүний буруу болж таарч байна уу?

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s