Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 22

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                                     Дараагийн бүлэг


22-р бүлэг: Яаралтай тусламж дуудаж байна

“Ах аа, ингээд бүтэхгүй ээ. Зүгээр л Нин шиг хүрээд ир гээд дуудчихъя л даа?”

“Шаардлагагүй” хэмээн Лү Тиншяо хүйтнээр татгалзав.

Лү Жинли ахыгаа хичээнгүйлэн ятгав, “Ах аа, Бяцхан-Эрдэнэ хүүхэд болохоос биш таны ажилтан биш. Та түүнд дэндүү хатуурхаж байна. Жаахан эрхлүүлэхэд яавал гэж дээ? Хүүхэд болгон л хааяа зөрүүдэлж, хэрэг тарьдаг шүү дээ.”

“Чамд намайг хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхийг заах эрх байхгүй” хэмээн хэлэхдээ Лү Тиншяогийн царай үнэхээр хүйтэн байв. Тэрээр Бяцхан-Эрдэнийг хүссэн зүйлээ авахын тулд орилж чарладаг муу зуршил суулгахгүй хэмээн шийдсэн байлаа.

Лү Жинли эцэг хүү хоёрын дунд хавчуулагдаад хэцүүхэн байдалд байв. Ёстой толгой өвтгөм юм аа!

Хэрвээ энэ хэрэг дордож, эцэг эхийнх нь чихэнд хүрвэл тэд энэ явдлыг шалгаж үзээд, түүний Бяцхан-Эрдэнийг дагуулаад баар орсон тухай мэдэх байлаа.

Бурхан минь гуйя, намайг аврах хүн илгээгээч дээ!

Лү Тиншяо Бяцхан-Эрдэнийг барьж авах гээд явсан хойгуур Лү Жинли утсаа хайж олоод, бушуухан Нин Ширүү залгав……

……

Нин Ши орой болсон хойно киноны зохиолоо хальт уншин, хэн нэгэнтэй онлайнаар чатлаж байв.

Эвдэрхий Чөтгөрийн хаан: Нин Ши, чи наад хуучирсан QQ-ийнхээ нэрийг сольчхож болдоггүй юм уу? Харахаас ч нүд өвдөж байна!

Миний хоосон гунигтай гарз: Тэгээд чиний “Эвдэрхий Чөтгөрийн хаан” гэсэн нэр чинь миний нүдийг өвтгөхгүй байна гэж бодоо юу? Чи надад сургахаасаа ичихгүй байна уу?

Эвдэрхий Чөтгөрийн хаан: *ханиалгах* Би ирэх сард Хятадруу буцна, намайг онгоцны буудлаас тосож аваарай!

Миний хоосон гунигтай гарз: Чадахгүй, амжихгүй.

Эвдэрхий Чөтгөрийн хаан: Тосож ав аа!

Миний хоосон гунигтай гарз: Би амжихгүй гээд байгаа юм биш үү!

Эвдэрхий Чөтгөрийн хаан: Чи ирэх юм уу, үгүй юм уу?

Миний хоосон гунигтай гарз: Таны холбогдсон хүн тантай харьцахыг хүсэхгүй байгаа тул нохой шидэв.

Эвдэрхий Чөтгөрийн хаан: Таны холбогдсон хүн нохойг чинь хүчиндэв.

Миний хоосон гунигтай гарз: Нохой зүү шиг жижигхэн юмаар хийлгүүлсэн мэт санагдав.

Эвдэрхий Чөтгөрийн хаан: ****! Чи яахаараа надаас заваан яриатай байдаг байна аа! Бас чи зүү шиг жижигхэн гэж юуг хэлээд байна аа!

Миний хоосон гунигтай гарз: Чи өөрөө л эхэлж заваан юм яриа биз дээ? Би чамтай цагаа үрмээргүй байна аа. Би киноныхоо зохиолыг унших хэрэгтэй байна.

Эвдэрхий Чөтгөрийн хаан: Нэг муу туслах эмэгтэй дүр шүү дээ, юуг нь уншдаг юм! Хоёулаа өмнө нь үерхэж байсан шүү дээ. Чи надад ингэж хүйтэн хандах байсан юм уу?

Миний хоосон гунигтай гарз: Би өчнөөн хүнтэй үерхэж үзсэн! Чи хэд дэх нь юм?

Эвдэрхий Чөтгөрийн хаан: Нин Ши! За яах вэ, чи намайг хүлээж л байгаарай!!!

Нин Ши нөүтбүүкээ хаагаад, зохиолоо хичээнгүйлэн уншиж эхлэв.

Уншаад хэсэг хугацаа өнгөрч байтал түүний утас дуугарлаа. Танихгүй дугаар байв.

Бүсгүй кино зураг авалтын баг залгаж байна хэмээн бодож бушуухан авав.

“Байна уу, Нин Ши! Намайг авраарай!!”

“Чи чинь……”

“Би Лү Жинли байна аа. Хурдан Платинум Паласт хүрээд ир, Бяцхан-Эрдэнэд нэг юм тохиолдчихлоо!”

“Юу? Бяцхан-Эрдэнэ яасан гэж?” хэмээн асуухдаа Нин Шигийн зүрх зогсох шиг болов.

“Маш яаралтай хэрэг гараад байна аа. Хурдан хүрээд ир… А-а-ах аа, тайвшраач дээ… тэр чинь хүүхдээрээ шүү дээ… Бяцхан-Эрдэнэ ээ, Бяцхан-Эрдэнэ ээ, наадахаа хагалж болохгүй ээ… аа……”

Утасны цаанаас түс тас хийтэл юм унаж, хагарах чимээ гарч, Лү Жинли үнэхээр үнэмшилтэй сонсогдсонд Нин Ши улам бүр түгшив. Бүсгүй бушуухан хувцсаа өмсөнгөө утсаар ярив, “Би яг одоо очлоо!”

Тэрээр Бяцхан-Эрдэнэд ямар нэг зүйл тохиолдсоныг сонсоод байж сууж чадахгүй байв. Бүсгүй өөрөө ч өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй байлаа.

Нин Ши тэр хүүтэй танилцаад хэдхэн хоносон ч гэлээ хүү аль хэдийнэ түүний сэтгэлд том зай эзэлж, тэрээр түнийг зүгээр л орхиод явчхаж чадахгүй байв.

Нин Шигийн гэр Платинум Паласаас нэлээд хол байсан тул такси барилаа ч дор хаяж 40 минут болох байлаа. Гэвч тэгж удвал ямар нэг юм болчих вий хэмээн айж, бүсгүй мотоциклдоо мордоод, Платинум Паласын зүг салхи татуулан давхив.

Нин Ши 40 минут хүрч очих газрыг аравхан минутад туулж ирэв.

Лү Жинли харуулд мэдэгдчихсэн байсан тул Нин Шиг нэрээ хэлмэгц шууд оруулав. Түүнийг 8 дугаарын виллад хүрч очиход үйлчлэгч хүлээж байлаа.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s