Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 21

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                                  Дараагийн бүлэг


21-р бүлэг: Бяцхан-Эрдэнэ Паласт бусниулсан нь

Бяцхан-Эрдэнэ анир чимээгүй очинд дуртай байлаа. Тэрээр хоолоо идэж дуусаад ихэвчлэн өрөөндөө ороод нуугдчихна. Үйлчлэгч нар ажлаа хийж дуусгасан даруйдаа өрөө өрөөндөө орох ёстой байлаа. Тэд ямар ч чимээ гаргаж болохгүй бөгөөд, эс тэгвэл Бяцхан-Эрдэнийн тав тухыг алдагдуулах, цухахлдуулах, бүүр сэтгэл хөдлөл нь хяналтаа алдахад хүргэдэг байлаа.

Лү хатагтай урьд нь түүнийг сайн хоол идэхгүй байгаад санаа зовон түүний өрөөнд зууш авчирч өгтөл Бяцхан-Эрдэнэ дээврийн хөндийд ороод хаалгаа түгжиж байсан удаатай…

Иймд хэдийгээр Лүгийн эцэг эх Бяцхан-Эрдэнэд хайртай ч гэлээ Жинли Тиншяо хоёртой хамт амьдарч зүрхлээгүй билээ.

Гэтэл Бяцхан-Эрдэнэ өөрийн хүслээр өрөөнөөсөө гарч ирлээ гэж үү дээ?

Бүүр болоогүй, тэрээр Лү Тиншяоруу гүйж очоод хөлийг нь тэврээд авлаа.

Лү Жинли тас тас хийтэл инээж, “Бяцхан-Эрдэнэ ээ, чи чинь яаж байна аа? Халаасны мөнгө авах гээд тэврээд байгаа юм уу?” хэмээн асуув.

Лү Тиншяо толгойгоо бөхийлгөн, хүүрүүгээ ганц хараад л юу хүсэж байгааг нь мэдэв. Тэрээр ямар ч эргэлзээгүй эрс татгалзав, “Үгүй, чи өчигдөр шөнө очсон.”

Бяцхан-Эрдэнийн харц Лү Тиншяогийн утсан дээр буув.

“Чи оройн хоолны үеэр ярьсан” хэмээн Лү Тиншяо ахин татгалзсан хариу өгөв.

Тэднийг хажуунаас нь ажиглаж байсан Лү Жинли сая л хүү Нин Шиг санасан гэдгийг ойлгов.

Эцгийгээ ятгаж чадахгүй гэдгийг ойлгосон Бяцхан-Эрдэнэ Лү Жинлирүү тонтгонон очиж түрүүчийн үйлдлээ давтан, хөлөөс нь зуурав.

Энэ их нэр төрийн хэрэгт Лү Жинлигийн сэтгэл ихэд хөдөлж, “Үгүй ээ, хэрэггүй ээ, битгий л дээ, хайрт дүү минь, над дээр битгий энэ аргаа хэрэглээч дээ. Авга ах нь энэ хөөрхөн төрхийг чинь тэсэж чадахгүй шүү дээ!” хэмээн хариулав.

Бяцхан-Эрдэнэ ихэвчлэн ухаан нь өөр газарт буй мэт байдаг байлаа. Харин ямар нэгэн зүйл гуйх болоход түүний төрх, аж байдал нь бусдыг үхэлд хүргээд, дахин амилуулах шахам өхөөрдөм болдог байжээ.

Хүү бяцхан толгойгоо дээшлүүлж, хоёр хос том, үзэсгэлэнтэй, одод түгсэн шөнийн тэнгэр мэт нүдээрээ ширтэв. Түүний төлөө ямар ч хүн тэнгэрт байгаа оддыг түүж өгөхөөс буцахгүй биз.

Энэ гэр бүлд ганцхан Лү Тиншяо л үүнийг нь тэвчиж чадах ажээ.

Лү Жинли яаж ч чадахгүй мөрөө хавчин хэлэв, “Над дээр хөөрхөн царайлаад нэмэргүй ээ, Бяцхан-Эрдэнэ ээ, би аавыг чинь яаж ч чадахгүй шүү дээ!”

Бяцхан-Эрдэнэ тэр даруйдаа Лү Жинлигийн хөлөөс тавив.

Үнэхээр хүйтэн сэтгэлтэй.

Лү Жинли хана түшин, эцэг эхдээ хайр найргүй нүдүүлсэн мэт царайлах бяцхан хүүг хараад хөхөрч унатлаа инээв, “Санаа зовох хэрэггүй дээ, Бяцхан-Эрдэнэ ээ. Хоёр хосын бие биеэ гэх сэтгэл үнэн байваас уулзахгүй өнгөрсөн мөч бүхэн сэтгэл зүрхийг улам ойртуулна гэсэн эртний сургаал байдаг юм шүү дээ! Аавыгаа Шяо* Шитэй гэрлэхийг хүлээ. Тэгвэл чи өдөр болгон түүнтэй уулзана болно шүү дээ!”

Түүний ятгалга бүтсэнгүй.

Бяцхан хүү хаалгаа тас хийтэл нь саваад гүйгээд явчхав.

Лү Жинли мөрөө хавчин хэлэв, “Одоо хоёулаа яана аа?”

“Өнөө орой тэр хангалттай идсэн” хэмээн Лү Тиншяо хэлэв.

Түүний хэлсэн үгийн цаад утга нь: Бяцхан-Эрдэнэ хамгийн үр дүнтэй өлсгөлөн зарлах тактикаа ашиглаж чадахгүй.

Лү Жинли ахынхаа хэлэхийг сонсоод санаа амрав.

Харамсалтай нь тэд Бяцхан-Эрдэнийг дутуугаар үнэлсэн байлаа…

Тэрээр жаахан хүүхэд учир ямар ч тактик, төлөвлөгөө хэрэггүй, ердөө л бусниулахад хангалттай байлаа.

Тэднийг яриагаа өндөрлөхтэй зэрэгцээд зочны өрөөнөөс тас хийх чимээ чих дэлсэв.

Лү Жинли ахтайгаа харц зөрүүлээд, хоёул яаран доош буув.

Доод давхрын зочны өрөө хормын дотор бөмбөгдүүлсэн байлаа. Буланд байсан хүний дайтай өндөр, цэцгийн эртний ваарыг шалруу түлхэж, хагалсан байлаа. Түлхэж, унагаж болох юу л байна бүгд цэцгийн ваартай ижил хувь тавиланг амсчээ…

“Лү Чингю!”

Лү Тиншяо Бяцхан-Эрдэнийн бүтэн нэрийг үнэхээр уурласан үедээ л дууддаг байлаа.

Лү Жинли байтугай Бяцхан-Эрдэнэ ч энэ хүний зүрх мохоом төрхийг тэсэхгүй байлаа.

Бяцхан-Эрдэнэ эцгийнхээ уурласан төрхийг хараад айсандаа чичирч эхлэв. Хүүгийн сэтгэл санаа бүүр ч хяналтаа алдав. Тэрээр хамаг чадлаараа хашхирч, хаа сайгүй гүйн гартаа тааралдсан бүхнээ сүйтгэв.

Лү Жинли түүний араас яаравчлан дагасан боловч ойртож зүрхэлсэнгүй. Газраар дүүрэн хагархай хэлтэрхийнүүд байсан тул бүдэрч унавал гарах үр дагавар нь аймшигтай байлаа.

*Шяо – Дотны танил хүнээ дуудахад ашиглана. Дүү хүн дээр “шяо”, ахмад хүн дээр “лао” залгана.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.