Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 19

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                                     Дараагийн бүлэг


19-р бүлэг: Эцэг эх нь мэл гайхав

Нин Ши залгах уу, байх уу, хэмээн удаан хугаацааны туршид эргэлзсэний эцэст өгсөн дугаарруу нь залгажээ.

Тэрээр таван жилийн өмнө болсон ослоос хойш хүүхдэд дургүй болжээ. Бүүр тэдэнтэй ойртохоос ч зайлсхийдэг байв.

Хүүхдүүд түүний муухай дурсамжийг сэргээж, алдсан хүүхдийг нь санагдуулдаг байлаа…

Түүний хүүхэд түүний хамгийн сайхан итгэл найдвар байхын зэрэгцээ түүний хамгийн жигшүүртэй өнгөрснийг илтгэдэг байв.

Харин Бяцхан-Эрдэнэтэй байхад тэрхүү таагүй мэдрэмжүүд үгүй болохоос гадна хүү бүсгүйд өөрийн эрхгүй таалагддаг байлаа. Тэрээр хүүтэй ойртож дотносохыг хүссэн сэтгэлээ хорьж дийлэхгүй байв.

Үнэхээр хачирхалтай.

“Байна уу…. Байна уу?” Дуудлагыг нь авсан хэрнээ утасны цаанаас ямар ч дуу гарсангүй.

Тэрээр утасны цаана Бяцхан-Эрдэнэ байгаад бат итгэлтэй байсан учир нуг нуг инээд алдав. “Бяцхан-Эрдэнэ үү? Уучлаарай, эгч нь сая л ажлаа тараад чамруу залгаж байна.”

Бяцхан-Эрдэнэ ярьж чадахгүй байсан тул түүнд хариулах боломжгүй байлаа. Тиймээс Нин Ши ганцаараа ярин, ярих зүйл олох гэж хичээж байлаа.

“Хонгор минь, чи хоолоо идсэн үү? Чи их туранхай болохоор сайн идэх хэрэгтэй шүү, за?”

“Хүүхдүүд хоол голж болохгүй шүү! Чи хоол голбол хурдан том болж чадахгүй! Бас хүүхдүүд мяраалаг байхдаа үнэхээр эгдүүтэй байдаг юм! Мэдээж чи одоо байгаагаараа үнэхээр эгдүүтэй л дээ…”

“Өө нээрээ, би сая аавыг чинь зурагтаар харсан! Тэр саяхан их том бизнесийн саналд гарын үсэг зурсан байна билээ. Үнэхээр сүрхий юм аа. Түүнд миний өмнөөс баяр хүргээрэй за!”

……

Арван минутын дараа Бяцхан-Эрдэнэ утсаа тавин, хэрэглээгүй удсан цагаан самбараа гаргаж ирэв. Тэрээр англи хэлээр нямбайлан бичив: Баяр хүргэе.

Бяцхан-Эрдэнэ ярьж чадахгүй хэдий ч хятад, англи хэлэндээ сайн байв. Түүнд хятадаар бичих төвөгтэй санагддаг байсан учир ихэнхдээ англиар бичдэг байв.

Харамсалтай нь, түүнд бусадтай харилцах хүсэл байгаагүй тул юм бичээгүй уджээ.

Хоёр настан мэл гайхжээ.

Лү Жинли энэ үйл явдлыг өмнө нэг харсан учир харьцангуй тайван байлаа.

Лү Тиншяо Нин Шигийн хэлсэн үгийг сэм сонссон байлаа. Тэрхүү хоёр үгийг харсан Лү Тиншяогийн мөсөн уул шиг хүйтэн царайд инээмсэглэл тодров. Тэрээр хүүгийнхээ толгойг илээд, “баярлалаа” хэмээв.

Бяцхан-Эрдэнэ бичиж дуусаад, үг дуугаралгүй нухацтай царайлан хоолоо идэж эхлэв.

Бүүр хамгийн дургүй луувангаа хүртэл иджээ.

Хоёр настан мэл гайхан ширтсэн хэвээр байв.

Тэд сая нэг инээмсэглэл тодруулав. Тэдний томоотой хүү өөрийн хүслээр бичиж, хоолоо идэж эхэллээ шүү дээ. Бүүр лууван хүртэл идэж байна…

Лү хатагтай сая л ухаан оров. Тэрээр биеэ барьж дийлэлгүй асуув: “Жинли, тэр охин сая залгаад Бяцхан-Эрдэнэд юу гэж хэлсэн юм бэ?”

Лү ноён ч мөн адил мэдэхийг хүссэн царайтай байлаа.

Эцэг эхийнхээ анхаарлын төвд байсан Лү Жинли удаанаар хэлэв, “Тэр нэг их юм хэлээгүй ээ. Бяцхан-Эрдэнэд сайн идээд, битгий хоол голоорой гэсэн. Тэгээд Бяцхан-Эрдэнээс ахад баяр хүргэхийг хүртэл гуйсан.”

Лү хатагтай огт үнэмшихгүй байв: “Тэгээд л боллоо юу?”

Лү Жинли мөрөө хавчив: “Өөр юу гэж хэлэх вэ дээ?”

Лү ноён талархангуй хэлэв, “Тэр охин Бяцхан-Эрдэнийн сэтгэл зүйчийн бүтэн жил хийх гээд чадаагүй зүйлийг ганцхан дуудлагаар л чадчихлаа шүү дээ.”

“Харин тийм ээ!” Лү хатагтай гайхшрахтайгаа зэрэгцэн баярлав, “Тэр охин ч муугүй бололтой дог! Лү Тиншяо, чи хичээх хэрэгтэй шүү!”

Лү Тиншяо: “Мхм.”

Лү хатагтай ууган хүүрүүгээ жигшсэн харцаар хараад, отгон хүүгийнхээ зүг харан хэлэв, “Хүү минь, ах чинь яг л мод шиг байх юм аа. Тэр яаж охин найрах талаар мэдэх юм уу? Чи түүнд туслаарай даа, за юу?”

“Та нар одоо л намайг ямар хэрэгтэйг ойлгож байна уу!” хэмээн Лү Жинли хоолойгоо засаж, онгирон хэлэв. “Санаа зоволтгүй ээ, би ахдаа туслахаар амьдралынхаа туршлагыг бүгдийг нь ашиглана аа! Гэхдээ эхлээд нэг дүрэм тогтооё, та хоёр саад болж болохгүй шүү. Энэ үед эцэг эх гарч ирвэл бүх зүйл нуран унахад амархан байдаг юм!”

Хоёр настан зөвшөөрснөө давтан илтгэв, “Мэдэж байна даа, мэдэж байна. Бид зүгээр л асууж байна шүү дээ!”

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s