Breakers-26

Ин-гон нүдээ нээн үзүүлэлтийнхээ цонхыг нээлээ.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                             Дараагийн

“Кайрам хөдөлж эхэллээ” гэсээр Крис цуглуулсан олны өмнө яриагаа эхэллээ.

“Тэдний гол хэсэг Яакузантай нэгдэнэ гэж бодож байна. Үд болохоос өмнө бид байдлыг гартаа авах хэрэгтэй” гэж хэлээд үгийнхээ төгсгөлд урууландаа хүрлээ.

‘Хэрвээ би унтаад хоцорчихсон байсан бол тэр намайг тэр чигт нь унтуулах байсан болов уу?’

Унтаж байгаад босох сайхан ч Кайримыг алдана гэдэг гуташигтай хэрэг.

Фелисиа  өдөөн хатгасан шинжтэй,

“Тэгээд чи тэдэнд өөрөө санаа тавьж чадах юм уу?” гэж асуулаа.

Крис чангаар инээлээ. Түүний царай эргэлзээгүй хүн боловч түүний нүд нь яг л араатан шиг байлаа.

Крис болон Кайтлин түүнрүү эвгүйхэн харж байхад хүртэл Фелисиа тэднээс харцаа буруулсангүй.

Аз болж Крис эхэлж харцаа шилжүүллээ. Крис тайлбараа эхлэхээсээ өмнө санаа алдан,

“Энэ залуус миний бодож байснаас ч хурдан хөдөлж байна. Би тэднээс хараагаа салгахгүй бөгөөд боломж л олдвол тэднийг отолтонд оруулж дуусгах болно…. гэхдээ Кайрамын салаа миний бодож байгаагаас ярвигтай байна.”

Өнгөрсөн шөнийн тулаан нилээд хүчтэй цохилт болсон. Тэгээд ч цэргүүд бага хохирол амссан. Хүн чононууд хохирол амсахгүй харин оркууд дайралтаас сэргэж чадахгүй. Шахагдсан цэргүүд рүү дайхар нь хохирол авчирч ч мэднэ.

‘Тэд ч бас агуйгаар зугтаж чадна.’

Агуйд талархах хэрэгтэй. Тэд товчилсон замаар шууд явчихаж чадахгүй. Гэсэн ч, зам товчлолт асуудал үүсгэнэ.

Фелисиа Крисийн тайлбарыг сонссоныхоо дараа хошуугаа цорвойлголоо.

“Тэгэхээр, хэрвээ тийм нөхцөл байдал үүсвэл.”

Фелисиа түүнийг шахаагүй. Түүнд маргах шалтгаан байхгүй.

“Тэгээд эхлээд юу хийх гэж байна даа?” хэмээн Кайтлин Крисээс асуулаа.

Крис газрын зураг дээхээ заан,

“Генерал Вандалн надтай холбогдсон. Яакузан бусдыгаа цуглуулж байгаа бололтой. Энэ бол Кайрамыг ирэх зам.”

“Одооноос эхлэн бид Генерал Вандалтай хамтарч Улаан Аянгийг өөрсдийг нь ниргэх болно.”

Ин-гон Кайтлин болон Крисийг илэрхийлсэн моделууд бусдаасаа өөр хэлбэртэй байлаа.

Жишука уултай холбогдсон порталыг дайснууд хэрэглэж чадахгүй болохоор цэргүүдээ хувааж довтлох шаардлагагүй болно.

Крис оройтсон ч гэсэн үзэл бодлоо хавчуулан,

“Ахх, харанхуйн елфүүд болон Генерал Вандал уулзалдвал хүчээ нэгтгэнэ.”

Одоохондоо түүнд дагалдагч байхгүй хэдий ч тэр 100 давсан елфүүдийг удирддаг нэгэн.

Фелисиа Крисээс асуухаасаа өмнө эргэлзэн,

“Магадгүй хохиролгүй тулалдахыг мэдэх байх?”

Тэр энгийн байдгаасаа огт өөр байлаа. Түүнтэй харьцуулахад Крис илүү зөөлөн өнгөөр хариуллаа.

“Би нарийн ширийнийг нь мэдэхгүй ч гэсэн… шударгаар хэлэхэд нилээд хохиролтой тулаан болох байх. Таны нилээд ширүүн тулаан болно.”

Энэ тодорхой зүйл байлаа. Харанхуйн елфүүд өөрсдөөсөө том хүмүүсийн эсрэг тулалдахдаа хуумгай байдаг болохоор тэдний алагдаж байгаа нь Ин-гоны толгойд төсөөлөгдсөөр байлаа.

Фелисиа хэсэгхэн хугацаанд уурлалаа. Өөрийгөө сул дорой гэж харагдуулахгүйн тулд тайвширлаа.

Крисийн царай хувьсхийн Ин-гон Кайтлин болон Фелисиад хандан,

“Би тулаанд хэрэгтэй гэсэн зүйлсийг бэлдэхийн тулд олон зүйлийг хийх хэрэгтэй болох нь. Энэ үед Кайтлин Шутрад Аураг нь төгс болгож, мөн Ариун Араатны хүчийг зааж өг.”

“Тийм ээ, би ойлгож байна” хэмээн Кайтлин хариуллаа.

Ин-гон үүнийг сонсоод баярлаж байлаа.

Яг энэ мөчид….

Фелисиагийн нүд гайхширлаар дүүрч

“Хүлээ, чи түүнд Аураг заах гэж байгаа юм уу? Шутра чи Аураг мэддэг юм уу?”

Чөтгөрийн хааны хүүхдүүд шид хэрэглэдэг гэхдээ Аураг биш. Одоо Ин-гон буюу Шутра яаж Аураг ашиглахыг мэднэ гэж үү?

“Ухх.. тийм ээ” хэмээн Ин-гон эвгүйхэн инээлээ.

‘Сайн биш гэж үү?’ Кайтлины жаргалтай нүдийг Фелисиагийн нүд өмнөхөөсөө өөрчлөгдлөө.

‘Түүний нүдэнд атаархал хураа юу?’

Энэ Крис Ин-гон руу харж байсан харцтай адилхан байлаа.

‘Хэрвээ би ёроолгүй ангалын урд зогсвол, тэд ард минь байх болов уу?’

Энэ Неячегийн хэлсэн бага зэрэг өөр ч Ин-гон ижил утгатай зүйл бодож байлаа. Ин-гон Фелисиа руу харан санааширч байхад, Фелисиа түүн рүү харан санааширч байлаа.

‘Гол асуудал нь бид өөр өөр фракцын хүмүүс.’

Хэн ялах бол?

Ин-гон Кайтлиныг даган өрөөнөөс гарах үед Фелисиа тэднийг даган гарлаа.

&

Хүн чоно дундаасаа дайчдын хамгийн чухал чанар бол хүчирхэг байх.

Хүн чононуудын тулааны техниктэй дүйцэх.

Хүн чононы гар бол хүчирхэг зэвсэг. Байгалиас заяасан гар нь л байхад тэдэнд зэвсэг хэрэггүй.

Нэмж хэлэхэд өөр нэг шалтгаан бий.

‘Гардан тулаанаас гадна тэд биенийхээ хэмжээг өөрчилж чаддаг.’

Кайтлины туслах Сейра шиг.

Түүний өндөр 170 см боловч түүнийг хувирсан ч үед үүнтэй харьцуулашгүй. Бүтцийн хувьд, түүний өндөр бараг 2 метр хүрдэг бөгөөд түүний гар болон хөл нь хүн байх үеэсээ хоёр дахин томордог.

Том болсноос өөр Сейрад өөрчлөлт гарахгүй. Гэсэн ч тэдний зарим нь 3 метр хүртэл өндөр болж хүчирхэгжинэ.

Нэмж хэлэхэд хүн чононууд хүн төрхөндөө ч байсан чоно төрхөндөө ч байсан тэд ижил зэвсэг хэрэглэдэг. Зэвсгүүдээ хүн төрхөндөө авч явахад хэтэрхий том билээ.

Энэ бол яагаад ихэнх чононууд ижил зүйл эзэмшдэгийн гол шалтгаан нь.

Араатны хүч.

Тулааны урлаг бол хүн чононуудын бэлэг тэмдэг билээ.

“Энэ ойлгомжтой ч хэд хэдэн фракцт Араатны хүч техникийг эзэмшсэн хүмүүс бий. Шутра чамд илүү зохих байх” хэмээн арьсан хувцас өмссөн Кайтлин эхлэлээс нь эхлэн зааж байлаа.

Кайтлин түүнд Араатны хүчийг заах хоёр шалтгаан бий.

Нэгт, Кайтлин болон Крис Араатны хүчийг эзэмшсэн анхдагчид.

4-р хатан Елейна Мүүнлаят бол хүн чоно тэгэхээр энэ хүчийг цуснаасаа л сурах боломжтой.

Хоёрт, Араатны хүч бол Ариун Араатны хүчний суурь.

Дээд хүн чононуудын гэр бүл нь хүн чононоос гаралтай. Хэрвээ тэр Ариун Араатны хүчийг сурахыг хүссэн л бол Араатны хүчийг сурах хэрэгтэй.

(Эл зохиолын энэ өгүүлбэр дээр lycanthrope болон werewolf гэсэн хоёр үг гарч байгаа. Энэ нь хоёул хүн чоно гэсэн утгатай бөгөөд lycanthrope гэдэг нь Грекээс werewolf нь барууны хүн чоныг хэлсэн хэллэг.

Ин-гон энэ нөхцөл байдлыг ойлгож толгой дохилоо. Кайтлин цааш,

“Араатны хүч нь Гадаад хүчний Аура болон Дотоод хүчний Аураг хамтад нь хэрэглэдэг. Өнөөдөр би чамд Аураг хянах анхан шат болон Дотоод хүчээ удирдахыг заах болно.”

Араатны хүч нь зүгээр нэг биеийн хүч хэрэглэхээс өөр. Аураг хянахад биеийн хүч нэмэгдэхээс гадна устгах хүч хүртэл хүчирхэгжинэ.

‘Зохиол дээр гардаг тулааны урлаг шиг үү?’

Энэ талаар бодоод үзэхээр төстэй зүйлс нилээд олон. Аураг техникээр удирдаж хянана гэдэг бол боломжтой.

“Фелисиа эгч ч гэсэн сурахыг хүссэн юм болов уу? Эгч ч бас сурч чадна.”

Кайтлин буланд сууж байсан Фелисиагаас асуулаа. Ин-гоны асуултаас болоод тэд хоёул цочирджээ.

“Хмм? Ах.. үгүй ээ, би зүгээр. Би ажиглаад л сууж байя” хэмээн Фелисиа хэлээд гараа даллалаа.

Кристэй харьцаж байснаас хамаагүй зөөлөрсөн байв.

‘Ёжтой юм.’

Чөтгөрийн хааны хүүхдүүд нэг фракц эсвэл нэг гэр бүл биш л бол хоорондоо тийм ч сайхан харилцаатай байдаггүй. Гэсэн ч Крис болон Фелисиа яагаад таарамж муутай байдаг талаар мэдэхгүй.

Хэдий тийм боловч Кайтлин түүнийг эгчээ гэж хүндэлдэг.

‘Нээрээ Кайтлин Чөтгөрийн хааны хүүхэд биш.’

Кайтлин өөрийгөө Чөтгөрийн хааны хүүхэд биш гэдгээ мэддэг болов уу?

“Одоо Шутра, миний Аураг дагаарай” гэж хэлээд түүнд хүрлээ. Ин-гон Кайтлины гараас атган толгой дохилоо. Кайтлин,

“Нүдээ аниад Аурагаа мэдэр. Би эхлэх болно.”

Кайтлины хөх Аура Ин-гоны цагаан Аураг чиглүүлнэ.

Аура.

Амьдралын хүч – энэ хүч нь сүнсний хүчтэй хамгийн дөхөм бөгөөд хязгаартаа хүрэх үед сүнсний хүч болон хувирна.

 

[Идэвхгүй чадвар – Баатрын бие түвшин 1.]

 

‘Хөөх?’

Ин-гон зуршлаараа л Аурагаа болиулчихлаа.

‘Ю-юу?’

Баатрын бие.

Ин-гон нүдээ нээн үзүүлэлтийнхээ цонхыг нээлээ.

Өмнөх                                                                                                                             Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s