Breakers-25

Үүгээр сэргэлт нэртэй арк маань эхэлж байна….

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                                 Дараагийн

Тулааны дараа усанд орох нь цөлд шүүдэр хаялахтай л адил гайхалтай зүйл билээ.

‘Одоо л  сайхан амарч чадах нь.’

Халуун усаар биеэ угаахад л түүний ядаргаа урсаад хальчих шиг л боллоо.

‘Яг л түвшин ахисан юм шиг болчихлоо.’

Тэр түвшин 10 хүрч түүний тамир нөхөгдсөн.

‘Гэсэн ч миний оюуны ядаргаа …. урсчих шиг л.’

Ин-гон үсээ хаттал арчаад өөрийн биеэ ор луугаа шидлээ.

‘Би унтахынхаа оронд сайжруулж болох чадвар сурах хэрэгтэй байх.’

Тэр чадварынхаа үзүүлэлтийг харан чадваруудаа хэрхэн өссөнөө ажиглаж байлаа.

Ин-гон шидний чадваруудаа харж байлаа.

 

[Шидийн хүч удирдах түвшин 1]

[Галт сум түвшин 1]

[Мөсөн сум түвшин 1]

[Эмчилгээ 1]

 

‘Сайхаан.’

Ин-гон эдгээр чадваруудыг сурж байхдаа бага зэрэг цөхрөлийг мэдэрсэн.

‘Би Аура, шид, болон биеийн хүчийг бүгдийг нь сурчихаагүй бил үү?’

Хэрвээ тэр сүнсний хүч болон тэнгэрийн хүчийг эзэмшвэл хамгийн чадварлаг дүр болно.

‘Гэсэн ч, миний шид болон биеийн хүч бүгд л тааруу…. Хамгийн зөв сонголт бол Аура.’

Ин-гон шинэ сурсан чадваруудынхаа оноог харж байлаа. Аураг сонгох уу эсвэл хэдэн оноо цуглуулж байгаад өөр зүйлд үрэх үү?

‘Нууц хөзөр бол миний биеийн хүч.’

Энэ 3 хүчнийхээ Аура болон шидийг нь бусдадаа үзүүлчихсэн. Крис болон Кайтлин түүний Аураг мэдэх бол, Фелисиа шидийн хүчийг нь мэднэ.

‘Би өөрийн биеийн хүчээ нуусан дээр байх.’

Дайсныг таамаглаагүй үед гаргаж ирэх тамга хөзөр байх болно.

‘Хүчтэй цэргүүдтэй таарах үедээ л хэрэглэе.’

Ин-гон амандаа бувтнан өөртөө зориулж толгой дохисоор Алсаас удирдах шидээрээ сургуулилж байлаа. Бүгдийг нь сурч өөрийгөө хүчлэхийн оронд бага багаар сургуулилж байлаа. Түүнд олон чадвар байгаа болохоор боломж байгаа дээр нэг нэгээр нь сурч байсан нь дээр.

‘Эрт орой хэзээ нэгэн цагт, Крис болон Кайтлин Аура болон Ариун араатны хүчийг заана тийм болохоор би өөрийнхөө чадварынхаа оноог хадгалах хэрэгтэй. Ариун араатны хүчийг өөрийн болговол надад том давуу тал болно.’

Ин-гон бодлоо цэгцлэн хажуу тийшээ харлаа. Өөрийнхөө оноогоор ахиулж болохгүй чадварыг харж байлаа.

 

[Баатрын шийтгэл түвшин 2]

 

Үүний түвшин ахиад ямар нөлөө байгаа гэж? Мэдээж түвшин ахисан болохоор л Тулааны хамгаалалт гарч ирсэн биш гэж үү? Ингээд л болчих юм гэж үү?

‘Үгүй ээ, илүү зүйл байх л ёстой.’

Жишээ нь хэрвээ тэр Аурагаа нэмбэл цохих хүч нь дагаад өснө. Нэг чадвар нөгөө чадвараа дагуулж өсгөдөг. Энэ бусад чадвартай адил Баатрын шийтгэл ч гэсэн энэ зарчимаар л ажилдаг.

‘Магадгүй миний үзүүлэлт түвшин ахих бүрт бага багаар ахих болов уу?’

Эсвэл Баатрын шийтгэлтэй хослох зүйл хэрэгтэй юм болов уу?

‘Тэгэхээр, энэ бол ердөө л ажиллагаа.’

Ин-гон ажиллагаа гэж хэлээд инээж байтал…

“Шутра.”

“Айн?”

Шингэн хоолой хаалганы цаанаас сонсогдлоо. Ин-гон энийг Фелисиагийн дуу гэдгийг таньлаа.

“Шутра, би орж болох уу?”

‘Түүнд юу тохиолдсон болоод шөнө дунд надтай ярилцах гэсэн юм бол?’

Цочирдсон Ин-гон орноосоо үсрэн бослоо.

“Умм, тиймээ. Ор, ор.”

Ин-гоныг хариулах үед хаалга нээгдлээ. Яг л бодож байснаар Фелисиа байлаа.

“Баруун гараа удирд. Түүний тулалдах урлаг сайн хэдий ч түүний ухаан санаа хэтэрхий балчир.”

Түүнийг орж байхад Карак хажуу талын өрөөнд унтаж байлаа.

“Карак ч бас ядарсан. Хамгаалагчдад тусгай өрөө гаргаж ирсэн хэрэг.”

“Тийм ээ, би ч гэсэн чимээгүйхэн гарч ирлээ.”

Фелисиа чимээгүйхэн алхана. Ин-гонд ямар ч хөлний чимээ сонсогдоогүй бөгөөд энэ түүнийг харанхуйн елф болоод тэр үү? Эсвэл тэр шид хэрэглэсэн юм болов уу? Гэдгийг мэдэх хэцүү байлаа.

“Ухх… тэгээд… Юу болсон бэ?” хэмээн толгойгоо алчуураар халхалсан Ин-гон хэллээ. Фелисиа усанд орсон байсан бөгөөд түүний үс бага зэрэг чийгтэй, мөн хүзүү мөр хацар нь улайсан байлаа.

‘Харанхуйн елф минь хувцасаа хаана мартаа вэ?’

Даан ч тэр харанхуйн елфийн хувцасаа биш усны хувцасыг санагдуулам зүйл өмсчээ.

Фелисиа хаалгаа хаан Ин-гонд хандан “Дээдэхээ тайл” хэмээн тушаалаа.

“Айн?”

Ин-гон гайхшралд уналаа. Тэр гэнэт л “Дээдэхээ тайл” гэж тушаалаа.

Ин-гон гайхшрал сандрал зэрэгцэн байхад Фелисиа түүний хажууд суулаа.

“Дээхэдээ тайл. Би чиний шархыг чинь харах гэсэн юм. Харахгүй бол сэтгэл минь амрахгүй нь.”

‘Ахх, тийм байсан юм уу?’

Ин-гон санаа алдан тайвшраад чимээгүйхэн дээдэхээ тайллаа. Гэсэн ч, тэр сонин ширтэлтийг мэдэрлээ.

“Яасан?”

“Шутра чи ч сайхан биетэй юм аа?”

Фелисиаг хэлсний дараа Ин-гон өөрийнхөө биеийг харлаа. Хэдий тэр туранхай ч булчилаг байлаа.

“Би дасгал хийдэг байсан юм.”

Үнэндээ энэ бол түвшин ахих үед гардаг нөлөө юм. Түүний үзүүлэлт сайжрах бүрт түүний булчин нь сайжрах болно.

Фелисиа инээсээр Ин-гоны мөр лүү алгадлаа.

“Одоо хэвтэж байна. Нурууг чинь харах хэрэгтэй байна.”

Ин-гон хэвтэн түүнд нуруугаа харууллаа.

“За тэгэхээр энд ямар ч шарх алга. Эмчилгээний шид сайн эдгээжээ.”

Өвдөлтийг ч үргээсэн. Фелисиагийн хэрэглэсэн эдгээх шид түүний харж байсан хамгийн шилдэг эмчилгээний шид байсан.

‘Гэсэн ч энэ бол боломж.’

Энэ бол эмчлэх шидтийг эзэмших алдаж болохгүй алтан боломж.

“Эгчээ, та над дээр өөр эмчлэх шид хэрэглэж болох уу?”

“Би аль хэдийн чамд томоохон эмчилгээний шид хэрэглэсэн. Одоо ямар ч шарх алга байна шүү дээ?”

“Ухх…. гэхдээ нэг л хэвийн биш байх шиг байна.”

Фелисиа нүдээ томсгон,

“Бие чинь хөшөөд байна уу? Надад харуулна уу.”

Түүний гарнаас ногоон туяа цацарч сэргээх шид хэрэглэж эхэллээ.

 

[Эдгээх шид түвшин 1 .]

 

‘Охх!’

Эдгээх шид бүх эд эсийг чинь сэргээлээ. Магадгүй эдгээх шид ч хангалтгүй байвал, онцгой шид хэрэглэсэн нь дээр. Энэ шид чиний бүх зовиурыг арилгах болно.

“Яаж байна? Гайгүй юу?”

“Хмм эгчээ тэгвэл таньд хор эмчлэх шид байдаг уу?”

“Юу? Мөсөн сумыг хортой гэж бодохгүй л байна шүү.”

Энэ утгагүй хэдий ч Ин-гон бууж өгөхийг хүссэнгүй. Ярвайн худал ярьсаар….

“Үгүй ээ нөгөө оркуудтай тулалдаж байхад…”

“Чи хаа нэгтээ цохиулаа юу?”

“Би нуруундаа цохиулсан гэхдээ таны шиднээс болоод өвдөхгүй байгаа.”

Худлаа ярьж байхдаа тэрээр хөнгөхөн ёолж царай нь хувхай цайсан байлаа.

“Умм, ойлголоо. Надад харуулаач.”

Энэ удаад Фелисиагийн гаран дах гэрэл нь ягаан өнгөтэй болж хувирсан байлаа.

 

[Хор эмчлэх түвшин 1.]

 

‘Тийм ээ, тийм.’

Гэсэн ч ингээд дууссангүй.

“Өвчнийг эмчлэх…”

“Шутра?”

Фелисиагийн хоолойноос үгүйсгэсэн өнгө аяс мэдрэгдлээ. Гэсэн ч Ин-гон ингээд орхихыг хүссэнгүй.

“Гуйя.”

“Хахах, азнаж үз.”

Энэ удаад гаран дах гэрэл нь шар өнгөтэй байлаа.

 

[Өвчнийг эмчлэх түвшин 1.]

 

Тэр маш богино хугацаанд 3 эмчлэх хүчийг өөрийн болголоо. Эдгээр чадваруудыг байнга хэрэглэхгүй ч үнэхээр хэрэгтэй шидүүд.

‘Энд боломжгүй зүйл гэж байна уу?’

Тэр илүү зүйл сурахыг хүсч байсан ч ч гэсэн түүнийг энэ хүслийг сонин зүйл дотроос нь дарж байлаа.

‘Гэсэн ч би илүү зүйл асуувал тэр гомдоллож үглэж эхлэх байх.’

Магадгүй би Фелисиаг гуйхаар Кайтлинаас асуусан дээр биз.

‘Зефирийн дүрээр тоглох үед түүнийг хэзээ ч ойлгож байгаагүй.’

Харин энэ бол Фелисиа болон Зефирийн харилцаа биш шүү дээ.

“Тэгэхээр, чи зүгээр үү?”

“Тийм ээ, баярлалаа.”

Ин-гон босоод дээдэхээ өмслөө. Фелисиа түүнийг хараад инээмсэглэлээ.

“Чиний бие чинь булчинлаг бас эр хүн шиг юм. Бас чи шид сурчихлаа. Чамд таалагдаж байна уу?”

Аз болоход Фелисиа түүнийг яаж шид хэрэглэсэн талаар асуусангүй. Энэ талаар бодож үзэхэд л гарцаагүй зүйл шүү дээ. Чөтгөрийн хааны хүүхэд шид яаж хэрэглэх нь тийм сонин зүйл гэж үү.

‘Шутра болон Фелисиа хоёр хоорондоо ямар харилаатай юм бэ? Фелисиаг харахад үнээ тахиа хоёр шиг л харилцаатай юм шиг ээ?’

Сайн найзуудын нөхөрлөл гэж бодохгүй байна. Хэрвээ тийм байсан бол харилцаа нь ч гэсэн өөр байх байсан биз.

‘Муугүй шүү.’

Тэр Ин-гонд дуртай байх шиг байлаа. Түүнийг өөрсдийн фракцдаа оруулах боломжтой юм шиг санагдаж байлаа.

‘Хамаагүй яарч болохгүй.’

Яарах хэрэг байхгүй. Нэг юмуу хоёр жилийн дараа л Чөтгөрийн хааны хүүхдүүдийн зөрчилдөөн эхлэх үеэр фракцууд зарлагдана.

“Мартасанаас Шутра.”

“Айн?”

“Крис.. Кайтлин чи тэдэнтэй хэзээ ийм нөхөрсөг болсон юм бэ? Анхнаасаа л ийм харилцаатай байсан хэрэг үү?”

‘Фелисиа өөрийгөө нээж эхэллээ.’

Тэр Крисийн хажууд л хачин байдаг ч бусад үед бол тэр энгийн тайван байдаг.

‘Крист ч гэсэн эвгүй байдаг юм болов уу? Бас…. Энэ юу гээч ярилцлага вэ?’

Ин-гон түүнийг холбоотноо гэж хардаг, Фелисиа ч гэсэн түүнийг тэгж хардаг болохоор түүнийг өөртөө татах гэж ирсэн байх.

‘Тийм биш юм болов уу? Зүгээр л сонирхож байгаа юм болов уу?’

Энэ нөхцөл байдлыг шинжлэхэд олон арга зам байна. Ингэж ихийг бодохын сацуу Ин-гон богинохон хариултыг өгч байлаа.

“Үгүй ээ, би энд ирсэнээсээ хойш л тэдэнтэй найзалсан.”

Энэ бол үнэн. Худлаа ярихыг оронд үнэнийг нь хэлсэн дээр.

“Хмм, тийм байжээ?”

Фелисиа инээмсэглэсээр бослоо.

“Би явлаа. Чи ч гэсэн утсан дээр байх.”

“За. Эгчээ та ч гэсэн сайхан амраарай.”

Ин-гон сүнсний хүчийг хэрхэн эзэмшихийг мэдэхээс илүү Крис болон Кайтлинтай ямар харилцааг мэдэхийг хүсч байлаа. Гэхдээ нэг дор бүгдийг нь мэдчихэж болохгүй. Тэр Фелисиаг ойртож дотно болтол хүлээх хэрэгтэй.

“Эмчилгээ.”

Хурууныхаа үзүүр дээр ногоон гэрэл цацруулна. Шидийн хүчийг хэрэглэхэд их зүйл шаарддаг ч тэр инээхгүй байж чадсангүй.

‘Би нэг зүйлийг ойлгонгүй.’

Энд түвшин ямар ч хамаагүй. Шударгаар хэлэхэд, энэ бол хуурч байж сурсан чадвар. Тэр зүгээр л 3 шинэ чадвар сурсан.

‘Тэгэхээр дахиад давтаж эхлэх үү дээ?’

Ин-гон бодлоо цэгцлэн Алсаас удирдах хүчээ ашиглаж эхэллээ.

Өмнөх                                                                                                                                 Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s