Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 12]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 12 – Аврагдсан нь

Фэнлай хаант улсын хоёрдугаар ханхүү Шака, шидэт араатнуудаар дүүрэн уг аймшигт замыг туулж яваа нь энэ ажээ. Тэднийг ойртвол Линлэй хуруундаа байсан орон зайн бөгжөө тайлж аваад халаасалж орхилоо.

“Фэнлайн хааны удмыхан хэд хэдэн салаа болж хуваагдаж. Уулзах газраа ч гэсэн товлосон гэдэг нь мэдээж биз.”

Линлэй тэр хэдийг Клайдыг олчих вий гэхээс санаа зовж байсан ч, ингээд Шака болон тэдний салааг тэнгэррүү илгээх боломжтой болж байхад яахан баярлахгүй байх билээ? Тэрнээс гадна, Линлэй… Клайдыг алах гэж оролдоод Гэрэлт сүмд баригдахад, Гэрэлт сүм Линлэйг ашиглахаар төлөвлөж байсан тул Клайдыг чимээгүй байхыг тушаасан.

“Магадгүй Шака намайг эцгийг нь алахыг оролдсон чөтгөр гэдгийг мэдэхгүй байгаа байх.”

Ийн бодоод Линлэй Шакагийн зүг алхлаа.

Линлэй мөн өөр нэгэн ийм бодол орж ирнэ.

“Хэрэв Шака Линлэйг аавыг нь алахыг оролдсон гэдгийг мэдлээ ч, тэр зугтах гэхгүй!” Учир нь Шакагийн хүмүүс хамгийн хүчирхэг шидэт араатнуудтай харьцуулагдахуйц хүчтэй, гэсэн ч Линлэй Бэбэ хоёртой харьцуулбал, тэд хэн ч биш юм.

“Хоёрдугаар ханхүү! Эрхэм дээдсээ!”

Линлэй чанга гэгч нь нөхөрсөгөөр дуудлаа.

Шака, мах шарж идэж байсан бөгөөд Линлэйг хашхирвал Линлэйн зүг харлаа. Түүнийг тэдний зүг харвал, Линлэй Бэбэ хоёр түүний нүүрний хувиралыг анхааралтай ажина.

“Хэрэв буруугаар эргэвэл, эхэлж тэднийг барьж аваад алах болно.” Линлэй

Шакагийн нүд болон нүүрний хувиралыг нь анхааралтай ажина.

Линлэйг хараад, Шака үсрэн хоёр хөл дээрээ буув. Эгц зогвол тэрээр 2м өндөртэй бөгөөд тэр даруй Линлэй дээр хүрч очоод тэврэн авлаа. Тэгээд баярласан хоолойгоор, “Ноён Линлэй, та аюулгүй байжээ! Гайхалтай!” гэвэл.

“Би таныг энд харсандаа үнэхээр баяртай байна, Хоёрдугаар ханхүү!” Шакагийн нүднээс худлаа ярьж байгаа гэх шинж илрээгүй тул Линлэй ийн хэлээд толгой дохилоо.

Линлэйн таамагласнаар. Гэрэлт сүм Клайдыг чимээгүй бай гэсэн бол тэр юу ч болж байсан Линлэйг өөррүү нь халдсан чөтгөр болохыг хэнд ч хэлэхгүй. Клайд хэр их зоригтой байлаа ч, тэрээр Гэрэлт сүмийн тушаалыг эсэргүүцэж зүрхлэхгүй.

“Ноён Линлэй, та хоолоо идсэн үү? Алив, бидэнтэй хамт хооллооч.” гээд Шака дотноор хэллээ.

Одоогоор, Шака өөрийгөө үхэл амьдралыг хооронд байгаа гэдгээ ч таамаглахгүй байгаа. Хэрэв тэр одоо, ямар нэг буруу нүүрний хувирал үзүүлбэл үхнэ.

“Ноён Линлэй, өөрийг чинь авраагүйд аавыг минь бүү буруутгаарай. Мангасууд нэг мэдэхэд л довтлоод хүрээд ирсэн. Аавд минь сонголт байгаагүй юм. Бүр хатдуудаа ч бүгдэнг нь авчирж чадаагүй.” Шака ийн аавынхаа өмнөөс тайлбарлана.

“Ойлголоо.” Линлэй толгой дохиод тэдний отог руу дөхөв.

Ордонд Клайд руу дайрах үед саад болсон Догшин аянга хорооны элит цэргүүдийг Линлэй одоо ч санаж байгаа. Тэгтэл энд тэдгээр хүлэгт баатруудтай ижил түвшний хүмүүс Линлэйн урд зогсоцгооно. Энд 30 гаруй хүлэгт баатрууд байхаас гадна, нэгэн хөгшин эмэгтэй мөн 5-6 настай гэлтэй жаахан охин байлаа.

“Хатан болон гүнжид нарт хүндэтгэл үзүүлж байна.”

Линлэй тэр даруй хоёр эмэгтэйн өмнө бөхийлөө.

Уг үзэсгэлэнтэй хээнцэр эмэгтэй 40 гаран настай ч, дөнгөж 30 гарч яваа мэт харагдана. Үнэхээрийн сэтгэл татам эмэгтэй байв. Хатан инээмсэглэснээ. “Линлэй,

Эрхэм дээдсийг бид маш аймшигтай нөхцөл байдалд үлдээсэн. Тэр ямар ч шидтэн дагуулж авчраагүй. Тэр чамайг Гэрэлт сүмийхэн аварна гэдэгт бат итгэлтэй байсан болохоор л…”

Хатан Шака хоёр Линлэйд учрыг нь тайлбарлахыг оролдоцгоож байлаа.
Тэр хоёр хоёул Линлэйтэй сайн харьцаатай байх нь чухал гэдгийг мэдэрч байсан ч, Клайд Линлэй хоёрын хоорондахь жинхэнэ холбоог мэдэхгүй.

“Ойлголоо.” Гэхдээ Линлэй сэтгэлдээ хүйтнээр инээж байв. Саяхан тэрээр ордонд Клайдтай тулалдсан. Тиймээс хамгаалагчид дунд шидтэн байхгүй гэдгийг хэдийнээ анзаарчихсан. Иймд Шакагийн салаанд ч гэсэн шидтэн байх учиргүй.
Товчхондоо, зугтаж байхдаа, Клайдад шидтэн цуглуулж байх цаг байгаагүй хэрэг.

Шидтэнгүүд тулааны үед маш их хэрэг болдог бөгөөд энэ удаагийн хэрэгт тэд шидэт араатнуудтай тулалдалгүйгээр нисээд явцгаачихсан. Үнэндээ бол шидтэн цуг авч явсан бол салаа улам л удаашрах байсан. Яаж шидтэн хүчирхэг дайчдын аяыг даах билээ дээ? Зарим хүчирхэг дайчид морьгүй байсан ч яг л салхи мэт гүйцгээдэг. Тэгтэл шидтэн тийм билүү?

……………
Зэлүүд замаар, Шака болон тэдний салаа зогсолтгүй урагшлана. Замд нь өмнөн цэцэглэн хөгжиж байсан тосгод үнс нурам болж, оршин суугчид нь үхсэн байдалтай тааралдана. Үе үе шидэт араатнууд ганцаараа эсвэл хосоороо тэнүүчлэх нь харагдана.

Эхний дайралтаас зугтаж чадсан азтай хүмүүс цөм эдгээр тэнүүлчдэд идүүлсэн.
“Фэнлай хаант улс маань ингээд дууслаа.”

Линлэйн хажуугийн морин дээр суух Шака алсыг ширтээд санаа алдлаа. Үе үе тэдэн рүү шидэт араатнууд халдаж байсан ч, Догшин аянгын хүлэгт баатрууд тэднийг амархан аргалчихаж байв. Шака Линлэй хоёр тасралтгүй ярилцана.
“Энэ удаагийн дайралтанд барагцаагаар Фэнлай хаант улсын 10 хүн тутмын 9 нь үхсэн.” үүнд гутран Линлэйн царай ч гэсэн барайна.

Шака багахан толгойгоо дохилоо.

Шака дотроо тун их шанална. Фэнлай хаант улс мөхнө гэдэг нь хааны гэр бүл ч цаашид оршин байхаа болино гэсэн үг. Хаант улсгүй бол хааны гэр бүлийхэн байлаа гээд яах билээ дээ?

“Аз болоход…” Шакагийн цүнхэн дотор 5 шидэт кристал карт бий. 5 шидэт кристал карт байхад, Фэнлайн хааны гэр бүл дахин хаант улсаа босгож чадахгүй ч, өөрсдийн гэр бүл, овгоо дахин хүчирхэгжүүлж чадна. Линлэй гэнэтхэн, “Хоёрдугаар ханхүү, та Эрхэм дээдэстэй хаана уулзахаар тохирсон юм бэ?”
Линлэйн Шакатай хамт явж байгаагын гол зорилго нь Клайдын байршлыг мэдэхийн тулд.

Линлэйг ийн хэлэхэд Шака огцом гэгч нь, “Ноён Линлэй, аав маань үнэндээ энэ гамшгийг ийм өргөн цар хүрээнд тохионо гэж таамаглаагүй. Тиймээс, Фэнлайн хаант улсын хил дээр уулзах байсан маань цуцлагдсан. Иймд, анхны төлөвлөгөөгөө даган хойд зүгийг зорьцгоох болно. Тэгээд аюулгүй үлдсэн байгаа хамгийн эхний хот дээр зогсоцгоож тэндээ уулзах болно.” гэв.

Линлэй тэр даруй ойлголоо.

Клайд Шака хоёр нэгээс олон хот дээр уулзах тов гаргаж. Тэд Фэнлай хотоос хойд зүгт байрладаг хотууд дээр товоо тааруулсан бололтой. Тэгээд аль аюулгүй байгаа дээр нь зогсож уулзахаар төлөвлөж.

“Эрхэм дээдэс та хоёрыг уулзах хотууд чинь яг аль аль нь юм?” Линлэй инээмсэглэнэ асуувал.

Шака огтхон ч сэжиглэлгүйгээр, “Хэд хэдэн хот бий. Фэнлай хаант улсаас хойд зүгт хэд хэдэн хаант улс болон вант улсууд байдаг. Бид Обриэн эзэнт гүрний хотод уулзахаар болсон.” гэв.

“Обриэн эзэнт гүрээн?” Линлэй инээж эхлэв.

Шака ичсэн байртай, “Хаан эцэг минь шидэт араатнууд Ариун нэгдлыг эзэлчихсэн байх вий гэдгээс санаа зовсон. Хэрэв тийм бол бидэнд Обриэн эзэнт гүрэн рүү зугтахаас өөр сонголт үгүй. Обриэн эзэнт гүрэн маш хүчирхэг цэргийн хүчтэй, тиймээс шидэт араатнуудыг зогсоож дөнгөнө.”

Линлэй Шакагийн юу яриад байгааг мэднэ.

Обриэнд дан ганц хүчирхэг цэргүүд байгаад зогсохгүй, Дайны бурхан Обриэн бий.
Хэдийгээр шидэт араатны уулын хаан байлаа ч Дайны бурханы эзэмшил Обриэн руу дайрахдаа нухацтай бодох шаардлагатай.

“Бодоод байх шаардлага үгүй. Бид урагшлах хэрэгтэй. Бид аюулгүй үлдсэн хамгийн ойрын хотыг олсон үедээ л амарч болно. Ноён Линлэй хурдалцгаая.” Шакаг ийн хэлбэл тэдний алхам түргэсэж, хүлэгт баатрын салаа хурдаа нэмлээ.
Шака болон тэрний салаатай хамт явахад, Линлэйд өөрөө шидтэн араатан руу дайрах шаардлага гарсангүй. Учир нь Догшин аянга салааныхан дайралтуудыг няцааж байсан юм.

Гурван өдрийн дараа.
”

Хоёр хаант улс гурван вант улс сүйджээ.”

Шака тэр хэд Фэнлай, Ханмү хаант улс болон өөр хоёр вант улсыг өнгөрөн гарлаа. Тэд одоогоор Лигаод вант улсад байх авч энд ч гэсэн нэг ч хүн харагдсангүй.
Энэ том нутаг дэвсгэр сүйджээ. Энэ үнэхээр аймшигтай үйл явдал байсан юм.
Гэсэн ч эцсийн эцэст, энэ бол Ариун нэгдлийн 6 хаант улс болон 15 вант улсын дөнгөж эхлэл нь юм.

“Авүүү!”

Алсаас шидэт араатны улиан хүмүүсийн хашхираантай холилдон сонсдоно. Уг дууг сонссон Линлэй Шака хоёр яг юу болоод байгааг тэр даруй ойлгов.
“Хүмүүс шидэт араатантай тулалдаж бйна.” Шакагийн хөвсгөө атиралдуулан эрүүгээ үрснээ. “Бүгдээрэй болгоомжтой байгаарай. Тэд ойрхон байна шүү.” гэхэд нь Догшин аянга салааныхан “Мэдлээ.” хэмээн хүндэтгэлтэйгээр хариуллаа.
Тэд Шакагийн урд тойрог болцгооно. Гэхдээ тулааны талбарт ойртож ирээд Шака мэлэрч орхив. “Ханхүү Луис?”

Линлэй ч гэсэн тулааны талбар руу анхаарлаа хандууллаа. Уг элит хүлэгт баатруудын салаанд аз таараагүй бололтой. Тэд Галт арсланд хөөгдөж байв.
Галт арслан бол галын элементэд 7-р зэрэглэлийн шидэт араатан. Тэрээр амаа ангайвал амнаас нь галт бөмбөлөгнүүд гарч дөл нь хүмүүсийн биед хүрэн тэднийг шатаана.

Энд 7-р зэрэглэлийн шидэт араатан л байгаа ч, шидэт араатан өөртэйгөө ижил зэрэглэлийн хүнээс хүчирхэг байдаг. 8-р зэрэглэлийн дайчин байлаа ч галын элементтэй 7-р зэрэглэлийн шидэт араатанг алахын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргах шаардлагатай болно. Гэсэн ч, элит хүлэгт баатрын салааны ихэнх нь 7-р зэрэглэл ч гэлээ хэд хэдэн 8-р зэрэглэлийн дайчид бий.

20 гаруй Галт арслантай хийсэн тулааны үр дүнд хүлэгт баатрын салааны тэн хагас нь амь эрсдсэн бол Галт арслангийн гуравны нэг нь үхжээ.

Гэхдээ уг амь үрэгдсэн хүлэгт баатрууд дунд 8-р зэрэглэлийн дайчин ганц байхгүй. Иймээс тэд жинхэнэ тулааны чадавхынхаа гуравны нэгийг л алдсан байгаа.
“Зогс.” Шака тушаалаа.

Хүлэгт баатрууд гайхширсан ч, толгой дохицгоолоо. Догшин аянга салааны хүчийг Ханхүү Луисын цэргүүдийнх дээр нэгтгэвэл Галт арслангуудыг амархан ялж чадна. Гэхдээ Шака тулаанд шууд орох гэсэнгүй.

Ханхүү Луисын хүмүүсийн хагас нь үхэж эсвэл шархдан, 8-р зэрэглэлийн хоёр дайчин нь ч гэмтэж, Галт арслангийн хагас нь ч үхлээ. Одоо л Шака тушаал буулгав.

“Хөдөлцгөө. Ханхүү Луисыг авар.” Шака гэнэтхэн эрчүүддээ тушаал буулгавал.

“Мэдлээ.” гэцгээлээ.

Догшин аянга салаа урагш давшлаа. 8-р зэрэглэлийн 10 дайчинтай 30 гаруй цэрэг тэдэн дээр нэмэгдвэл таван Галт арслан хормын төдийд үхлээ. Үлдсэн Галт арслангууд ч сүүлээ шарван дутаацгаав.

“Ханхүү Шака, танд баярлалаа.”

Ханхүү Луис тун ч царайлаг эр бөгөөд одоо бол нэлээд харамссан байртай байх нь харагдана. Тэрээр Шакаг хараад түүн дээр гүйн очоод тэврэн авлаа.

“Ханхүү Луис, би алсаас танай салаа руу шидэт араатан дайрахыг харсан, гэсэн ч өөрийгөө хамгаалахын тулд хэсэг эргэлзчихлээ. Чамайг хараад л би дайрах тушаал буулгасан. Намайг буруутгахгүй байх хэмээн найдаж байна.” Шака тун шударга байв. Тэгснээ харамссан байртай, “Хэрэв би арай эрт ирсэн бол, чи ийм олон хүмүүсээ алдахгүй байх байсан юм.”

Шака хүлэгт баатруудынхаа хамтаар алсад хүлээж байсан. Яаж Луис үүнийг мэдэхгүй байх билээ?

Луис сэтгэлдээ Шакад дургүцэж байсан ч, хэлэхийг нь сонсоод түүнд итгэлээ.
Ойлгомжтой л зүйл.

Энэ гамшигийн дараа, хэн л өөртэйгөө холбоогүй хүнийг аврах гэх билээ?

“Ханхүү Шака, өшөө зүйл хэлэх шаардлагагүй дээ. Би танд туйлын их талархаж байна. Хэрэв та байгаагүйсэн бол, манайхнаас сайндаа л 2-3 нь амьд үлдэх байсан байх. Бид өөрсдийнхөө хүмүүсийн цогцост анхаарал тавьчихая.”

Галт арслангууд ч зугтаад удаагүй байхад, Ханхүү Луис азаар амьд үлдсэн хэдэн хүмүүстээ тэр даруй үхсэн хүмүүсээс цүнхийг нь салгаж авчирхыг тушаалаа.

Энэ нь ч Шакаг улам сэжиглэхэд хүргэлээ.

Яагаад үхсэн хүмүүсийнхээ цүнхнүүдийг авчрахыг тушаадаг билээ? Шака ч гэсэн хүмүүсдээ цүнхнүүдийг аваачиж өгөхийг тушаав. Ханхүү Луис ууралсан ч, “За.” гэлээ. Шакагийн хүлэгт баатар тэр даруй цүнхийг хүлээлгэн өгвөл цүнхийг авсан Луисын хүлэгт баатар түүн рүү ууртай харц шидлэнэ.

Үүнийг хараад, Шака сэтгэлдээ хүйтнээр инээмсэглэж буй.
Энэ таамаглахад тун хялбар зүйл байсан юм.

Хааны гэр бүлд цөөн тооны л орон зайн бөгж байдаг. Энэ эдийг Фэнлайн хааны гэр бүлийн хамгийн азтай нь л олж авч чаддаг. Харин энэ удаагийн гамшигаас болж, хааны гэр бүлийн бүх л хүн эрдэнэсээс хувь хүртэхийг хүссэн. Гэсэн ч орон зайн бөгжгүй тул тэдэнд цүнхэлхээс өөр аргагүй үгүй. Ханхүү Луисын хувьд ч гэсэн ингэтлээ сандарч байгаагаас нь үзвэл тэрээр Ханмү хаант улсын чухал эрдэнэсийг авч яваа гэдэг нь ойлгомжтой.

“Олон хүн үлдээгүй байна. Амжилттай болох магадлал 100%.” Шака Луисын хүмүүсрүү харлаа. Тэрээр хэдийнээ шийдвэрээ гаргажээ.


Өмнөх бүлэг

Дараагийн

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s