Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 18

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                                      Дараагийн бүлэг


18-р бүлэг: Бэртэй болох найдлага

Хөшүүн эцэг хүү хоёрыг хараад санаа нь зовсон Лү хатагтайн өр эмтэрч байв, “Тиншяо, чи миний хэлэхийг ер нь сонсож байна уу? Бас Бяцхан-Эрдэнэ яачихсан юм бэ? Тэр өнөө орой юу ч идсэнгүй, үнэт эрдэнэс атгасан юм шиг л утсаа бариад байх юм!”

Лү Жинли чихэрлэг халуун ногоотой хавирганы мах зажилж байсан учир түүний үг тод сонсогдсонгүй, “Бяцхан-Эрдэнэ, нэг хөөрхөн хатагтай залгахыг хүлээж байгаа юм!”

Лү хатагтай түүний хэлэхийг ер ойлгосонгүй, “Юун хөөрхөн хатагтай вэ?”

Лү Жинли гараараа дохиод, “Ээж, аав, санаа зоволтгүй дээ. Ах сайн хүнтэй болсон!” гэв.

Лү хатагтай гайхширсан хэдий ч үнэмшихгүй байв, “Чи үнэн хэлж байна уу? Жинли, битгий тоглоод байгаарай!”

Энэ мөчид Лү ноён савхаа доош тавин Жинлиг сэжиглэнгүй ажиглав.

“Би яах гэж та нараар тоглох юм бэ? Миний хэлсэн баттай үнэн. Надад итгэхгүй байгаа бол ахаас асуу л даа!” хэмээн Лү Жинли ахруугаа харан хэлэв.

“Тиншяо, Жинлигийн хэлсэн үнэн үү?” хэмээн Лү ноён намуухан дуугаар асуув.

“Тиншяо, юм дуугараач дээ!” хэмээн Лү хатагтай түүнийг шавдуулав.

Лү Тиншяо: “Ммм.”

Лү хатагтайн санаа ихэд зовов. Тэрээр хүүтэйгээ өдрийн талыг хамт өнгөрөөсний эцэст ганцхан “ммм” гэсэн үг л сонсжээ. Түүний уур дүрсхийж, “Муу өөдгүй хүүхэд, чи ганц үг ч атугай дуугарч болохгүй нь үү? Чамтай ярилцах яагаад ийм хэцүү юм бэ!” гэв.

Лү Тиншяо: “Үнэн.”

Лүгийн эцэг эх: “……”

Тэрээр яг л ганц үг дуугарах шив.

Лү хатагтайн санаа зовнисон хэвээр байв. “Тиншяо, чиний хайртай хүн чинь……эмэгтэй юү, эрэгтэй юү?”

Лү Тиншяогийн царай бага зэрэг барайж, тэрээр шүдээ хавирах шахам хоёр үг хэлэв, “Тэр эмэгтэй.”

Лү Жинли инээд алдсандаа золтой л сандлаасаа уначихсангүй, “Мэдээж эмэгтэй л байна шүү дээ. Бүүр маш үзэсгэлэнтэй залуухан бүсгүй гээч. Манай Бяцхан-Эрдэнэ ялангуяа түүнд их дуртай. Тэгээд түүнээс дуудлага ирэхийг хүлээж байгаа юм!” гэв.

Лү хатагтай үүнийг сонсоод баярын нулимс дуслуулах шахам хэлэв, “Өвөг дээдэс маань биднийг ивээлдээ авч, хамгаалжээ. Өвөг дээдэс маань биднийг ивээлдээ авч, хамгаалжээ! Тиншяо, тэр бүсгүй чинь аль гэр бүлээс гаралтай юм? Хэдтэй юм? Хаанаас ирсэн юм? Ямар ажил эрхэлдэг юм? Гэр бүлийнхэн нь ямаршуухан хүмүүс байна? Чи яагаад бидэнд юу ч дуулгаагүй юм бэ ……”

Лү Жинли бушуухан эхийгээ зогсоов, “Ээж ээ, тайвширч үз! Энд чинь шийдэгдээгүй олон асуудал байна. Бид таныг саад болоод, бүгдийг нь бусниулаад хаячихна гэж эмээгээд хэлээгүй юм аа!”

Тэр Нин Шигийн аж байдлыг мэдсэн бол байдал хурцдах байсан биз. Нин Шигийн нэр хүнд тааруухан, дээрээс нь тэрээр энтертэйнментийн салбарт байсан юм.

Энэ мөчид Лү ноён ам нээв, “Тиншяогийн хүлээн зөвшөөрсөн хүн шүү дээ. Бидэнд асуудал үүсэхгүй дээ, битгий дэмий юманд санаа зов.”

“Миний санаа зовохоор яадаг юм? Чиний ч гэсэн санаа зовохгүй байна уу? Бид хоёрын хэн нь шөнө сэтгэлийн хямралд орсондоо унтаж чадахгүй байгаа билээ дээ? Хэн нь тагтан дээр тамхилахаар гардаг билээ дээ?” хэмээн Лү хатагтай нөхрөө өршөөлгүй илчлэв.

Гэвч тэрээр нөхрийнхөө хэлэхийг сонсоод хамаагүй тайвширсан байлаа. “Тиншяо бусдыг их хатуу дүгнэдэг учир түүний сонгосон бүсгүй бусдаас илүү байх нь ойлгомжтой. Хамгийн хачирхалтай нь тэр бүсгүй Бяцхан-Эрдэнэд хүртэл таалагдсан байна шүү дээ!”

Түүнийг ярьж дуусмагц Бяцхан-Эрдэнийн бүхэл шөнийн туршид барьж байсан утас гэнэт дуугарав.

Энэ утас Лү Тиншяогийн хувийн утас байсан учир тун цөөн хүн л түүний дугаарыг мэдэж байлаа.

Лү Жинли харахаар очвол үнэхээр Нин Шигийн дугаараас залгаж байлаа.

“Өнөө охин чинь залгаж байна уу?” хэмээн Лү хатагтай бэртэйгээ өнөө маргаашгүй уулзах гэж буй мэт догдлон асуув.

Лү Жинли толгойгоо ахин дахин дохиж, Бяцхан-Эрдэнэд дуудлагыг авахад нь туслав. Бяцхан-Эрдэнэ утас хэрхэн ашиглахыг хэр бараг мэдэхгүй байв. Урьд нь Лү Тиншяо түүнд утас авч өгч байсан боловч хүү ашиглах дургүй байсан учир хаа нэгтээ хаяж орхиээ.

Ширээн дээр суусан хүн бүрийн анхаарал агшин зуур Бяцхан-Эрдэнийн гарт төвлөрөв.

Лү Жинли ичих нүүргүй учир яриаг нь чагнахаар утасны хажууд очин зогсов.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s