Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 16

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                                      Дараагийн бүлэг


16-р бүлэг: Аргагүй л түүний хүү мөн дөө

Дараа өдөр нь Нин Ши зочны өрөөнөөс гарах эрийн намуухан дуунаар сэрэв.

Лү Тиншяо араас нь дуулдах хөлийн чимээнээр утсаа доош тавиад, эелдгээр асуув, “Би чамайг сэрээчихсэн үү?”

Нин Ши өмнөө зогсох эрийг хараад нүд нь бүлтрэх шахам томров.

Лү Тиншяо дээгүүрээ юм өмсөөгүй байлаа. Бүсгүйг хаалга нээх мөчид түүнийг эрийн нүцгэн арьс угтан авсан учир тэр нь үнэхээр хүчтэй нөлөөлжээ.

Азаар бүсгүй ямар нэг ичгэвтэр үйлдэл гаргасангүй, хамраа нухав.

Лү Тиншяо түүний этгээд царайны хувирлыг анзаараагүй бололтой тайван гэгч нь буйдан дээр байсан цамцаа авч өмсөв. Тэрэр цамцаа товчлонгоо хэлэв: “Ажил дээр яаралтай хэрэг гарсан гэнэ. Би ингээд явъя даа. Чи яваад Бяцхан-Эрдэнийг сэрээгээд өгөхгүй биз?”

“Аан за!” гээд Нин Ши толгой дохин, бушуухан Бяцхан-Эрдэнийг сэрэхээр явав.

Гэхдээ түүнийг дуудах ч шаардлага байсангүй. Бүсгүйг эргэж хартал түүний ард булбарай, өхөөрдөм, дэндүү эгдүүтэй пикачу зогсож байв. Тэрээр аавруугаа нүд цавчилгүй ширтэж зогслоо. Тэр мэдээж дурамжхан байв.

“Бяцхан-Эрдэнэ, яваад хувцсаа соль” хэмээн Лү Тиншяо хүрмээ өмсөнгөө хүүдээ тушаав.

Хүү хариуд нь хаалгаа тас хийтэл нь хааж орхив.

Ёстой өрөвдөх сэтгэлгүй байлаа.

Лү Тиншяо: “……”

Нин Ши: “……”

Лү Тиншяо хаалгыг онгойлгох гэж оролдсон боловч дотроос нь түгжсэн байлаа.

Тэрээр Нин Ширүү хараад, “Чамд түлхүүр нь бий юү?” гэв.

Нин Ши ичингүйрэн толгойгоо сэгсрээд, “Байгаа л даа, гэхдээ өрөөн дотор байгаа!” гэв.

Лү Тиншяо хоёр хөмсөгнийхөө хоорондох зайг чимхэн, хүйтнээр хэлэв, “Лү Чингю, би чамд гурван минут өгье. Чи гарч ирэхгүй бол дахиж энд ирнэ гэж санасны хэрэггүй шүү.”

Гурван хором өнгөрсний дараа өрөөнөөс хүү хяламхийж ч харсангүй.

“Лү Чингю, гараад ир! Чи өөрийгөө заавал надаар хүчээр гаргуулахыг хүсээд байгаа юм бол би эвээр ярихгүй шүү!”

Гэсэн ч хөдөлсөн алга байв.

Нэг бяцхан бүжин аавынхаа нэр төрөөс хэлтэрхий ч үлдээсэнгүй дээ.

Хажуугаас харж байсан Нин Ши инээдээ барьж ядан хэлэв, “Би ажилдаа явах болоогүй юм чинь Бяцхан-Эрдэнийг энд дахиад жоохон үлдээвэл яасан юм бэ?”

Лү Тиншяогийн царай барайж, дуудлага хийхээр утсаа гаргаж ирэв.

Нин Ши сэмхэн харвал тэрээр сэтгэл зүйчрүү залгаж байв. Түүнд хэлэх үг олдсонгүй. Ийм жижигхэн асуудлаас болж сэтгэл зүйч дуудаж байгаа юм уу? Энэ чинь сохор номингийн үүрийг уул болгож байгаагаас ялгаа юу байна?

Нин Ши хөнгөн ханиалгаад, “Би оролдоод үзэх үү?” хэмээн санал болгов.

Лү Тиншяо хэсэг эргэлзээд толгой дохив.

Нин Ши хаалганд ойртоод, зөөлхөн дуугаар “Бяцхан-Эрдэнэ ээ, эгч нь удахгүй ажилдаа явахгүй бол болохгүй. Би чамайг харж чадахгүй болохоор чи аавтайгаа хамт түрүүлээд явж болохгүй юм уу?”

Дотроос ямар ч хариу байсангүй.

“Хоёулаа утасны дугаараа солилцвол яаж байна? Тэгвэл хоёулаа хэзээ ч хамаагүй бие биетэйгээ холбогдож болно. Видео колл ч хийж болно!”

Дотроос эргэлзэн алхах хөлийн чимээ сонстов.

“Эгч нь хоцорвол найруулагч намайг загнана. Манай найруулагч үнэхээр ширүүн. Эгч нь үнэхээр өрөвдөлтэй байдалд байна иий иий иий……”

Хаалга онгойв.

Лү Тиншяо удаан хугацаагаар дайн зарлахад бэлэн байсан учир түүний нүднээс гайхаж биширсэн нь ажиглагдав. Тэрээр хажуудаа байсан бүсгүйрүү төөрөлдсөн харцаар харав.

Бүсгүй гуравхан өгүүлбэрээр л Бяцхан-Эрдэнийг дуулгавартай гаргаж ирж чадлаа.

Урьд нь ийм явдал тохиолдоход Бяцхан-Эрдэнэ өөрийгөө дээврийн хөндийд түгжиж байжээ. Гэр бүлийн дөрвөн гишүүд, зарц үйлчлэгч нар, сэтгэл зүйч, хэлэлцээ хийдэг мэргэжилтэн хүртэл оролдоод нэмэр байсангүй. Эцэст нь тэд бүтэн өдөр амаа хаттал аргадасны эцэст хаалгыг эвдэж орохоос өөр зам үлдээгүй юм. Хариуд нь хүү тэдэнтэй бүтэн сар харьцаагүй билээ.

Нин Ши энэ хэргийн талаар мэдэхгүй учир мэдээж хүүг дэндүү дуулгавартай гэж бодоо биз. Тэр, бяцхан бүжинг тэвэрч авав. Хүү үнэхээр өрөвдмөөр царайтай байсан хэдий ч бүсгүйг загнуулахыг тэвчиж чадахгүй тулдаа л гарч иржээ. Нин Ши түүнийг магтав, “Бяцхан-Эрдэнэ үнэхээр дуулгавартай юм аа, баярлалаа, хонгор минь!”

Магтуулсан Бяцхан-Эрдэнийн сэтгэл санаа дээрдэв. Тэр чимээгүйхэн түүнд дугаар бичсэн цаас дамжуулан өгөв.

Нин Ши цаасыг нь аваад, “Хөөх, энэ чиний дугаар юм уу? За би хадгалчихъя. Би чамруу завтай болохоороо заавал залгана аа!”

Лү Тиншяо ямар нэг зүйл хачин байгааг анзаарав. Бяцхан-Эрдэнэ утасгүй байж ямар утасны дугаар олж авсан юм бол?

Тэр өндрийнхөө давуу талыг ашиглан өндийж харвал, түүний өөрийнх нь дугаар байлаа.

Муугүй шүү, аргагүй л миний хүү мөн дөө!

……

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.