Breakers-24

Энэ бүлгээр аврал гэх арк маань өндөрлөж байна

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                            Дараагийн

Кайтлин ганцаараа байсангүй. Түүний ард хүн чононууд хурдан хурдан амьсгална. Яг л Кайтлин шиг тэд ч бас оркуудын цусанд будагджээ.

“Умм, умм…. аврах биш туслах гэж ирсэн юм:”

Ийм уур амьсгал Ин-гон түүнийг аврах гэж ирсэн гэж хэлж чадахгүй.

‘Би явах хэрэгтэй юу?’

Улаан Аянга овгийн арми л Кайтлины салаатай тулалдаж асуудал үүсснг бололтой.

Кайтлин нүүрэн дэх цусаа арчин Ин-гонд хүрлээ. Тэгээд түүний ард байсан Карак болон Фелисиаг хараад,

“Фелисиа эгчээ!”

Түүний хоолойноос л тод мэдрэгдэх сэтгэл хөдлөлийг нь юу ч үл үгүйсгэж чадна.

Кайтлин баярлах санаа зовох нь зэрэгцэн уйллаа.

“Тийм ээ, Кайтлин би.”

Тэр өөр зүг рүү ширтэж байхдаа хэллээ. Фелисиа түүн рүү эгцэлж харж чадахгүй байсан бөгөөд түүний ичсэнээс л болсон биз.

Кайтлин санаа алдан инээмсэглээд Ин-гон руу эргэж очлоо.

“Гайхалтай. Их ажил бүтээлээ.”

Энэ үнэхээр чухал ажиллагааг амжилттай дуусгалаа. Хэдий сунжирсан ч гэсэн газрын зураг дээр улаан цэгүүд нэмэгдсээр л байлаа.

“Баярлалаа. Бид хурдан зугтах хэрэгтэй. Крис өөртөө санаа тавьж чадах байх.”

15 настай Кайтлин ийм хүчирхэг байхад ах Крис нь илүү хүчирхэг. Тэгээд ч түүний доор олон тооны цэрэг байгаа болохоор тэ асуудалд орохгүй.

Кайтлин Крисийн тулалдаж байгаа зүг рүү ширтэнэ.

“Тийм ээ ах хүчирхэг” хэмээн урт амьсгаа аван хэллээ. Түүний байгаа байдал нэг л тийм хүйтэн, яг л анх удаа уулзаж байгаа юм шиг.

“Шутра ахлаад яваарай. Бид хажуу талаар гарах болно.”

“Ойлголоо.”

Ин-гоныг хариулсных нь дараа тэр Карак болон бусад оркуудыг дагуулан Жишука уул руу явж эхэллээ. Фелисиа уруулаа жимийн хажууд байх хүн чононуудтай хамт алхана. Энэ бол газар авж буй галаас аюулгүй гаргах авралын зам билээ.

Аз болоход биднийг тэр тулаан руу буцаах аюул байхгүй. Хэдий Фелисиа галыг удирдаж байсан ч орк шидтэнүүд түүний галыг аргалж байсныг нуух юун.

“Бид энэ уулын орой руу авирахгүй биздээ?”

Тэд уул руу авирч эхлэхэд Фелисиа ч гэсэн дагаад авирч байлаа. Үүнийг харсан Ин-гон,

“Тэнд нууц гарц байна. Бид бага зэрэг хурдлах хэрэгтэй.”

Түүнийг хариулах үед уулын төв рүү заалаа. Фелисиа ярвайсан ч гэсэн тэр илүү юм асуусангүй.

Хэдэн минутын дараа. Фелисиа нууц хаалга руу орон порталыг сонирхож байлаа.

“Одойчуудын үсэг? Жишука уул болон энэ агуйг одойчууд хийсэн юм?”

Түүний нүд Кайтлин руу ширтлээ. Кайтлин инээмсэглэсээр

“Шутра энэ агуйг олсон хүн”  хариуллаа.

“Шутра?”

Фелисиа Ин-гон руу ярвайсаар харахад Кайтлин ч бас түүнийг ширтлээ.

Түүнийг хоёр гайхалтай үзэсгэлэнтэй эмэгтэй ширтэж байгаа нь жаргал болов ч Фелисиагийн харц дарамт мэдрүүлж байлаа.

“Буццасаныхаа дараа энэ талаар ярья.”

“Тийм ээ эхлээд бид буцах хэрэгтэй. Даалгавар амжилттай биелсэн.”

Крис ярьж байлаа. Ин-гон Крисийн хоолойг сонсон гайхаад газрын зургаа шалгалаа. Крис инээмсэглэсээр Ин-гоны мөрнөөс нь барьлаа.

“Ахаа.”

“Тийм ээ, Кайтлин. Чамайг зүгээр байгааг мэдэх сайхан байна.”

Түүнд санаа зовох ч хэрэггүй байсан нь түүний биеийг бүхлээр нь бүрхсэн оркуудын цус гэрчилнэ.

Крис Ин-гоны гайхсан царайг л харна.

“Уулзалгүй удсан байна шүү, Фелисиа эгчээ.”

Түүний хоолой болон байгаа байдал нь Ин-гон болон Кайтлинтай ярьдгаас огт өөр байлаа.

Ин-гон шүлсээ залгилан санамсаргүй Фелисиа руу харлаа. Аз байсан уу юу болсон Фелисиа Крисийн өмнө их тайван байлаа.

“Уулзалгүй удсан байна шүү.”

Түүний энэ хариултыг сонссон Крист Фелисиагийн хариу үйлдэл таалагдаж байгаа бололтой инээлээ.

Ин-гон хоёр хадны хооронд хавчуулагдсан халиуны зулзага шиг л байлаа.

“Крис, Генерал Вандал яасан бэ?”

Тэр энэ талаар нилээд сонирхож байлаа. Тулааны үр дүнгээс хамаарч дайн дуусах эсэх нь шийдэгдэнэ.

“Эхлээд буцацгаая, дараа нь ярилцая. Тэгээд, Шутра чи нөгөө талд байгаа порталыг хааж чадах уу?”

Ин-гон Крисийн энэ асуултанд цочирдлоо.

“Ух, боломжтой.”

Тэр яаж хийхийг нь мэдэж чадна. Хэрвээ дайснууд порталыг олзолвол яаралтай үед хэрэглэх тухай тэмдэглэлд байсан.

Яриа хэвийн өрнөж байсан ч, нэг л эвгүй мэдрэмж төрөөд байлаа. Фелисиа гайхсан нүдээр Кайтлин руу харахад Кайтлин,

“Шутра одойчуудын бичгийг уншиж чадна. Тэр бол порталыг яаж ашиглахыг олж мэдсэн хүн.”

Түүний байгаа байдал нь ‘Гайхалтай’ гэж хэлж байлаа.

Фелисиа Кайтлин болон Ин-гоны тайлбарыг сонссоны дараа Ин-гон руу харлаа.

 

&

 

“Хурдлаарай.”

400 цэрэг порталаар гарна гэдэг түүний төсөөлснөөс ч их хугацааг зарцууллаа. Ин-гон эцсийн хүнийг гарч иртэл хүлээн портал хааж байтал Сейра хүрч ирлээ.

“ Бид амрах газар бэлдсэн. Ийшээ.”

Тэд агуй дах бүх мангасыг цэвэрлэж удирдлагандаа авсан байлаа.

Сейра түүнд майхан шиг тохижуулсан өрөө рүү орууллаа.

“Баярлалаа Сейра. Биднийг үлдээнэ үү.”

Крисийн тушаалаар Сейра өрөөг орхилоо. Ин-гон Карак руу харах үед тэр ч гэсэн өрөөг орхилоо.

Тэд одоо дөрвүүлхнээ энэ өрөөнд байх бөгөөд Крис яриагаа эхэллээ.

“Генерал Вандал тулалдаанд ялалт байгуулсан. Яакузан баазаа сүйрч байгааг хараад бууж өгсөн гэж бодож байна.”

Яакузан бол Улаан Аянга овгийн удирдагч нэгэн билээ.

Ин-гон Крисээс%

“Тэгээд Яакузаныг барьсан юм уу?”

“Үгүй ээ, тэд тал тал тийшээ таран зугтаасан. Хэрвээ тэр тарсан Улаан Аянгийг нэгтгэвэл тулаан ахиад л үргэлжлэх болно.”

 

Уулын дунд Ин-гон болон түүний салаа Кайрам болон Кайчинг илрүүлсэн. Хэрвээ тэд Кайрамын тарсан цэргийг нэгтгэвэл нилээд цэрэгтэй болно.

Энэ удаад Кайтлин,

“Генерал Вандал Яакузаныг мөшгөж байгаа юу?”

“Магадгүй л юм. Гэхдээ ийм байдлаар Яакузаныг барьчихгүй л байх.”

Крис Улаан Аянгийн армитай тулаан эхэлснээс л хойш тулалдсан. Тэгээд ч тэр тулаан дунд Генерал Вандал болон Яакузаны армийг зугтаж байгааг анзаарах сөхөөгүй байсан биз. Тэгээд тэр дайсныг мухардалд орсон гэж бодож байсан биз.

“Юутай ч, энэ даалгавараар Улаан Аянга овог их том хохирол амслаа. Яакузаны эрх мэдэл нуран унасан мөн чи Фелисиа эгчийг аварсан… Хэн юу ч гэж хэлсэн хамаагүй энэ даалгаварын хамгийн өндөр шагналыг чи авах ёстой, Шутра.”

Крис түүний мөрөн дээр алгадаж Кайтлин түүнийг бахархсан нүдээр ширтэнэ.

Ин-гон юу гэж хэлэхээсээ санаа зовж байсан ч инээлээ.

“Баярлалаа, та хоёрт маш их баярлалаа.”

Ин-гон уур амьсгал ямар байгааг мэдээгүй ч өрөө үнэхээр дулаахан байлаа.

Тэр үргэлжлүүлэн Ин-гоны мөрийг алгадаж инээснээ байгаа байдал нь гэнэт өөрчлөгдлөө. Түүний хүйтэн харц Ин-гон руу биш Фелисиаг онилж байлаа.

“Тэгэхээр, одоо таны ээлж эгчээ.”

Фелисиа ярвайж байлаа.

Крис инээмсэглэн,

“Та яагаад энд ирсэн юм бэ дээ?”

“Чи аль хэдийн мэдчихээгүй бил үү?”

“Би сонсохыг хүсч байна.”

Крисийн нүд урьдынхаасаа өөр байсан бөгөөд тэр инээж байлаа. Ин-гон шүлсээ залгин зогсоно.

‘Тийм ээ, энэ бол жинхэнэ Крис.’

Мангас, мангасаа – мангас ангаа агнаж байна.

Фелисиа уруулаа хазлан санаа алдлаа. Тэгээд,

“Би энд тулааны бэлтгэл хийж байгаа гэж сонссон. Би туслахаар ирж байсан боловч буруу замаар яваад л ийм зүйл болчихлоо. Илүү тайлбар хэрэгтэй юу?”

Түүний яриа бидний бодож байсан шиг л байлаа. Магадгүй Крис Ин-гоны сонсоогүй зүйлийг мэдэж байсан байж магадгүй.

‘Энэ чинь хэрүүл юм биш үү? Эсвэл Крис түүнийг алахыг хүсээ юу?’

 

Хэрвээ тийм бол тэр эрүүл биш. Тэгээд ч энэ чинь Фелисиа, Зефир биш.

Крис түүнийг ингэж өдөөн турхирахын оронд өөрийнхөө талд оруулах хэрэгтэй.

“Хөөе, хэдүүлээ амарвал яаж байна? Бүгдээрээ л ядарсан байна?” хэмээн Ин-гон тэдний аймшигт нөхцөл байдлыг зүсэн орж ирэхэд Крис толгой дохин,

“Тийм ээ, чиний зөв. Эгчээ та энэ өрөөнд байх болно. Удахгүй хүмүүс ирж танийг усанд оруулах болно.”

“Тлл.”

Фелисиа ярвайсан ч энэ түүнийг сэтгэл дундуур гэсэн үг биш байлаа. Үгүй ээ, тэр хурдхан шиг л усанд орохыг хүсч байсан биз.

“Тэгвэл бид явлаа. Сайхан амраарай, эгчээ” хэмээн Ин-гон хэлээд тэр 3 түүнийг орхин гарлаа. Яг энэ мөчид…

“Өршөөгөөрэй.”

“Хмм?”

Тэр Фелисиагийн дуудлагаар эргэж харлаа. Тэр доошоо харан дөнгөэ сонсогдохуйц нам дуугаар,

“Би та гуравт баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Миний амьд байгаа нь та нарын л ач.”

“Эхх?”

Крис эргэж хараад цааш явлаа. Кайтлин инээмсэглэхэд Ин-гон чангаар инээлээ.

“Би  мэдэхгүй, би одоо амрах гэж байна. Гарч үз!”

Тэр өөр зүйл хэлээгүй ч түүний чих нь ичсэнээс нь болоод улайчихлаа.

Ин-гон инээдээ барьж ядан Крис болон Кайтлиныг даган гарлаа.

“Тэр ч хөөрхөн юмаа. Алдаа гаргахаараа бүр ч хөөрхөн болчих юм” хэмээн Крис өрөөнөөс гарч байхдаа хэллээ.

Кайтлин инээмсэглэсээр Ин-гон руу харан,

“Энэ ч сайн зүйл шүү. Баярлалаа Шутра энэ бүхэн чиний л ач.”

Тэдний Фелисиад хандах хандлага нь нэг л зүйл хэлээд байх шиг.

Крис Кайтлин болон Фелисиагийн хооронд ямар харилцаа байгаа юм бол?

‘Фелисиа болон Кайтлин хоёрын харилцаа зүгээр боловч… асуудал Крист байна гэж үү?’

Тэр одоохондоо ийм зүйлд хариулж чадахгүй л байх.

He didn’t have an answer right now. Instead of worrying about it, In-gong scratched his cheek and responded to Caitlin.

“Энэ бол хамтдаа тулалдсаны үр дүн. Бүгд биднийх.”

Энэ бага зэрэг хуурамч сонсогдож байсан ч Кайтлин инээмсэглэн толгой дохилоо.

Крис Ин-гоны мөрөн дээр гараа тавьлаа.

“Хамтдаа усанд орцгооё. Маргааш ч гэсэн бид завгүй байх юм шиг байна.”

Крис Ин-гон руу харлаа. Энэ харц Ин-гоныг шалгасан харц байлаа.

‘Тэр Яакузаны талаар ярьж байна.’

Хэрвээ тэд Яакузаныг зохицуулчихвал цаашид энэ порталыг ашиглах шаардлагагүй болно.

Тэдэнд нэг л зүйл үлдлээ.

“Чи Кайрамын талаар яриад байна уу?”

“Тийм ээ, тэдний цэрэг Яакузантай нэгдэхгүй биз дээ?”

Кайчины ах Кайрам түүний цэргүүд уулын бэлд байсан бөгөөд тэд Улаан Аянга овгийн баазад юу болсныг мэдээгүй.

Тэдний цэргүүд өнөөдөр их ядарсан учраас тулалдахгүй.

“Би чамайг харж байх болно, Шутра.”

Крис Кайтлины мөррөн дээр алгадсан шиг түүний  мөрөн дээр ч гэсэн алгадаад үдэж өглөө.

Ин-гон Каракыг ганцааранг нь үлдээчихсэн.

“Ханхүү таны өрөө энэ. Би усанд орох гэж байна.”

Карак үргэлж л ийм байх юм. Ин-гон инээхгүй байж чадсангүй.

“Яасан бэ?”

“Үгүй ээ, зүгээр л дотор уужирчихлаа” хэмээн Ин-гон хэлээд санаа алдлаа.

Хэцүүхэн өдөр байлаа.

Тэр түвшин ахисан, шид сурсан.

‘Би шинэ холбоотонтой болсон шиг байна.’

Ин-гон Фелисиагийн өрөө рүү харан толгой дохилоо. Тэгээд тэр Каракыг дагалаа.

Өмнөх                                                                                                                            Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.