Чөтгөр бурхдын домгууд 153

Энэ долоо хоногын үнэгүй [2/1]

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 153  – Тэнгэрлэг тэсрэх хээн бичээс ээ?

Аюулд өртсөн мэт мэдрэмж Не Лид удаан мэдрэгдэв.

Не Ли Дүан Жиан хоёр юу ч болоогүй мэт жүжиглэвэл хөгшин эр удахгүй алга болоод өгөв.

“Эзэн, та ямар нэгэн юм олж мэдээ юу?”  Не Ли юу ч хэлэлгүй удаан хугацааны турш зогссон. Тиймээс Дүан Жиан ямар нэгэн юм болжээ хэмээн бодож.

“Тэр саяын хөгшин эр их хүчтэй юм.” Не Ли хэллээ. Тэрээр харанхуй тэнгэр уруу ширтэн харав. Хавцлын шоронгийн ертөнцөд арван гурван гэр бүлийн хүчтэнгүүдээс гадна нууцлаг олон хүчтэн бйагаа бололтой.

Дүан Жиан ч толгой дохив. Энэ хөгшин эр маш хүчтэй гэдгийг мэдэрсэн ч яг хэр хүчтэйг нь тэрээр олж мэдсэнгүй.

‘Эртний байгуулалт Хавцлын шорон ертөнцтэй холбоотой гэж санасангүй шүү. Энэ их аюултай газар байна. Хэрэв би үүнийг мэсэн бол ирэхгүй л байх байлаа.’ Не Ли дотроо бодлоо. Тэрээр энэ эртний байгууламжийг маш том эрдэнэсийн сан гэж бодож байсан. Эс бөгөөс Харанхуйн бүлгэм энэ газрыг авахын тулд юуны учраас үхэн хатан гүйх билээ. Энэ газар ийм аюултай гэж Не Ли үнэхээр санасангүй.

Хэрэв өөрсдийнхөө ертөнцөд эргэж очоод Хар Алтан зэрэглэл хүрдэггүй л юм бол энэ газарт дахиж ирдэггүй юм шүү.

“За хоёулаа Нин Ар, Дү Зэ, болон бусад нөхдийгөө аврая”

Тэнгэрт түгсэн одод чив чимээгүй анивчина.

Үлэмж чөтгөрийн араатнууд тэнгэрт дүүлэн нисвэл доор уулсын тосгоноос гарах гэрэлд харагдана. Энд хүмүүс чөтгөрийн араатнуудтай тулалдаж байлаа.

Мөнгөн далавчит гэр бүлийн харуулууд харуулд гарсан хэвээр. Арван мянган гаруй хүнтэй гэр бүл. Энэ газарт тэд мянган жилийн турш бууриа тавьсан Хавцлын шоронгийн ертөнцийн тэргүүлэгч гэр бүлийн нэг.

Хоёр хүн ой дундаас гараад эхлэв.

“Энэ бол ердөө эхлэл.” Не Ли инээмсэглэн хэллээ. Өөрийнх нь төлөвлөсөн бүгд удахгүй Мөнгөн далавчит гэр бүлд томоохон цохилт барих болно.

Том модны дээрх ордон дотор Сиконг И чимээгүйхэн дарс хүүхнүүдтэй зугаацна. Амьдрах цаг хугацаа бага байгаа учраас Сиконг И зугаа цэнгэл хөөжээ.

“Лэй Зүл жаал хэзээ ирэх юм бол” Сиконг И эвгүй мэдрэмж төрлөө.

Хөлийг нь барьж байсан үйлчлэгч охин санамсаргүйгээс болоод аяга унагачихав. Аяга газар унавал дарс асгаруулан газар шил шаазан болон хагарна. Даруй энэ үйлчлэгч охин айсандаа хэтэрхий их сандарна.

Үйлчлэгч охин даруй өвдөг сөгдөн өршөөл гуйна.” Өвгийн ахлагч минь, би албаар тэгээгүй юм шүү. Намайг өршөөгөөч дээ.”

“Өлөгчин минь, миний сайхан занг бусинуулна гэнээ?” Сиконг И үйлчлэгч охиныг алгадав. Энэ хүчтэй алгадалт үйлчлэгч охиныг багананд мөргүүлнэ. Охины амнаас шинэхэн цус гарч эхлэв.

“Ноён овгийн ахлагч би санаандгүй ингэчихлээ. Гуйя намайг өршөөгөөч дээ. Би таныг олон жил дагаж зүтгэлээ, намайг өршөөгөөч дээ.” Үйлчлэгч охин газар мөргөн сөгдвөөс газар цус урссан хэвээр.

Сиконг И хүйтнээр хэлэв. “Гадаа хүн байна уу? Чирж гаргаад цаазла.”

Сиконг Игийн хоолой тамаас гарсан гэлтэй хоолойнд нь сэтгэл хөдлөл огт үгүй.

Үйлчлэгч охин газар мөргөн өршөөл эрсэн боловч харуулууд охиныг хэрцгий гэгч нь татаж гаргана.

“Ноён овгийн ахлагч аа, өршөөгөөч дээ. Би дахин ийм алдаа гаргахгүй.” Үйлчлэгч охины уйлах чимээ аажмаар холдон одлоо.

Сиконг Хонгюэ охины уйлах чимээг сонсноод бөхийн ёслоод асуув. “Ааваа, таны сэтгэл санаа ойрдоо муу байгаа юм уу даа?”

“Хонгюэ чи Лэй Зүо жаал бидэнд худлаа хэлсэн гэж бодож байна уу? Сиконг И хэсэг зуур чимээгүй болсноо хэллээ.

“Үгүй байх аа, найзууд нь бидэнд байгаа шүү дээ.” Сиконг Хонгюэ бодлогоширон хэлэв. “Ааваа, битгий их санаа зов. Лэй Зүо өвчнийг эмчлэх аргыг аваад ирнэ.”

Сиконг Хонгюэ хэлж дуусмагц гадаа гэнэтхэн тэсрэх чимээ сонсогдов. Ордон тэр чигээрээ чичирхийлэв.

“Юу болоод байна?” Сиконг И гэнэтхэн суудлаасаа өндийв. Энэ гадаа болох аймшигтай тэсрэлт аянга буусан мэт чанга байв. Дуунаас нь л болж чих хангинах нь байна.

“Юэ болов оо?” Сиконг Хонгюэгийн царай мөн барайв.

Таас! Таас! Таас!

Тэсрэлтүүд Мөнгөн далавчит гэр бүлийн газар нутгын хаа сайгүй болно. Нэг тэсрэлтээс нөгөө тэсрэлт хаа сайгүй гинжин мэт боллоо.

Чичирхийлэх нь.

Модон дээрх ордон чичирхийлэв. Яг л удахгүй нурж унах барилга лугаа адил боллоо.

“Сайнгүй шүү. Явцгаая.” Сиконг И царай нь барайсан байдалтай Сиконг Хонгюэтэй хамтаар ордноос гарав.

Бүхэл тэнгэрийг гэрлээр тодруулах аймшигтай тэсрэлтүүд гэрэл цацруулна. Арван гурван гэр бүл хол амьдрах хэдий ч энэ тэсрэлтүүдийг харахаар байлаа.

Арван гурван гэр бүлийн олон гишүүд зүүд нойрноосоо сэрцгээн Мөнгөн далавчит гэр бүлийн зүг харан хоорондоо ярилцацгаана.

“Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэвсгэрт юу болоод байна?”

“Тэд магадгүй баяр наадам тэмдэглээд салют буудуулж байгаа биз.”

“Тэдний галт наадам үнэхээр аймшигтай юм. Холоос ч сонсогдож байна шүү.”

Зарим хүүхдүүд алга ташилдан баяртайгаар орилолдоно. “Ямар сайхан харагдаж байна аа.”

Мөнгөн далавчит гэр бүлд харин байдал эсрэгээрээ. Бүх зүйл үймээнтэй байна. Бүх хүмүүс юу болоод байгааг ойлгохгүй тал тал тийшээ гүйцгээнэ. Зарим харуулууд галд автсан байх аваас усан сан уруу хар хурдаараа гүйлдэнэ.

Пшшш. Пшшш

Усан сан харуулуудаар дүүрсэн байв. Тэдний толгой усан сангаас цухуйх нь харагдана. Тэд хувцасаа тайлвал биенд нь түлэгдэн шатсан хар өнгийн хээ тортог, түлэгдсэн мах байх нь харагдана. Гэнэтхэн усан дотроос үлэмж хэмжээний чанга дуу гараад гэрэл дээшээ гарах нь харагдав. Ус халуун болж тэнгэрт уур мансав.

Уснаас давалгаалан ус гарна. Зарим харуулууд өөрийнхөө түлэгдсэн махаа барьж байвал гэнэтхэн өвс уруу орилолдон гүйцгээв.

“Хэн Тэнгэрлэг Тэсрэлтийн хээн бичээсүүдийг нуурын ероолд хийдэг байна?”

“Миний бөгс хайрагдсан бололтой….”

Харуулууд орилолдон гүйцгээнэ.

Энэ мөчид Не Ли өвсөн дунд нуугдаж байх авч юу ч дуугаралгүй мишээнэ. Дүан Жиан хүртэл инээж байлаа.

Тэнгэрлэг Тэсрэлтийн хээн бичээс ээ? Тэнгэрлэг Тэсрэлтийн хээн бичээсийг нуурын ёроолд байрлуулан тэсэлдэг хүн байх уу? Тэнгэрлэг хээн бичээсийг сахиусан чулуугаар урладаг онцгой төрлийн тэсрэлтийн хээн бичээс юм. Жижигхэн газар тэсэрдэг, мөн хүч нь сул дорой. Харин Не Лигийн байрлуулсан Галт тэсрэлтийн хээн бичээс өөр зүйл. Энэ нь хаана ч байрлуулж болох ба үлэмж хүчтэй тэсэрдэг.

Не Ли  Мөнгөн далавчит гэр бүлийн газар нутгаар хаа сайгүй Галт тэсрэлтийн хээн бичээсийг байрлуулсан. Галт тэсрэлтийн хээн бичээсүүдийг нуугаад хүмүүст анзаарагдахгүй боловч Галт хээн бичээсийг хэрэв ганцыг нь л идэвхижүүлэх аваас хоёр дахь, гурав дахь, гээд гинжин тэсэрдэг.

Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэсвгэр дээр хаа сайгүй тэсрэлтүүд боллоо.

Не Ли өвснөөс гаран хэлэв. “Алив явцгаая.”

Ингээд ямар ч царайны хувирал гаргалгүй Не Ли болзсон газраа Нин Арь болон нөхдүүдтэйгээ уулзахаар явлаа.

Дүан Жиан багахан хөшив. Не Ли ингээд явах гэж байгаа юм уу? Гэсэн ч Дүан Жиан араас нь дагав.

Таас! Таас! Таас!

Дүан Жиан Не Ли хоёр алхсан газар болгон тэсрэлтүүд холгүйхэн болж байлаа. Алтан хуягтай харуулууд юу ч хийж чадалгүй агаарт шидэгдэн газар унаад хөдөлж ч чадахгүй байв. Не Ли Дүан Жиан хоёр тэднийг зүгээр юу ч болоогүй мэт өнгөрнө.

Не Лигийн тавьсан тэсрэлтийн хээн бичээс буй учир Не Ли Дүан Жиан хоёр өөрсдийнхөө гараар бохир ажил хийх шаардлагаггүй.

Эдлэн газар

.Сяо Нин Арь, Дү Зэ, Лу Пиао болон нөхөд гадаа тэсрэлт болохыг сонслоо. Өнөөдөр Не Лигийн товлосон өдөр.

“Нин АРь, Лу Пиао, юмаа бэлдэцгээ. Бид явна аа.” Дү Зэ инээмсэглэн хэллээ.

Лу Пиао сэргэв. “Бид гэрийн хорионд хэдэн өдөр байлаа. Би бараг тэсч чадахгүй болж байсан. Не Ли ирээгүйсэн бол би өөрөө гарах байлаа.”

Сяо Нин Арь гадагш харав. Газрын зураг гаргаж ирээд хэлэв. “Не Ли энэ замаар яваарай гэсэн.”

Тэр зургаа эдлэн газраас гарлаа. Не Лигийн зурсан зургаар тэд гарна. Тэсрэлт хажууханд нь болж харуулуудыг агаарт шидлээ.

Дү Зэгийн өмнө нэгэн харуул унав. Тэднийг багахан айлгаж Чөтгөрийн сүнстэйгээ нэгдэцгээв. Гэсэн хэдий ч энэхүү харуулыг хар болтлоо түлэгдсэн болоод босч ч чадахгүй байгааг харсан найзууд бие биерүүгээ харцгаав.

Гэнэтхэн урд нь харуулууд баншаар бороо орж буй мэт нэг нэгээрээ газар унацгаав.

“Үнэхээр инээдтэй юм аа. Яг л аборигин овгийн хүмүүс шиг хар хүмүүс харагдаад байна.” Лу Пиао хөхрөн инээлээ. Дээшээ үсрээд нэг харуулыг бөгсөн дээр өшиглөв.

Тэр зургаа ямар ч дайсантай тааралгүй урагш алхсаар байв. Мөнгөн далавчит гэр бүлд үймээн самуун гарна.

Хэдэн зуун метрийн өмнө Не Ли Дүан Жиан хоёр хүлээж байлаа.

“Тэд ирлээ.” Не Ли хөнгөхөн инээмсэглэв. Бүх зүйл төлөвлөсөн ёсоор нь болж байлаа.

Бүгд цугларвал харанхуй уруу найман хүн хамтдаа орж алга болов.

Мөнгөн далавчит гэр бүлд том аюул учирав. Сиконг И, Сиконг Хонгюэ хоёр өөрсдийнхөө газар нутгаар байдлыг шалган явна. Удалгүй тэднийг нэгэн тэсрэлт бүрхэн авах шиг болов.

“Тэнгэрлэг тэсрэлтийн хээн бичээс үү дээ?” Сиконг И хөмсгөө зангидан хэллээ. “Үгүй ээ, Тэнгэрлэг тэсрэлтийн хээн бичээс ийм их хүчгүй.”

Сиконг Игийн хоолой намживал дахин хажуугийн модноос тэсрэлт гарав. Эргэн тойрон дахь моддыг галд авалзуулав. Бүх талаас нь гал төөнөх авч Сиконг И намуухан архирвал шидэт тойрог гарч ирлээ. Энэ  СИконг И мөн Сиконг Хонгюэг хамгаална.

“Ааваа, юу болоо бэ?” Сиконг Хонгюэ эргэн тойрноо харвал ихэд балмагдав. Мөнгөн далавчит гэр бүлийн газар нутагт хаа сайгүй тэсрэлт болж байна. Гал тэнгэрт тултал дээшээ бадамлана. Ордон байх том мод галд авчихлаа. Эргэн тойронд хүмүүсийн гаслантайя орилоон сонсогдоно.

“Энэ тэр жаал Лэй Зүо байх ёстой.” Сиконг Игийн уур хилэн тэнгэрт хадав. Не Лид мэхлэгдсэнээ одоо л ойлголоо.

Сиконг И цаг үргэлж Не Лиг сэжиглэж байсан. Гэхдээ Не Лиг ийм аргаар Мөнгөн далавчит гэр бүлд ийм том үймээн самуун тарина гэж санаагүй. Сиконг И царай нь ихэд барайвал алах хүслэн нь дээд цэгтээ тулав.

“Хараач, би чамайг дутуу үнэлжээ.”

“Үүнийг Лэй Зүо хийсэн гэжүү?” Сиконг Хонгюэ хөмсгөө зангидав. “Нээрээ, эдлэн дотор Лэй Зүогийн найзууд байгаа.”

“Одоо нэмэргүй. Лэй Зүо найзуудтайгаа аль хэдийн явчихаа биз.” Сиконг И царай улам барайв. Не Ли шиг жаалд хууртагдах гэж дээ.



Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s