Чөтгөр бурхдын домгууд 154

Энэ долоо хоногийн үнэгүй [2/2]

Advertisements
5 comments

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 154 – Гэнэтийн дайралт

“Ааваа ингээд зүгээр явуулчих юм гэжүү?” Сиконг Хонгюэ хөмсгөө чангаас чанга гэгч нь зангидаад хэллээ.

“Зүгээр явуулах аа? Тэр жаалыг бид хэзээ нэгэн цагт олж л таараа. Тэд зэрлэг байгаль дунд орсон байж таарна. Би хэдэн хүнээ дагуулаад араас нь элдэн хөөе. Чи харин бусад настангуудыг олоод газар нутгаа хараад үлдэж бай. Манай Мөнгөн далавчит овог ихээхэн хохирол амслаа. Дайснууд мэдчихвэл ямар нэгэн арга хэмжээ авч дайрч л таарна. Тэр жаалыг би гурван өдрийн дотор олж чадахгүй бол эргээд ирье.” Сиконг И хүйтнээр хэллээ.

Сиконг Хонгюэ толгой дохин хэллээ. “Мэдлээ, ааваа.”

Сиконг И зэрлэг байгалийн зүг солир мэт хурднаар гүйлээ. Сиконг Хонгюэ харин бусад настангуудыг хайхаар явав.

Энэ мөчид Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэвсгэр дээр моддын дунд нуугдсан Лу Пиао гайхшран асуулаа. “Не Ли, бид нар явахгүй юмуу?”

“Тэр хөгшин Сиконг И биднийг зэрлэг байгаль уруу дутаасан гэж бодож байгаа. Зэрлэг байгаль тал газар учраас нуугдах газаргүй. Тиймээс бид амархан баригдана. Харин бид тэр хүний бодсоноос яг эсрэгээр нь энэ ой модонд дунд нуугдая. Өнөөдөр Мөнгөн далавчит гэр бүл үймж сандралдах нь гарцаагүй. Мөнгөн далавчит гэр бүл хүндээр хохирол амссан учраас дайсны овгууд яавч Мөнгөн далавчит гэр бүлд сэхээ авах боломж өгөхгүй. Тиймээс тэд ямар нэгэн арга хэмжээ авч л таарна. Мөнгөн далавчит гэр бүл ийм эмзэг байгаа учраас бид хэзээ ч явсан оройтохгүй.” Не Ли мишээн хэллээ.

“Чамайг уурлуулна гэдэг тэр хөгшин зөнөг Сиконг Игийн хийсэн хамгийн азгүй зүйл байлаа” Дү Зэ инээмсэглэн хэллээ.

Сяо Нин Арь үргэлж Не Лиг хөнгөхөн инээмсэглэхийг хардаг. Не Ли хэнтэй ч харьцсан ялгаагүй зан гаргадаг. Не Ли Мөнгөн Далавчит гэр бүлд орж ирсэн шигээ гарах амархан байлаа.

Не Ли ямар нэгэн зүйл мэдэрсэн шиг болоод Сяо Нин Арийг харав. Тэдний нүд тулвал Сяо Нин Арь даруй толгойгоо гудайлгав. Түүний нүүр гал халуун лав мэт улаан болж төөнөн халуун болжээ.

Не Ли ичингүйрэн хамраа илбэв.

Гэнэтхэн Не Ли нэгэн зүйлийн тухай бодоод хэллээ. “Та нар эндээ үлд. Би нэг тийшээ явчихаад ирье.”

Сяо Нин Арь санаа зовнингуй асуужээ. “Не Ли, чи хаашаа явах гэж байгаа юм бэ?”

Не Ли уурхайн талбай уруу чиглэв. Хэрэв одоо тийшээ явах аваас бага зэрэг аюултай. Гэхдээ тэр жаалхүүгийн нүдийг эргэн дурсвал, тэрхүү хүүгийн нулимсыг санавал Не Ли туслахаар зориг шулуудав.

“Санаа битгий зов. Би заавал эргэж ирнэ. Та нар харин сэрэмжтэй байх хэрэгтэй шүү. Энд байгаа гэдэг багахан ч сэжиг авхуулж болохгүй. Не Ли инээмсэглэн хэлээд хурдтай үсрэн солир мэт хурдан харанхуй уруу шумбан ороод харах нүднээс далд оров.

Дүан Жиан Не Лигийн ар нурууг харвал санаа зовсон байв. Не Ли хаашаа явж байгаагаа хэлээгүй. Энэ нь найзуудыг нь багахан сандаргав.

Мөнгөн Далавчит гэр бүлийн уурхайн газрыг маш сайн харуул хамгаалалтаар тойрон хамгаалдаг. Энэ газар эгэл жирийн үедээ маш олон хүмүүстэй байдаг. Энд хүмүүс хяналт маш сайн. Гэхдээ гадаа үймээн самуунтай байгаа учраас энд бага зэрэг хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Не Ли энэ дотор гэм зэмгүй хүмүүс ажиллаж байгаа учир энд Галт тэсрэх хээн бичээс тавиагүй. Мөнгөн далавчит гэр бүл гадаа үймж байгаа ч энд ямар нэгэн халдлага болоогүй.

Мөнгөн далавчит гэр бүл үймсэн учраас харуулуудаас зугтаах гэсэн уурхайчид мэр сэр харагдана.

“Зөвшөөрөлгүй явж байгаа хүн бүрийг алаарай.” Сиконг Шоу тушаав. Тэрээр илдээ өргөн нэгэн хүнийг цавчив. Энэ цавчилтаас үүдэн сэлмийн эрчим цацарвал зургаан хүнийг нийтдээ цавчлаа. Үүнээс болж цус нөж асгарч газар унавал зургаан хүн араас нь газар амьгүй бие болон хэвтэнэ.

Бүх эсэргүү уурхайчид гэнэтхэн ихэд айн доошоо харан хойш ухарцгаалаа. Сиконг Шоу бол алтан зэрэглэлийн дайчин. Тэдний ялж чадах хүн биш билээ.

Сиконг Шоу цусанд ханаагүй мэт хүйтнээр хараад хэллээ. “Муусайн хогнуудаа эсэргүүцмээр байна уу?”

Бусад харуулууд хурц сэлмээ өргөн уурхайчдыг хядахад бэлэн байлаа. Сиконг Шоу толгойгоо өргөн хамгийн өндөр модны зүг харав. Тэгвэл түүний нүдэнд айдас хуралдлаа. Юу болоод байгааг тэрээр мэдэхгүй ч гэсэн гэнэтхэн дайсан өөрсөд уруу нь дайрсан мэт түүнд бодогдов.

Ордон байх хамгийн өндөр мод нь унасан байна шүү дээ.

Хэрэв энэ дайсан бол машид хүчтэй дайсан байна, модон дээрх ордон нурсан байна.

Хэрэв Мөнгөн далавчит гэр бүл ялагдах аваас тэдэнд сайхан ирээдүй үгүй.

Уурхайчид бужигнана. Тэдний цөхрөл гуниг харуусалд итгэл найдварыг оч бадарлаа. Хэрэв Мөнгөн далавчит гэр бүл мөхөх аваас тэд эрх чөлөөгөө олж мэдэх юм.

Не Ли уурхайн талбайн захад ирвэл нэгэн модон дээр гараад нөхцөл байдлыг ажив.

‘Уурхай дотор хоёр зуун хүмүүс бий. Мөн хэдэн арван алтан зэрэглэлийн дайчид бий. Бусад нь мөнгөн зэрэлэлийн дайчид. Энэ голд нь байгаа цамхаг энэ газрын төв нь бололтой.’ Не Ли дотроо бодлоо. ‘Бүх уурхайчид боолын тэмдэгтэй байх ёстой. Энэ тэмдэгийг хийсэн хүү Хээн бичээсчин байх учиртай. Хээн бичээсчингүүд өөрийнхөө боолынхоо тэмдэгтэй ойрхон байхгүй бол боолын тэмдэгээсээ болоод боолууд тэсэрч үхнэ. Тиймээс Хээн бичээсчин энэ цамхаг дотор байхаас гарцаагүй.’

Хэрэв Не Ли уурхайчдыг боолын тэмдэгээс нь чөлөөлөхийг хүсвэл тэрээр Хээн бичээсчинг алах хэрэгтэй.

Энэ талаар хэсэг бодоод Не Ли Сүүдрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдээд цахмаг уруу ойртоно.

Энэ цамхаг хэдэн метр өндөр бөгөөд харуулуудаар машид чанд хамгаалагдсан байлаа. Энэ мөчид олон харуулууд үймж сандралдана. Энэ хэрэг явдал Мөнгөн далавчит гэр бүлд болсон томоохон үйл явдал. Харуулууд яаж тайван сууж чадах билээ.

Тэдний анхаарал сарнисан энэ үед Не Ли үл үзэгдэх хэлбэртээ орон алгуурхнаар цахмаг дотор орлоо.

Хэдэн Алтан зэрэглэлийн дайчид сэлмээ өргөн “Хэн бэ?” гэж асуув.

Мөнгөн зэрэглэлийн дайчид ч гэсэн сэлмээ далайлган тулаанд зэхлээ.

Гэхдээ энд хэн ч байхгүй оргүй хоосон байв.

“Би буруу мэдэрсэн юм байхдаа?” Алтан зэрэглэлийн дайчин амандаа бувтнав. Хэтэрхий их сонор сэрэмжтэйгээс болж ийм зүйл болсон байх. Мөнгөн далавчит овог дайралтанд өртснөөс хойш тэрээр их сонор сэрэмжтэй байгаа.

Не Ли аль хэдийн харуулуудыг өнгөрөөд цамхаг дотор орсон.

Не Ли хэрэв ямар нэгэн зүйл хийсэн бол энэ алтан зэрэглэлийн дайчин аль хэдийн үхсэн бахй байсан.

Цамхаг дотор цамхагийн орой хүртэл дамнах тойрог шат бий. Энэ шатнуудыг олон харуул хамгаалах авч бүгд Мөнгөн зэрэлэл.

Не Ли нэгэн харуулын хажууд ирээд хүзүүг нь чимээгүйхэн хэрчиж орхив. Харуул намуухнаар орилох авч газар амьгүй болоод үхээд өгөв.

Не Ли үргэлжлүүлэн өөрийгөө нуун нэг харуулаас нөгөө харуулыг алан дээшээ оргилд хүрвэл гурван Алтан зэрэглэлийн дайчин завилан сууж байв. Тэд хоорондоо ямар нэгэн зүйл ярилцацгаан.

“Мөнгөн далавчит гэр бүл дайралтанд өртжээ. Тэд удаан хугацааны турш дахин сэргэхгүй бололтой. Ахаа бид яах хэрэгтэй бэ?”

“Хээн бичээсчин учраас бид аль ч гэр бүлд очсон хоол ундаар дутахгүй байх. Алив жаахан азнаад харж л байя. Хэрэв Мөнгөн далавчит гэр бүл үнэхээр ялагдвал бид нар өөр ноёнтонг бараадья.” Дунд орчим насны залуу хөхрөн инээгээд хэллээ.

Нөгөө хоёр Алтан зэрэглэлийн дайчид ч толгой дохив.

Не Ли дайсны хээн бичээсчингүүд алтан зэрэглэл гэж бодоогүй. Энэ цахмагт нууцлаг хээн бичээсүүд хаа сайгүй байлаа.

Хамгаалалтын хээн бичээсүүд үү дээ? Энэ залуус ч аминдаа хайртай юм аа. Энэ цамхагыг яст мэлхийн хуяг мэт болгосон байна. Энэ хээн бичээсүүдээр бол Хар алтан зэрэглэлийн дайчин байлаа ч гаднаас энэ цамхагийг дайлаар мордох хэцүү. Мөн Хээн бичээстэнгүүд энэ цамхагыг дотроосоо хянах боломж олгох хээн бичээсүүд хийсэн байна.

Гаднаас дайрсан тохиолдолд Хээн бичээстнүүд орох гарцыг түгжих болно. Домгийн зэрэглэлийн дайчин биш л бол тэд энд аюулгүй үлдэнэ.

Не Ли нууцаар энд орж ирсэн. Тиймээс гурван Хээн бичээстнүүд юу болсныг мэдээгүй тайван энд сууж байгаа юм.

‘Би энд нууцаар орж ирээгүйсэн бол тэднийг богино хугацаанд яаж ч чадахгүй байжээ?’ Не Ли дотроо бодлоо. Нүдээ эргэлдүүлвэл Не Лид нэгэн санаа орж ирэв. Энэ санаа нь их дажгүй байсан тул Не Ли мишээнэ. ‘Хээн бичээсчиний хувьд та нар зөв шудрага явах хэрэгтэй. Та нар ийм олон уурхайчинд боолын хээн бичээс тавьсан нь намайг их уурлууллаа. Дахиж та нарыг ингэхгүй болгоод өгье.’

Хэрэв яст мэлхийн хуяганд буй Алтан зэрэглэлийн гурван дайчин, Хээн бичээсчингүүдийн учрыг ольё гэсэн бол олигтой санаа олохгүй л болов уу. Гэхдээ Не Лигийн хувьд өөр. Гурван хээн бичээсчин ямар ч хамгаалалтын хээн бичээс тавьсан байлаа гээд Не Ли бүгдийг нь эвдэж чадна.

Не Ли цахмагт чөтгөрийн араатны цусаар олон хээн бичээс тавина. Хээн хээн бичээсүүд Галт тэсрэлтийн хээн бичээсүүд юм.

‘Энэ Галт тэсрэлтийн хээн бичээсүүд энэ яст мэлхийн хуягыг тэслэхэд хангалттай. Яст мэлхийн хуягны хамгийн том сул тал нь дотроосоо энэ юуг ч зогсоож чаддаггүйд байдаг.’  Не Ли инээмсэглэн Сүүдрийн чөтгөрийн сүнсээ буцаан сүнсний тойрондоо дуудлаа. Удалгүй Соёот Хулсны баавгайтайгаа Не Ли нэгдэв.

“Хэн бэ?” Гурван хээн бичээсчин ямар нэгэн юм мэдрээд хүйтнээр орилов.

Гэхдээ нэгэнт оройтжээ. Не Ли Соёот Хулсны баавгайтайгаа нэгдээд амнаасаа хоёр том хар, цагаан бөмбөлөг гаргав. Не Ли энэ бөмбөлгийг цахмагын оройн өрөөний гаднаас гаргасан юм.

“Хурдал, орцыг хаагаарай.”

“Орцыг лацдаарай.”

Гурван хээн бичээсчин шалавлан хамгаалалтын хээн бичээсүүдийг идэвхижүүлэв. Цахмагын хаалганд гэрэл цацарлаа. Цамхагын хаалга яг хаагдах тэр агшинд хар цагаан бөмбөлөг хоёр амжиж цахмаг дотор оров.

Энэ хэсгийг харсан Не Ли инээмсэглэн хөнгөхнөөр хэллээ. “Баяртай!”

Ингэж хэлээд Не Ли цонхоор үсрэв.

Гурван хээн бичээстэнгүүд хар цагаан өнгийн бөмбөлгүүд ойртож байгага хараад ихэд айв.

“Хурдал, тэднийг хээн бичээсээр лацдаарай.”

“Тэднийг лацда.”

Гурван хээн бичээсийн мастерууд бужигналав. Хар бөмбөлөг цагаан бөмбөлөгтэй хоорондоо мөргөлдвөл бүхэл цамхаг чичирхийлэв. Цамхагаас гаслантайя хашгирах чимээ дуулдав. Тэдний хоолой мөхөж амжаагүй байтал цахмаг дотроос хэдэн тэсрэлт гаран хэдэн километрийн өндөрт галт наадам болоо юу гэлтэй гэрэл цацарна. Таас хийх дуугаар цамхаг ийнхүү сүйрлээ.



Өмнөх хэсэг

Дараагийн

5 comments on “Чөтгөр бурхдын домгууд 154”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s