Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 11]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 11 – Аварга хар могой
Ийм аймшигтай явдлын дараа, хүмүүсийн хийж чадах зүйл нь гагцхүү хүлээн зөвшөөрөх л байлаа.
Вушан тосгоноос явсаны дараа, Линлэй Бэбэ хоёр хойд зүгийг зорив. Линлэй эргэн тойрноо хараад тун ч гонсойно. Фэнлай хаант улсад шидэт араатнууд бэлчиж байх ба хүмүүсийн цогцос тэдний хоол төдийхөн зүйл л болж байсан юм.
Хойд зүг рүү урт зам туулсаны дараа, шидэт араатан мэр сэр тааралдав ч амьд хүн нэгээхэн ч байсангүй.
Гэтэл гэнэтхэн, замын төгсгөлд хүн дүрст зүйл үзэгдлээ. Тэрхүү хүн дүрст зүйл эгц урагшаа хурдлах бөгөөд, хэд хэдэн шидэт араатнуудад хөөгдөнө. Тэгтэл ягаан гэрэл сүймэс хийвэл, өнөөх хүн дүрст зүйл шидэт араатнуудыг хол хаян хойд зүг рүү явлаа. Энэ хүний мөрөн дээр, баяхан сүүдрийн хулгана байв.
“Эзэнтээн, буудаллах газар олсон дээргүй юу? Би их өлсөж байна.” Линлэйн мөрөн дээр зогсох Бэбэ оюун санаагаараа түүнд ийн хэлэв.
Линлэй Бэбэ рүү жигтэй харлаа.
Энэ аялалын турш, зогсолтгүй хөдөлж байсан хүн нь Линлэй өөрөө. Харин Бэбэ энэ бүх хугацаанд Линлэйн мөрөн дээр л байж хааяа даа хувцас дотор нь унтаж байсан. Тийм байтал яагаад ядарна гэж?
“За. Урдхан уул байна. Хэдэн шидэт араатан агнаж хоол бэлтгэж идчихээд тэнд буудаллая.” Линлэй үргэлжид Бэбэг асарж хамгаалдаг. Линлэйн хувьд, гурван ах дүү болон Обриэн эзэнт гүрэнд байгаа авга ах Хиллман, гэрийн үйлчлэгч Хири мөн дүү Ватсон нар нь түүний хувьд хамгийн ойр дотны хүмүүс нь. Гэхдээ тэрээр тэд нартайгаа тэр болгон уулзаад байдаггүй.
Харин гагцхүү Бэбэ л түүний дэргэд үргэлж хамт байсаар ирсэн.
Линлэйд, Бэбэ яг л дүү шиг нь санагддаг.
“Энэ Цустягаан бурхны илд одоо ч 7-8р зэрэглэлийн шидэт араатнуудыг амархан цавчиж чадаж байна. Гэхдээ 9-р зэрэглэлийн шидэт араатны хамгаалалтаас болоод үхлийн шарх өгөх нь нэлээд хэцүү байна.” Линлэй бүсэлхийндэх илдээ хараад санаа алдлаа.
Цустягаан бурхны илд хурц хийгээд хурдан, мөн бас хүссэнээрээ нугаргаж болдог. Тооны давуутай сул доройчуудтай тулалдахад энэ нь туйлын ашигтай зүйл юм. Гэхдээ хүчирхэг шидэт араатнуудтай тулалдахад, Цустягаан бурхны илд нь Линлэйн сарвуу болон сүүл шиг нь тохиромжтой байдаггүй.
Уулын бэлд, Бэбэ Линлэй хоёр чонын хөл шарна. Тэд нар хараахан Фэнлай хаант улсын хилийг даваагүй байгаа бөгөөд одоо ч шидэт араатан үй олноороо цугларсан газарт байгаа юм. Гэсэн ч тэдний одоогийн хүчээр бол, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан л дайрдаггүй юм бол, тэдэнд аюул учруулах зүйл үгүй.
“Сайхан хооллоорой.” Бэбэ тэр даруй чонын хөлийг шүүрч аваад зулгааж эхэллээ.
Линлэй ч гэсэн гараа даллан галаа унтраагаад, шарсан чонын хөлөө бариад идэж эхлэв. Энэ чонын хөлийг зарим нэг зэрлэг ургамал болон өвстэй холиод тун ч амттай болжээ. Зэрлэг уулын бүсэд, хоол хийхэд ашиглагддаг ганц нэг орц ургадаг. Линлэй үүнийг шидэт араатны ууланд амьд үлдэх чадварт суралцахдаа мэдэж авсан билээ.
Том чонын хөлийг Бэбэ Линлэйгээс ч түрүүлээд дуусгачихлаа. Линлэй дөнгөж талыг нь л идэж дуусгаж байсан бол Бэбэ хэдийнээ өөрийнхийгөө дуусгажээ.
“Шшшррр.”
Гэнэтхэн, холоос минут хэрээтэй дуу сонсдвол, Линлэйн чих сортос хийлгэхэд, Бэбэгийн бяцхан чих ч даган сортос хийв. Тэд цугтаа арагшаагаа эргэж харцгаав.
Аварга могой.
Аварга могой байшингийн хэмжээтэй бөгөөд уг хэвлээр явагчийн нүд нь яг л том улаан дэнлүү мэт харагдана. Ойн гаднаас харагдах уг 10м өндөртэй 3м өргөнтэй аварга могойг харахад л хэр аймшигтай болох нь Линлэйд мэдрэгдэнэ.
Мөн уг үзэгдэх 10м хэртэй бие нь ердөө л нэг жижиг хэсэг нь.
Түүний хар арьс болоод шар судалт шивээс нь Линлэйн царайг ихэд барайлгана.
“Аварга хар могой байна.” Линлэй тэр даруй түүнийг ямар шидэт араатан болохыг мэдлээ.
Аварга хар могой бол аварга могойн төрөлтөн дотроо хамгийн хүчирхэг нь. Товчхондоо, бол Аварга хар могой бол 9-р зэрэглэлийн шидэт араатан ба Есөн толгойт могойтой төстэй араатан юм. Аварга могойн төрлийн шидэт араатан дундаа, Аварга хар могой бол дайны машин.
Хэрэв Аварга хар могой дайны дунд орвол, 100 мянган цэргийг ч амархан усгана.
Харанхуйн хандлагат шидэт араатны хамгаалалтын хүч тун аймшигтайн дээр аварга могойн соёо хортой байдаг. Эд бол Аварга хар могойн онцлох шинжүүд билээ.
“Хишш. Хишшш.” Аварга хар могой хэлээ урагш сунгаад, Линлэй Бэбэ хоёрыг хүйтнээр ширтлээ. Ерөнхийдөө, Аварга хар могой тэр хоёрыг дараагийнхаа хоолоо болгохоор шийдсэн энэ юм.
“Бэбэ, болгоомжтой.”
Аварга хар могойг харсан Линлэй тайвширч чадсангүй. Үүнтэй зэрэгцэн Линлэйгийн арьс хар хайрсанд хучигдаж, нуруу, тохой өвдөг болон духнаас нь хурц гадас ургалаа.
“Тап. Тап.” Линлэйн луугийн сүүлээрээ хэд хэдэн удаа газар ороолголоо. Линлэйн хажууд байх Бэбэгийн үс ч гэсэн байдгаараа боссон байлаа.
Энийг хараад, Аварга хар могой дээш өндийлөө. Тэд сэрэмжтэй байн хамгаалалтаа өндөрсгөсөн нь харагдана.
“Вүүүшшш!”
Яг л салхи мэт, Аварга хар могой бүхэл биеэ урагш хөдөлгөв. Хормын дотор, Аварга хар могой 100м хэрээтэй биеэрээ Линлэй Бэбэ хоёр руу дайрвал тэд ч хариу дайралт хийв.
“Вишш!” Цустягаан гялтганалаа.
“Тип!” Линлэй яг л алхтай хавиралдах мэт дуу сонслоо. Түүний Цустягаан бурхны илд Аварга хар могойн арьсан дээр ердөө л цагаан тэмдэг үлдээсэн байх ба шарх үлдээж чадаагүй байлаа.
“Үнэхээр бат бөх юм.”
Аварга хар могой аварга биеэрээ Линлэйн орчин тойрноор нь эргэлдүүлж эхэллээ. Хэрэв Линлэй өөрийг нь ороохыг зөвшөөрсөн бол, тэр амьсгалж чадахгүйгээр барахгүй, энэ аймшигт хүчнээс нь болоод үхэж мэднэ.
“Хаа!”
Линлэйн хурц сарвуу гэнэтхэн л Аварга хар могойг чиглэлээ. Түүний хурц хумс Аварга хар могойн гаднах хайрсыг нэвтэлсэн ч, Линлэй хумсаа цааш явуулах боломжгүй гэдгийг мэдэрлээ. Учир нь түүний хайрс дор машид бат бөх зүй мэдрэгдсэн юм.
“Вшшш!” Аварга хар могой Линлэйг ороолоо.
Линлэй ч өөдөөс нь хүйтнээр инээгээд. Аварга хар могойг хумсаараа ураад, тохойн дахь гадсаараа Аварга хар могойг цохилоо. Линлэйн тохойн дахь гадас Хуягт ирт нуруун луугийн өвөрмөц чанарыг шингээсэн учир аймшигтай хүчтэйн дээр хурц.
“Үх!” Линлэй гадсыг доош дарлаа.
“Энэ Аварга хар могой чинь үхэшгүй юм гэж үү? Хамгаалалт нь үнэхээр бат бөх юм.” Линлэйн хурц гадас замынхаа хагасаас зогсчихов.
“Ааа!”
Аварга хар могой өвдсөндөө ууртай гэгч нь архираад, Линлэй руу толгойгоо эргүүлээд цуст амаа нээн хар шингэн нулимж орхилоо.
“Хор.” Линлэй Аварга хар могойн биеийг эсэргүүцээд яаравчлан бултлаа.
Гэхдээ хор хэтэрхий их байсан болохоор өргөн хүрээг хамарсан тул Линлэйн хөлөн дээр дусчихав.
“Цар. Цар.” Линлэйн хөлнөөс ихэд хачин дуу гарлаа.
Линлэй ч даруй хар хор хүрсэн хэсгийг хайрсаараа хамгаалсан. Хуягт ирт нуруун луугийн хамгаалалтын хүч маш аймшигтай, тиймдээ ч хайрсанд хор тийм ч их аюул учруулж чадахгүй.
“Эзэнтээн, зугтацгаая. Аварга хар могой аргалхад хэцүү дайсан байна. Мах хайрс хоёр нь хэтэрхий зузаан юм.” Бэбэг ийн хэлбэл.
“Зугтая.”
Линлэй багахан ч эргэлзэлгүй Бэбэг даган хойд зүг рүү гүйлээ. Тэднийг урагш гүйвэл, Аварга хар могой ардаас нь элдэх гэсэн ч, тэднээс бужигнуулсан шороо нь л үлдэж хоцоржээ.
Аварга хар могойноос зугтсаныхаа дараа, Бэбэ Линлэй хоёр эцэст нь нэг юм Фэнлай хаант улсын хилийг давав. Гэсэн ч, хилийг давсаны дараа ч гэсэн, хязгааргүй зэлүүд газар үзэгдэнэ. Шидэт араатны уулын ‘Хааны’ хэлсэн үнэн байж.
Тэр Ариун нэгдлийн газар нутгийн тэн хагасыг авахаар төлөвлөж.
“Вишш!”
Цустягаан гялс хийвэл, хоёр Луун харцага амархан гэгч нь цавчигдлаа.
“Бэбэ, яагаад 9-р зэрэглэлийн шидэт араатантай тулалдах ийм хэцүү байгаа юм бэ?” Линлэй Фэнлай хаант улсад хэд хэдэн 9-р зэрэглэлийн шидэт араатнуудтай таарсан. Тэгэхдээ түүнд тэр бүртээ дутаахаас өөр хийж чадах зүйл байгаагүй.
Тэр ч байтугай, нэлээд удаан шидэт араатнууд болох Ягаан шивээст баавгай болон Аварга хар могойтой таарсан ч, тэрээр тэдэнд хор учруулж дөнгөөгүй.
Бэбэ үүнд юу гэж хариулах учраа ч олсонгүй.
Линлэй Бэбэ хоёрын аль алинд нь асуудал бий. Бэбэгийн хувьд бол тэр жижигхэн биетэй, тиймээс дайсныхаа арьсыг шүдээрээ хазаж мэрдэг. Тийм байхад дайсандаа яаж хохирол учруулах билээ?
“Линлэй.” Делин Кевоте түүнийг дуудлаа.
Линлэйд ч даруй нэг санаа буулаа.
Тийм шүү дээ. Яагаад Делин өвөөгөөс асууж болохгүй гэж? Делин өвөө маш туршлагатай хийгээд олон Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдыг харсан байж таараа. Тиймээс түүнд энэ талаарх ойлголт байж юуны магад.
“Линлэй, чи 9-р зэрэглэлийн шидэт араатантай холбоотой асуудал дээр сэтгэлээр унаа юу даа?” Делин ийн хэлээд хөхрөн инээвэл.
Линлэй ч толгой дохиод. “Тийм ээ, Делин өвөө. Та намайг яах ёстойг мэдэхгүй биз?” гэхэд.
Делин Кевоте “Линлэй, үнэндээ чиний Цустягаан бурхны илд маш хүчирхэг. Гэхдээ гол асуудал нь, чи 7-р зэрэглэлийн дайчин. Харин луугийн хувиралд орохоороо чи 9-р зэрэглэлийн анхан шатанд ордог. Чи 9-р зэрэглэлийн анхан шатны хүчээр 9-р зэрэглэлийн араатанг алж чадна гэж бодож байна уу?”
Линлэй цочирдолд орлоо.
Тийм шүү дээ. Хүч хүрэлцэхгүй байгаад л гол асуудал оршин байгаа юм байна.
“8-р зэрэглэлд орохоороо чи, 9-р зэрэглэлийн оргил шатны Луугийн хувиралд ордог болно. Тэр цагт л, чи Цустягаанаа эсвэл сарвуугаа ашиглаад 9-р зэрэглэлийн шидэт араатанд хохирол учруулж чаддаг болно.” Ийн хэлээд Делин инээд алдсанаа. “Гэсэн ч, чи одоогийнхоо хүчээр 9-р зэрэглэлийн шидэт араатантай тулалдах боломжтой.”
“Яаж?” Линлэй тун ч баяртай байлаа. Делин өвөө энэ 9-р зэрэглэлийн шидэт араатантай тулалдах болох аргыг мэдэж байна шүү ээ!
“Чи Кайсэр, Клайд хоёрын ашиглаж байсан илдийг анзаарсан биз дээ?”
Линлэй өмнөх тулаанаа эргүүлэн саналаа. Тийм шүү дээ, тэр хоёр хоёулаа илд ашиглаж байсан.
“Тэд яагаад тэр илдийг ашиглаж байсныг мэдэх үү?” Делин ийн асуувал.
Линлэйн ч сонирхол төрж эхэллээ. Тийм шүү. 9-р зэрэглэлийн дайчид, хөнгөн илд ашиглавал, хурд нь нэмэгдэнэ гэдгийг мэддэг л байх ёстой. Тэгтэл яагаад оронд нь тэр илдийг ашиглаж байсан юм бол? Линлэй өөрийн эрхгүй тулааныг эргэн саналаа.
“Линлэй, намайг залуу байхад, аав минь үргэлж л жижиг цавцуурын оронд хүнд сүхээр мод тайрдаг байсан юм. Яагаад тэр юм бол?” Делин Кевоте тэвчээртэй гэгч нь зааварчлана.
Линлэй ойлгож эхэллээ.
“Хөнгөн хурц зэвсэг олон дайсны өөдөөс нөлөө ихтэй ч, нэгийн эсрэг нэг тулаанд хүнд зэвсгийг орлож чаддаггүй. Хүнд зэвсэг ашигласнаар, хүчээ илүү их ашиглаж дайралт бүр хүчирхэгждэг. Дээрээс нь… 9-р зэрэглэлийн дайчинг, 100 фунтын зэвсэг хүртэл хурдыг нь сааруулж чаддаггүй.”
Линлэй одоо л бүрэн ойлгож эхэллээ.
Хүнд зэвсэг ашигласнаар л тэд өөрсдийнхөө бүрэн хүчийг гаргаж чаддаг байх нь.
Жишээлбэл, хүчирхэг нэгэн хөнгөн илдээр хүчтэй дайралт хийх үү эсвэл хүнд илдээр хүчтэй дайралт хийх үү? Луугийн цуст дайчин нь хэдэн арван мянган фунтын жинтэй бул чулууг хүртэл ядах юмгүй өргөдөг. Тэдний хүч гайхалтай их.
“Аварга хар могойтой таарах үед, яагаад Цустягаан Луугийн хувиралд орсон байх үеийнх нь цохилтоос ч бага нөлөөтэй байсанд гайхаад байх зүйл алга. Магадгүй би ашиглах хүнд зэвсэг олж авах хэрэгтэй байх.” гэлээ.
Ийн ярилцангаа, Линлэй хойд зүгийг чиглэн зэлүүд газраар үргэлжлүүлэн явсаар л.
“Эзэнтээн, урд хүлэгт баатрын салаа байна.” Бэбэ оюун санаагаараа Линлэйд хэлбэл.
Линлэй ч болгоомжтой гэгч нь ажлаа. Үнэндээ бол урд нь байх энэ хүлэгт баатрын салаа салчихсан. Линлэй ирэх замдаа хэд хэдэн салаатай таарсан. Ерөнхийдөө бол, эд бол шидэт араатны дайралтаас амьд үлдсэн элит цэргүүдээс тогтсон салаа.
“Тэднийг тоох хэрэггүй.” Линлэй хүмүүсийг үл тоон, урагшлав.
Гэтэл, тэдэнд ойртох үед Линлэй танил царай байхыг анзаарлаа.
“Шака? Хоёрдугаар ханхүү Шака юу даа?” Линлэй гайхаж хоцорлоо.
Фэнлай хаант улсын Ерөнхий шүүхийн шидтэний хувьд, Линлэй Хоёрдугаар ханхүү Шака болон Титэмт ханхүү Калэй нарын талаар мэдээж мэднэ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.