Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 10]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 10 – Аюулт нөхцөл байдал

“Түд хийх чимээ” Үлэмж хөлийн улаараа газар алхалж буй Нил Ягаан шивээст баавгай газар дэлхийг доргиулна. Энэ Нил Ягаан шивээст баавгай Линлэй уруу ширтлээ. Линлэй хаашаа ч зугтаасан бай Нил Ягаан шивээст баавгай хоёр том сарвуугаараа Линлэйг барих гэж чармайна.

“Ааар.”

Танил луугийн архирааг сонссон Линлэй дээшээ тэнгэрийг бараадав. Дээшээ тэнгэрийг харвал нүдэнд нь туссан зүйл зүрхийг нь үхүүлэх гэмээр дүр зураг байв.

Тэнгэрт тоо томшгүй олон луунууд эргэлдэн ниснэ. Тэнгэрт байх луунуудын тоо өмнө Манант хөндийд байсан луунуудаас илүү олон. Өнөөдөр харин Мөнгөн луунууд, Хар луунууд хүртэл тэнгэрт ниснэ. Энэ луунууд чинь есдүгээр зэрэглэл шүү дээ.

“Үгүй ээ.”

Ганц үсрээд Линлэй Нил Ягаан шивээст баавгайн дайралтаас дахин бултав. Тэрээр Клайд хаан уруу шулуухан дайрлаа. “Юу ч болсон бай энэ удаа Клайдыг алья.”

“Бөгжийг минь буцаагаад аль, буцаагаад өг.” Клайдын духанд хөлс цувна. Урагшаа  давшлах зүрх зориг ч түүнд хүрэхгүй нь.

“Аар.”

“Аар.”

Тэнгэрээс хэдэн луунууд доошоо шумбан буулаа. Тэд луугийн галаа амнаасаа турхиран гаргацгаав. Хар луунуудын үлэмж амнаас турхирагдан гарах гал хар өнгөтэй байв. Мөнгөн луунуудын амнаас харин мөнгөлөг цагаан өнгийн гал бадамлан гарав. Мөнгөн луунуудын мөн Хар Луунуудын турхирах гал Галт луунуудын галнаас хавь илүү өндөр хэмтэй.

“Сизл, Сизл.”

Эргэн тойрон дахь агаарын хэм огцом өслөө.

“Эрхэм дээдэстээн, бид нар одоо явахгүй бол үхэх нь гарцаагүй боллоо. Бид нар үхчихвэл бид эрдэнэсээ хойд төрөлдөө авч явж чадахгүй шүү дээ.” Кайсерийн бүхэл бие улаан тулааны ки-гээр хучигдав. Клайд машид ихээр цухалдан орилов.

“Клайд.!”

Луугийн хувиралд орсон Линлэй Клайд уруу чангаар орилоод харвасан сум мэт хурдтай давшилна.

“алив, явцгаая.” Клайд чанга дуугаар тушаал буулгалаа. Энэ шийдвэрийг гаргасан Клайдад маш хэцүү байв. Гэхдээ мэдээж энд үхчих аваас дахин алдаад байх зүйлгүй билээ. нэмж хэлэхэд хоёрдугаар хунтайж, ууган хунтайж нар нь хоёулаа өөрсдөдөө шидэт кристалуудтай явж буй. Энэ хоёр картууд дотор тербум алтан зоос бий.

Тербум алтан зоосоор алтан ургийн овог дахин бадамлах боломжтой.

“Тас.” Кайсер үлэмж сэлмээрээ дахин Линлэйн дайралтаас хамгаалав.

“Кайсер, намайг Клайдыг алахыг зөвшөөрөөч. Хэдий чинээ алтан зоос хүсч байна? Би бүгдийг нь өгье.” Линлэй хагас галзууралтын байдалтайгаар үүнийг хэллээ.

Кайсер харин толгой сэгсэрлээ.

“Аар.”

Энэ мөчид Хар луу гэнэтхэн доошоо шумбаат Линлэйг хоёр хурц сарвуугаараа базах гэж оролдлоо. Хар луунууд өндөр ухаантай. Нил Ягаан шивээст баавгай Линлэйг алах гэж улайрч байгааг харсан луу баавгай ямар нэгэн учиртай болоод л Линлэйг онилж байгааг мэднэ. Тиймээс хамгийн түрүүнд энэ луу Линлэйг онилсон юм.

“Би дахиад уу даа?” Линлэй хажуу тийшээ галзуу мэтээр бултав.

Яг одоо Кайсертэй тулалдаж байсан Линлэйг харсан Нил Ягаан баавгай Кайсерийг хөөхөөр шийдлээ. Харин яг энэ мөчид есдүгээр зэрэглэлийн Хар луу зугтаж буй Линлэйн араас хөөнө.

“Юүүю.” Кайсер Линлэйг тоох сөхөөгүй учир даруй зугтав. Хэдэн үлэмж луунууд даруй Клайд болон Кайсерийн араас хөөцгөөв. Гэвч луунуудын дийлэнхи олонх Линлэйн араас элдэн хөөцгөөв.

Нил Ягаан шивээст баавгай уурандаа архираад хөлөө өргөв.

Луунууд өөрийнх нь олзыг булаах гэсэн оролдлогод Нил Ягаан шивээст баавгай уурссан ч Луунуудыг яаж ч чадахгүй. Нил Ягаан шивээст баавгай луунуудын ахлагч үлэмж том Хар Лууг ялах эсэхийг тэрээр мэдэхгүй.

“Түд.” “Түд.” “Түд.”

Нил Ягаан шивээст баавгай өөр зүг явлаа. Алхам тутамдаа их зайг туулах тэрбээр замдаа таарсан барилга байгууламж бүрийг нураан сүйтгэнэ.

“Клайд.” Клайд өөрийн эрчүүдтэйгээ улам холдохыг харсан Линлэй араас нь гүймээр санагдана.

Гэхдээ дээрээс дахин нэгэн үлэмж луу доошоо шумбав. Линлэйн урд байгаа замыг халхалсан Луу сарвуугаараа Линлэйг барих гэж хичээнэ. Амнаасаа час халуун гал турхирна.

Тэнгэр газар хоёрыг луунууд бүрхэн авчээ. Энэ луунууд Линлэй уруу дайран давшилна. Эргэн тойронд байгаа луунуудаар хүрээлэгдсэн Линлэй их хэцүү байдалд оров.

“Новшнууд.”

Олон тооны луунуудад хүрээлэгдсэн Линлэй Клайдыг холдон арилахыг харахаас өөр юу ч хийж чадсангүй.

“Эзэн, бид зугтаах хэрэгтэй.” Бэбэ ч мөн сандарч эхэллээ.

Бэбэ маш хурдан мөн жижигхэн. Энэ луунуудаас зугтаах хэцүү биш. Бэбэгийн сарвуу маш хурц юм. Энд байгаа луунуудад гэмтэл учруулахаар хүчтэй болсон. Тиймээс энэ луунууд энэ жижигхэн амьтныг хүндлэх учиртай.

“Явах аа? Хаашаа явах юм бэ?”

Линлэй хаашаа ч зугтааса луунууд замыг нь хаана. Наймдугаар зэрэглэлийн луунуудаас нь айгаад байх зүйл үгүй. Гэхдээ энд арваас ч олон есдүгээр зэрэглэлийн луу байна.

“Тас.”

Мөнгөн луугийн сүүлэнд Линлэй цохиулахаа шахлаа. Линлэй агаарт бүтэн нэг эргээд дахин зугтаана. Гэхдээ ямар ч үр ашиг гарсангүй. Агаарт хэдэн луунууд өөрийг нь хүрээлээд дахин дахин давшилна. Линлэй одоо маш хэцүү байдалд байв.

“шүү.” Линлэй маш шаламгай хурц сарвуунаас зугтаав. Тэрээр өндөр хурдаар зугтаана.

“ЭЗэн, би туслая.” Линлэй ямар аюулд байгааг мэдрээд Бэбэ даруй үсрээд луугийн шилбийг мэрж эхлэв. ШАР! ШАР! ШАР! ШАР!

“Ааар!” Үлэмж луу гаслантайя архирлаа.

Өөрийнхөө өндөр хурдаа ашиглан Линлэй луу болгоноос зугтана. Хэрэв үнэхээр аюулд өртвөл Бэбэ Линлэйд туслана. Луунууд Линлэйг одоогоор яаж ч чадахгүй нь.

Тэдний хувьд энэ хүн төрхтэй амьтан учрыг нь олоход хэтэрхий хэцүү, харин бүр жижигхэн харх төрлийн шидэт араатан нь өөрсдийг нь мэрээд машид өвтгөж байлаа.

“Аар.” Манлайлагч Хар луу архирав.

Бүх луунууд дээшээ агаарт хөөрөв. Тэд энэ хүн төрхтэй амьтантай тулалдаж цагаа үрэхээ болихоор шийдлээ. Бүхэл сүрэг луунууд ганц хүн дээр анхаарах нь бүтээмж багатай юм.

Сүрэг луунууд ингээд яваад өглөө.

“Тэд яваад өглөө гэж үү?” Линлэй цухалдав.

Хэсэг хугацааны өмнөхөн л олон луунуудын аргыг олох гэж, амьдралынхаа төлөө тэмцэх гэж бөөн юм болсон. Энэ өөрт нь их л хэцүү туршлага болон үлдлээ. Гэтэл луунууд зүгээр л ингээд яваад өгчих байсан юм гэж үү?

“Эзэн, явцгаая.” Бэбэ шалавлуулав.

“Нээрээ тийм. Клайд.”

Клайдыг санавал Линлэй өөрийнхөө луугийн хувиралаа хадгалан Бэбэг дагуулаад өндөр хурдаар хотоор явна.

Фэнлай хотод хүн болоод шидэт араатнуудын тэмцэл дуусжээ. Энд зөвхөн шидэт араатнууд амьд үлдсэн маш цөөхөн хүмүүсийг ангуучилна. Луугийн хувиралтай Линлай хэтэрхий хурдан явж, бие нь хайрстай байх учир шидэт араатнууд Линлэйг шидэт араатан гэж мөн бодно.

“Энд алга.”

Линлэй Клайд зугтсан замаар ангуучилна. Гэдхээ Фэнлай хотоос гарах хүртэл Клайдын ул мөр огт алга.

Фэнлай хотын гадна талд эзгүй хээр харагдана.

Фэнлай хот орох гайхалтай модон зам сүйджээ. Тоолж баршгүй хүний цогцос зам дээр хэвтэнэ. Энэ хүмүүс Фэнлай хотоос зугтах гэсэн боловч шидэт араатнуудад алуулсан нь дамжиггүй.

Фэнлай хотын эзгүй хээр хөдөө талд хоёр шидэт араатнуудыг хаа сайгүй харж болно.

“Клайд аль зүгт зугтсан юм бол.” Линлэй өөдөө байх гурван салаа замыг харна. Тэрээр цөхрөнгөө баржээ. Клайд Фэнлай хотын зүүн хаалгаар ч гарсан байж болно. Энэ яахав боломж багатай л даа. Учир нь зүүн зүг уруу ойртох тусам шидэт араатнуудын уулсын хөндий ойртдог.

Тиймээс Линлэй баруун хаалгаар гарсан.

Гэхдээ баруун хаалгаар гарсан ч гэсэн хаашаа зүглэснийг нь Линлэй мэдэх алга. Энд морины туурай бүх найман зовхис уруу тарсан байна.

“Клайд аль ч замаар яваагүй байж болно. Харин зам хоорондын хөдөөгийн замаар явсан юм болвуу? Клайд долдугаар зэрэглэлийн дайчны хүчтэй. Энэ нь тэдний цэргүүдийн хамгийн дорой хүчтэй хүн нь. Тиймээс хөдөөгийн замаар явахад тийм ч хэцүү биш.

Клайдыг зэрлэг байгалаас олох тун ч амаргүй ажил.

“Хойд зүг. Шидэт араатнуудын эзэн хаан хүмүүсийг хойд зүг уруу л ухарч болно гэсэн. Тиймээс би ч гэсэн хойд зүг уруу зүглэе. Клайд эзэн хаан их алдартай учраас түүнийг дайраад өнгөрөхөд хүмүүс анзаарахгүй байна гэж байхгүй. Би хойд зүгт очоод түүнийг дахин хайя.” Линлэй шийдвэрээ гаргав.

Тойрон хүрээлсэн цогцоснуудыг хараад Линлэй санаашрав.

“Аа. Вушан тосгон.”

Линлэй өөрийнхөө тосгоноо гэнэт саналаа. Вушан тосгон Фэнлай хотоос зуугаад л километрийн зайтай. Вушан тосгон одоо яаж байгаа бол? Линлэй өөрийн хувиралаа тавилгүйгээр Вушан тосгон уруу бүх хурдаараа гүйлээ.

Линлэй хамаг хурдаараа гүйгээгүй ч гэсэн есдүгээр зэрэглэлийн дайчны хурд буюу цагт гурван зуун километр хүртэл хурдална.

Линлэй гүйсэн газар тоос босч, моддын навчис салхилав.

“Энэ чинь…” Хувцастай хүлэгт баатар араас нь гарч ирлээ. Айсан хүлэгт баатрыг Линлэй зөрөөд л өнгөрлөө. Вушан тосгон уруу Линлэй салхи мэт хурдална. Энэ есдүгээр зэрэглэлийн дайчны хурд юм. Хорин минутын дотор Линлэй Вушан тосгоныг харж чадахаар болов.

Вушан Тосгон. Өнгөрсөнд энд ард иргэд маш амар тайван амьдарсаар ирсэн.

Гэхдээ одоо.

Цогцоснууд. Сэндийчүүлсэн цогцоснууд хаа сайгүй байв. Цогцоснуудыг шидэт араатнууд ийм болгосон нь гарцаагүй.

“Энэ… Энэ чинь…” Линлэй Вушан тосгоны гол замаар алхана. Тэрээр замын хажуугаар хэвтэх хүмүүсийн цогцосыг харж байлаа. Энд хөгшин, залуу, эмэгтэй, хүүхдүүд… бүгдээр үхсэн байв. Энэ бүхнийг харсан Линлэй дотроо шанална.

Линлэй энд байгаа үхсэн хүмүүсийн дийлэнхийг танина.

Линлэй гартаа нэгэн нярай хүүхдийг тэвэрсэн залуугийн цогцосыг харлаа. Энэ залуу цусанд будагдсан байх бөгөөд нярай хүү ч гэсэн үхтлээ хазуулжээ.

“Ор…Орсон.” Линлэй уйлахыг хүсэвч уйлах нулимс гарсангүй.

Орсон өөрөөс нь нэг насаар ах. Вушан Тосгоны биеийн сургуулилалт анх эхлэхэд түүнтэй хамь 6-8 насны хүүхдүүдийн бүлэгт хуваарилагдсан. Линлэйн хажууд жагсан зогссон хүү бол Орсон билээ. Тэр хоёр сайн харилцаатай байсан. Линлэй хоёр жилийн өмнө Орсоныг хүнтэй гэрлэснийг дуулсан. Энэ нярай хүүхэд харин Орсоны хүү юм байна.

“Тас. тас.” Холгүйхэн Салхин чононууд хүмүүсийн хүүрийг идэж байлаа.

“Аа.” Линлэй тэдэн уруу хилэгнэн харна. Тэгээд аянга мэт болоод Цустягаан Бурхны илдээ ашиглалгүйгээр хоёр нүцгэн гараараа Салхин чононуудын толгойг цохин тасдаад тархийг нь ил гаргана.

Нүд ирмэх зуур Вушан тосгонд байсан бүх шидэт араатнууд үхэцгээв.

Шидэт араатнуудын, мөн хүмүүсийн цогцосыг хараад Линлэй өөрийн луугийн хувиралаа болиулав. Тэгээд тэрээр цөхрөнгөө баран өвдөглөн суулаа.

Бүх хүн үхэж.

“Хаха.” Линлэй намуухан дуугаар инээх авч нүдэнд нь нулимс цийлэгнэнэ.

“Шидэт араатнууд хотыг дайрахад би Гэрэлт сүмээс зугтсан. Би өөрийгөө бодон сэтгэл ханасан ч. Гэвч..” Линлэй мэгшин уйлна. Шидэт араатнуудын хаан юуны талаар ярьсныг одоо л ойлголоо.

“Би ийм өрөвдөлтэй хүн байж болох юмуу? Хүмүүс шидэт араатнуудын хоол л болж байна.”

“Хоол. Хоол”

Линлэй харуусан шанална.

Вушан тосгон. Энэ түүний төрсөн газар. Энэ түүний хөрш айлынхан.

Бүгд үхчээ.

Төрсөн нутгаа орхисон Линлэй үргэлж тайван байдаг байсан. Учир нь эргээд ирэхэд тосгон нь эндээ л байж байдаг. Гэхдээ одоо төрсөн нутаг нь алга. Бүгд үхчээ.

“Ямар гамшиг бэ?” Делин Кевоте хоолой сонсогдов. “Чиний гэрээр ч дутахгүй. Ариун Нэгдлийн тал нь шидэт араатнуудын нутаг болжээ. Энэ хүмүүс… хоолноос өөрцгүй болжээ.”

Линлэй эргэн тойрноо чимээгүйхэн харна. Ариун Нэгдэлд ямар олон хүмүүс үймж байгааг тэрээр төсөөлнө. Өнөөдөр баярын өдөр. Юлан тивийн 10000 дахь Юлан наадам. Гэхдээ эл өдөр Ариун Нэгдэл, Харанхуйн нэгдэл хоёрын хувьд аймшигт өдөр байв.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s