Breakers-23

Хэнийг аврах гэсэн юм…

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                           Дараагийн

[Баатрын шийтгэл түвшин 2]

 

Ин-гон рефлексээрээ л үзүүлэлтийнхээ цонхыг нээлээ. Баатрын шийтгэлээс гадна түүний харж байгаагүй шинэ чадвар нэмэгдсэн байлаа.

 

[Тулааны хамгаалалт түвшин 1]

 

[Цохисон зэвсэгнээс шалтгаалах учруулах хохирлолыг бага зэрэг багасгана.]

‘Энэ чинь stormrooper-т байдагтай адилхан юм биш үү?’

 

Stormtroopers бол Star Wars киноны елит цэргүүд юм. Олон тооны цэргүүд дундаас тэд тулаандаа гарамгай. Гэсэн ч гол дүртэй тулалдах үедээ тэд үнэхээр сул дорой болчихдог. Энэ бол яагаад гол дүрийн баатар суманд оногддоггүйн шалтгаан.

‘Энэ Баатрын шийтгэлийн нөлөө юм болов уу?’

Магадгүй түүний чадвар сурах чадвар Эзлэн түрэмгийлэхтэй нь холбоогүй ч Баатрын шийтгэлийн  нөлөө байж болох юм.

Хэдий тийм ч энэ сайн чадвар шүү. Тэр ‘бага зэрэг’ гэж хэлсэн болохоор санаа зовж байлаа.

‘Ямар нэгэн зүйл болсон болов уу? Баатрын шийтгэл чадвар өсөх нь ямар нөлөөтэй юм бол?’

“Хөөе! Шутра! Юугаа хийгээд байгаа юм?”

Фелисийгийн хоолой Ин-гоны бодлыг зүсэн орж ирлээ. Ин-гон бослоо. Одоо тэр тулааны дунд байна. Чадварынхаа судалгааг хийж байх цаг биш.

‘Түвшин ахисаныг минь харсан болов уу?’

Эсвэл Хааны туган дор чадварын маань нөлөө гэж бодосон юм болов уу?

“Ханхүү!”

“Эх, эх!”

Ин-гон одойчуудын хийсэн хутгийг газраас сугалж байхдаа Каракад хариуллаа. Мутантыг унагааснаас хойш Улаан Аянга армийхны хөдөлгөөн нь өөрчлөгдөж эхэллээ.

‘Бид яаравчлах хэрэгтэй.’

Жижиг газрын зураг дээр дайснууд нэмэгдсээр л байлаа. Хэдхэн хормын дараа, мутант ирсэн зүгээс дайснууд ирж байлаа.

“Явцгаая! Ухрая!”

Сүхээ эргүүлж байсан Каракад тэр ингэж хэллээ.

Тэр Фелисиа руу ч гэсэн ориллоо.

“Тэр гахайнуудыг! Гал руу оруул!”

“Гал руу буцаа?”

Фелисиа түүний хэлснийг сонсоод хоёр гараа өргөн инээд алдлаа.

“Салхи минь! Эргэлд!”

Түүний хэлсэн зүйл биелэлээ. Хүчтэй салхи түүний гарнаас гарч Улаан Аяга овгийг галаар тойрууллаа.

“Охх!”

Энэ шид байгаагүй. Ин-гон шидийн хүчээ сэргээсэн учир мэдэх байсан.

‘Сүнс! Сүнс хэрэглж байна!’

Харанхуйн елфүүд бол бузартсан елфүүд! Ассенби тивд хэдхэн хүчтэй сүнстэй төрөл байдаг бөгөөд харанхуйн елфүүд тэдний нэг. Тэгээд ч Фелиса харанхуйн елфүүдийн гүнж. Тэр шидтэн болохоосоо ч өмнө сүнсээ удирдаж сурсан.

‘Гэхдээ яаж ийм зүйл болоод байна аа? Яг л салхи шиг… Кххх!’

Ин-гон толгойгоо сэргэрлээ.

‘Сүнсний техник нь Аура болон биеийн хүч ашиглахтай төстэй. Шид шиг сэргээчихдэг зүйл биш.’

‘Гэхдээ би олж мэдэхийн тулд Сүнсний хүчээр цохиулах хэрэгтэй.’

Тэр дараа нь сүнсний хүчийг сурах болно.

“Ханхүү! Дөл!”

Энэ удаа Карак түүний бодлыг үргээлээ. Каракын хажууд гүйж байсан Ин-гон тэнгэр рүү харлаа. Шаргал дөлийиг.

“Ухрах команд байна!”

Крис бүгдийг нь ухар гэж тушаалаа.

‘Юу болсон юм бол? Крис аюулд орсон юм болов уу?’

Тэр гэнэт л Кайтлины талаар бодлоо. Ин-гон Жишука уулыг зүглэн гүйнэ.

‘Би энэ хавийг бүгдийг нь харж байна!’

Фелисагийн галт шуурганд талархах хэрэгтэй түүний ачаар л тэд уул руу авирч байна. Ин-гон жижиг газрын зургаа харан тэднийг бүртгэхээ ч мартсангүй.

‘Бараг 60 орк.’

Тэдний тоог гаргах хэцүү ч тэнд бараг л 60 эсвэл илүү оркууд түүнийг даган уул руу мацаж байлаа.

Ин-гон тодорхой өндөрлөгт хүрмэгцээ Улаан Аянга овгийн баазыг харлаа.

Гал утаа түүний харах орчныг хязгаарлах ч тэр жижиг газрын зургаасаа хөдөлгөөн олж харлаа.

‘Төв болон баруун талд цэргүүд байна.’

Крис болон Кайтлин тэнд байсан. Ин-гон дурамжхан байсан ч гэсэн үргэлжлүүлэн явлаа.

Тэр шүдээ хавирч байлаа. Түүний толгойнд Крис Кайтлин хоёр л бодогдоно.

Цусанд шунасан адгуус – хүн чононууд.

Гэсэн ч энэ бол 516-р он тэднийг ингэж нэрлэхээс 4 жилийн өмнө. Крис 17-той харин Кайтлин 15-тай.

“Кайтлин.”

Тэр Кайтлиныг аврах хэрэгтэй. Үгүй ээ, түүнд туслах хэрэгтэй. Магадгүй Ин-гоны амархан зугтаж чадсан нь Улаан Аянгын цэргүүд түүнийг биш Крис болон Кайтлиныг онилсон болохоор л тэр биз.

“Карак! Цэргээ аваад яв! Яваад Кайтлин болон Крист тусал!”

Хэрвээ тэр Крис болон Кайтлинд туслах бол, энэ Кайтлины хувьд зөв сонголт. Крис түүнээс ч елитүүдээс ч хамаагүй хүчирхэг. Тэр өөрийгөө аргалж дөнгөнө биз.

“Ойлголоо!”

Карак түүний үгийг сонсоод хариу өгсөн ч Фелисиа өөр байлаа. Түүний нүд томорлоо.

“Хүлээ чи буцаад явах гэж байгаа юм уу?”

Ин-гон толгой дохиолоо.

“Явцгаая!”

“Оух!”

“Оооохх!”

Тулааны дараа оркуудын адреналин ихэссэн бөгөөд тэд орилолдон Ин-гоны араас дагалаа. Фелисиа тэднийг гайхсан байдалтай ширтлээ.

“Хөөе! Новшоо! Хамтдаа явцгаая!”

Тэр эргэж харахын оронд Ин-гон газрын зургаа харлаа. Фелисиа сүнсээ дахин дуудаж,

“Салхи! Зам гарга!”

Тэр галт шуурга үүсгэн Ин-гоныг замыг цэвэрлэж байлаа. Ин-гон дотроо Фелисиад баярлаж хутгаа сугаллаа.

“Карак! Нэвтлээд гаръя!”

“Намайг ганцааранг минь орхи!”

Карак яг л хорон санаатан шиг инээсээр сүхээ далайлаа.  Фелисиа шидээ хэрэглэсээр сүнсээ ашиглан дайсны замыг хааж холбоотнууддаа зам гаргаж өгч байлаа.

 

‘Үнэхээр чадварлаг юм.’

Ин-гон Кайтлинд санаа зовж байсан ч түүний нүд өөрийн эрхгүй л хажуудах хүн рүү харууллаа.

Фелисиа ямар нэг дайралтын шид хэрэглээгүй. Тэр салхи болон галыг хослуулан тулааны талбарыг захирч байна.

Энэ шид бас шидтэн.

Тэр галан дундуур гүйхэд тэр яг л дарь эх шиг л харагдаж байлаа.

‘Тэр яаж ингээд байна аа?’

Тэр зүгээр л байж байгаад бүхнийг аварч байна гэж үү?

“Ханхүү! Одоо бид хаашаа явах вэ?”  хэмээн цусанд будагдсан Карак асуулаа. Ин-гон газрын зургаа харан

“Ийшээ!” гээд заалаа.

Галан дунд холбоотнуудаа олох боломжгүй байлаа. Гэсэн ч тэр Улаан Аянга овгийнхны хөдөлгөөнийг дагалаа.

‘Ашгүй дээ ойроос тулалдах нь.’

Хэдий энэ ойрын зайны тулаан биш байлаа ч тэргүүн шугамны тулаан байх хэрэгтэй. Тэр шид болон нум сумнаас хангалттай хохирол амссан.

“Тэр гал гарч байгаа газар луу явцгаая!”

Ин-гон маш том гал руу заалаа. Энэ гал дотро Кайтлин болон хүн чононууд тэнд байх шиг байна.

“Энэ бол миний тушаал!”

Фелисиа ядарсан байсан ч гараа өргөн,

“Шуурга!”

Тэр их манагаа ашиглалаа. Бяцхаан салхи түүний хурууны аясаар том шуурга боллоо. Галыг өөртөө нэгтгэн замд байгаа бүх зүйлсийг устгаж байлаа.

“Баярлалаа! Гайхалтай байлаа”

Ин-гон түүн рүү эрхийгээ гозойлгосон ч тэр үг дуугарсангүй. Гэсэн ч,түүний баяртай байгаа нь ч бас түүний царайн дахь бяцхаан инээмсэглэлээс тод харагдана.

“Явцгаая! Карак!”

“За!”

Ин-гон болон Карак шуурга руу орох үед Фелисиа шуурганы хүчийг сулрууллаа. Ин-гон салхи зүсэн,

“Кайтлин! Би аврахаар ирлээ…!” хэмээн ориллоо.

Ин-гоны орилох чимээнээр бүх чимээ сарних шиг л боллоо.

Оркуудын мах цус, яс энэ тэндгүй цацарчээ. Бяцхан охины гарт үрэгдсэн оркуудын цогцос.

Тэр оркууд дундаа хүчирхэг оркуудын цогцосоор өөрийгөө хүрээлүүлжээ.

“Чи хэн нэгнийг аврах гэсэн юм уу?” хэмээн Фелисиа ёжлоход Карак инээлээ.

Цусанд будагдсан охиныг харсанаас болж гайхшрал орсон байсан ч эцсийн мөчид,

“Шутра! Би аюулгүй!”

Кайтлин Мүүлаят.

Түүний инээмсэглэж байгаа нь яг л цэцэг дэлбээлэх мэт.

Өмнөх                                                                                                                           Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s