Breakers-22

10-р түвшин бол онцгой түвшин

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                        Дараагийн

Галт сум харанхуйг зүсэж байлаа. Мэдээж түүний дайснуудыг шууд үнс болгочихгүй. Тэр галт сумыг дөнгөж түвшин 1-ээр л эзэмшсэн.

Гэсэн ч энэ бол Ин-гоны шид хэрэглэж байгаа анхны тохиолдол. Тэр бага зэрэг өвчин мэдэрч байлаа.

‘Ооох, шид шид! Жинхэнэ шид байна!’

“Ханхүү! Та зүгээр үү?” хэмээн Карак түүнхүү харалгүй хэллээ.

Ин-гон түүнд хариулах гэсэн боловч түүний амнаас нэг сонин авиа л гарлаа.

“Хотча!”

Ин-гон өөрийнхөө рефлексээр л хөдөлж байлаа. Энэ удаад Фелисагийн урд байна.

‘Б-би үүнийг хийх хэрэгтэй!’

Шид дахиад л тэднийг чиглэж байлаа. Энэ галт биш харан мөст сум байлаа.

“Кххх!”

Нуруунд нь дэлбэрсэн гал сумнаас ялгаатай нь мөсөн сум түүнийг нэвтэлж байлаа. Түүний толгойд танил хоолой сонсогдлоо. Гэсэн ч энэ удаад өвдөлт аймшигтай байсан болохоор түүнд баярлах ч хүч байсангүй.

 

[Мөсөн сум түвшин 1.]

[Тамир чинь дуусаж байна. Та үнэхээр аюултай байдалд байна.]

 

Тэр тамир тэнхээний заалтыг харахгүй байгаа ч улаан гэрэл анивчиж эхэллээ.

“Угх..”

Ин-гон чичигнэн унахад Фелиса түүнийг тосч авлаа.

“Шутра!”

“Ханхүү! Та зүгээр үү?”

Ин-гон тэдэнд хариу өгсөнгүй. Тэр дөнгөж шид сурчихаад өөрийгөө хэтэрхий хүчилчихсэн байв.

Тэр үнэхээр шуналтай юм. Ийм нөхцөлд шид сурна гэдэг галзуурал. Хэрвээ тэр шидээ хэрэглэхгүй бол үхэх болох нь.

Ин-гонд олон харамсал байгаа ч түүний өвдөлттэй эн дүйцнэ гэж үгүй.

Фелиса Ин-гоны урд өнхрөн ирж түүний мөсөн сумыг сугаллаа.

“Кеок!”

“Тэсээрэй!” гэж орилсоор Фелисагийн гар чичирч Ин-гоны шархан дээр гараа тавьлаа. Ин-гонд ямар ч дайралт хүрэхгүй бөгөөд түүний орк түүнийг хамгаалж байна.

“Галзуурал, галзуурал! Яагаад ийм сул дорой байгаа юм? Бас чи хэзээдээ шид сурсан юм?”

Ин-гон үхэж байсан ч Фелисиа үнэхээр гайхаж байлаа. Фелисиагийн нүд  итгэж ядан Ин-гоныг ширтэнэ.

‘Шутра намайг хамгааллаа гэж үү? Өөрийнхөө биеэр халхаллаа гэж үү?’

Фелисиа шидийн хүчиндээ төвлөрөхийг хичээж байлаа. Ин-гоныг шидээр эмчлэх гэж.

‘Ах?’

Бүдэгхэн гэрэл Фелисиагийн гарнаас гарч Ин-гоны шарх хурдан эдгэж байлаа. Түүний тамирыг нөхөгдөж дуустал энэ бүхэн зогссонгүй.

 

[Эмчлэх түвшин 1.]

 

‘Охх!’

Тэр саяхан л үхэх гэж байсан, харин одоо амьд байгаадаа баярлаад сууж байна. Фелисиа Ин-гоныг баярлаж байгааг харан гайхаж Ин-гон дээр гараа тавин

“Хөөе! Шутра! Болгоомжтой! Битгий үхчихээрэй!”

Тэр ууртай сонсогдож байсан ч түүний царайнаас гайхшрал мэдрэгдэж нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байлаа. Ин-гон босч түүнийг гайхсан харцаар ширтлээ.

‘Ф-Фелисиа?’

Тэр яагаад байна аа? Тэр Шутрад дургүй байсан биш бил үү?

“Хөөе чи зүгээр үү? Надад хариулаач!3

“Зүгээр ээ.”

Ин-гон аль болох эрч хүчтэй асуух гэсэн боловч түүний хоолой зөөлхөн тамиргүй сонсогдлоо. Фелисиа хараалын үгсийг урсгаж эхэллээ.

“Новши чинь? Яагаад надад түвэг удаад байгаа юм? Чи биеэрээ шидийг зогсоож чадна гэж бодсон юм уу? Одоо би чамайг хамгаалах хэрэгтэй юу!”

“Үгүй ээ, би чамайг хамгаалах гээгүй.”

Мэдээж, энэ бол эхний дайралтаар л хийсэн төлөвлөгөө. Гэсэн ч, тэр дахиад цохиулхыг хүссэн юм.

“Чи босож чадах нь уу? Би дахиад эмчилгээний шид хэрэглэх үү?”

Ин-гон толгой дохин Фелисад босоход нь тусаллаа. Ин-гон түүний нөхөрсөг байгаад нь гайхсан. Тэр түүнд бага зэрэг дуртай болж байх шиг байна.

“Ханхүү! Та зүгээр үү?”

Тэр Каракын хоолойг сонслоо. Хариулахаасаа өмнө Ин-гон Фелисиа руу тонгойн,

“Бид яаравчлах хэрэгтэй. Намайг эмчилсэнд баярлалаа” гэж хэлэхэд түүний хоолой урьдынхаасаа цоглог болсон байлаа.

Фелисиа толгой дохин,

“Хмм зүгээрдээ! Хурдалцгаая!”

Тэр Каракын харц ‘Чи одоо тоглоод байна уу?’ гэж байгааг мэдэж байсан ч тэр тоосонгүй. Карак тэднийг хамгаалж байхад Фелисиаг аваад Жишука уулыг зүглэж байлаа.

Гэсэн ч зугтана гэдэг тэрний бодсон шиг амаргүй билээ. Улаан Аянга овгийн оркууд яг л нохой шиг хөөж байлаа.

‘Новш! Крис юугаа хийгээд байна аа?’

Мэдээж, энэ Крисийн буруу биш. Харин ч Крис Ин-гонтой тулсанаас ч илүү оркуудтай тулж байгаа.

‘Энэ баазад яагаад ийм олон оркууд байдаг билээ? Кайлин зүгээр болов уу?’

Ин-гон эсрэг зүгт явсан Кайтлинд санаа зовж байлаа. Гэлээ ч тэд бол Крис Кайтлин хоёр. Хүчирхэг Зефир ч хүртэл тэдний өмнө ганцаараа тулалдахад хэцүүхэн.

‘Тийм ээ! Өөртөө л санаа зовох хэрэгтэй!’

“Кууоох!” хэмээн уухайлсан дуу түүний бодлыг тастан орж ирлээ. Хариулт нь түүний урд байлаа.

“Цуст огре!”

Оркууд нэгэн зэрэг ориллоо. Ин-гоны замыг том улаан огре хаасан байлаа.

‘Мутант орк!’

Тэд энгийн оркоос илүү хүчирхэг бөгөөд илүү том.

Мутант орилон хоёр иртэй сүхээ далайлаа.

‘Бид шууд гарах хэрэгтэй.’

Түүнийг унагаж байж л гарахгүй бол ухрана гэдэг боломжгүй зүйл. Хэрвээт түүнтэй удаан ноцолдвол, Улаан Аянгийн оркууд нэмэгдэж ирэх болно.

Ин-гон Фелиса руу эргэн харлаа. Одоо мутантын хүчнээс нуугдаж чадахгүй.

“Карак! Сүүлд хийсэн шигээ хийцгээ!”

Ин-гоны хэлсэнийг сонссон Карак толгой дохин алхаа атгалаа. Энэ хоёр дайчны зүрх нэгэн зэрэг цохилж байсныг дурьдах нь илүүц биз.

“Хааны туган дор!”

Ин-гон хутгаа газар шидэн ориллоо. Энэ үед Ин-гоны биенээс цагаан гэрэл цацарч байлаа.

‘Кеоо!’

Түүний тамир түүнээс урсан алга боллоо. Тэр хутгаа газар шидэхдээ л хагас суугаа байдалтай байсан бөгөөд, түүний хөл хүчээ алдан бараг л унах гэж байлаа.

Гэсэн ч амжилттай. Ин-гоноос цацарсан гэрэл Карактай холбогджээ.

Каракын биеийг цагаан гэрэл бүрхэж тэр ч орилон дайрлаа. Оркууд яг л чоно шиг архирч байсан ч шидтэн Фелисиа тэгсэнгүй. Түүний улаан нүд шокоор дүүрч Ин-гоныг ширтэнэ.

“Шутра? Юу хийчихэв ээ?” хэмээн тайлбар нэхсэн харцаар харна.

Гэхдээ тайлбарлаж байх цаг байхгүй.

“Та нар юугаа хийцгээгээд байгаа юм! Явцгаа!” хэмээн Карак ориллоо.

“Оооххххх!”

“Куооох!”

Карак болон цуст огре хоёр орлилдон бие бие рүүгээ гүйлээ. Фелиса тэдний өрөвдөлтэй байдлыг харан инээлээ.

“Тос!”

“Каак!”

Шид мутантын урд байсан замыг халтиргаатай болголоо. Мутант огре угаалгийн өрөөнд саван дээр гишгэсэн мэт тэнцвэр алдан уналаа. Карак ч боломжийг алдсангүй.

“Үх!”

Каракын сүх мутантын хүзүүнд нь зоогдлоо.

“Киаак!”

Мутант огре аймшигтай ориллоо. Карак сүхээ сугалан мутантын духанд нь зоолоо.

Цус болон тархи нь цацарлаа. Карак инээсээр Фелисиа руу харах үед Фелисиа ярвайлаа.

‘Фелисиа шүү дээ.’

Хэдий Карак том тулалдааныг хийсэн ч, энэ тулааны MVP нь Фелиса байлаа. Тэр шидээ яг хэрэгтэй үедээ хэрэглэлээ.

Би Хааны туган дорыг хэрэглэх шаардлагагүй байсан уу?’

Энэ энгийн мэт харагдах боловч зүгээр ч нэг хүч нэмдэггүй.

 

[Түвшин ахилаа.]

 

Энэ эзэн туслах хоёрыг холбодог!

‘Түвшин 10!’

Цагаан гэрэл Ин-гоныг ороон тэр түвшин ахилаа. Ин-гоны тамир тэнхээ нөхөгдөн хөдөлж чадахаар боллоо. Яг л сүүлд хэрэглэсэн шиг Хааны туган дорыг хэрэглэсний дараа толгой эргэдэг ч энэ хамаагүй.

10-р түвшин бол Баатрын домогт онцгой түвшин.

‘Би магадгүй гэх гэсэн юм!’

 

[Баатрын шийтгэл чадвар түвшин ахилаа.]

 

Танил хоолой түүний толгойд цуурайтлаа.

Өмнөх                                                                                                                        Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s