Breaker-21

Битгий тэхэр Фелиса

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                             Дараагийн

Улаан Аянга овгийн бааз хэцүүхэн зүйлтэй нүүр тулжээ.

Энд тэндгүй гал авалзах бөгөөд орилох, уйлах, өршөөл гуйх, архирах, улилдах хослон аймшигтай чимээ үүсгэнэ.

Зогсоход л толгой манарч эхлэх боловч зогсох цаг байхгүй. Ин-гон жижиг газрын зургаа харж байгаад

“Зүүн тийшээ! Хоолны агуулах руу!”

Генерал Вандал урдаас довтолсноос хойш, хэдэн цэрэг баазыг орхиж амьжсан. Гэсэн ч Крис урагшилж тэдний учрыг нь олж амжсан.

Ойрхон байна!

“Оххх!”

“Үх!”

Цус дүүрсэн нүдээр оркууд урагш давшихдаа саад болсон хүмүүсийг устгаж гарлаа.

Карак дахин гайхалтай тулаан үзүүлж байна. Нэг гартаа том бамбай нөгөө гартайй сүх барьсан тэр оркуудыг удирдан саад болсон бүгдийг бут цохин явна.

Ин-гон зүгээр зогссонгүй. Тэр Каракын арыг хамгаалах том үүргийг хүлээж байлаа.

 

[Хутга шидэх түвшин 1.]

 

Энэ бол түүний өнөөдөрт зориулж сурсан чадвар.

Хутга шидэж орзуудыг устгах. Карак бүгдийг нь бут ниргэж байгаа ч тэр бага ч гэсэн xp авж байлаа.(xp-түвшин ахихын тулд цуглуулдаг оноо.)

‘Би харваж сурах байж үү?’

Ийм нөхцөлд бол нус сум мэтийг холоос байлддаг зэвсэг тохиромжтой.

“Карак! Зүүн талаа! Дахиад жоохон явбал бид хоолны агуулахт хүрэх болно!”

“Оух!”

Каракын хоолойноос түүний хөөрсөн нь илт. Ин-гон хутгаа сугалан ийш тийш харлаа. Кайтлинд санаа зовж байсан учраас шүү дээ.

‘Даалгавар… Фелиса!’

Ин-гон эргэн тойрноо харсан боловч Фелисаг гэх дохио илэрсэнгүй.

‘Хэрвээ тэр цоожлогдсон бол шатаж үхнэ биз дээ?’

Түймэр бүх газрыг хамарч байлаа. Хэрвээ тэр давчуу газар байгаа бол ухаан алдаад, шатаж үхэх болно.

‘Тэр ямар санаатай ингэсэн юм бэ?’

Түрүүлж ороод гал тавьсан нь Крис. Гал тавьж байхад нь Ин-гон Каракад

“Фелисаш ол!”

“Хүх? Юу гэсэн бэ?” гэсээр Карак түгшүүртэй асуулаа. Ин-гон майхан бүрийг шалгах ёстой ч энд хэтэрхий их хүн байна.

“Мартдаа, зүгээр л ураг шаа!”

Хэрвээ дайснууд Фелисаг хэн гэдгийг мэдчихвэл оркууд түүнийг аваад зугтачихна.

‘Тийм ээ, битгий энэ талаар бод!’

Ин-гон Фелисагийн өмнө бага зэрэг буруутай юм шиг мэдрэмж төрж байсан ч ямар ч ялгаа байхгүй. Оронд нь тэр Каракын арыг хамгаалж байхдаа жижиг газрын зурагтаа л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ин-гон Фелисатай NPC-ы хувиар уулзаж байсан бөгөөд тэр цэнхэр юм уу ягаан цэгээр л гарч ирэх ёстой.

Зефирт алуулсан Крис Кайтлин хоёр бол холбоотнууд. Тийм болохоор Фелиса болон Силван ч тийм болох боломжтой.

‘Тийм ээ, тэд дайсан байх албагүй!’

Мэдээж Зефир бол тайлбар байсан!

“Ханхүү, хүнсний агуулах!” хэмээн Карак ориллоо.

Хэдэн оркууд дэлбэрэлтийн шид агуулсан бөмбөг шидэхэд том дэлбэрэлт үүсч байлаа.

“Куахахаха! Сайн байна!”

“Kuahaha! Good ride!” хэмээн Карак орилон хорон санаатан шиг царай гаргаж байлаа. Энэ үед Ин-гон эргэн тойрноо дахин харлаа. Тэр өөрийн эхний даалгавар болох хүнсний агуулахад хангалттай санаа тавьсан, одоо Фелисад санаа тавих цаг.

‘Ийм байхад түүнийг олох боломжтой гэж үү…’ хэмээн бодож байтал

“Ийшээ! Хэн нэгэн туслаарай!” гэсэн хоолой түүний бодлыг зүсэн орж ирлээ. Энэ олон оркууд дунд эмэгтэй хүний хоолой сонсогдож байгаа нь гайхалтай ялгагдаж байлаа.

Ин-гон болон Карак түүний орилсон зүг рүү нь гүйлээ. Хагас нуранги болсон байшин модон байшин дотор, хэдэн оркууд болон харанхуйн елфтэй хамт шатаж буй нурангин дунд хүлээтэй хэвтэнэ.

“Фелиса?”

Фелиса мөнгөлөг үстэй, улаан нүдтэй бөгөөд усны хувцастай байлаа.

Фелиса гайхсан царайгаар Ин-гон руу харлаа.

“Юу, чи чинь Шутра юу даа?”

Ин-гон асуултыг асуултаар хариуллаа.

“Яаж? Хэн энэ оркуудыг унагаасан юм?”

“Мэдээж би хийсэн! Би тэднийг унагаад зугтаах гэсэн боловч гэнэт гал хаа сайгүй маналзаж эхэлсэн… Энэ хамаагүй! Энэ хүлээсийг хурдан тайлаадах! Би бяцхан илбийг өөрийн шидтэйгээ нийлүүлсэн юм!”

Хүлээснээсээ л гараагүйг эс тооцвол тэр өөрөө зугтааж чадах байжээ:

‘Яг л бодож байсан шиг. Чөтгөрийн хааны хүүхэд л юм даа.’

Ин-гон Фелисагийн олсыг тайлж байхад Карак руу харлаа. Карак Ин-гоны дохиог ойлгон тэнгэр лүү дохио илгээлээ. Ногоон гэрэл тэнгэрийг зүсэж, тэнгэрт улаан өнгийн тэсрэлтийг хийлээ.

“Энэ бол таныг олсноо хэлэх дохио! Явцгаая!”

Ин-гон түүнд ингэж хэлэн яаравчилсан боловч Фелиса гайхсан царай гарган зогссоор л байлаа.

“Чи сая Крис Кайтлин хоёр луу дохио илгээсэн үү?”

“Тиймээ! Тэд хоёулаа таныг хайж энд ирсэн!”

Крист Фелисагийн үхсэн амьд нь хамаагүй л дээ.

‘Би бүх боломжит хувилбарыг турших хэрэгтэй. Хэрвээ Фелиса бидний фракцт орвол тэр бидний тал болно.’

Нэмж хэлэхэд Кайтлин түүнд санаа зовж байсан.

Ин-гон түүнийг авч гарах гэсэн боловч тэр зогссоор л байлаа.

“Крис Кайтлин хоёр намайг аврах гэсэн гэж үү?”

‘Юу нь тийм шоконд ормоор байгаа юм бэ? Тэдний харилцаа миний бодсоноос ч муу юм гэж үү?’

Энд Ин-гоны мэдэхгүй олон зүйл болсон. Тийм болохоор тэр бага зэрэг заль гаргах хэрэгтэй болох нь.

‘Ахх, мэдэхгүй ээ. Эхлээд гарцгаая!’

Одоо энэ талаар бодож байх цаг биш. Тэд хөдлөх  хэрэгтэй.

“Ханхүү! Хүмүүс ирж байна!” хэмээн Карак ориллоо.

Каракын хэлэхийг сонсоод Ин-гон газрын зургаа хартал олон жижиг цэгүүд тодорч байлаа.

‘Мэдээж шүү дээ тэдний хоолны агуулахыг шатаачихсан юм чинь.’

Тэгээд ч дайсан Ин-гоны гол зорилгыг мэдсэн. Мэдээж хоолны агуулах шатсан бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна.

“Аливээ! Хурдлаарай!”

 

“О-ойлголоо! Гэхдээ…”

“Тэднийг ал!3

“Тэдний махан таташ болгоод өг!”

Улаан Аянга армийн оркууд тэдэн рүү давшиад ирлээ. Сум зүг бүрээс исгэрэн ирж сүхний дуу сонсогдоно.

“Күхх! Миний ард нуугд!” хэмээн Карак хэлээд том бамбайгаа өргөн Ин-гоныг хамгааллаа. Ин-гон Фелисагийн бугуйнаас угзарч түүнийг хамт бамбайн доор орууллаа.

“Кяа?”

“Охххх!”

“Алаад өг!”

“Тулалдъя!”

Фелисагийн орилоонтой зэрэгцэн оркууд ч орилж гарлаа. Карак бамбайгаа өргөн

“Ханхүү надаас битгий холдоорой!” хэмээн ориллоо.

Газрын зурагнаас харахад л түүний аргалж чадах нөхцөл байдал биш байлаа. Ин-гон Каракын ард байх Фелиса руу харан

“Фелиса! Та бидэнд туслах шид мэдэх үү?”

Силвиан болон Фелисиа сайн шидтэнгүүд. Ин-гоны хүсэлтийг сонсоод тэр толгойгоо дохин

“Ухх, хэсэг хүлээх хэрэгтэй. Тэгвэл… Шутра! Ард чинь!”

“Юу?”

Ин-гон эргэж харлаа. Улаан Аянга армийн оркууд наашаа давшиж байх үед ардаас нь галтай сумаар халхалж байлаа.

‘Шид?’

Энд бодож байх цаг алга, Ин-гон өөрийн рефлексээрээ хөдөллөө. Тэр Фелисаг тэврэн галт суманд оногдохоос хамгааллаа.

‘Ахх, энэ чинь Кайтлин биш шүү дээ!’

Харамсахад хэтэрхий оройтсон. Тэр төсөөлж ч байгаагүй өвчин мэдэрч байлаа.

“Шутра!”

Фелисиа Ин-гоны өмнөөс ориллоо. Тэр энэ их өвдөлтөөр хэрэгтэй зүйлээ олж авлаа.

 

 

[Шидийн хүчийг удирдах түвшин 1.]

[Галт сум түвшин 1.]

 

Шид!

Ин-гон орилон Фелисаг тавьлаа. Тэр эргэж харан,

“Галт сум!” хэмээн ориллоо.

Галт сумнууд шидээр бүтээгдэж байлаа!

Ин-гоны хурууны үзүүрт нь оч гялалзах бөгөөд оркуудын урдаас гал сум нисч байлаа.

Өмнөх                                                                                                                             Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.