Breakers-20

Зоригтой бай…

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                             Дараагийн

Чөтгөрийн хаан 9 хүүхэдтэй бөгөөд тэдний 5 нь гүнж юм.

3-р гүнж Силвиа Дүүмблайд.

Тэр Дүүмблайдийн гэр бүл дотроо эгчмэд нэгэн бөгөөд харанхуйн елфийн долоон удирдагчдын нэг, харанхуйн елфийн гүнж юм.

Фелиса Дүүмблайд бол Силвиа Дүүмблайдийн хоёрдох хүүхэд болж мэндэлсэн.

‘Түүний ах нь хэн юм?’

5-р ханхүү болох Силвиан Дүүмблайд, мөн 6-р гүнж Фелиса Дүүмблайд.

Ин-гон тэдний тухай санах гэж хичээж байлаа. Тоглоомонд бол тэд 4-р гүнж Анастасиагийн фракцад хамаардаг. Тэгэхээр тэд бол ‘дайснууд.’

‘Крис Кайтлин хоёр шиг хүмүүс алга даа.’

Чөтгөрийн хааны ордонд тэдэнтэй уулзах боломж олон гарч байсан.

‘Сагсуу, үзэсгэлэнтэй, амиа хичээсэн…. зүгээр л гүнж’

Энэ бол түүнд үлдсэн Фелисангийн сэтгэгдэл. Түүний ах Силвиан Дүүмблайд Зефирээс ч аюултай нэгэн.

‘Тэр бол тулаанч.’

Яг Крис Кайтлин хоёр шиг,  Силвиан ганцаараа армийг зогсоохоор хүчтэй. Силвиан “Аллагийн өдөр”-ийн шилдэг тоглогчдын нэг.

‘Гэсэн ч Фелиса энд байна.’

Яагаад гэнэт Фелиса гараад ирэв? Тэр тусгаар тогтнохыг оролдож байсан юм болов уу?

‘Тийм зүйл болоогүй биз.’

Чөтгөрийн хааны хүүхдүүд зөвхөн даалгаварт яваад байдаггүй. 18 нас хүрэх үед тэд нутаг орноор явж өөрсдийн биеэ дааж хөгжицгөөдөг. Гэхдээ Фелиса энэ жил л 18 хүрч байгаа.

‘Тэгвэл, тэр энд бас даалгавар биелүүлж байсан юм болов уу?’

Ин-гоныг бодолхийлэн зогсож байх зуур Крис болон Вандалын яриа үргэлжилсээр л байлаа. Крис ярвайн

“Улаан Аянга овгийхон тэрнийг Фелиса гэж мэдэх үү?”

“Сайн мэдэхгүй байна. Тэр хэлчихсэн эсвэл амаа хамхиад байж байгаа биз. Оркууд гадарласан байж ч магадгүй.”

Фелисаг гүнжийн хувиар бодох харанхуйн елфийн хувиар бодох хоёр тэнгэр газар шиг ялгаатай.

 

‘Магадгүй тэр аль хэдийн үхсэн байх.’

Тэрнийг барьцаалсан байж болох ч түүнийг барьсан нөхдүүд бол ширүүн оркууд. Тэгээд ч энд Чөтгөрийн ертөнцөд хүний ертөнцөд болдог шиг зүйл болохгүй.

“Тэгээд харш юу гэж тушаасан юм бэ?”

“Боломжтой бол түүнийг авар.”

“Гэрээ байгуулж болохгүй гэж үү?”

“Хэрвээ тэд ярилцахыг хүсвэл бид ярилцана. Гэхдээ би тэднийг ийм зүйл хийнэ гэж бодохгүй л байна.”

“Мэдлээ.”

Крис Ин-гоныг толгой дохиж байхад инээж байлаа.

Энэ Вандалын зохиосон түүх биш.

Хүчтэй нь дүрэм тогтоодог нь Чөтгөрийн ертөнцийн хууль. Дайснуудад баригдсан гүнжийг заавал аврах шаардлага байхгүй.

‘Тэгэхээр Чөтгөрийн ертөнцийн хуулийг мэдрүүлж байх шив.’

Харанхуйн елфүүд үхэхээс айсандаа болоод ухраагүй.

‘Тэд зугтаж байж л гүнжээ аврах боломжтой болно гэж бодсон байх?’

Тэгээд ч Чөтгөрийн хааны ордноос тэрнийг аврах аврагдах хэсэгт нь санаа тавихгүй.

“Би эндээс илүү их мэдээлэл цуглуулъя” гэж хэллээ.

Тэр бага зэрэг ширүүн хэлсэн ч Крис чимээгүйхэн толгой дохино.

“За хэдэн цагийн дараа эргээд яръя.”

Крис дохиход шидтэнүүд мөнгөн толийг майхнаас аван гарлаа.

Ин-гон Карак руу харан

“Карак чи ч гэсэн гарах хэрэгтэй байх.”

“Ойлголоо. Хэрэг болвол дуудаарай”

Одоо майхан дотор Ин-гон Крис Кайтлин гурав л үлдлээ. Крис санаа алдан сандал дээрээ унаж

“Бидний эгч олзлогдлоо.”

Түүний үгнээс бухимдал мэдрэгдлээ. Кайтлин Ин-гон болон Крис рүү харна.

“Хэрвээ тэр амьд бол бид түүнийг аврах хэрэгтэй.”

Тэр үнэхээр шийдэмгий байлаа. Кайтлины нүүрнээс л энэ төрхийг харж болох бөгөөд Ин-гон ч толгой дохиолоо.

Гэсэн ч, Крис бага зэрэг өөр байлаа. Тэр Кайтлин руу ширтэж байгаад инээн

“Тийм ээ, гэхдээ түүнийг аврахгүй байх шалтгаан бий гэдгийг мартаж боолохгүй.”

Кайтлин Крис рүү харлаа. Тэр Крисийг цоолох шахаж байв.

“Зүгээр л тоглож байна даа.”

‘Тэр үнэхээр тоглож чадаж байна гэж үү?’

Түүний үйл хөдлөл нүд нь хүртэл огт өөр байлаа.

‘Цусанд шунагч.’

Чөтгөрийн хааны хүүхдүүдийн хоорондын харилцаа тийм ч сайнгүй. Тэд өдөр бүр бие биетэйгээ тулалдаж цагийг өнгөрөөдөг.

Гэсэн ч, ах дүүс бол ах дүүс. Тэдний харилцаа нь муу байлаа гээд бие биенээ ална гэдэг бол утгагүй зүйл.

‘Хүн чононы дайны дараах үхэл л шагнал нь болно биз.’

Крис Фелисиаг үхсэн ч гэсэн хамаагүй юм шиг л аашилж байна.

‘Энэ хоёрын хооронд ямар нэг зүйл болсон юм болов уу?’

Нэг л муу совин татаад байна.

‘Хэрвээ Крис Кайтлин хоёр амьд үлдвэл, тэд Силвиан болон Фелисатай нэгдэж л таараа… Эхх тэгээд тэрнийг үхүүлэх гэж үү?’

Фелиса үнэхээр үхнэ гэж үү? Одоо бол 512-р он. Баатруудын сэргэн мандалт 513-р онд эхлэх бөгөөд тэр үед Фелиса амьд байсан.

‘Үгүй ээ, би эвлэрч чадахгүй нь.’

Энд тоглоом шиг үргэлжилнэ гэсэн баталгаа байхгүй. Хэрэв тийм байсан бол Крис Кайтлин болох Шутрагийн хоорондох харилцаа өөрчлөгдөхгүй байсан.

“Бид тэрнийг аврах хэрэгтэй.”

Кайтлин Крис рүү харан толгой дохиолоо. Одоо л Крис жинхэнээсээ хандаж байх шиг байна.

‘Яг бодож байснаар.’

Ин-гон нам гүмд байдалд дарагдсан байхад Крис санаа алдан толгой дохилоо.

“За тэгэхээр бид оролдоод үзэх л хэрэгтэй.”

Кайтлины нүд нь баярлаж байсан ч тэр юу ч хэлсэнгүй. Ин-гон тэдний дунд хавчигдаж байлаа.

“Бидэнд төлөвлөгөө бий юу?”

 

Үнэндээ бид Фелисаг үхсэн амьдыг мэдэхгүй. Хэрвээ барьж хорьсон бол хаана хорьсоныг нь мэдэхгүй.

Крис хариулав.

“Намайг энд татаж оролцуулж байгаа нь…. Генерал Вандалд санаа байгаа байх.”

Крис суудлаасаа өндийн ширээн дээр байх газрын зураг дээр заан ярьж эхэллээ.

“Вандалыг урдаас нь довтлох үед бид ардаас…”

Крис 3 хөлөг босгон Удаан Аянга овгийн байршлын ард нь тавьлаа.

“Кайтлин та хоёр тэдний хажуу талаас нь цохилт өгнө. Энэ хооронд л бид Фелисаг аварч чадна гэж найдъя…. Үүнээс өөр боломж гарахгүй. Бид ардвал яах вэ?”

Крисийн харц Кайтлин руу шилжлээ. Кайтлин уруулаа хазлан,

“Хэрвээ Фелисаг аварч чадвал энэ бидэнд үнэхээр том давуу тал болно.”

“Тийм ээ үнэн шүү. Тэр бидэнтэй нэгдэх болно. Сайн биш гэж үү?”

Крис толгой дохин инээлээ. Ин-гоныг чимээгүй байх зуур Кайтлин нилээд хэдэн чухал зүйлсийг хэллээ.

‘Хэрвээ би өөрийнхөөрөө байвал Шутра биш гэдгийг минь мэдэх болов уу?’

Тэр ч гэсэн Крис болон Кайтлины талаар тийм ч их зүйл мэдэхгүй.

Крис инээж байгаад ширээ тогшин

“Бид энийг өглөө амжуулна. Бид цэргүүдээ хуваан амрах хэрэгтэй. Генерал Вандал болон би энэ асуудлын талаар хэлэлцэх болно.”

“Та ч гэсэн амрах хэрэгтэй.”

“Тийм ээ амрах болно.”

Кайтлин Ин-гонтой хамт майхнаас гарахдаа Крис рүү харсаар гарлаа.

&

Крис Кайтлин болон Ин-гоныг дуудах үед орой болчихсон байлаа.

“Даалгавар их энгийн” гэж Крис хэлээд газрын зураг дээрээ хэдэн хөлөг босгож тавьлаа.

‘Хөлөгүүдийг чамбай урлажэээ.’

Крис ярьж эхэллээ.

“Генерал Вандал тэдэнтэй тулалдаж байхад бид ардаас нь довтлох болно.”

‘Их энгийн юм.’

Өдөр сонсоноос нээх ялгаа алга. Ин-гоныг газрын зураг руу ширтэж байхад, Крис ханиалган нэмж,

“Би төв рүү нь орж аль болох их үймээн дэгдээх болно. Кайтлин болох Ин-гон цэргүүдээ авч яван даалгаварыг гүйцэтгэ.”

3 хөлөг даалгавараас өөр зүгт харсан байлаа. Ин-гон гайхан,

“Даалгавар гэж Фелисаг аврах биз дээ?”

“Хоол хүнснийх нь агуулахыг галдан шатааж Фелисаг аврах болно. Шатаж байх хооронд түүнийг олж чадахгүй, аюултай гэж үзвэл орхиод яв.”

Энэ аврах биш устгах ажиллагаа байлаа.

“Ахаа.”

“Би хийж чадах бүх зүйлээ хийсэн. Өөр хийж чадах зүйл байгаа гэж үү?”

Крисийн тайлбар Кайтлинд таалагдаагүй ч тэр юу ч хэлж чадсангүй.

‘Үгүй ээ, тэр хэдэн тагнуул илгээгээд хаана хоригдож байгааг нь мэдэж болно. Зүгээр л…. хангалттай цаг байхгүй байгаа биз дээ.’

Крисийн ярьсныг сонсоод Ин-гоэ дотроо ургуулан бодсоор л байлаа. Энэ ажиллагаанд бүх талын зүйлийг бодолцож хэлэлцэх хэрэгтэй байсан, хэсгүүдийг холбох ч боломжтой.

“Тэгэхээр буцаад тайвширцгаа. Бид шөнөөр дайрах болно. Бүгдийг нь төгс хийцгээе.”

‘Тийм ээ, би 10-р түвшин хүрэх гэж үзье.”

Ин-гон толгой дохин майхнаас гарлаа.

Цаг хурдан өнгөрч байлаа. Карак болон түүний 50 орк, Кайтлин болон Крисийн нэгж хэсгүүд порталаар дамжин уулан дээрээс Улаан Аянга овгийнхныг ажиглаж байлаа.

“Хэх тэд биднийг ард байгаа гэж зүүдлээчгүй байгаа даа” хэмээн Карак шивэгнэн ярьна. Гэсэн ч, шөнө хэтэрхий харанхуй бөгөөд сар ч чүүтэй айтай л гэрэлтэж байлаа. Ин-гон сайн харж чадахгүй байлаа.

Ин-гон толгой дохин урд байгаа хүнээ ширтэж байлаа. Тэр шөнийн хүйтэн агаарт зогсон алсыг ширтэнэ.

“Эхэлж байна.”

Сулхан архирах дуу түүний ярианаас сонсогдоно. Вандалын армийг довтлох үед газар доргиж бүрээ дуугарч байлаа.

Доор байх Улаан Аянга овгийн арми галзуурч байлаа. Бүрээний дуу майхнаас орилон гарах цэргийн дуутай нийлүүлэн сонсогдоно.

Ин-гон Крисийн нуугдаж байгаа газар руу ширтлээ. Крис Ин-гон руу эргэж харан дохио өглөө.

“Одоо?”

“Хүлээ. Бид цөөхөн цэргүүд үлдтэл нь хүлээх хэрэгтэй.”

Ин-гон Каракын хэлснийг сонсон зүрхээ тайвшруулж байлаа. Тэр өмнө нь тулаанд орж байхад ийм зүйл болж байгаагүй ч энэ түүний анхны том тулаан.

Хэсэг хугацаа өнгөрлөө.

Крис болон бусад цэргүүд доошоо уруудаж эхэллээ. Үнэхээр хурдан бас чимээгүй.

Ин-гон хүлээх хэрэгтэй. Крисийн хэсэг тэдэн цаг гаргаж өгнө. Энэ удаад Ин-гон өөрийн 50 орк Крисийн өгсөн 30 орк нийтдээ 80 орктой байгаа.

Хүн чононууд улих үед, дахин хүчтэй дэлбэрэлт Улаан Аянга овгийн баазын төвд нь боллоо. Энэ бол дохио.

“Урагшаа!”

“Урагшаа!”

Ин-гоны хоолойтой Карак хавсран орилон уруудлаа.

Крисийн инээдэг шиг Кайтлин Ин-гон руу эргэж харан инээлээ. Ин-гон ч зөрүүлээд инээлээ.

Бааз яг түүний өмнө байна. Ин-гон жижиг газрын зургаа харан илдээ сугаллаа.

Өмнөх                                                                                                                             Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s