Breakers-19

Харанхуй….

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                       Дараагийн

Тэнд тулаан болж байлаа. Тулаан гэдэг нь тодорхой болж байгаа боловч холоос харахад хэцүү байлаа.

“Би сайн харахгүй байна! Та хоёр яаж байна?”

“Ханхүү, би ч бас харж чадахгүй байна” хэмээн Карак хэллээ.

Кайтлин тулааныг харж байхдаа хэллээ.

“Шутра, Аурагаа хараандаа төвлөрүүл.”

Биеийн хүчийг нэмэгдүүлэгч Аураг нүдэндээ төвлөрүүлэх?

‘Хөөх, болж байна!’

Эхэндээ Аура түүний нүдийг бүрхэж байсан ч одоо тэр илү сайн харж байна. Анх баахан цэг шиг харагдаж байсан ч одоо илүү тод боллоо.

“Оркууд… хүлээ? Тэд чинь оркууд биш байна уу даа?”

Дан ганц биений өнгөнөөс ч биш өмссөн хувцас нь хүртэл өөр байлаа. Орк болон огренууд том биенээсээ болоод биеэ халхалсан хувцас өмсөж чаддаггүй. Гэсэн  ч тэнд тулалдаж байгаа хүмүүс хар, ягаан хувцастай бөгөөд туранхай ч юм байна.

‘Угх, энэ миний хязгаар юм гэж үү?’

Тэр Аурагаа хараандаа төвлөрүүлсэн ч тийм ч удаан нөлөөлсөнгүй. Анхнаасаа л хол байсан болохоор тэр биз.

Крис Кайтлин хоёр амандаа шивнэлдэнэ. Крис нүдэндээ их хүч хуримтлуулж байгаа бололтой амандаа бувтнан нүүрээ үрчийлгэнэ.

“Тэд Вандалын армийхан биш байна. Тэгээд ч тэд өнөөдөр тулалдана гэж төлөвлөөгүй. Тэгээд ч цэргүүд нь их жижгхэн биетэй юм.”

Тийм шүү, ямар ч тулаан төлөвлөөгүй. Гэсэн ч, энэ генерал Вандал байх боломжгүй, гэхдээ тэд Улаан Аянга овгийн баазны урд тулалдаж байна. Бас төлөвлөгөөгүй тулалдах ямар ч шалтгаан байхгүй.

Тэд Вандалын цэрэг биш бол гуравдагч арми байна.

Тэнд бараг зуугаад л хүн байсан байх. Тэр тулаан хэтэрхий нэг талаа барьсан байсан бөгөөд дайсных нь цэргүүд хэтэрхий том байлаа.

“Энэ арай л хэтэрч байна. Энэ янзаараа тэд арчигдах нь” гэж Кайтлин ориллоо. Ин-гон ч үүнийг харж байлаа. Харвагчийг нь сумаа цэнэглэж байх хооронд тэд зугтах гэж оролдож байлаа.

Гэсэн ч тэдгээр цэргүүдийг хөдөлгөөн нь нэг л өөр байлаа. Тэд зугтахын оронд оркууд руу дайрч байлаа.

‘Юу болоод байна аа? Тэдэнд амьд үлдэх нь чухал биш гэж үү?’

“Ухарч байна” гэж Крис хэллээ.

Цэргүүд урдаа байх оркыг унаган хамгаалалтыг сэтэлж байлаа. Энэ тулаан яг л удирдагчаа алдсан салаа шиг болчихлоо.

Юу мэдэхгүй арми хурдтай ухарч байлаа. Холоос харахад тэд үнэхээр шаламгай юм. Том биетэй оркуудын дундуур сүлжээд , бултаад л гарчихлаа.

“Тулаан дуусчихсан уу? Хэн нь тулалддаг байна аа?” хмээн Карак  сэтгэлээр унасан шинжтэй хэллээ.

Ин-гон гүнзгий амьсгаа авлаа. Тэр бүгдийг нь харж чадаагүй ч ярьсан зүйлээс нь ойлгох зүйлээ ойлголоо.

Хар ягаан хувцас. Хурдан шаламгай. Тэд Вандалын цэргүүд биш. Хамгийн чухал нь тэд эвэртэй гүрвэл унаж байсан.

‘Харанхуйн елф.’

Чөтгөрийн ертөнц дэх бузар элфүүд.

Ойлгомжтой байлаа.

&

Яг л одойчууд оркууд шиг, харанхуйн елф бол Баатрын домгийн бас нэгэн төрөл юм.

Тэд урт чихтэй, туранхй бөгөөд тэдний хөдөлгөөн нь хурдан шаламгай.

Тэдний арьсны өнгө нь бор юмуу улаавтар, Өмнөд Америкийн хүмүүсийг санагдуулам билээ. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай нимгэн хамгаалалтгүй хувцас өмсдөг бөгөөд Их Ойд амьдардаг.

Тэд бузартсан л болохоос елфүүд. Шид бол тэдний бузартсан шалтгаан бөгөөд, тэд шид хэрэглэхдээ сайн.

Мөн эвэрт гүрвэл унадаг буюу Драко унадаг бөгөөд Их Ой болон Жишука ууланд амьдардаг. Тэд бол ерөнхийдөө моринд хүчин зүтгэх ёстой. Гэсэн ч тэдний маш хурдан бөгөөд тулааны ухаантай төрөл.

Харанхуйн елфүүд яагаад энд ирсэн юм бол?’

Их ой болон Жишука уул хоёр хоорондоо их хол зайтай. Мэдээж харанхуйн елфүүд үргэлж Их Ойд байхгүй ч гэсэн Жишука уул руу шууд ирчихнэ гэдэг нэг л биш.

“Ханхүү? Таньд бодсон юм байна уу?” хэмээн Карак Ин-гоныг бодож байхад нь тэсэлгүй асуулаа.

Крис Кайтлин хоёр ч тэднийг сонсоод Ин-гон руу харцаа шилжүүллээ.

“Яасан? Ямар нэг зүйл олсон юм уу?”

Крис Кайтлин хоёрын нүднээс гэрэл цацрана. Тэд яг л ‘Сайн байна!’ гэж орилоход бэлэн байлаа.

Ин-гон толгойгоо маажин амандаа,

 

“Би итгэлтэй биш байна л даа… гэхдээ тэд нар харанхуйн елфүүд юм шиг байна. Та хоёр тэдний юу унаж байгааг харсан биздээ? Тэдний унаж байсан зүйл нь эвэртэйгээс гадна тэд их шаламгүй байгаагүй гэж үү?”

Карак сайн ойлгоогүй ч Крис Кайтлин хоёр ойлгосон бололтой. Тэд бараг л зэрэг

“Драко!” хэмээн орилллоо.

Илүү тайлбарын хэрэггүй. Мэдээж Каракад ойлгоход хангалттай тайлбар биш.

“Би бараг л орхих шахлаа.”

“Тэдний унаж байсан зүйл бол драко. Би анх удаагаа л харж байна” хэмээн Крис Кайтлин хоёр хэллээ. Каракын нүд нь томорч сая л нөхцөл байдлыг ойлгон

“Драко? Тэгээд тэд нар чинь харанхуйн елф байсан байх нь ээ?”

“Байж болох л юм. Тулаан хол болохоор би таамагласан юм.”

Үнэндээ, Ин-гон ч гэсэн драког харж байгаагүй.

‘Тэд хэтэрхий хол байсан болохоор эврийг нь хараад л тэгж хэлсэн хэрэг.’

Чөтгөрийн ертөнцөд олон төрлийн эвэртэй амьтад байдаг. Хэрвээ ухрахдаа хурдтай давхиагүй бол тэднийг драко гэж танихгүй байсан биз.

‘Тэднийг унах хэцүү л дээ.’

Мэдээж энэ бүхэн тоглоомын түүхэн дээр байсан.

“Тийм ээ, хурдан буцацгаая. Бид генерал Вандалтай уулзаж байдлыг илтгэх хэрэгтэй.”

Крис Кайтлин болон Ин-гонтой ярьж байхад түүний хүзүүнээс бяцхан соёо унжих бөгөөд энэ нь зөвхөн хүн чоно сонсож чадах онцгой чимээг л гаргадаг.

“Явцгаая.”

Крис цэргүүдээ дагуулан явлаа.

Хоёрдугаар портал дээр ирсэний дараа Крисийн бааз руу шууд явлаа.

Түүний баазад очиж байгаа анхны удаагийнх бөгөөд Кайтлиныхаас өөр зүйл алга. Ганц том ялгаа нь Крисийн арми Кайтлины армийг хоёр нугалсан нь л юм.

“Генерал Вандалтай холбоо барь. Яаралтай.”

Крис дагуулаадаа майханд орж ирмэгц нь ийн тушаагаад гаргалаа. Түүнтэй холбогдох бага зэрэг ярвигтай болохоор, түүний майханд холбогдох шидийн зүйлс аль хэдийн бэлэн байв.

Хүн чононы шидтэн хэвтүүлж тавьсан бөөрөнхий мөнгөн толинд шид хийлээ.

‘Оох, дүрсээ харж ярих гэж байгаа юм уу?’

 

Ин-гон хүлээлтээр дүүрэн байлаа. Нэг хоёр минутын дараа гэрэл дундаас хүний дүрс гарч ирлээ.

“Ханхүү Крис.”

Хөгшин огрегийн хоолой гэрэл дундаас гарлаа. Ширүүн төрхтэй улаан нүүрэн дээр нь тулаанаас үлдсэн дурсгал мөнхөрчээ.

‘Түүнийг харах таатай байна.’

Өөрийнх нь талд ажиллаж байсан хүнийг харах сайхан байна.

Гэсэн энэ зөвхөн Ин-гоны л бодол. Вандал зөвхөн Крисийг л харж байгаа.

“Генерал Вандал, тэнд Улаан Аянга овгийн армитай бараг цагийн өмнө бяцхан тулаан өрнөлөө. Таны арми биш байх шиг байсан, таньд ямар нэг мэдсэн юм байна уу?”

“Ханхүү та энэ талаар яаж мэдсэн юм?”

Вандал ч хурдан хариуллаа. Хэрвээ Карак оркууд дундаа ухаантай бол Вандал огре дундаа ухаантан нь. Түүний хариулт нь богино боловч энгийн огрений тархитай харьцуулашгүй.

“Би өөрийнхөө нүдээр харсан. Би дараа нь бүгдийг нь хэлэх болно.”

Крис юу болсон талаар товчхон тайлбарлалаа. Мөн Ин-гоныг дурдахаа мартсангүй.

“Ойлгомжтой.”

Вандал тун нухацтайгаар толгой дохилоо. Кайтлин урагш алхан

“Генерал Вандал одоо таны ээлж. Бидэнд юу мэдэхээ хэл.”

“Ханхүү болон Гүнжийн үг тэднийг харанхуйн елф гэдгийг баталлаа.”

Вандалын үг богино бөгөөд яг онож хэлж байлаа.

‘Ойлгомжтой.’

Яг бодсоноор, тэд бол харанхуй елф. Крис өөр асуулт асуулаа.

“Харанхуйн елфүүд яагаад гэнэт хөдлөх болов? Тэд Чөтгөрийн хаанаас нэмэлт хүч авсан хэрэг үү?”

“Адилхан гэхдээ өөр. Бие даасан хэсэг. Тэд хэлэхдээ тэд нэгдэхээсээ өмнө бэлтгэл хиймээр байна гэсэн.”

Тэд олуулаа байхыг нь хараад цочирдсон байх л даа.

“Ханхүү болон гүнжийн хэлж байгаагаар тэд бут цохиулсан. Гэсэн ч тэнд нэг том зүйл байна. Харанхуйн елфийн удирдагч Улаан Аянга овгийхонд баригдсан.”

Вандалын хэлсэн үгийг сонсоод Крисийн царай хувирлаа. Кайтлин ийм зүйл болно гэдгийг мэдсэн юм шиг л зогсож байлаа.

“Яах гэж тэд ийм болчимгүй тулаан хийдэг байна аа.”

 

Карак нөхцөл байдлыг мэдэхгүй Ин-гонд юмсыг шивнэн, Ин-гон ч толгой дохино.Крис Кайтлин хоёр үргэлжлүүлэн

“Хэн тэдний удирдагч юм?”

“Фелиса Дүүмблайд” хэмээн генерал Вандал хэллээ. Ин-гоны хувьд тайлбар илүүц

6-р Гүнж, Фелиса Дүүмблайд.

Крис Кайтлин хоёрын эгч.

Өмнөх                                                                                                                       Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s