Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 15

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                            Дараагийн бүлэг


15-р бүлэг: Чи надтай унтмаар байгаа хэрнээ хариуцлагаас зугтааж байгаа юм уу?

Нин Ши бага ангийн хүүхэд шиг дуулгавартай суув. Түүний царай уйлах гэж байгаа мэт харагдав.

Лү Тиншяо нэг гараараа толгойгоо барин асуув, “Чи надаас айгаад байгаа юм уу?”

Шөнийн харанхуйд Лү Тиншяо өдрийн хүйтэн төрхөөсөө илүү аймшигтай аюултай харагдав.

Нин Ши толгойгоо хүчтэй сэгсэрч байснаа аажуухан дохив, “Энэ хотод танаас айдаггүй хүн гэж байхгүй биз дээ?”

Лү Тиншяо нарийн хуруунуудаараа гартаа байсан аягаа элбэж байгаад зугуухан хэлэв, “Бусад нь надаас айдаг болохоор чи ч бас айж байгаа юм уу? Тэгвэл бусад эмэгтэйчүүд ч гэсэн надтай гэрлэхийг хүсдэг юм чинь чи ч бас надтай гэрлэхгүй юм уу?”

Нин Ши энэ асуултыг сонсоод айсандаа золтой л сандлаасаа уначихсангүй.

Өнөөдөр өдрийн ялаасаа арай гэж мултарлаа гэж бодсон юм сан. Бүсгүй дэндүү гэнэджээ.

Өмнө нь тэгээд хариулчихсан юм чинь энэ асуултад яаж хариулах юм бэ?

Нин Ши чичрэн гараа өргөж асуулт асуув, “Хариулахаасаа өмнө би асуулт асууж болох уу?”

Лү Тиншяо толгой дохин, “болно” гэв.

“Яагаад би гэж? Бяцхан-Эрдэнэ надад итгэж байгаа болохоор уу? Энэ нь түр зуур л үргэлжилнэ гэж би бодож байна. Түүний сэтгэл санаа тогтворжвол зүгээр байх байх аа. Тэр ийм байдалтай байлаа гээд та…… энэ асуудлаар өөртөө төвөг удах шаардлагагүй шүү дээ……” хэмээн Нин Ши яг л буруу замаар орсон өсвөр насны охинд зөвлөж буй мэт Лү Тиншяог хичээнгүйлэн ятгав.

Лү Тиншяо аягаа доош тавин, толгойгоо өндийлгөн түүний зүг харлаа, “Нин авхай, би тантай анх уулзахдаа тодорхой хэлсэн шиг санагдах юм. Ойлгохгүй байвал би дахиад хэлсэн ч яах вэ. Чи Бяцхан-Эрдэнийг аварсан учир би чамд биеэрээ хариу барих болно.”

Ийм болохоор чинь л би хүлээж авч чадахгүй байна шүү дээ!? хэмээн Нин Ши дотроо орилж байв.

Нин Ши түүнтэй үүнээс цааш ойлголцож чадахгүй мэт санагдав. Тэрээр өршөөл ирсэн харцаар хэлэв, “Лү эрхэм ээ, би таны сайхан сэтгэлд талархаж байна. Гэхдээ би яасан ч гэрлэхийг хүсэхгүй байна. Тэгэхээр……”

Лү Тиншяо хөмсгөө өргөн, “Тэгэхээр чи зөвхөн надтай унтмаар байгаа юм уу? Тэгсэн хэрнээ надтай гэрлэх хариуцлага хүлээмээргүй байгаа хэрэг үү?”

“Тийм ээ, яг тийм—байзаарай! Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй…… би тэгж хэлэх гээгүй шүү!” Нин Ши бараг л түүний өмнө өвдөг сөгдөх шахав. Эр энэ хэлсэн үгээрээ үнээс илүү аймшигтай байж чадах уу?

“Харамсалтай нь, би гэрлэлтээс өмнө секс хийхийг зөвшөөрөхгүй.”

“Хэн итгэдэг юм…….” Түүний хэлэхийг сонсоод Нин Ши амандаа бувтнахгүй байж чадсангүй.

Чи хэн нэгнийг гэрлэхээсээ өмнө жирэмслүүлчихсэн л байна шүү дээ?

Лү Тиншяо цонхруу ширтэхдээ анхаарал нь сарнисан харагдав. “Бяцхан-Эрдэнэ алдаа байсан. Би түүний эхийг ямар хүн болохыг мэдэхгүй.”

“……” Ямар аймшигтай хэрэг вэ?

“Тэгвэл чи намайг хүүтэй болохоор дургүй байгаа юм уу?” хэмээн Лү Тиншяо гэнэт асуув.

“Яалаа гэж дээ!” Лү Тиншяогийн хэлснээр энэ хотын бүх хүүхнүүд Бяцхан-Эрдэнийн хойд эх болох гэж тархиа гашилгаж байхад тэр юу гэж дургүйцэх вэ дээ!

“Тэгвэл яагаад?”

Байдлыг харж үзвэл Лү Тиншяо сэтгэлдээ нийцсэн хариу сонсохоос нааш бүсгүйг явуулах шинжгүй байв.

Нин Ши яах учраа олохгүй духаа барив, тэгээд гүн амьсгаа аваад, “Лү эрхэм ээ, та хүний ачийг хариулах гэсэндээ ч бай, өөр шалтгаанаар ч бай гэрлэлт бол тоглоом биш. Хоёулаа дөнгөж саяхан танилцсан. Та намайг ямар зан араншинтай хүн болохыг мэдэх юм уу? Миний өнгөрснийг мэдэх юм уу?” хэмээн хэлэв.

“Би одоогийн чамтай гэрлэмээр байна. Чиний өнгөрсөн чинь надтай ямар ч хамааралгүй.” Лү Тиншяогийн хариулт ёстой л тэсэхийн аргагүй байлаа.

Нин Ши тайвнаар хэлэв, “Гэхдээ миний хувьд миний өнгөрсөн бол миний нэг хэсэг. Би тантай гэрлэхийн тулд өнгөрснөө хаяж чадахгүй ээ. Лү эрхэм ээ, та бид хоёр тэс өөр замаар алхаж байгаа хүмүүс. Та энэ утгатай санаагаа толгойноосоо авч хаяхыг хүсье.”

Үүний дараагаар тэдний дунд гүн аниргүй ноёлов.

Нин Ши Лү Тиншяог дахин татгалзсан хариу сонсож, доромжлуулсны хариуд уурсах байх гэж бодож байлаа.

Лү Тиншяо нэг хэвийн өнгөөр хэлэв, “Ойлголоо.”

Нин Шигийн агшиж чангарсан эсүүд сая нэг суларлаа, “Тэгвэл би явж унтлаа шүү. Сайхан амраарай.”

“Сайхан амраарай.”

Бүсгүйн хэврэгхэн нурууг харсан эрийн харц далайн гүн лугаа тайлбарлахын аргагүй байлаа. Гагцхүү баттай зүйл гэвэл тэрхүү далайн гүнд гал ноцож байлаа.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s