Чөтгөр бурхдын домгууд 152

Дараа долоо хоногийн үнэгүй [3/3]

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 152 – Хөгшин эр

Мянган шил ээ?

Дүан Жиан балмагдав. Не Лид ийм нандин тангууд ийм олноороо яагаад байдаг билээ?

Не Ли Дүан Жианы балмагдсан харцыг харлаа. Мишээгээд Не Ли урагшаа алхан урд нь гараад алхана.

Тэд тосгонд байх зочид буудал олоод найман өдрийн хөлс төлөөд тэнд сууна. Энэ нь зургаан уут хоолтой дүйцэхүйц мөнгө юм.

Тэд тохирсон өдрөө хүлээгээд Мөнгөн далавчит овгийн нутаг дэвсгэрт үймээн дэгдээх болно.

Не Ли өөрийнхөө өрөөнд ороод худалдаж авсан хоёр бараагаа гаргалаа. Энэ нь долон хуйлааст бичээс мөн гурван нисдэг шиддэг хутганууд юм.

Нэг домгын зэрэглэлийн хуйлаас бичгийн Не Ли нээж үзлээ. Хуйлаас бичгүүдийн чөтгөрийн араатны сүнсээр бичдэг. Энэ бичээсүүд бага зэрэг элэгдэж бүдгэрсэн байх авч их хүчирхэг эрчим өөрөөсөө ялгаруулж байв. Хээн бичээс маш шигүү ээдрээтэй бичгүүдээр дүүрэн байлаа. Энгийн хүн үүнийг хараад ойлгохгүй авч Не Лид энэ ердөө асуудал биш.

“Энэ Домгийн зэрэглэлийн дуудах хээн бичээс байна.” Не Ли улам гайхширав. Ямар амьтан энэ хээн бичээсээр дуудах боломжтойг Не Ли мэдэхгүй байлаа.

Хүмүүс амьдарч байгаа ертөнцийнхаа зах хягзаарыг мэддэггүй. Не Ли мөн нөхөд нь амьдардаг газрын Тэнгэрлэг тив гэж нэрлэдэг. Энэ нь үндсэн ертөнцийнх нь зургаан тивийн нэгээхэн хэсэг. харин Үндсэн ертөнцөд Хавцлын шорон зэргийн туслах ертөнциүүд бий.

Хавцлын ертөнц бол маш жижигхэн туслах ертөнц. Туслах ертөнцүүд маш жижигхэн байх авч маш аюултай байх нь олонтаа. Хавцлын чөтгөр Хотын захирагчийн ертөнцийг дайрсан. Энэ Хавцлын чөтгөр Хавцлын ертөнцөөс ирсэн. Хавцлын ертөнц бол хамгийн аймшигтай, хамгийн аюултай туслах ертөнцүүдийн тоонд ордог.

Хавцлын ертөнцөөс гадна Цаст ертөнц, Аянгат ертөнц, Галт ертөнц зэрэг олон ертөнцүүд бий.

Туслах ертөнцийн хаалга Үндсэн ертөнцтэйгөө нийлэх ба орж гарах боломжийг өгдөг.

Харин Дуудах тарниуд бол хүчтэй амьтдыг туслах ертөнцөөс шилжүүлэх дуудах техник юм. Олон амьтад дуудсан хүнийхээ тушаалыг биелүүлдэг. Гэхдээ мөн дуудсан эзнийхээ тушаалыг биелүүлдэггүй амьтад ч бий. Тухайлбал гамшиг тарихаа шахсан Хавцлын чөтгөр дуудсан хүнийхээ тушаалыг биелүүлэггүй юм.

Не Ли домгын зэрэглэлийн хуйлаас бичгэн дээрх тоосыг арчив. Хэдэн эмийн ургамал аваад найруулаад хээн бичээс дээр түрхлээ.

Не Ли үүнийг тодруулах тан гэж нэрлэдэг. Энэ нь Домгын зэрэглэлийн хээн бичээс дээр байх чөтгөрийн араатны цусыг сэргээдэг эд. Энэ нь хүчийг нь дахин нэг ашиглах боломжийг олгодог.

Хэсэг хугацааны дараа Домгийн зэрэглэлийн хээн бичээс дахин өөрийнхөө анх байсан шигээ тунгалаг сайхан болоод хүчээр бялхав.

Хээн бичээсийн хүч бүрэн сэргэжээ. Не Ли бусад Домгийн зэрэглэлийн хээн бичээсүүдийг яг л энэ аргаараа сэргээв. Энд ганц л дуудах хуйлаас бичээс байх ба бусад нь Домгын зэрэглэлийн нууц шившлэгүүд байлаа. Бүх хээн бичээсүүдээ Не Ли сэргээчихээд инээмсэглэв.

Домгийн зэрэглэлийн дайчин байлаа ч гэсэн одоо Не Лигээс сонор сэрэмжтэй байх ёстой. Эс бөгөөс Не Ли түүнд их гарз хохирол учруулж чадахаар боллоо.

Не Ли хээн бичээсүүдээ орон зайт бөгжиндөө хийгээд гурван нисдэг шиддэг хутгаа барив.

“Энэ хээн бичээсүүд маш хуучирчихаж. Багадаа арван мянган жилийн настай эд юм.” Не Ли дотроо нууцханаар бодлоо. Тэрээр багахан хэмжээний сүнсний хүчийг нисдэг хутгануудад шингээв. Нисдэг хутгануудын дээрх хээн бичээсүүд гэрэлтлээ. Нисдэг хээн хутган дээрх хээн бичээс гэрэлтвэл час халуун гал болон дүрэлзэв.

Нисдэг хутган дээрх хүч сэргэвэл хоёр эртний үсэг дээр нь гарав.

“Улаан гал аа?” Не Ли энэ эртний үсгийг танилаа. Энэ нь Тэнгэрлэг тивийн бичиг үсгийг өвлөн үлдээдэг. Не Ли өмнө харж байгаагүй ч гэсэн энэ ямар утгатай үсгүүд гэдгийг Не Ли гадарлаж байлаа. Тэгэхээр энэ хутгыг улаан гал гэдэг юм биз дээ.

Не Ли өөрийнхөө сүнсний хүчээ нөгөө хоёр нисдэг хутганд шингээв.

“Улаан сэрүү, Улаан орон зай.” Не Ли нөгөө хоёр нисдэг хутганы нэрийг ч мэдлээ. Тэгэхээр хутга бүр нь өөрийн гэсэн нэртэй юм байна.

Улаан гал их халуун гал төөнүүлэх бол Улаан сэрүү хүйтэн мөст эрчмийг агуулж байлаа. Харин Улаан орон зай хутга өөрийг нь тойрсон нууцлаг манантай.

Энэ гурван хутга гуруулаа өөр шинж чанарууудатй юм байна. Энэ ямар мастерийн бүтээл юм бол. Энэ гурван хутга Домгийн зэрэглэлийн эрдэнэс гэж хэлэхэд болно.

Энэ гурав Аянгат Бурхны Солирын илднээс ялгаатай. Аянгат Бурхны Солирын илд энэ ертөнцийнх биш. Харин энэ гурван хутгыг энэ ертөнцийн мастер урласан. Энэ мөчид Не Ли Аянгат бурхны солирын илдний арван мянганы нэг хэсгийг л ашиглаж чадна. Нисдэг хутганы хувьд жарь гаруй хувийн хүчийг нь ашиглаж бол чадна.

Надад одоо өдөр тутамдаа ашиглаад байх зэвсэг ийнхүү олдлоо. Не Ли дотроо ийнхүү бодоод завилан суугаад [Тэнгэрлэг Бурхан] сүнс хөгжүүлэх техникээ амандаа бувтнан уншив. Не Лиг сургуулилалт хийх байх зуур гурван хутга нь өөрийг нь тойрон эргэлдэн ниснэ. Тэдний эрчим Не Лигийн эрчимтэй их төстэй болж хувирна.

Өдөр өнгөрсөөр Не Ли өөрийнхөө 1-одтой Алтан зэрэглэлийн хүчээ тогтворжууллаа. Тэрээр Цуст Кристал доторх хүчийг өөртөө шингээсээр 2-одтой Алтан зэрэглэл хүрнэ.

Дүан Жианы хувьд ч  мөн адил Не Лигийн хажууд сургуулилалт хийнэ.Дүан Жиан үе үе нүдээ нээгээд Не Лигийн эрчмийг мэдэрнэ. Дүан Жиан Луугийн цусаа сэргээгээд, Цуст Кристал, Сүнс хөгжүүлэх үрлэн эм уувал сүнсний хөгжил нь асар хурдацтай хөгжөөд Хар Алтан зэрэглэл удалгүй хүрэв.

Дүан Жианы биеийн хүч Домгын зэрэглэл хүрсэн. Түүнийг алах гэсэн хүмүүс их цаг хугацаа заран байж үүнийг гүйцэлдүүлж чадах байх. Хэрэв Дүан Жиан одоо ингээд Хар алтан зэрэглэл болчихвол түүнийг Домгийн зэрэглэлийн дайчид ч явахад тун хэцүү.

Энэ бүх боломжийг Не Ли өөрт нь өгсөн.

Дүан Жианий амьдралд хоёр зорилго бий. Нэгдүгээрт эцэг эхийнхээ өшөөг авах, хоёрт Не Лигийн энэ их ач тусийг хариулах билээ.

Дүан Жианы үг үйлдэл бүхэн сэтгэл шингэсэн байгааг Не Ли мэдэрнэ. Дүан Жиан өөрийг нь дагаад л байх юм бол Не Ли Дүан Жианд олон боломж өгнө. Хэрэв Дүан Жиан явах юм бол Не Ли юу ч хэлэхгүй.

Өмнөх амьдралдаа Гэгээнтэн хаантай тулалдаад мөн зургаан Тэнгэрлэг зэрэглэлийн чөтгөрийн араатантай нь тулалдахад Не Ли их ядарсан. Не Ли энэ амьдралдаа сайн ухаарсан. Хүн ганцаараа хүчтэй байгаад хамаагүй. Бүх зүйлийг ганцаараа гүйцэлдүүлнэ гэж байдаггүй юм. Тиймээс энэ амьдралдаа Не Ли өөрийнхөө багийг бүрдүүлж буй.

Лу Пиао мөн Дү Зэ хоёр өнгөрсөн амьдралынх нь найзууд. Не Ли тэднийг маш сайн мэднэ. Тэд ч Не Лид маш итгэдэг. Харин Не Лигийн хувьд Дүан Жиан бол амийг нь аварч өгсөн үл таних хүн. Не Ли дотроо түүнээс болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ ингээд харахад Дүан Жианы үнэнч байдалд одоо эргэлзээд байх зүйлгүй.

Хэрэв Дүан Жиан өөрийнх нь төлөө зүтгээд байвал Не Ли түүнийг хөгжүүлнэ. Гэхдээ Дүан Жиан явахыг хүсвэл Не Ли хориглохгүй.

Не Ли алсын барааг ширтлээ. Хоёр амьдралыг үзсэн учраас Не Ли тодорхой зүйлийг ойлгосон. Өөрийнх нь амьдардаг үндсэн ертөнц бол том уужин өөр ертөнцийн нэгээхэн хэсэг. Конг Минг үлдээсэн бүх зүйлийг нухацтай бодох аваас Эзэн хаан Конг Минг ямар агуу хүн гэдгийг Не Ли гадарлалаа.

Хавцлын шоронд цаг хугацаа өнгөрч, бүх зүйл нэгэн хэвийнээр үргэлжилнэ.

Не Ли тогтсон өдөр нь болвол нүдээ аажмаар нээлээ. Өнөөдөр шөнө Нин Арь болон нөхөдтэйгээ уулзах өдөр. Өнөөдөр шөнө тэдэн дээрээ очих ёстой.

“Одоо хөдлөх цаг боллоо.” Не Ли инээмсэглээд бослоо.

Не Ли Дүан Жиан хоёр зочид буудлаас хамт гарна.

Гудамжууд нэгэн хэвийн хэвээрээ. Бүгд энд холхилдоцгооно. Не Ли Дүан Жиан хоёр нүүрээ далдалсан учраас тэднийг хэн ч танихгүй.

Гэнэтхэн холоос нэгэн хүний хоолой гарлаа. Энэ Не Ли Дүан Жиан хоёрын анхаарлыг татав.

“Хөгшин, та миний юмыг хулгайлна гэнээ? Үхмээр байна уу?” Хэн нэгэн орилох сонсогдов. Булчин ихтэй нэгэн залуу хөгшин эрийг барих гэж оролдов.

Не Ли тэр зүг харвал хөгшин эр ноорхой хувцас өмссөн байв.Үс нь ургаж арзайсан байлаа. Энэ хөгшин эр доголж алхана. Хоёр нүдэнд нь ямар ч сэтгэл хөдлөл үгүй.

Булчинлаг эр хөгшин эрийг барих гэж оролдовч барьж чадсангүй. Энэ залуу хойшоо нисээд газар уналаа. Хөгшин эр хөлөө өргөн булчинлаг залуугийн нүүрэн дээр гишгэв.

“Үүү.” Булчинлаг залуу хашгирав. “Хөгшин эр минь чамайг би ална даа.”

Гэхдээ хөгшин эр хөлөө аван доголоод урагш алхав.

Булчинлаг залуу хөгшин эрийг зодох гэсэн боловч олон залуучууд түүнийг зогсоов.

“Эзэн, энэ хөгшин эр зүгээр ч нэг хүн биш бололтой. Энэ нууц хүчтэн бололтой.”

“Түүнтэй орооцолдоод хэрэг үгүй.”

Булчинлаг залуу хэсэг зуур бодожбайгаад толгой дохивол гэнэтхэн цусаар бөөлжөөд ухаан алдав.

Хөгшин эр амандаа бувтнан Не Лигийн хажуугаар өнгөрөв.

Не Ли энэ хөгшиний аймшигт эрчмийг мэдэрлээ. Не Лигийн биеийг үхлийн эрчим нэвтэлвэл Не Ли чичирхийлнэ. Энэ ямар хүчтэй үхлийн эрчим бэ?

Не Ли доторо жаахан хүйтнийг мэдэрлээ. Энэ хэдэн мянган хүний амийг авсан хүний үхлийн эрчим юм. Энэ хөгшин эр Домгийн зэрэглэл эсвэл түүнээс ч хүчтэй байх ёстой. Одоогийн нөхцөл байдалд Не Ли ямар нэгэн булчимгүй үйлдэл гаргах юм бол хэрхэн үхсэнээ ч мэдэх боломжгүй. Не Лид өөрийнхөө мунхаг зангаа л зүхэх шаардлага гарна. Не Ли өөрийнхөө харцаа буруулан хөгшин эрийн анхаарлаас даажив.

Хөгшин эр харцаа буруулаад амандаа нэг зүйл бувтнан алхав.

“Хязгааргүйд эхлэл үгүй, эхлэлгүй зүйлд төгсгөл үгүй. Гайхалтай, гайхалтай…” Хөгшин эр бувтнан хэлээд галзуу мэтээр урагш алхан хүмүүсийн дунд орлоо.

Энэ үгийг сонсоод Не Ли дотроо ихэд айлаа. Гэсэн хэдий ч Не Ли ямар ч царайны хувиралгүй урагш алхав. Хөгшин эр Эзэн хаан Конг Миний угсаа залгамжлагч юм биш биз? Хэрэв нөгөө хөгшин өөрийг нь мөн Конг Миний угсаа залгамжлагч гэдгийг мэдчихвэл Не Ли үхсэнээс өөрцгүй.



Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s