Чөтгөр бурхдын домгууд 151

Дараа долоо хоногийн үнэгүй [3/2]

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 151 – Солилцоо 

Не Лиг торгон хувцастай эр цочирдон харлаа. Энэ залуу энэ хуйлаас бичгүүдийг судлахын төлөө авах юм гэжүү? Яг одоо Хээн бичээсний мастерууд тун ховордсон цаг. Одоо байтугай Домгын зэрэглэлийн хээн бичээсийг уншдаг хээн бичээсний мастер гэж байх уу?

Залуу хөнгөхөн инээмсэглээд уриалгахан инээмсэглэв.  “Танд таалагдсан юм чинь би танд бэлэг болгон өгье.”

Не Ли нөгөө хүн уруу харав. Энэ залуу хүчирхэг гэр бүлийн удам угсаа нь аргаггүй мөн дөө. Ли Фүтэй харьцуулахад энэ залуу их ухаан зарж байна шүү. Не Ли энэ хээн бичээсүүдийг үнэгүй авчих аваас энэ залуу эзэнтэний нэг хүсэлтийг биелүүлэх өртэй болно. Бас амандаа орсон шар тосыг түлхэх хэцүү. Не Ли толгой сэгсрээд хэллээ. “Үнэгүй юм гэж байдаггүй юм. Хэрэв би үүнийг авна. Гэхдээ зүгээр нэг бэлгэнд үнэгүй авчихгүй.”

Тэрээр баруун гараа сэгсрээд цавчивал нэгэн шилтэй үрлэн эмүүд дотоод орон зайт бөгжнөөс нь гарч ирлээ. Энэ шилэнд Сүнс хөгжүүлэх үрлэн эм бий. Энэ Сүнс төлвөрүүлэх үрлэн эмүүдээс нэг зэрэг илүү юм. Энэ шилийг ширээн дээр тавьлаа.

“Энэ шилтэй үрлэн эмүүдээр энэ хээн бичээсийг сольвол яаж байна?”

Торгон хувцас өмссөн залуу эмүүдийг үнэрлэв. Түүний царай хувирав. Не Ли ямар ч зүйл гаргаж ирсэн татгалзахад бэлэн байлаа. Хэрэв үнэгүй энэ хуйлаас бичээсийг Не Лид өгөх аваас Не Ли өөрт нь өртэй болоод хүсэлтийг нь биелүүлнэ. Не Лиг ийм агуу үрлэн эмүүдийг гаргаад ирнэ гэж хэн санах билээ?

Ли Фү авсан үрлэн эмүүдээс ч эрхэм үнэ цэнэтэй үрлэн эмүүд бол энэ юм. Энэ үрлэн эмүүдийн хэрэгцээ гэр бүлд маш их байгаа учраас татгалзах арга үгүй.

Торгон хувцастай залуу амандаа бувтнав. “Та хүсэхгүй бол би шахахгүй ээ.”

Тэрээр шилтэй тангуудыг авчихав.

Не Ли таван хуйлаас бичгүүдийг аваад долоон Домгын зэрэглэлийн нууц шившлэгүүдийг авчихлаа. “Хэрэв би өөр зүйл эндээс авахыг хүсвэл энэ үрлэн эмүүдээр худалдаж авья. Тэнгэрлэг галт овог дургүйцэхгүй биз дээ?”

“Мэдээж дургүйцэхгүй. Эндээс байгаа хүссэн эрдэнэсээ сонго.” Торгон хувцастай залуу хэллээ. Хэрэв одоо ийм сайхан боломжийг алдах юм бол усан тэнэг болох байлгүй. Не Литэй харилцаа холбоотой болсоны дараа залуу Не Лиг удирдахад амаргүй хүн гэдгийг мэдлээ. Алхимич Хавцлын шорон ертөнцөд ийм тайван байна гэдэг чинь ханцуйндаа нууц хөзрүүдтэй хүн гэдгийг илтгэж байна. Тэнгэрлэг галт овог юу ч болж байсан Не Литэй сайн харилцаатай болох ёстой.

Тангуудыг хэрэглээд ашигладаг зүйлс. Тэднээс олныг авах тусмаа сайн.

Не Лигийн хувьд Тэнгэрлэг галт овогтой маш ойр дотно болох сонирхол үгүй. Түүнд Домгын зэрэглэлийн дайчинтай гэр бүлтэй эн тэнцэхүйц ярилцаад байхаар хөрөнгө нөөц үгүй. Тэдэнтэй анхан шатны холбоо тогтоох нь л зүйтэй.

Домгын зэрэглэлийн хуйлаас бичгүүдийг хадгалаад Не Ли өөр эрдэнэсүүдийг ажина. Нэгэн зүйл Не Лигийн анхаарлыг татлаа.

“Ийм молон эрдэнэс дунд би Шинж чанаргүй эд олох гэж дээ.” Не Ли дотроо бодлоо. Шинж чанаргүй эд зүйлсийг олох хамгийн хэцүү. Одоо харин ганцыг оллоо. Энэ гурван шиддэг хутга байв.

Не ЛИ энэ урлагын бүтээлийг хэн хийснийг мэдэхгүй. Гэхдээ хутга бүрийн дээр маш ээдрээтэй хээн бичээсүүд байв. Энэ гурван хутгыг Тэнгэрлэг кристалаар хийсэн байх ёстой. Тэдний эдэлгээ маш удаан. Тэд дайсны хуяг хамгаалалтыг амархан нэвтэлж чадна. Энэ хутгуудыг зөвхөн шинж чанаргүй сүнсний хүчтэй хүн л удирдаж чадна. Энэ хутгуудыг сүнсний хүчээр хайж олох гэж бас маш хэцүү. Хэрэв Домгын зэрэглэлийн дайчин анхаарал болгоомжтой байхгүй бол энэ хутгуудад амиа ч алдаж мэднэ.

Энэ хутгуудыг нууцаар гэтэж дайрахад ашиглавал яг тохирно.

“Энэ хутганууд багцаараа хэд гэж байна?” Не Ли торгон хувцастай эрийг харан хэллээ.

Торгон хувцастай залууд эргэлзээ тодров. “Энэ багц хутгуудыг эрт дээр үеэс өвлөж ирсэн. Энэ маш хүчтэй илд. Өдийг хүртэл үүнийг удирдаж чадсан хүн байхгүй. Тэнгэрлэг галт овог маань ч үүнийг амархан зарахгүй.”

Энгийн хүмүүс энэ шинж чанаргүй сүнсний хүчтэй багц хутгыг авна, бас ашиглана гэдэг боломжгүй. Учир нь энэ эрдэнэс эзнээ сонгодог.

Залуу эзэн зарахгүй гэж хэлж байгаа нь үнээ өсгөж буй башир арга л байж таараа.

“Арван шил Сүнс хөгжүүлэх үрлэн эм байвал яаж байна?” Не Ли торгон хувцастай эрд харан хэллээ. Өөрт нь маш олон үрлэн эм бий. Арав байтугай зуун шил үрлэн эм байсан ч Не Ли гаргаж өгөхөд ямар ч асуудалгүй.

Залуу толгой сэгсрээд хэллээ. “Энэ хангалтгүй болов уу?”

Не Ли хөмсгөө зангидаад хэллээ. Тэнгэрлэг гал овог үнэхээр үүнийг зарахыг хүсэхгүй байгаа юм байхдаа? Арван шил ч их тэсгэл алдуулахаар үнэ юмсан.

Не Ли толгой сэгсрээд инээмсэглэн хэллээ. “Үнэнийг хэлэхэд энэ шиддэг хутгуудыг Тэнгэрлэг кристалаар хийсэн байна. Энэ зүйлийг эрт цагаас уламжилж ирсэн бахй. Гэхдээ Тэнгэрлэг кристалд нэг шинж чанар бий. Үүнийг шинж чанаргүй хүн л ашиглаж чадна. ТҮүнээс гадна энэ дээр байгаа хээн бичээсүүд маш ээдрээтэй. Үүнийг ойлгож байж л үүнийг ашиглаж чадна. Шинж чанаргүй хүн энэ хээн бичээсүүдийг ойлгоно гэдэг арван мянгад ганц тохиох зүйл. Тиймээс энэ багц хутгуудыг энд хадгална гэдэг шал утгаггүй зүйл. Хэдэн зуун жил өнгөрсөн ч үүнд тохирох эзэн олно гэдэг байж боломгүй зүйл.”

Не Ли үгийг сонссон торгон хувцастай эр цочирдов. Не Ли ийм мэдлэгтэй байна гэж хэн санах билээ. Энэ хутгыг юугаар хийсэн, ашиглах ямар шаардлагатайг ганц хараад мэдэж байлаа.

“Тэнгэрлэг Кристал аа?” торгон хувцастай залуу Тэнгэрлэг кристалыг өмнө нь сонсч байсан. Не Лигийн хэлсэнтэй яг тохирч байна шүү. Энэ шиддэг хутгуудыг эрт цагаас өвөг дээдэс нь уламжлан ирсэн гэдгийг л тэрээр сонсч байсан. Не Ли хэлсэн үгийг тэрээр баталгаажуулж чадна. Не Ли үнэхээр Тэнгэрлэг галт овогт энэ шиддэг хутга байвал ямар ч хэрэгцээгүй энд үзэсгэлэнгийн үзмэр болоод хэвтэнэ гэдгийг зөв оноод хэлсэн.

Залуу эргэлзэж байгааг хараад Не Ли хэллээ. “Хавцлын шорон ертөнцөд хаа сайгүй их аюултай. Тэнгэрлэг галт овог ч гэсэн хэзээ нэгэн цагт аюулд өртөж мэднэ. Ийм хэрэгцээгүй хутгуудыг энд үлдээж байснаас надаас Сүнс хөгжүүлэх үрлэн эм авбал яасан юм бэ? Үүнийг ашиглах нь та нарт илүү хэрэгцээтэй.”

Торгон дээлтэй залуу инээмсэглэн хэлэв. “Би энэ шиддэг хутгуудыг зарах гэсэн ч арван шил сүнс хөгжүүлэх үрлэн эмүүд яасан ч хүрэхгүй.”

Не Ли арван шил сүнс хөгжүүлэх үрлэн эм мэдээж энэ нисдэг хутганд хүрэхгүйг мэднэ. Тэнгэрлэг кристалаар ганц хутга урлахад л зуун шил Сүнс хөгжүүлэх үрлэн эм шаардлагатай.

Гэхдээ үнийг өнөөдөр ингэж бодож болохгүй. Тэнгэрлэг галт овог энэ нисдэг хутгын жинхэнэ үнийг мэдэхгүй. Мөн тэдэнд өнөөдөр сүнс хөгжүүлэх үрлэн эм маш их хэрэгтэй буй. Не Ли хөнгөхөн инээмсэглээд хэллээ. “Тэнгэрлэг галт овог хэдэн шилээр тэгвэл солих юм болдоо?”

Хэсэг хугацаанд эргэлзээд торгон хувцастай эр хэллээ. “Зуун сүнс хөгжүүлэх үрлэн эм байвал яаж байна?”

“Зуун сүнс хөгжүүлэх үрлэн эм….” Не Лид их хэцүү байгаа мэт тэрээр жүжиглэв. Үнэнийг хэлэхэд Не Лид хэдэн ширхэг нь чухал биш. Харин ийм амархан наймаа хийж чадсандаа тэрээр дотроо баярлав. Гэхдээ мэдээж Тэнгэрлэг галт гэр бүлд энэ үрлэн эмийг халааснаасаа хүрэл зоос гаргаж ирэхтэй адилхан гаргаж ирээд байвал Тэнгэрлэг галт овог сүнс хөгжүүлэх үрлэн эмийг хямдхан гэж бодно.

Хэсэг хугацаанд Не Ли бодож байснаа хэллээ. “Зуун шил сүнс хөгжүүлэх үрлэн эм хэтэрхий үнэтэй байна. Надад тийм их сүнс хөгжүүлэх үрлэн эм байхгүй.”

Ийм олон үрлэн эм байхгүй ээ? Торгон хувцастай залуу бодлоо. Сүнс хөгжүүлэх үрлэн эм нь хүрэхгүй байгаа нь ойлгомжтой. Сүнс хөгжүүлэх үрлэн эмийн орцууд маш үнэтэй. Хавцлын шорон ертөнцөд орцууд нь маш ховор байдаг.

Торгон хувцастай эр хэллээ. “чамд яг хэдэн шил байгаа юм бэ? дээ?”

“Надад ердөө тавин шил байгаа. ” НЕ Ли инээмсэглэн хэлэв.

“Тавин шил арай бага байна.” Торгон хувцастай залуу толгой сэгсрэн хэллээ. Энэ наймааг хийх гэж байгаа л бол сайн үнэ тохирох хэрэгтэй.

“Надад тавин шил Сүнс хөгжүүлэх эм л байгаа шүү дээ.” Не Ли гараа сунган хэлэв.

“Тэгвэл өөр тангуудаар орлуул. Наян шил Сүнс хөгжүүлэх үрлэн эмийн үнэтэй дүйцсэн цагт би энэ шиддэг нисдэг хутгуудыг өгье.” Залуу шулуухан хэллээ. Энэ олон эрдэнэс дундаас Не Ли ямар ч шинж чанаргүй энэ хутгыг сонгосон. Не Лигийн сүнсний тойрон шинж чанаргүйг энэ нотлон харуулж байна. Ийм учиртай юм чинь эндээс ашиг унагаадаг хэрэг ээ.

Залуу Не Лигээс их юм унагаж байгаа санагдана. Гэхдээ Не Лигийн бодлоор энэ наймаа хэтэрхий их ашигтай.

“Надад өөр нэг үрлэн эм байна. Энэ Улаан Бие хөгжүүлэх үрлэн эм. Хоёр шил Улаан бие хөгжүүлэх үрлэн эмийг нэг шил Сүнс хөгжүүлэх үрлэн эмээр сольвол яаж байна?” Не Ли ттохиролцов.

Улаан бие хөгжүүлэх үрлэн эм ээ? Залуугийн нүд сэргэв. Улаан бие хөгжүүлэх үрлэн эм ч гэсэн маш ховор үрлэн эм. Энэ нь тулаанчдын биеийг хөгжүүлдэг үрлэн эм билээ. Энэ нь Тулаанчыг бэлтгэхэд маш ашигтай.

“Улаан бие хөгжүүлэх үрлэн эм Сүнс хөгжүүлэх үрлэн эм шиг үр дүнтэй биш. Гурван шил Улаан бие хөгжүүлэх үрлэн эмийг нэг шил Сүнс хөгжүүлэх үрлэн эмд тооцьё.” Торгон хувцастай залуу хэллээ.

Не ЛИ хөмсгөө зангидав. Тэрээр хүсэхгүй буй мэт дүр үзүүлнэ. Нисдэг шиддэг хутгыг хараад дахин хэлэв. “Гурван шилийг нэг шилээр дүйцүүлнэ ээ? Намайг энэ хутгыг авах гэсэн хүсэлтэйг тэнгэр л буруутгаг даа.”

Баруун гараа сунгаад Не Ли тавин шил Сүнс хөгжүүлэх үрлэн эм, ерөн шил Улаан бие хөгжүүлэх үрлэн эм гаргав.

“Энэ нисдэг багц хутганууд байна. Энэ хутга эзэндээ өлзий хишгээ өгөх болтугай.” Торгон хувцастай залуу хутгануудыг Не Лид өгөв.

Не Ли хөгнөхөн толгой дохиод гурван хутгыг орон зайт бөгжиндөө хийлээ.

Торгон хувцастай залуу дотроо ихэд баярлав. Ийм их ашиг хийсэн учраас энэ үрлэн эмүүдээр гэр бүлийнхээ хүчийг өсгөх боломж бий. Мөн дээрээс нь овог доторх байр суурь нь ингээд маш хурдан дээшлэх боломж олдов. Шууд угсааны хүн гэдгийг нь бас тооцвол бараг ирээдүйн овгийн ахлагч болж мэднэ.

Торгон хувцастай эр энд маш их ашиг хийсэн. Алхимич мастер гарч ирнэ гэдэг ховор зүйл. Гэхдээ хамгийн их ашигтай ажилласан хүн бол Не Ли. Маш багахан хэмжээний үрлэн эмүүдээр Не Ли энэ гурван хутгыг авчихлаа. Энэ гурван хутгыг Тэнгэрлэг Кристалаар хийсэн шүү дээ.

Торгон хувцастай залуу инээмсэглэн хэллээ. “Намайг Ли Хэнг гэдэг. Журмын нөхрийг хэн гэж дуудахсан бол? Дахиж худалдаа хийхээр бол намайг Ли Фүгээр дуудаалаарай.”

“Журмын нөхөр Ли Хэнг намайг Не Ли гэж дуудаж болно” Не Ли инээмсэглэн хэллээ.

“Не Ли?” Ли Хэнг Не Ли уруу харав. Не Ли өөрийнх нь жинхэнэ нэр эсхүл хуурамж нэр гэдгийг тэр мэдэхгүй.

“Би эргэж ирнэ.” НЕ Ли инээмсэглэн хэллээ. Тэрээр гараа ёслов. “Би ингээд явья.”

“Мэдлээ.” Ли Хэнг толгой дохив. Не Ли өөрөөс нь сэрэмжилсэн байх учиртай. Хэрэв Ли Хэнг хүчлээд Не Лиг энд үлдээвэл Не Лид эргэлзээ төрөх биз.

Ли Хэнг Не Лиг орох хаалгаар үдэж өгөөд өөрийнхөө өрөө уруу буцаад явлаа.

“Эзэнтэн. Та ийм нандин үрлэн эмүүдээр энэ зүйлүүдийг солилоо. Танд алдагдалтай биш байна уу?” Дүан Жиан Не Лид хандан хэллээ. Энэ Хавцлын шорон ертөнцөд тангууд маш үнэ цэнэтэй. Хүн тангуудаар хүссэн эрдэнэс худалдаж авч чадна. Гэхдээ эсрэгээрээ эрдэнэсээр үрлэн эм авах их хэцүү.

“Алдагдал аа?” Не Ли инээмсэглээд хэлсэг үгийг нь давтаад хэлэв. Дүан Жианд орон зайт нэг бөгжийг дамжуулаад өгөв. “Энд бүх үрлэн эмүүдээс тус бүрдээ мянган шил бий. Чи хүссэнээрээ ашигла. Хэрэв дуусвал надаас дахиж авч болно шүү.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s