Чөтгөр бурхдын домгууд 150

Дараа долоо хоногын үнэгүй [3/1]

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 150 – Хуйлаас хээн бичээснүүд

Хөгшин эр насныхаа эцэст гэртээ байх бүх зарж болох зүйлээ аль хэдийн зарсан. Цаст шуурган үнэт чулуун хувьд тэрээр хэдэн арван өдөр зарах гэсэн боловч ямар зориулалттайг нь мэдэхгүй учраас зарж чадаагүй. Хоёр ач хүү нь гэрт нь өлбөрч үхэх гэж байгаа. Хөгшин эр юу хийхээ мэдэхгүй энд шаналан суусан юм.

Энэ үнэт чулууг ганц хоёр уут хоолоор зарахыг хүссэн. Тэгвэл их аштай зүйл болох байсан. Не Ли өөрт нь ийм их хоол өгнө гэж тэр үнэхээр санаагүй.

“Хөгшин эр минь, хэрэв би энэ зүйлийг чинь энэхэн хоолоор авах юм бол танд хохиролтой, надад ашигтай. Танд хүсэл байвал надад хэлээч.” Не ли хэлэв. Не Ли өөрт нь өгөх чамин зүйлс байгаа хэдий ч энэ хөгшин эрд үнэтэй зүйл өгвөл аминд нь хүрч болохыг тэрээр саналаа.

“Энэ зүйлийг ийм их хоолоор сольж болохыг би үнэхээр мэдээгүй. Танд гялаалаа. Бурхан надад их өгөөмөр хандсан учраас надад өөр хүсэл алга.” Хөгшин эр дахин хэдэн удаа мөргөв.

Хоёр туранхай хүүхэд хөгшин эрийн хажууд ирлээ.

“Да Ню, Эр Ню та хоёр хурдан энэ ачтанд ирж мөргө.” Хөгшин эр хоёр хүүхдэд хэлэв.

Хоёр хүү юу ч хэлэлгүй мөргөж эхэллээ.

Не Лигийн зүрх шимшрэв. Тэрээр дахин таван уут хоол, таван паунд мах гаргаж ирээд дэлгүүрийнх нь урд тавиад Цаст шуурган үнэт чулуугаа орон зайт бөгжиндөө хийгээд яваад өглөө.

Уул мэт өрөөстэй хоол харсан хөгшин эр мэгшин уйлав. Нүдэндээ нулимастай хөгшин эр чичирхийлэн хэлэв. “Тэнгэр минь, энэ хүнийг өршөөг.”

Үүнийг харсан хажуугийн дэлгүүрийн эзэд хөгшин эрийг хараад атаархсан ч яаж ч чадахгүй. Учир нь энэ худалдааны бүсийг Тэнгэрлэг галт овог удирддаг. Энд асуудал тарьж болохгүй.

Худалдааны бүсийг хэд тойроод Дүан Жиан бүх хоолоо Цуст кристал мөн Луугийн сүнсэн чулуу болгон арилжав.

“Энэ Луугийн сүнсэн чулууг ав.” Не Ли хэдэн Луугийн сүнсэн чулууг Дүан Жианд өглөө. “Луугийн сүнсэн чулуу чам шиг луугийн цустай хүнд их ашигтай. Энэ чиний сүнсийг их хүчирхэг болгоно. Хэрэв надад цаг гарвал би луугийн цуст чөтгөрийн сүнс олоод чамайг Чөтгөрийн сүнстэн болгоно.”

Луугийн овгийн чөтгөрийн сүнсийг олох маш хэцүү. Не Лид одоогоор сонголт байхгүй. Дүан Жиан луугийн цус махбодьтой. Луугийн овгийн чөтгөрийн сүнс л өөрт нь тохирно.

“Баярлалаа, эзэнтэн.” Дүан Жиан хүндэтгэлтэйгээр хэллээ.

Не Ли эндээс ихээхэн гоё эд агуурс хямдханаар авчихлаа. Эцэст нь тэрээр хамгийн том дэлгүүрийн гадна ирлээ. Энэ дэлгүүрийн гадна нэгэн бичээс байх ба “Тэнгэрлэг гал” гэх нь харагдана. Энд төрөл бүрийн үйлчлүүлэгчид орж ирнэ.

Не Ли гэнэтхэн шийдвэр гарган хэллээ. “Алив орцгооё.”

Не Ли Тэнгэрлэг галт гэр бүл ямар байдгыг сонирхов. Хэрэв Тэнгэрлэг галт гэр бүл Дүан Жианы хэлснээр үнэхээр шудрага зарчимч байх юм бол холбоо тогтоох нь зүйтэй.

Энэ дэлгүүр нийтдээ долоон давхар. Эхний давхарт түгээмэл байдаг эмийн ургамлууд, зэвсгүүд байлаа. Энд Не Лигийн сонирхлыг татах юу ч байсангүй. Тиймээс тэрээр Дүан Жианы хамтаар хоёрдугаар давхарт гарлаа. Хоёрдугаар давхарт тулааны урлагын сурах бичгүүд, сүнс хөгжүүлэх техникүүд байв.

Тавдугаар давхар хүртэл Не Лигийн нүдэнд юу ч туссангүй. Зарим дажгүй зүйл байсан ч Не Лид тийм ч их сонирхол төрсөнгүй.

Зургадугаар давхарт Не Ли нэгэн үлэмж чулууны өмнө зогслоо. Энэ чулуунаас хар өнгийн гэрэл гарах ба хар гал энэ сэлэмнээс мэдрэгдэнэ.

Не Ли үлэмж сэлмийн өмнө зогсвол дунд эргэм насны тарган залуу ирэв. Нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулаад хэллээ. “Хар галт металаар хийсэн маш хурц илд шүү. Төмрийг шавар мэт л хэрчиж чадна. Үүнийг галт кристалаар шигтгэж өгсөн учраас галан шинж чанартай. дайсныгаа ганц хэрчилтээр шатаах хүчтэй шүү. Манай эрхэм үйлчлүүлэгч тун ч гярхай нүдтэй юм гээч.”

“Үнэ нь юу юм бэ?”

“Бид энд зөвхөн барааг бараагаар сольж бартер хийдэг. Та юу гаргаж ирэхээс л хамаарна даа.” Тарган хөгшин эр хөнгөхөн инээмсэглэв.

Не Ли хэсэг зуур бодов. Өөрт нь байгаа зүйлс тангууд л байв. Хэдэн Сүнс төвлөрүүлэх үрлэн эм гаргаж ирээд тарган эр уруу шидлээ. “Энэ хангалттай болвуу?”

Не Ли өмнө гаргаж ирсэн зүйлс Сүнс тэтгэх үрлэн эмүүд л байсан. Энэ үлэмж сэлмийг авахын тулд ядахнаа Сүнс төвлөрүүлэх үрлэм эм шаардлагатай биз. Учир нь сүнс төвлөрүүлэм үрлэн эм сүнс тэтгэх үрлэн эмээс илүү үнэтэй.

Дунд эргэм насны тарган эр үрлэн эмийг үнэрлэлээ. Даруй түүний нүд сэргэв. “Сайн эд шүү. Сүнс төвлөрүүлэх үрлэн эм байна. Харанхуйн эринээс хойш алхимич нар их ховордсон. Тэднээс олон хүн үлдээгүй. Бас Сүнс төвлөрүүлэх үрлэн эм хийж чадах хүн ч цөөхөн шүү.”

Энэ тарган дунд эргэм насны эр ганц үнэрлэлтээр үүнийг сүнс төвлөрүүлэх эм гэдгийг мэдлээ. Энэ эр үнэхээр мэргэжилтэн юм.

Хөгшин эр хэсэг зуур бодоод хэлэв. “Энэ Хар галт сэлмийг энэ Сүнс төвлөрүүлэх үрлэн эмээр сольж арай хүрэхгүй. Та хоёр зуун Сүнс төвлөрүүлэх үрлэн эмээр энэ сэлмийг сольж болох нь ээ.”

Не Ли энд Сүнс төвлөрүүлэх үрлэн эмээр энэ Хар галт сэлмийг авчихна гэж санаагүй. Хоёр зуу гэдэг Не Лигийн бодсоноос хямдхан үнэ. Не Ли дотроо мянган сүнс төвлөрүүлэх үрлэн эм бэлдчихсэн сууж байсан.

“Хоёр зуун сүнс төвлөрүүлэх үрлэн эм энд байна.” Не Ли хоёр шил Сүнс төвлөрүүлэх үрлэн эм тарган дунд эргэм насны эр уруу шидлээ.

Тарган дунд эргэм насны эр Не Лиг үнэ тохиролцож ярилцахгүйгээр шуудхан энэ үнийг төлнө гэж бодоогүй. Энэ хоёр зуун сүнс төвлөрүүлэх үрлэн эмүүд хэд хэдэн хүчтэнг Тэнгэрлэг галт овогт төрүүлэх шидтэй зүйл. Олон 5-одтой Мөнгөн зэрэглэл, 5-одтой алтан зэрэглэлийн хүчтэнгүүд дараагийн түвшинд хүрэх боломжтой юм.

Тангуудыг зуун жил хадгалаад л ашиглаж чадахгүй болдог. Энд алхимич нар маш цөөхөн. Тиймээс гэр бүлүүд бүр тангуудаар дутагддаг. Ялангуяа Сүнс төвлөрүүлэх үрлэн эм шиг өндөр зэрэглэлийн үрлэн эм их ховор. Хар галт сэлмийн хувьд хүмүүсийн орон зайт бөгжинд нуугдсаар мянган жил өвлөгдөн үлдсэн эд. Хар алтан сэлмийг энгийн илд гэхэд л болно.

Не Ли Хар галт сэлмийг бариад Дүан Жиан уруу шидэв. “Энэ чиний сэлэм шүү.”

Хар галт сэлэм Дүан Жианд ихээхэн тохирно. Учир нь түүний судсаар Хар луугийн цус урсаж байгаа. Тиймээс л Не Ли энэ сэлмийг сонирхон авсан юм.

Дүан Жиан энэ сэлмийг авлаа. Хэсэг зуур цочирдон зогссон ч Не Лигийн арыг хараад тэрээр ихээхэн хүндлэв.

Дүан Жиантай удаан хамт байсан учраас Не Ли өөрийнх нь ачыг Дүан Жиан хариулна гэдэгт итгэлтэй байлаа. Тиймээс Не Ли Дүан Жианд өгөөмөр хандана.

Хөгшин эр үрлэн эмүүдийг аваад Не Лигийн хажууд ирээд инээмсэглэн хэллээ. “Өршөөгөөрэй та алхимич уу?”

Не Ли тарган эрийг хараад хэллээ. “Зөв өө.”

Тарган эрийн нүд сэргэн улам эелдэгээр хэллээ. “Намайг Ли Фү гэдэг. Таныг хэн гэдэг, аль гэр бүлээс гаралтайг мэдэж болох болвуу?”

“Би аль ч гэр бүлд харьяалалгүй, Нэрийг минь харин мэдэх шаардлагаггүй облвуу.” Не Ли хэллээ. Ли Фу уруу хялам хийж харна.

Ли Фү Не Лигийн муухай аашыг үл тоолоо.  Алхимич гарч ирэх нь маш цөөхөн ховор зүйл. Не Ли бардам сэхүүн байх нь аргаггүй. Ли Фү бөхийн ёслоод Не Лид хэллээ.”Ноён алхимич аа, манай Тэнгэрлэг галт гар бүл Алхимич мастер авмаар байгаа юм. Манай Тэнгэрлэг галт овогт нэгдэхийг хүсвэл овгийн ахлагчдаа уламжилж болно шүү.”

“Би юунд ч захирагдмааргүй байна. Би танай гэр бүлд нэгдэхгүй. Гэхдээ хамтарч ажиллаж бол болно.” Не Ли ямар нэгэн онгорхой хаалга үлдээхгүй бол болохгүй. Не Ли галт сэлмийг авахын тулд Сүнс төвлөрүүлэн үрлэн эм ашигласан нь төлөвлөгөөнд нь мөн багтсан. Ли Фү харин өгөөшийг ийм амархан үмхэнэ гэж бодсонгүй шүү.

“Хамтарч ажиллах аа? Асуудалгүй. Та хэрхэн хамтарч ажилламаар байна? Бид танд олон тооны материал өгч болно шүү.” Ли Фүгийн бодлоор Алхимич нар ховор материаллаар дутдаг.

Не Ли Ли Фү уруу хараад хэлэв. “Надад ховор материал бүгд бий. Харин хамтарч ажиллах талаар би бодолцож үзээгүй л байна. Би өнөөдөр эндээс юм худалдаж авах гэж л ирлээ.”

Не Ли юу гэж хэлснийг сонсоод Ли ФҮ урмаар хугарав. Не Ли ямар нэгэн зүйлээр дутаагүй. Харин хамтарч ажиллах талаар зүгээр л дурдсан бололтой.

Не Ли үргэлжлүүлэн алхана. Энд Не Лигийн анхаарлыг татах зүйлс өөр байсангүй. Тэрээр долдугаар давхарт гарлаа. Долдугаар давхрыг ихээхэн хамгаална. Хамгаалагч бүр их олон зэвсгийг барина.

Энд тусгай зочид л орж болдог байна. Не Ли алхимич учраас Ли Фү түүний замыг хаасангүй.

Долдугаар давхарт зургадугаар давхраас ялгаатай нь их олон үнэтэй зүйлс байлаа. Харанхуй эринээс өвлөж үлдсэн чухал зүйлс энд байсан нь Не Лигийн зүрхийг хөдөлгөв.

Не Ли эрдэнэсүүд шалгаж үзвэл Ли Фү хойшоо явлаа.

Не Ли мэдээж Ли ФҮ юу хийгээд байгааг харсан ч юу ч хэлэлгүй дэлгүүр хэснэ. Энд ирсэн юм чинь ганц хоёр зүйлийг аваад явсан дээр. Эс бөгөөс эрдэнэс дээр суусан гуйлгачин болоод гар хоосон буцвал хайран. Не Ли нэгэн хээн бичээст хуйлаасийг харлаа.

Энэ хуйлаас бичиг дотор Домгын зэрэглэлийн нууц техник байв.

Тэднийг тоолвол долоон хуйлаас байх нь энэ.

“Журмын нөхөр минь, энэ хуйлаасуудыг сонирхоо юу даа?” Чамин хувцастай өсвөр насны залуу Не Лигийн хажууд ирлээ. Энэ арван зургаагаас арван долоон настай залуу байв. Торгон хувцас нь өөрт нь их сайхан зохижээ.

Энэ өсвөр насны залууг Ли Фү дуудсан бололтой. Энэ Тэнгэрлэг Галт овгийн гишүүн байх учиртай.

“Зөв өө, би үүнийг сонирхож айна.” Не Ли толгой дохин асуултаас бултав.

Өсвөр насны хүү толгой сэгсрэн хэллээ. “Энэ хуйлаасууд их сайн зүйлс. Гэхдээ Харанхуйн эринээс үлдээсэн. Дээр нь байх чөтгөрийн араатнуудын цус энэ удаан хугацаанд бүдгэрэн арилсан. Зарим хүмүүс үүнийг ашиглах гэсэн боловч болоогүй юм. Энэ хээн бичээсүүд хэнд ч хэрэггүй болсон.”

Харанхуйн эринээс өвлөгдсөн хээн бичээс муудалгүй яахав. Гэхдээ хамгийн чухал зүйл нь энэ дотор Домгын зэрэглэлийн чөтгөрийн сүнсний цусаар бичсэн хээн бичээс байгаа учраас тийм амархан арилахгүй. Жаахан боловсруулчихад л энэ буцаад гэрэлтэх эд байлаа.

“Хэрэггүй болсон юм бол надад зарахгүй биз? Би тэднийг аваад судлах гэсэн юм. Яаж байна?” Не Ли инээмсгэлэн хэлэв. Бусад хүмүүст хэрэггүй эд өөрт нь хэрэггүй гэсэн үг биш.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s