Breakers-18

Хаанаас арми гараад ирэв?

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                             Дараагийн

Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатар.

Цагаан үстэй алтан титэмтэй эмэгтэй.

Ин-гон Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатрын талаар илүү зүйл мэдэхийг хүссэн.

‘Шийтгэл, удирдлага, даруулга.’

Эдгээр үгс эзлэн түрэмгийлэхдээ холбоотой гэж үү?

Баатрын шийтгэл тийм байж болох ч тэр Эзлэн түрэмгийлэх талдаа илүү анхаарах хэрэгтэй байх.

Ханхүү, Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатар.

Баатрын домогт иймэрхүү зүйлсийг харж байгаагүй. Крис Кайтлин хоёр энэ талаар мэдэх болов уу?

Крис Кайтлин хоёроос Ин-гон эерэг хариу хүлээж байлаа. Гэсэн ч тэр мөчид нь Крис толгой сэгсрэн

“Би мэдэхгүй, бүр сонсож ч байгаагүй юм байна. Кайтлин, чи юм мэдэх үү?”

Кайтлины хариу үйлдэл байга зэрэг өөр байсан ч хариултанд нь ямар ч ялгаа байсангүй.

“Мэдэхгүй юм байна аа. Энэ хэн нэгний хоч юм уу? Эсвэл танай дайчдын чинь нэг юм уу?”

Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатар. Тэд хэзээ ч сонсоогүй гэхээр бүр ч илүү сонирхол татаж байна.

Крис домгийн дайчдад дуртай байж энэ талаар  мэдэхгүй гэж үү?

Крис алгаа ташлаа.

“Тийм ээ, ийм зүйл ч боломтой л юм. Шутра чамд Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатар байгаа юм уу?”

Ин-гон тэдэн рүү болхидуухан инээгээд гараараа үгүйсгэлээ.

“Үгүй ээ, тийм зүйл байхгүй. Би зүгээр л хаа нэгтээ сонсож байсан юм.”

Энэ талаар түүнд бодох аюултай.

Ин-гон Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатар гэж юу болохыг мэдэхгүй. Нэг үгээр хэлвэл өөр хүмүүс ч гэсэн Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатар байх магадлалтай.

Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатар Крис Кайтлин хоёрт аюултай байвал яах вэ?

‘Кайтлин Крис хоёр…’

Үгүй ээ, Кайтлин түүнтэй тулалдаж ч магадгүй.

‘Би хэтэрхий яарч байна. Би дурдахгүй байсан нь дээр байсан юм.’

Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатрын талаар бусдаас биш өөрөө л олж мэдэх хэрэгтэй. Ин-гон Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатрын талаар хэн нэгэнтэй ярих хэрэггүй гэдгийг ойлгосон.

‘Хэтэрхий аюултай.’

Ин-гон оюун ухаанаа цэгцлэн урдах ажилдаа төвлөрлөө.

‘Кайтлин Крис хоёр мэдэхгүй бол номын сан руу очих хэрэгтэй юу?’

Тэглээ ч энэ шинэ зүйл биш гэхдээ тэр буцаж очоод юу ч олохгүй бол яана. Тэнд ямар нэг зүйл үлдсэн байх л ёстой.

‘Эцсийн эцэст энэ зүгээр л мэдрэмж.’

Үгүй ээ, энэ үнэхээр мэдрэмж гэж үү?

Алтан титэмтэй цагаан даашинзтай эмэгтэй. Дүрэлзэж буй эмэгтэй. Хар хувцастай туранхай залуу болон хөх өмсгөлтэй гавлын ясан дуулгатай дайчин.

Эдгээр дүр зураг түүний толгойд орж ирж байлаа. Ин-гоны толгой эргэж эхэллээ.

Урд явж байсан Крис эргэж харан,

“Хөөе чи зүгээр үү? Бие чинь өвдөө юу?” хэмээн хэллээ. Гэсэн ч Ин-гон шоконд орсон хүн шиг ээрч эхэллээ.

“Хөөе?”

“Аах, зүгээрдээ. Би хангалттай нойр авч чадаагүй юм аа.”

Ин-гон нүдээ нухан эвшээлээ. Крисийн санаа амарсан шинжтэй урагшаа харан алхлаа.

“Чи ч хүүхэд хэвээрээ байна даа. Даалгавараас өмнө өөрийгөө бэлдэх хэрэгтэй байсан юм.”

Тэр энийг шүүмжлэл шиг хэлэх гэж хичээх ч түүний нүдэнд баяр баясал тодорч байлаа. Ин-гон Кристэй анх уулзасанаа бодвол Крис түүний хөршийн ах шиг л болжээ.

“Ус уух уу?”

Кайтлин хажууд алхаж байсан дайчнаас устай дашмаг авч түүнд өглөө. Кайтлин ч бас Кристэй адил түүнд санаа тавьж байлаа.

“Баярлалаа.”

Ин-гон цангаагүй байсан ч гэсэн дашмагтай уснаас нэг балгалаа. Кайтлиныг жүжиглэж байна гэж боддог байсан ч тэр үнэхээр эгч шиг санагдаж байна.

Түүнчлэн Ин-гон тэдэнтэй хэдхэн хоногийн өмнө уулзсан ч гэсэн тэдэнтэй нилээд дотно болжээ.

‘Хэрвээ тэдний нэг нь үхвэл надад хар дарсан зүүд шиг л байх болно.’

Хэрвээ Кайтлин үхвэл, Крис галзуурна. Хэрвээ Крис үхвэл Кайтлин аллагийн машин болно. Энэ л тэднийг цусанд шунасан чөтгөр гэж дууддаг шалтгаан.

Ин-гон дашмагтай усаа Кайтлинд буцааж өгөн урагш харахад Крис тэдэн рүү харж байлаа. Крис тэдэн рүү хараад инээж байсан юм.

Ин-гоны толгойд нэг бодол орж ирлээ.

‘Крис мэдэх болов уу?’

Тэр Кайтлиныг Чөтгөрийн хааны хүүхэд биш гэдгийг мэддэг болов уу? Түүний аав Галлехед, тавах ахмадын нэг гэдгийг?

Крис Кайтлин хоёр бараг л 2 насны зөрөөтэй. Кайтлиныг төрөх үед Крис бяцхан жаал байсан.

Гэсэн ч Крис бол хүн чононы гэр бүлийн гишүүн. 4-р хатан Елэйна Мүүнлаят болон Чөтгөрийн хааны хүү, хүн чононуудын хаан болох нэгэн.

Кайтлиныг хүн чононуудын хамгийн том сул талыг мэдэхгүй гэхэд төсөөлөхөд ч бэрх юм.

‘Бас…’

Ин-гон Кайтлин руу харлаа. Кайтлин Ин-гон руу ширтэх харц руу хайр дүүрэн харцаар хариу илгээлээ.

“Юу болсон бэ? Ус уух уу?”

“Үгүй ээ, зүгээр.”

Ин-гон урагшаа харан алхаж эхэллээ.

Кайтлин Мүүнлаят. ‘Аллагийн өдөр’-өөс жилийн өмнө тэр Чөтгөрийн хааны хүүхдүүдийн хооронд болдог том тулаанд оролцоно.

Тэр өөрөө мэддэг болов уу? Чөтгөрийн хааны хүүхэд биш гэдэг ээ?

‘Би бага багаар мэдэх хэрэгтэй.’

Ин-гон урагшаа алхсаар л байлаа. Агуй ч харагдаж эхэллээ.

&

Тэд энэ замаар нэг удаа явчихсан болохоор хурдтай явж байлаа.

Тодорхой цэгт очих үед чулуун аалзнууд гарч ирэх бөгөөд тэнд Кайтлины цэргүүд Сейрагийн удирдлаган доор үлдэж, Карак болон Крис элит цэрэгтэйгээ урд хэсгийг хамгаална. Харин Кайтлин ардаас нь дэмжинэ.

Одойчуудын портал дээр очих үед, Крисийн авчирсан хүн чононы шидтэнгүүд порталыг шалгана. Тэд одойчуудын хэлийг бага зэрэг гадарладаг.

“Шутра би чамд эргэлзэж байгаа юм биш шүү. Би зүгээр л батлах хэрэгтэй байна. Энэ ажиллагаа чухал зүйл рүү хөтөлж байгаа биз дээ?”

Крис Ин-гоны өөдөөс инээмсэглэн асуулаа. Түүний Ин-гонд хэр их итгэдэг нь хамаагүй, энэ их чухал ажиллагаа. Ин-гоны буруу байх боломжтой.

“Зүгээр дээ би шалгаж үзсэн.”

Ин-гон шидтэнүүдийг харж байгаад хэллээ. Хүн чононы шидтэн хэдий ч тэд бүгд булчинлаг биетэй юм.

Шидтэнүүд захиасыг тайлж уншин,

“Ханхүү Крис, ханхүү Шутрагийн хэлснээр портал Еска болон Жишука уулыг холбосон юм байна.”

“Портал зүгээр ажиллаж байна уу?”

Шидтэнүүд шалгаж үзэн,

“Тийм ээ зүгээр ажиллаж байна. Одойчуудын хийсэн зүйлс ч чанартай байх юм.”

Чөтгөрийн ертөнцөд одойчуудын хийсэн зүйлс бол “Тэнгэрийн ундаг” л гэсэн үг. Крис Ин-гон болон Кайтлин руу харан толгойгоо дохин

“За хөдөлцгөөе.”

Порталаар явах бол их энгийн. Шидтэнүүд тойрогт шидээ хийхэд цэнхэр гэрэл гарч ирнэ. Тэгээд л өөр портал дээр хүрээд ирнэ дээ.

“Яаж байна? Ямар нэг зүйл болоогүй биз дээ?”

Кайтлин инээмсэглэн түүний мөрийг алгадлаа. Ин-гон гайхсан шинжтэй толгой дохин,

“Тийм ээ, зүгээр.”

Үнэндээ тэр порталаар явахад юу болох бол гэж бодож байсан ч тэр юу ч мэдэрсэнгүй.

‘Энийг чинь сансрын үсрэлт гэдэггүй бил үү?’

Энэ бол шилжилт, үсрэлт биш. Анх ирсэн газраа байсан ч одоо бол өөр.

Мэдээж, Ин-гон энэ талаар тийм ч их зүйл мэдэхгүй.

“Сэрэмжтэй байгаарай. Энэ хэсгийг аюулгүй гэж бодохгүй байна. Бид гарах гарц хаана байгаа гэдгийг мэдэхгүй.”

Крис хүн чонон дайчдаа ахлан урд явна. Энэ түүний бааздаа тайван байдаг төрхтэй огт адилгүй.

‘Тийм ээ, тэр ийм л төрлийн хүн.’

Кайтлин ч бас Крисийн үгийг сонсоод анхаарлаа төвлөрүүлж эхэллээ. Карак руу эргэж хартал тэр ч гэсэн анхаарлаа төвлөрүүлжээ.

Азаар, 3-р портал бусад хоёр порталаа бодвол гарах гарцтай хамаагүй ойрхон.

Ин-гон жижиг газрын зургаасаа Каракын эвдсэн хаалгийг харлаа.

“Одоо л дээрдэж байна.”

Цэвэр агаар хаалгаар нэвт салхилж байлаа. Энд нилээд салхитай байв.

“Уулын бэл хэсэг үү? Алив шалгацгаая.”

Крис амандаа бувтнасаар дохио өглөө. Хүн чононууд ч түргэн хөдөлж агуйгаас гарлаа.

“Бид гарч байна. Болгоомжтой байгаарай.”

Энэ удаад Ин-гон урд явах бөгөөд түүний ард Крис, Кайтлин, Карак нар алхана.

Крис хад болон бараг л үзэгдэхээ больсон бутнуудыг шалгана.

“Аюулгүй юм шиг байна” хэмээн Крис уулыг доош нь дагуулан харж байхдаа хэллээ.

“Хөөх!”

Улаан Аянга армийхан уулын доор бүгсэн байгаа. Хэрвээ тэр цэргийг багтаагаагүй бол тэнд 5000 хүн байгаа. Энэ нь Кайтлины армитай харьцуулашгүй.

“Хажуу талаас нь хүнсний агуулах руу нь дайрвал илүү давуу талыг олно. Вандалыг урдаас нь дайрахад, нэгж хэсгүүд хүнсний агуулахыг нь шатаах болно.”

Крис булан руу заан ярьна. Түүний хоолой бага зэрэг хорон сонсогдож байлаа.

Гэсэн ч Кайтлин баазыг нь харж байгаад толгой сэгсрэн

“Сонин юм, энд хангалттай цэрэг алга.”

“Эхх? Юу гэж бодож байна даа?”

Орой болоогүй байхад хэдхэн л оркууд бааз дээрээ байна.

Крис, Кайтлин болон Ин-гон тийшээ харлаа. Тэд нэг нэгээрээ унацгааж байлаа.

Баазынхаа өмнө….

Хоёр арми тулалдаж байлаа.

Өмнөх                                                                                                                             Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s