Breakers-17

Энэ бүлгээр АВРАЛ гэсэн арк эхэлж байна.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                        Дараагийн

[Нэр: Шутра Игнус]

[Нас: 14]

[Төрөл: Гандхарва]

[Мэргэжил: Гол дүр]

[Хоёрдогч мэргэжил: Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатар түвшин 1]

[Байр суурь: Ханхүү/ Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатар]

[Түвшин: 9]

Хүч: 21

Оюун ухаан: 21

Шаламгай байдал: 21

Авъяас: 21

Тэвчээр: 21

Хатуужил: 21

Оюуны хүч: 21

Шидийн хүч: 21

Дур булаам: 17

Нэмэлт оноо: 14

“Хммм.”

Ин-гон өөрийн үзүүлэлтээ харан толгой дохин сууж байлаа. Тэнд бусдаасаа өөр оноотой нэг л чадвар байлаа.

‘Дур булаам.’

Баатрын Домогт бол дур булаам байдал гэж нэрлэдэггүй байсан. Харагдана гээд байгаа нь хүмүүс бие биенийгээ хөөрхөн царайлаг гэж дууддаг шиг дур булаах нь тухайн дүрийг бусад хүмүүстэй харилцахад чухал нөлөө үзүүлнэ.

Хөөрхөн эсвэл царайлаг нэгэн хэн нэгэнд няцаагдсан ч гэсэн хүмүүс сайхан харьцаж ойртохыг хичээдэг.

Шутрагийн дур булаам байдлын оноо 17, тэгэхээр тэр үнэхээр хөөрхөн. Тэгээд ч энэ энгийн нэгнээс илүү царайлаг.

Ин-гон энэ дур булаам байдлаас бусдад нь илүү их санаа тавьжээ.

Нэгт, түвшин ахих бүрт түүний бүх чадвар 2-оор өсдөг хэдий ч Дур булаам байдал л нэгээр өсдөг.

‘Мэдээж, шалтгаан нь тодорхой.’

Баатрын домгийн дүр бүр онцлогтой өсдөг. Нэгт, залуу байхдаа тэд тийм ч сайн өсдөггүй. Гэсэн ч тэд өөрсдийн онцгой чадвараа харуулах үед тэдний түвшин ихэсдэг. Гүн ухаантай дүрүүд эхнээсээ авхуулаад төгсгөл хүртлээ маш сайн хөгждөг. Зефир, Локе мэтийн дүрүүд шиг.

‘Яг л бодож байснаар.’

Ин-гон өөрийнхөө үзүүлэлтүүдийг шалгаж байхдаа их баясгалантай байлаа.

Тэр 9-р түвшин хүртлээ нэмэлт оноогоо ашиглаагүйгээс өөр онц зүйл байсангүй.

‘Күхүхү, энэ чинь л миний хөдөлмөр шүү дээ.’

Холбоотнуудаа унтаж байхад нь тэр майхан руугаа буцаж байлаа. Тэр унтах 3 цаг бэлтгэл хийх замыг сонгосон.

Тэр нэг гартаа цаасан дээр одойчуудын хэлийг Алсаас удирдах чадварараа өөр нэг цаасан дээр бичиж чадвараа сайжруулж байлаа.

Нэмж хэлэхд, үгс санаж эхэлсэн. Тэр одойчуудын бичгийг бичиж байхад л түүний дуртай дууны үгс нь одойчуудын хэлээр толгойд нь орж ирж эхэлсэн.

Түүний бичих болон орчуулах чадвар ихээхэн нэмэгдсэн. Гэсэн ч түвшин нь 1 хэвээрээ л байлаа. Яг энэ янзаараа 6 цаг давтвал 2-р түвшинд хүрч чадах л байх.

Алсаас удирдах чадвар бол хялбар. Тэр ширээн дээр байгаа жижиг зүйлсийг хөдөлгөж байгаа. Алсаас удирдаж байхад өргөсөн эд зүйлс агаарт чичигнэж байгаач ингээд ч болтугай удирдаж чадаж байвал болох нь тэр.

‘Магадгүй Алсаас удирдах чадварыг дараагийн түвшинд оруулахын тулд их хөдөлмөр орох байх. Юм бүхэн тийм ч амар байхгүй шүү дээ.’

Гэсэн ч түүний шид сурах хүсэл хэвээрээ. Сэргээх шид зайлшгүй хэрэгтэй, харсанаасаа хойш тэр энэ тухай мартаж чадахгүй байгаа.

‘Юу ч үгүй байснаас түвшин 1-тэй байсан нь дээр.’

Энэ олон бодлуудын дараа огт өөрчлөлтгүй чадвараа харлаа.

Эзлэн түрэмгийлэх, Хааны Туган доор мөн Баатрын шийтгэл.

Олон зүйл болсон ч тэдний түвшин 1 хэвээрээ л байна. Үүнд ч Ин-гон санаа зовохгүй байх шиг байна. Тэднийг сайн хэрэглэж ч мэдэхгүй шүү дээ.

‘Би 10-р түвшин рүү зүтгэж байна.’

Оноогоор ихэсгэхийг эс тооцвол чадваруудаа тогтмол ашиглах нь чадварынхаа түвшинг нэмэх ганц арга юм.

Ихэвчлэн тоглогч өөрөө тодорхой хэмжээний түвшинд хүрэх үед чадварууд нь дагаад өсдөг.

10-р түвшин – чухал түвшин биш байгаа?

Баатрын домогт бол тийм. Зефир болон Локегоор тоглож байхдаа 10-р түвшин хүрвэл тэдний тусгай чадвар болох ‘Харанхуйн хүү’ болон ‘Сонгогдсон нэгэн’ гэсэн чадварууд нээгддэг.

“Эзлэн түрэмгийлэгч эсвэл Баатрын шийтгэл хоёрын нэг нь түвшин ахих ёстой гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Тийм биш гэж үү?” гэж бувтнасаар үзүүлэлтийнхээ цонхыг хаалаа. Ан хийх чадвар суръя гэж бодсон ч гэсэн түүнд өнөөдөр ч маргааш ч хийх зүйл их бий.

“Ханхүү, орлоо шүү” гэх Каракын дуу майхны гаднаас сонсогдлоо.

“Ор, ор.”

Дөнгөж үүр цайж байгаа ч Карак хөө хуягаа өмсчээ. Карак дугуй бамбай барьсан бөгөөд Ин-гон гайхан

“Чи юу хийж байгаа юм?”

“Зүгээр л биеэ бэлтгэж байна. Бид одоо хөдлөх бил үү?”

“Чи ойлгох хэрэгтэй. Энэ удаад ханхүү Крис биднийг удирдана.

Энэ удаад ажиллагааг маш хурдтай хийх болно. Тэд одойчуудын портал ажиллаж байгааг шалгаад Улаан Аянга овгийн олзолсон хүмүүсийг аль болох хурдан  суллана.

Хэрвээ өнөөдөр энэ ажлаа амжуулж чадвал, маргааш тэдэнтэй тулалдах болно.”

“За явцгаая.”

Хэдий дөнгөж үүр цайж байсан ч Ин-гон цоглогоор майханг орхилоо.

&

Кайтлины бааз тэр чигтээ завгүй байлаа. Кайтлин Крис хоёр хүн чонон дайчдаа урдаа жагсаасан байх бөгөөд Ин-гонтой мэдлэнэ.

“Шутра.”

Кайтлин түүнийг инээмсэглэн угтлаа. Энэ хоёр өчигдөр холбоотнууд болохдоо ямар нэг зүйл мэдэрсэн бололтой.

‘Намайг харахдаа баяртай байгаа нь надад таатай байна.’

Даан ч, үүнийг шууд мэдэх арга байхгүй. Баатрын домогт, тэд чамд сайн хандаж байгааг мэдэхийн тулд тусгай хэрэгсэл ашиглах эсвэл тусгай NPC-үүд л хэлдэг байса.

Учир нь тоглоомонд ‘Төвийг сахисан” дүрүүд гэнэт урвачихдаг байсан юм.

Крис Ин-гоны мөрөн дээр гараа тавин,

“Өдрийн хоолоо баглачихсан, агуйд очоод идэцгээе. Хурдлаарай.”

Тэр яг л салхинд гарах гэж байгаа хүүхэд шиг аашилж байлаа. Кайтлин санаа алдан Ин-гонд юу болохыг тайлбарлаж эхэллээ.

“Бид порталыг шалгаж байх хооронд миний цэргүүд агуй доторх бүх мангасыг цэвэрлэж байна. Цэргүүдийг Сейра удирдах болно.”

Кайтлин ярингаа Сейра руу зааж байлаа.

‘Тэгэхээр, агуйд байж байгаад л түвшин ахих боломж гарах нь.’

Тэр шаналал мэдэрч байгаа ч юу ч тус болохгүй. Одойчуудын порталыг шалгах болон гарах хаалгаар гарахыг яг нэг цагт хийх хэрэгтэй.

Крис түүний гарыг атгалаа.

“Агуйгаар аялах болон портал бүгд чинийх, тийм болохоор сайн хэрэгсэл олж ч магадгүй. Хэрвээ амжилттай болвол Чөтгөрийн хаант улсад эзлэх байр суурь чинь өөрчлөгдөхгүй гэж үү? Бусад ханхүү, гүнж нарын харц өөрчлөгдөх байхдаа.”

Түүний ’Ах’ ‘Бусад ханхүү, гүнж нар’ гэж хэлэхдээ өшөөрхөлийн өнгө агуулж хэлснээ өөрөө ч мэдсэнгүй.

‘Шагналууд сайхан ч би зүгээр хараад суумааргүй байна.’

Энэ яг л Зефирийн тавьдаг халамж шиг л юм. Тэгээд ч Шутрагийн хувьд бол хийж чадах зүйл байхгүй. Тэр асуудал тарихаас цаашгүй.

‘Зүгээр дээ, бүгд л доороос эхэлдэг болохоор энэ сайн зүйл ч байж магадгүй.’

Энэ л түүний яриад байгаа зүйл.

Ялангуяа, тэр анхаарал тавьж байгаа байдлаас нь айх шаардлагагүй. Тэр Крис болон Кайтлин түүний холбоотон болж жүжиглээгүй шүү дээ.

Ин-гоны муухай зүйлсийн талаар бодож эхлэхэд Крис түүний нурууг цохилоо. Тэр яг л Ин-гон бодлуудыг няцаах гэсэн шиг л яг

“Хөөе, битгий санаа зов доо. Чамд удахгүй Тэнгэрлэг Араатны хүчийг заах болно. Аураны хажууд төвөгтэй болохоор жаахан цаг авах л байх.”

“Би чамд Аураг заах болно. Энэ ажиллагааны дараа хамтдаа хичээллэе” гэж Кайтлин нэмлээ.

Түүнд сурах гэсэн олон чадвар байгаа ч хангалттай цаг байхгүй.

Ин-гон Кайтлиныг ширтэж байгаад инээчихлээ.

‘Тэнгэрлэг Араатны хүч болон Аура сурах нь сайн хэдий ч, би бага зэрэг ид шид хүсч байна… хүлээ.’

Ин-гон эргэлзлээ. Нэг бодол түүний тархинд зурвасхийлээ.

‘Би заавал шидээр цохиулах хэрэгтэй гэж үү?’

Би яг энэ 2 жишгээр чадварыг өөрийн болгосон.

Нэгт – тухайн чадварыг дуурайх

Сэлэмний урлаг, газрын зураг унших, одойчуудын бичиг үсэг энд багтана.

Харин дараагийнх нь тухайн хүчээр цохиулах.

Аура болон Алсаас удирдах хүчийг зүгээр нэг дуурайгаад сурчихгүй. Бүр сонирхолтой нь энэ хоёр чадвар хоёулаа цохиулж сэргэсэн.

Шид.

Шидийн хүчийг сэргээнэ гэдэг бол их чухал. Гэсэн ч, шидийг сурах нь бусад хүчийг сурахаас хамгийн ойр.

‘Зүгээр л шидийн ном байгаа юу гэж асуух уу? Энгийн шидийн ном эсвэл шидийн тойрог.’

Кайтлин Крис хоёр хоёулаа хүчирхэг шидийн дайчид. Хэдий тийм ч гэсэн тэдэнд шидийн ном байх л ёстой.

Яг энэ мөчид бас нэг бодол ургаад ирлээ.

Шидтэн, Ханхүү мөн Гүнж. Тэдний Чөтгөрийн ертөнцөд эзлэх байр суурь их олон юм.

“Крис ахаа, надад асуулт байна.”

“Умм, Юу юм бэ?”

Крис түүн рүү нөхөрсгөөр харна. Кайтлины үзэсгэлэнт нүд ч гэсэн түүнрүү туслаа.

Ин-гон нилээд болгоомжлон

“Та Эзлэн түрэмгийлэгч хүлэгт баатар гэдэг зүйл сонсож байсан уу?”

Өмнөх                                                                                                                        Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s