Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 12

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                  Дараагийн бүлэг


12-р бүлэг: Хоног төөрүүлсэн нь

Нин Ши гартаа барьсан шар айргаараа түүнтэй тулгаад, сэтгэлийнхээ гүнээс инээмсэглэн хэлэв, “Баярлалаа!”

Бүсгүйн нүүрэнд инээмсэглэл бадрахад Лү Тиншяо тэрхэн зуур ялимгүй гайхшралд автав.

Нин Ши бяцхан бүжингийн зүг хараад, “Ялангуяа чамд баярлалаа, Бяцхан-Эрдэнэ ээ. Чи байгаагүй бол би сонгон шалгаруулалтдаа амжихгүй байлаа! Алив хонгор минь, хоёулаа тулгая!” гэв.

Бяцхан-Эрдэнэ өөрийн аягатай сүүрүү нэг хараад, Нин Ши аав хоёрынхоо шар айрагруу нэг хараад, аягаа дурамжхан өргөн Нин Шитэй тулгав. Хүү сүүгээ нэг амьсгаагаар ууж дуусгав.

Нин Ши түүний нухацтай царайлахыг хараад өөрийн эрхгүй инээд алдав. Хүү ч насанд хүрсэн хүн шиг харуусал гомдлоо дотогш залгиж мэддэг бололтой шүү?

Лү Тиншяо хоол идэж байгаад дуудлага хүлээн авахаар тагтруу гарав.

Нин Ши бушуухан Бяцхан-Эрдэнийн хажууд очоод шар айраг өгч, “Хэ хэ, чи ямар амттайг нь мэдмээр байна уу? Гялс аавыгаа ирэхээс өмнө амсаад үз! Гэхдээ ганц л балгыг ууна шүү, за?” гэв.

Бяцхан-Эрдэнийн нүд одтой шөнийн тэнгэр шиг гялтганаж, толгойгоо доошлуулан амсаад авчээ.

Амт нь муухай байсан ч хүү үнэхээр баяртай байлаа.

Лү Тиншяог ирмэгц Нин Ши түргэхэн байрандаа очиж, юу ч болоогүй мэт жүжиглэв. Бяцхан-Эрдэнэ бүүр ч мэргэжлийн жүжиглэж, сүүгээ ер тэвдсэн шинжгүй аажуу уулаа.

Лү Тиншяо юу ч анзаараагүй мэт харагдсан боловч түүнийг суух үед нүднээс нь халуун дулаан харц мэдрэгдэж байлаа.

Өнөө шөнө тэр гурав сайн хоолны дуршилтай байлаа. Бүсгүй нэлээд их хоолны материал авсан хэдий ч тэд бүгдийг нь дуусгажээ.

Цаг оройтож байсанд Нин Ши тэр хоёрын явах цаг боллоо хэмээн бодож суутал гэнэтхэн тэнгэрээс аянга буув. Төд удалгүй аянга цахилгаан нүргэж, хүчтэй салхи шуурав…..

“Цаг агаарын мэдээгээр өнөө шөнө шуурга шуурч, аадар бороо орно гэж байсан…..”

Нин Ши цонхны цаанаас асгарах бороог хараад төвөгшөөв. Бяцхан бүжин Лү Тиншяо хоёр хоёул Нин Шигийн зүг харж байлаа…..

Тэдний харцан дор Нин ганц л зүйл хэлж чадах байв, “Хар шөнөөр Бяцхан-Эрдэнийг дагуулаад харина гэвэл аюултай. Цаг агаар ч таагүй байна. Та эндээ хоноод явах уу?”

Бүсгүй ердөө л сайхан сэтгэлийн үүднээс санал болгосон бөгөөд Лү Тиншяог зөвшөөрөхгүй хэмээн бодож байлаа. Гэтэл хариуд нь……

Лү Тиншяо: “Тэгье.”

Бяцхан-Эрдэнэ мөн толгой дохив.

ЮУ!? Зөвшөөрдөг нь яаж байгаа юм бэ……

Лү Тиншяо ёстой тааваараа хүн юм аа!

Бүсгүйд яагаад аав хүү хоёр ингэж санал гаргахыг нь хүлээж байсан юм шиг сэтгэгдэл төрөөд байна аа?

Ёстой галзуурмаар юм!!!

Ингээд Лү Тиншяо Бяцхан-Эрдэнэ хоёр энд хоног төөрүүлэхээр болцгоов.

Компаниас бүсгүйд хуваарилж өгсөн байр ердөө л зочны болон унтлагын өрөөтэй бөгөөд хэмжээгээр жижиг байв. Хэн хаана унтах нь мэдээж асуудалтай байв.

“Би өнөө шөнө зочны өрөөнд унтъя. Лү эрхэм ээ, та Бяцхан-Эрдэнэтэй хамт миний өрөөнд унтах уу? Би дэвсгэр даавууг нь солиод орхиё…..”

“Хэрэггүй ээ, би зочны өрөөнд унтъя. Чи Бяцхан-Эрдэнийг аваад унтлагын өрөөндөө унт.” Лү Тиншяо ямар ч хариу тайлбар хүлээж авахгүй гэсэн өнгө аясаар мэдэгдэв.

Нин Ши өөрөө өөрийнхөө булшийг ухаж буй мэт санагдав. Тэрээр Лү гүйцэтгэх захиралд хямдхан халуун тогооны хоол санал болгоод зогсохгүй зочны өрөөнд унтуулах гэж байлаа.

Хэрвээ Лү Тиншяо ганцаараа ирсэн бол мэдээж хонуулахгүй байсан л даа. Ялангуяа өдөр хэлсэн зүйлийг нь, мөн хонуулбал тэд хоёулхнаа нэг дээвэр доор хонох байсныг бодолцож үзвэл мэдээжийн зүйл байлаа.

Гэсэн хэдий ч бяцхан бүжинг бодоод түүнд өөр сонголт байсангүй.

Гадаа ийм байхад эрийг яаж хүүхэдтэй нь хамт буцаах вэ дээ. Тэгээд ч бяцхан бүжин энд байгаа юм чинь Лү Тиншяо Нин Ши хоёр хамт хонож байгаа хосууд гэж тооцогдохгүй байлгүй дээ, тийм ээ?

Нин Шид бодит байдалтайгаа эвлэрэхээс өөр зам үлдсэнгүй, “Би та хоёрт солих хувцас олдох нь уу, үзье……”

Хувцасны шүүгээгээ түйвээсний эцэст хоёуланд нь таарах хувцас олджээ.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s