Breakers-16

Үүгээр Breakers зохиолын маань холбоотнууд гэх арк дуусч байна.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                           Дараагийн

Тэр эхлээд юу ч мэдсэнгүй. Яг л Карак шиг зүгээр л нэг бичигнүүд байсан. Гэсэн ч, уншихыг оролдсон, тэгээд уншсан.

‘Яг юу болчихов оо? Би ийм хэлийг уншиж чадна гэж үү?’

Мэдээж, түвшин 1  болохоор бүхлээр нь орчуулж чадахгүй л байх. Гэсэн ч, иймэрхүү хэцүү хэлийг хараад тайлна гэдэг үнэхээр гайхалтай хэрэг.

‘Тэгэхээр би гадаад хэлэнд санаа зовох хэрэггүй болсон уу?’

Түүнд өөрийнхөө харсан зүйлийг сурах чадвар бий! Тэгэхээр юмс түүнд тийм ч хэцүү биш болж эхэлж байна! Ин-гоныг захиаг амандаа уншаад завгүй байх хооронд Карак, Кайтлин, Сейра 3 түүнийг ширтэж байлаа.

Кайтлин

“Ухх.. Ханхүү. Та үүнийг уншиж чадаж байна гэж үү?”

Тэдэнд сонсогдохоор уншчихсан болохоор чадахгүй гэж хэл болохгүй биз дээ? Карак түүн рүү толгой дохихыг хараад зориг орон

“Ухх, тийм ээ. Маруухан л.”

“Гайхалтай.”

Кайтлины алтан шаргал нүд нь үүрийн цолмон шиг л гэрэлтэнэ. Нүд нь орой дээрээ гарсан нь дан ганц Кайтлин ч байсангүй.

“Ханхүү Шутрагийн мэдлэгийг бишэрч байна” хэмээн биширч байгаа нь царайнаас нь л  мэдэгдэх Сейра хэллээ.

‘Юу? Одойчуудын бичгийг мэддэг хүмүүс тийм ховор байдаг гэж үү?’

Одойчууд амьдарч чбайгаа болохоор энэ тийм ч эртний хэл биш.

‘Номноос харж байгаад сурсан гэж хэлэх нь зөв байх.’

Ин-гоныг ийн бодож байхад Карак хөшүүргийг хөдөлгөлөө.

“Тэгээд Ханхүү наана чинь юу гэж байх юм бэ дээ?”

Кайтлин Сейра хоёрын нүд нь бичиг рүү шилжлээ. Каракад талархаж байна. Тэдний цоолох шахам харцыг захидал руу шилжүүлсэнд баярлалаа.

“Түр хүлээгээрэй.”

Дөнгөж түвшин 1 болохоор тийм ч хурдан уншихгүй. Захиан дээр ч нилээдгүй далд утгатай зүйлс байлаа.

‘Энд хэрхэн хэрэглэхийг тайлбарласан юм байх даа?’

Ин-гон шалан дээр байх цүдгэр хэсэг рүү заахаасаа өмнө бүр 3 удаа уншлаа.

“Ноона, наанаа багахан шидийн хүч хийж чадах уу? Би шид хэрэглэхдээ муу.”

Тэр яаж хэрэглэхийг нь сайн мэдэхгүй. Гэсэн ч, тэр шидийн хүчээр өөрийгөө цохь гэж хэлэхгүй нь.

“Ойлголоо.”

Кайтлин толгой дохин шидийн хүчээ цүдгэр хэсэгт хийлээ. Цэнхэр өнгийн гэрэл Ин-гон болон бусдын өмнө цацарч холограм дүрс үүсгэлээ.

“Жишука уулны зураг байна.”

Каракын хэлснээр Жишука уулыг гаднаас нь шувууны нүдээр харж байгаа юм шиг л харагдаж байлаа. Ин-гон захидалыг уншаад өөр өөр өнцгөөс харж болдгийг нь мэдэж авлаа.

“Бид энд байна. Харин 3 портал тэнд байна.”

3 дахь портал өөр өөр ууланд байна. Сейрагийн царайнаас л сэтгэл нь хөдөлсөн нь харагдаж байлаа.

“Тэгэхээр тэнд ч бас одойчуудын агуй байгаа гэсэн үг үү?”

“Ухх, яагаад?”

Ин-гон Сейрагийн хэлсэн үгэнд цочирдсоныг Карак мэдэн,

“Ханхүү, уулын урд Улаан Аянга овгийн арми байна. Энэ уул тэдний баруун хойд тал нь юм байна!”

Ин-гон одоо л ойлгож эхэлж байв. Сейра дахиад л,

“Ханхүү,  энэ хуучирсан ч ажилж байгаа гэж үү?”

“Магадгүй?”

Ин-гон бичиг рүү харан уулыг тал талаас нь ажиглаж эхэллээ. Портал шидийн хүчээр дутаж байгаагаас биш өөр асуудалгүй байлаа. Зөвхөн шидийн хүчээр л порталыг нээх боломжтой. Тэгэхээр Улаан Аянга овгийн хүмүүс ч хэрэглэх магадлалтай.

“Гүнжтээн” хэмээн Сейра Кайтлиныг дуудлаа. Түүний хоолой сэтгэл зовнил, баяр гээд олон зүйлтэй хослон сонсогдоно.

Кайтлин Сейра руу хүйтэн харц шидэн удаанаар толгой дохилоо. Тэгээд Ин-гоны мөрөн дээр гараа тавин,

“Шутра, энэ бол чиний туслах. Би энд байгаагүй шүү” гэж хэллээ.

Сейра ханиасан боловч Кайтлин эргэж харсангүй. Ин-гон түүнийг яагаад ийм гунигтай байгааг ойлгосонгүй.

Стратегийн хувьд одойчуудын портал их утга учиртай үнэ цэнэтэй зүйл. Порталуудыг ашиглан нэг л аялахад их хэмжээний ашиг олох нь тодорхой.

Гэсэн ч, Кайтлин амлалтаа хадгалж энд байгаагүй гэдгээ нууцлана.

“Ноона, би….”

“Энэ бол чиний л туслах. Хэрвээ тэр энд байгаагүй бол чи энд ирэхгүй байсан. Чи ч гэсэн энийг тооцоолсон л байх. Би худлаа яримааргүй байна. Би чамтай уулзаад юу гэж хэлснийг минь санаж байгаа биз дээ?”

Энэ зүгээр ч нэг эелдэг зан биш. Кайтлин түүнийг хамгаалах маш их хүссэн. Энийг ч ойлгосон Ин-гон эцэст нь толгой дохиолоо.

“Ойлголоо, ноона. Баярлалаа.”

Кайтлин инээмсэглэсээр юүдэнгээ нөмөрлөө. Сейра үүнд дургүй байсан ч эзнийхээ үгийг дагахаас өөр аргагүй билээ.

“Шутра, портал ажиллаж байгаа дээр буцацгаая. Илүү нарийн хяналт шалгалтууд энэ агуйд хэрэгтэй.”

Тэд энд байдаг порталын талаар төв армид мэдэгдэж аль болох хурдан хамгаалалтандаа авах хэрэгтэй. Ин-гон аль хэдийн олон туслахтай болсон бөгөөд тоогоороо Крис Кайтлин нарыг хамгаалдаг цэргүүдтэй ч дүйцэхээр болжээ.

“За, дахиад шидийн хүчээ ийшээ хийгээрэй.”

Ин-гон шидийн тойргийн голоос болор бөмбөлөг рүү заалаа.

Кайтлин бөмбөлөгт хүрээд л шидийн хүчээ хийлээ.

&

Ин-гоныг бааз руугаа буцаад ирэх үед аль хэдийн орой болчихсон байлаа. Ин-гон Кайтлин хоёр шууд Крисийн майхан руу чиглэж байлаа.

“Та ч гайхах байх даа.”

Кайтлины эдгээр үгс Крисийн харцыг Ин-гон руу шилжүүллээ.

“Хөөе, энэ юу вэ?”

“Би тайлбарлья.”

Ин-гон ханиалган газрын зургаа ширээн дээр дэлгэлээ. Энэ газрын зургийг бүрэн зурж дуусгаагүй ч Крис хараад л ойлголоо.

“Бид Кайрамын ардаас нь дайрч болно.”

Кайрам бол Кайчины ах бөгөөд Крисийн армийн эсрэг тулаад байгаа Улаан Аянга овгийн армийн удирдагч. Крис Кайтлин руу гайхсан нүдээр харав. Кайтлин инээмсэглээд хөнгөхөн толгойгоо сэгсэрлээ.

“Яасан? Өөр зүйл байгаа юм уу?”

“Энд” гэж Кайтлин хэлчихээд дахиад л чимээгүй болчихлоо.

Энэ удаа, Крис Ин-гон руу харахад Ин-гон ч ойлгон агуйд болсон зүйлсийг тайлбарлаж эхэллээ.

Крис порталын талаар сонсоод гайхлаа.

Ин-гон одойчуудын тэмдэглэлийг төвөггүй уншиж ууланд 3 портал байгаа мөн нэг портал нь Улаан Аянга овгийн армийн ард байгааг сонсоод эргэлзэж байв.

“Ухх, ахаа?”

Кайтлин Крисийн гаргаж буй хариу үйлдлээс болгоомжлон асуулаа. Харин Крис Ин-гоныг цоо ширтэн,

“Чи, чи яг юу юм?”

“Эхх?”

Энэ удаад, Ин-гон сандралд орлоо. Тэр Шутраг биш гэдгийг мэдчихэв үү?

Ин-гон хэлээ долоон хэлсэн үгнээс нь болж цочирдож байхад Крис чангаар инээлээ. Гараа тэнийлгэн Ин-гоныг тэврээд

“Гайхалтай, үнэхээр гайхалтай!”

Тэр яг л үнэт эрдэнэс олсон хүн шиг л байлаа.

Крис Ин-гон хоёрыг тэврэлдэж байгааг хараад Кайтлины сэтгэл нь тайвширч санаа алдлаа.

“За, за. Одойчууд Жишука ууланд хөөрхөн юм хийсэн байжээ? Бид ч тэрийг нь ашиглах болно.”

Энэ зүгээр ч нэг тулаан биш. Жишука уулны порталуудыг ашиглавал өөр зүйл болно.

‘Тэр Кайтлинаас өөр.’

Тэр Кайтлинаас 2 ах болохоор энгийнээр хүлээж авахгүй.

Крис бол жинхэнэ ханхүү. Өөрийнхөө армийн урд тэр үргэлж л сүрлэг байдаг. Зефирээр тоглож байхад Крис Кайтлин хоёртой уулзаж байсан. Тэдний байгаа байдал, зан араншин, цус нь ч өөр. Кайтлин хүчирхэг дайчин бол Крис хүн чононуудын ХААН.

Крис Кайтлин шиг цэвэр нэгэн биш гэдгийг Ин-гон сая л ухаарлаа. Түүний нүд Ин-гоныг ашиг талаас нь л харж байна.

“Шутра, чи хүсч байна?”

“Юун хүсэл билээ?”

“Тийм ээ, чиний хүсэл. Чөтгөрийн Хаант улсад хааны удмыхан туслахдаа л бэлэг өгдөг ч чамд би ахлахын хувьд ахын чинь хувьд хүслийг чинь биелүүлж өгмөөр байна.”

Крис Кайтлин болон Ин-гон бүгд л Чөтгөрийн хааны хүүхдүүд гэсэн ч Крис цэргийн удирдагч. Крисийн хувьд хэн нэгний хүслийг биелүүлэх бол болохгүй зүйл биш.

‘Гэхдээ…’

Ин-гон гүнзгий амьсгаа авлаа. Түүний хүсэл өмнө нь Аураг зааж өгөөч гэж хэлэхээс огт өөр.

‘Миний фаракцт элс. Надтай нэгд.’

Ин-гон юу гэж асуухаас шалтгаалан тэдний харилцаа өөрчлөгдөнө.

“Бага зэрэг ёс суртахуунгүй байвал болох уу?”

Ин-гоны өдөөн хатгасан үгийг сонссон Крис инээмсэглэн

“Хоо? Бага зэрэг ёс суртахуунгүй? Юу асуух гэсэн юм?”

Тэр туслахын хувиар асууж болно эсвэл Шутрагийн хэрэглэж чадахгүй хэрэгслийг хүсэж болно. Гсэн ч Ин-гон огт өөр зүйл бодож байлаа.

“Надад Тэнгэрийн Араатны Хүчийг зааж өгөөч.”

“Шутра?”

Кайтлин шоконд орлоо.

Энэ бол тушаал. Энэ бол хүн чононуудыг удирддаг хааны удмын хүчирхэг техник билээ.

Хүн чононууд дундаасаа, хааны удмын цустай хүн л энэ аргийг суралцахад хамгийн дөхөм байдаг.

Тэгээд ч энэ чадвар бол бэлгэдэлийн чадвар.

Ийм техникийг тэд яаж Ин-гонд зааж өгөх юм бэ?

‘Юутай ч, би Крис Кайтлин хоёртой ойртох хэрэгтэй.’

Чөтгөрийн ертөнцөд үндсэн 3 фракц байдаг.

Эхнийх нь Ханхүү Байкалын Рагнарок

Дараагийнх нь Ханхүү Зефирийн Рагнарок

Сүүлийнх нь Гүнж Анастасиагийн Некрион фракц.

Мэдээж тэр Зефирийн фракцт орохгүй. Байкалын фракцад орно гэдэг боломжгүй учир нь гандхарва ээжийнх нь дайсан. Ганц боломжтой нь Анастасиагийн фракц хэдий ч эмэгтэй хүн Зефирээс муу гэж хэлэх нь хэтрүүлсэн хэрэг.

‘Би өөрийнхөө фракцыг үүсгэх болно.’

Энэ нөхцөлд Крис Кайтлин хоёр сайхан сонголт.

Кайтлины төрсөн нь нууц бөгөөд энэ нь түүний хамгийн том сул тал. Хэрвээ энийг сайн ашиглаж чадвал сайхан зүйл болно.

Ялангуяа, өнөөдөр Ин-гон одойчуудын агуйд байхад Кайтлины зүрхэнд хүрч чадсан. Кайтлин найдвартай нэгэн.

Дан ганц үүнээс болж Тэнгэрийн Араатны Хүчийг сурах гээд байгаа юм биш.

‘Би дараа нь цэрэгтэй болж болно. Одоогийн түвшинд зэвсэг л тохирно.’

Гэсэн ч техник бол өөр. Түүнчлэн, Тэнгэрийн Араатны Хүч бол S зэрэглэлтэй тулааны урлаг.

Баатрын домогт SS зэрглэлийн илдний болон тулааны урлаг маргаангүй танигдсан. S зэрэглэлтэй техникийн хувьд дээд зэрэглэлийн хүмүүс л хэрэглэдэг бөгөөд Зефирийн Тэнгэрлэг Хааны илд үүнд багтана.

Крис инээхээсээ өмнө Ин-гоныг нилээд нухацтай ширтлээ. Тэр бага зэрэг үл тоосон өнгөөр

“Тэнгэрийн Араатны Хүч. Тийм ээ, муугүй шүү. Түвшингээ өсгөвөл, Мангасын хүчтэй болох боломжтой.”

Мангасын хүч – энэ нь хүэ чононууд армид орохдоо сурдаг тулааны урлаг.

Ин-гон Тэнгэрийн Араатны Хүчийг заана гэсэн үг гэдгийг ойлголоо. Анхнаасаа л тэр мэдэхгүй зүйлээ сурсаар ирсэн.

“Одооноос эхлэн…. Би энгийн зүйлсийг зааж чадахгүй. Энэ зүгээр үү?”

“Тийм ээ зүгээр.”

Тэр сурсныхаа дараа учрыг нь олчихно. Тэр энэ чадварынхаа түвшинг нэмж чадах эсэхээ мэдэхгүй. Хамгийн гол нь Тэнгэрийн Араатны Хүч түвшин 1-тэй болох.

“За энэ ч сонирхолтой зүйл болох нь. Яг л Аура шиг би болон Кайтлин хамтдаа чамд заана.”

Крис ярьж байхдаа Кайтлин руу харах үед тэр зөвшөөрөн толгой дохиолоо. Бага зэрэг эргэлзсэн юм шиг мэдрэгдэж байлаа.

“Шутра.”

Крис хорон инээж байсан ч нүд нь өөр өнгийн гэрэл агуулж байлаа.

“Кайтлин, та намайг хамаатныхаа дүү гэж бодож болох уу?”

Энэ үгс үнэхээр их ач холбогдол агуулж байлаа.

Ин-гон гүнзгий амьсгаа аван Крисийн гараас барин зөөлхөн сэгсэрлээ.

“Мэдээж.”

Түүний толгойд танил хоолой сонсогдлоо.

[Крис Мүүнлаят/Кайтлин Мүүнлаят нартай хамсаатнууд боллоо.

[Хамсаатны статус: Энгийн холбоо.]

Ин-гон түүнтэй гар барьж байхдаа инээж байлаа.

Өмнөх                                                                                                                           Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s