Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 10

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                         Дараагийн бүлэг


10-р бүлэгБяцхан бүжин орилж чарлаад уналаа

“Ах аа, ашгүй та ирэв үү! Бяцхан-Эрдэнэ түрүүхэн л зүв зүгээр байснаа гэнэт орилж чарлаад уналаа!”

“Юу болсон юм?” хэмээн Лү Тиншяо намуухан дуугаар асуув.

“Би ч өөрөө мэдэхгүй байна аа. Бяцхан-Эрдэнэ сэрчхээд энд тэндгүй л нэг хүнийг хайгаад байхаар нь Нин Шиг юм болов уу гэж бодоод би түүнд хайсны хэрэггүй ээ, өнөө хөөрхөн эгч чинь яваад өгсөн гэсэн юм. Тэгсэн чинь л Бяцхан-Эрдэнэ гэнэт орилж чарлаад унасан. Нин Ши түүнд их таалагдсан бололтой. Гэхдээ явсан гэдгийг нь сонсоод сэтгэл нь ингэж их тавгүйтмээргүй л юм даа!”

Дээрээс нь Бяцхан-Эрдэнэ сэтгэлийн хөдөлгөөнөө ингэж хүчтэй илэрхийлээгүй удсан байлаа.

Лү Тиншяо юу болсныг сонсоод хүүдээ дөхөж очив.

Түүнийг ойртон ирэхийг харсан бяцхан хүү бушуухан арагш болгоомжлон ухрав. Тэрээр аавыгаа ирсэн ч зогсох бодолгүй байлаа. Хүүгийн харц айдас болгоомж, дургүйцлээр дүүрэн байв.

Лү Тиншяо хүүгээсээ гурван алхмын өмнө ирж зогсоод, тайвнаар хэлэв: “Хоёрдугаар авга ах чинь тэр бүсгүйг яваад өгсөн гэж шууд утгаар нь хэлсэн юм. Түүний бие эрүүл байсан учраас эмнэлгээс гараад гэртээ харьсан. Тэр үхээгүй. Эмээ чинь явчхаад эргэж ирээгүйтэй адилхан зүйл биш, ойлгов уу?”

Лү Тиншяо бараг ганц хүүдээ л ийм их үг хэлэх тэвчээр гаргадаг байлаа.

Лү Жинли алмайрсандаа эрүү нь мултрах шахав, “Арай ч дээ, үгүй байлгүй дээ? Би ганцхан “яваад өгсөн” гэж хэлж байхад тэр ингэж аймаар буруугаар ойлгож байгаа юм уу?”

Бяцхан-Эрдэнэ Нин Шиг шатнаас унахыг хараад аль хэдийнэ гүн цочролд орчихсон байсан бөгөөд сэтгэл нь үнэхээр түгшсэн байсан учир нөхцөл байдлыг буруугаар ойлгосонд хүүг буруутгах аргагүй байлаа.

Бяцхан-Эрдэнэ Лү Тиншяогийн тайлбарыг сонсоод орилохоо түр азнасан боловч хөдлөхгүй гэсэндээ цонхонд толгойгоо наагаад, биеэ хумин суулаа.

Түүнийг харсан Лү Тиншяо нэг цаас гаргаж ирээд, “Чамд энийг үлдээсэн. Чи харахгүй юм уу?” гэв.

Бяцхан-Эрдэнийн бие товчлуур дарсан мэт угз хөдлөв. Хүү бушуухан толгойгоо өндийлгөөд, аавдаа тэврүүлэхээр бяцхан хоёр гараа дээш өргөв.

Лү Жинли: “…….”

Тэнд байсан эмч, сувилагчид: “……”

Өрөөнд байсан хүмүүс шар махтайгаа хатаж үхэх гэж байхад Лү Тиншяо ганцхан цаас гаргаж ирээд л хүүг аргадаж чадлаа гэж үү?

Лү Жинли анхандаа бүсгүйгээр юм бичүүлж үлдээх ямар ч шаардлагагүй байсан гэж бодсон боловч одоо бол яагаад хэрэгтэй гэдгийг нь бүрэн ойлгожээ.

Лү Тиншяо хүүгээ тэврээд буйдан дээр сууж, цаасыг түүнд өгөв.

Хүү дуртайяа авав. Тэрээр бичиг үсэг сураад удаж байгаа бөгөөд аль хэднийнэ бие даан уншиж чаддаг болсон байв.

[Хонгор минь, миний амийг аварсанд баярлалаа. Чи үнэхээр гайхалтай байсан шүү. хо хо~]

Цаасан дээр бичсэн үгс болон ард нь зурсан зүрхийг хараад хүүгийн нүд гялалзаж байв. Хацар нь хүртэл үл ялиг улаа бутарсан байлаа. Тэрээр биеэ барин амаа жимийх гэж хичээсэн авч уруулынх нь үзүүр өөрийн эрхгүй бага зэрэг дээш өргөгдөв. Хүүгийн үйлдэл чухам л эгдүү хүргэм байв.

Лү Жинли сүнс харсан мэт болов. “Юу гээч нь энэ вэ, би сохроогүй биз дээ? Манай Бяцхан-Эрдэнэ инээмсэглэлээ шүү дээ! Би бүүр хамгийн сүүлд хэзээ инээмсэглэснийг нь ч санахгүй байна! Нин Ши чухам юу гэж бичсэн юм бэ?”

Лү Жинли Нин Шигийн бичсэнийг сэм харах гэсэн боловч Бяцхан-Эрдэнэ цаасыг яг л үнэт эрдэнэ мэт бушуухан нуув.

Гэхдээ Лү Жинлигийн гярхай нүд аль хэдийнэ хараад амжчихсан байлаа. Байдаг л юм бичсэн байхад Бяцхан-Эрдэнэ ингэтлээ их баярлаж байна гэж үү? Энэ Нин Ши ч сүрхий юм гээч!

Лү Тиншяо үг дуугаралгүй хүүрүүгээ халуун дотноор харав.

Бяцхан-Эрдэнийг сэрсний дараа Лү Тиншяо түүнийг гэрт нь аваачиж, хамт байхын тулд компани дээрх бүх ажлаа хойшлуулав.

……

Платинум Паласын 8 дугаартай виллад, орой болсон хойно.

Сэлүүхэн зочны өрөөнд хүйтэн уур амьсгал ноёлно. Хоолны ширээн дээр насанд хүрсэн эр, жаахан хүүхэд хоёр бие биеийнхээ өөдөөс харж суув. Хоёул хүйтэн харцтай байлаа.

Лү Тиншяо: “Хоолоо ид.”

Бяцхан-Эрдэнэ сонссонгүй.

Лү Тиншяо: “Би дахиад хэлэхгүй шүү.”

Бяцхан-Эрдэнэ ер хөдөлсөнгүй.

Лү Тиншяо: “Энэ утгагүй өлсгөлөн зарлалт чинь надад үйлчилнэ гэж бодоо юу?”

Бяцхан-Эрдэнэ яг л нас тогтсон лам аятай бясалгаж, гадаад ертөнцөөс тасарсан мэт өөрийн дотоод ертөнцдөө ууссан байлаа.

Тэд хоёул бие биетэйгээ нүүр тулсан хэвээр байв.

Нэг цагийн дараа.

Лү Тиншяо Лү Жинлирүү залгаад, “Надад Нин Шигийн хаягийг явуул” гэв.

За за, өлгөсөн зарласан нь Лү Тиншяод үйлчилжээ.

Лү Жинли ахынхаа гар утасруу Нин Шигийн жинхэнэ хаягийг тэр дор нь илгээв. Тэр үнэхээр шуурхай байлаа. Лү Жинли хаягаас гадна уул овоо шиг их хов жив бичсэн байхыг Лү Тиншяо тоож ч харсангүй.

Энэ удаад Лү Тиншяо үг дуугарах ч шаардлага байсангүй. Бяцхан-Эрдэнэ түүнийг гадуур хүрэм, машины түлхүүрээ авахыг хараад алхам бүрийг нь даган явав.

Лү Тиншяо хажууд нь зогсох бяцхан бүжинг хараад, аргагүйн эрхэнд өргөж авав. “Дахиад ингэхгүй шүү.”

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.