Чөтгөр бурхдын домгууд 149

Дараа долоо хоногын үнэгүй [3/3]

Premium эрхийг өнөөдөр танилцуулна.

Advertisements
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 149 – Цаст шуурган сүнсний үнэт чулуу

Не Ли чимээгүйхэн зогсоно. Өмнөх амьдралдаа хайртай хүмүүсээ алдах мэдрэмжийг Не Ли ч гэсэн амсч байсан. Тиймээс Дүан Жианы харуусал гунигыг тэрээр ойлгоно.

Дүан Жиан хүчтэй зогссон хэвээр. Тэрээр хэсэг хормын дараа нүүрэн дэх нулимсаа арчив. Не Лигийн өмнө нэг өвдөгөөрөө өвдөглөн суугаад ширүүхэн харцаар харна. “Дүан Жиан эзний өмнө ёслон хүндэтгэж байна. Би үргэлж таны тушаалыг биелүүлэхэд бэлэн.”

Түүний энэ бодол маш энгийн. Не Ли өөрт нь өшөө авах боломж өгсөн. Тиймээс өнөөдрөөс эхлэн Не Ли бол өөрийнх нь бурхан. Не Ли өөрийг нь юу ч хий гэсэн бай хойш ухрах зам гэж үгүй.

Не Ли эргэн тойрон дахь орчноо ажиж байгаад орон зайт бөгжийг аваад доторхыг нь ухлаа. Орон зайт бөгжин дотор тавин Гэрэлт чулуу байх ажээ. Энэ дотор төрөл бүрийн зэвсэг мөн эмийн ургамал байв. Не Лиг гайхшруулсан зүйл гэвэл орон зайт бөгжин дотор хэдэн жил идэхээр хоол хүнс байх ажгуу.

Энэ гэрэлт чулуунуудтай байхад тэд энэ газрыг хүссэн үедээ орхин явж чадна. Дараачаар Не Ли бусад Алтан зэрэглэлийн дайчдын бөгжийг самран үзлээ. Дотор нь Сиконг Жүэгийн бөгжин доторх шиг тансаг зүйл байхгүй байсан ч тэд тодорхой үнэ хүрэх нь мэдээж.

“Өнөөдрөөс арван өдрийн дараа Мөнгөн далавчит гэр бүлийг самрах болно. Тэр өдөр бид Сяо Нин Арь, Лу Пиао мөн бусад нөхдөө авна.” Не Ли хойно байгаа зэрлэг уулсыг хараад хэллээ. “Дүан Жиан чи энэ уулсад амьдрах гэр бүлүүдийн талаар хэр мэдэх бэ?”

“Эзэнд айлтгах нь. Энд нийтдээ арван гурван гэр бүл бий. Тэдний хоорондох харилцаа маш ээдрээтэй. Гэр бүлүүд дотор зарим нь холбоотон болсон бол зарим нь бие биендээ өс санадаг. Хамгийн хүчтэй нь Мөнгөн Далавчит гэр бүл, Тэнгэрлэг галын гэр бүл, мөн Үнсэн чонын гэр бүл. Энэ гурван гэр бүлд Домгын зэрэглэлийн хүчтэнгүүд байдаг бол бусад гэр бүлүүдэд Хар Алтан зэрэглэлийн дайчид л бий. Гэхдээ тэд энэ ууланд удаан хугацааны туршид амьд үлдэж чадсан учраас ханцуйндаа нууц хөзөртэй байх нь гарцаагүй. Арван гурван гэр бүлээс гадна ууланд олон тосгод байх ба хамгийн хүчтэй нь Алтан зэрэглэл л байдаг юм даа. Тосгодууд ихэвчлэн өргөл барьц өгдөг. Эс бөгөөс тэд арван гурван гэр бүлд олзлогдон боол болдог юм.” Дүан Жиан тайлбарлав.

Гурван домгын зэрэглэлийн дайчин мөн олон Хар Алтан зэрэглэлийн дайчид байдаг аа? Не Ли хэзээ ч энэ ертөнцөд ийм олон хүчирхэг дайчид байна гэж санаагүй. Энд цөөхөн чөтгөрийн сүнснүүд байдаг учраас өөртөө таарсан сайн чөтгөрийн сүнс олох тун хэцүү. Домгын зэрэглэлийн дайчид Домгын зэрэглэлийн чөтгөрийн сүнстэнг ялах боломжгүй ч тэдний хүч нийлээд Е Могийнхоос дутахгүй.

Энэ гэр бүлүүдийг хорьж цагдах зүйл энэ ууланд үгүй. Тиймээс хүчтэй нь эрх мэдлээ давуулан ашиглах зүйлс олон байх учиртай. Не Ли Дүан Жиан уруу харан асуув. “Энэ гэр бүлүүдээс хамгийн шудрага, ёс жудагтай нь аль гэр бүл бэ?”

“Эзэнд айлтгах нь. Арван гурван гэр бүлээс хамгийн ёс жудагтай, шурдага гэр бүл Тэнгэрлэг галт гэр бүл юм. Тэд Мөнгөн далавчит гэр бүлээс бага зэрэг л сул дорой. Гэхдээ Мөнгөн далавчит гэр бүл бусад овог гэр бүлүүдийг нэгтгэх хүсэлтэй байгаа учраас Тэнгэрлэг галт гэр бүл зарим гэр бүлүүдтэй холбоотон болсон. Үүний дараа Мөнгөн далавчит гэр бүл тэднийг яаж ч чадахгүй арга хэмжээ авч чадахгүй сууж байгаа юм. нэмж хэлэхэд арван гурван гэр бүлүүдийн дундын гэсэн худалдааны бүстэй. Энд хууль хяналт үйлчилдэггүйгээс болоод энд их хөл үймээнтэй. Сиконг И энэ газрыг өөрийнхөө болгохыг хүссэн. Гэхдээ бусад арван нэгэн гэр бүл Тэнгэрлэг Галт овгийг энэ худалдааны бүсэд хяналт тогтоохыг зөвшөөрсөн. Хэрэв Тэнгэрлэг галт гэр бүл энэ худалдааны бүсийг удирдвал илүү шудрага зарчмаар энд хууль үйлчилнэ гэж тэд бодсон юм.” Дүан Жиан ийнхүү тайлбарлав.

“Бүс ээ” Не Лигийн хөмсөг зангирав. “Арван өдөр бидэнд үлдсэн байгаа юм чинь очоод нэг сонирхоё. Гоё юм олж харах ч юм билүү.”

Дүан Жиан хурдлан хэллээ. “Ёстой болохгүй. Тэнд олон гэр бүлийн олон нүд чих байдаг. Мөнгөн далавчит гэр бүлийн хүмүүс ч бий. Хэрэв бид тэдэнд очвол тэр хөгшин зөнөг Сиконг И олоод мэдчихнэ.”

“Энэ тал дээр битгий санаа зов.” Не Ли жижигхэн энгэсэгний сав гаргаж ирээд нүүрэндээ няллаа. Не Ли хурдхан өөр хүний дүрд оров.

Дүан Жиан цочиродон Не Ли уруу харлаа. Не Ли яг одоо тэс өөр хүн шиг болсон байхыг нь удаан ширтэн харав.

“Чи ч гэсэн оролдоод үз.” Не Ли өөрийнхөө онцгой найрлагатай шингэн зуурмагаа Дүан Жиан уруу шидэн өглөө.

Дүан Жиан нүүрээ хувирган их царай муутай болон хувирав.

“Хаха.” Дүан Жианы царайг харсан Не Лид их инээдтэй санагдлаа. Дүан Жиан анх удаа энэ зуурмагаар дүр төрхөө өөрчлөгдөв. Үүнтэй танил бус байгаа нь мэдээж. Гэхдээ энэ царайг нь харвал бас хүн бодохгүй.

Дүан Жиан ихэд бантсан мэт зогсов. Мөнгөн Далавчит гэр бүлийн хүмүүсийн хүүрийг шатаалаа.

“ШҮү. Шүүү. Шүү.” Не Ли түүчээлэн Дүан Жиан араас нь даган тэд арван гурван гэр бүлийн худалдааны бүс уруу очив.

Ууланд байх ууртай чөтгөрийн араатнууд дунд ийм гайхалтай хот байна гэж хэн санах билээ. Хэдэн бээр газар үргэлжлэх хар зах, мөн олон дүнзэн барилгууд энд сүндэрлэнэ. Дийлэнх хүмүүс газар даавуу дэвсээд юм худалдаална. Энд хүмүүс үнэ тохирч наймаа хийх нь олонтаа харагдлаа.

Арван гурван гэр бүлээс гадна олон тосгодоос ирсэн хүмүүс энд худалдаа арилжаа хийнэ. Энэ худалдааны бүс ихэд хөгжсөн нь харагдана.

Дүан Жианы хэлснээр энд хоол хүнс их хомс байдаг. Арван гурван гэр бүл харьцангуй гайгүй ч гэсэн тосгод хоол хүнс, хувцасгүй их хэцүүддэг гэнэ. Тосгодод амьдардаг хүмүүст хамгийн хэцүү зүйл нь гэвэл чөтгөрийн араатнуудын мах их өмхий, зажлахад хэцүү байдаг. Цөөхөн төрлийн чөтгөрийн араатныг идэх боломжтой байна. Гэхдээ энэ идэж болдог чөтгөрийн араатнуудыг агнасаар байгаад их цөөхөн тоо толгойтой болоход хүргэсэн. Тэд ихэвчлэн ууланд ургадаг жимс жимсгэнэ, мөн мөөгөөр хооллодог.

Энд хоол хүнс маш үнэтэй зүйл.

Не Лид хоол хүнсийг таашаагаад идээд байх сонирхол үгүй. Яруу алдрын хотын эргэн тойронд олон янзын чөтгөрийн сүнснүүд байх ба тэд хүн бүрийг хооллож хүрдэг. Яруу алдрын хотын их том хэсэгт газар тариалангийн бүс бий. Энэ ертөнцөд ирэхдээ Не Ли хоёр жилийнхээ хүнсийг базаагаад ирсэн. Таван алтан зэрэглэлийн дайчны орон зайт бөгжийг нэмэх юм бол өөрт нь хангалттайгаас илүү хүнс буй.

Не Лиг ихэд цухалдуулсан зүйл гэхдээ энд байв.

Боловсруулаагүй Цуст кристал энд ердөө багахан өөдөсхөн махаар худалдаж авч болж байв. Луугийн сүнсний чулууг энд жижигхэн уут хүнсээр сольж байв. Энэ зүйлс ямар үнэ цэнэтэйг энэ хүмүүс мэддэггүй юм байхдаа?

Цуст кристалыг мартая. Луугийн сүнсний чулууг зэвсгэнд нийлүүлвэл тэр зэвсгийн хор хөнөөл хэд дахин ихэсдэг.

Энэ зүйлсийг гаднах ертөнцөөс олно гэдэг тун ч хэцүү. Гэхдээ энэ ертөнцөд энэ зүйлс хаа сайгүй байна. Олон дэлгүүрүүд зөвхөн үүнийг зарах зориулалтаар энд нээгджээ.

Луугийн сүнсэн чулууг хараад Не ЛИ ихэд баярлав. Дүан Жиан хэллээ. “Энэ ууланд төрөл бүрийн уурхайнууд бий. Ийм төрлийн чулуу энд их элбэг.”

Энд их элбэг байдаг аа? Не Ли нэг Луугийн сүнсэн чулууг барьж аваад асуув. “Чи энэ чулууг яаж ашигладгыг мэдэх үү?”

“Энэ чулууг сумны толгойнд хийвэл их бат бөх ба чөтгөрийн араатнуудыг алахад зориулдаг. Энэ гэр бүлүүдийн сумны зэв болдог ба тэд энэ чулуугаар зэвээ хийдэг.” Дүан Жиан хэллээ. “Гэхдээ энэ зэвнүүд чөтгөрийн араатны биенд орвол даруй биенд нь уусдаг. Тиймээс хэрэглээ өндөртэй.”

Сумны зэв болдог оо? Үүнийг ганц ашиглаад хаядаг юмуу? Не Лид хэлэх үг олдсонгүй. Ийм үнэ цэнэтэй зүйлийг яаж ашиглахаа мэдэхгүй хаях ч гэж дээ.

“Дүан Жиан би мянган Цуст кристал, мянган Луугийн сүнсний чулууг бас тэр хэдэн чулууг худалдаж авья.” Не Ли бөгжнөөсөө хоол гаргаж ирээд Дүан Жианд өглөө.

Не Ли энд үнэтэй цайтай бүхнийг нь авахыг хүсэх хүслэнтэй болов. Өөр ямар гоё зүйл байна Не Ли дэлгүүр хэсч буй эмэгтэй лугаа адил гярхай харцаар харна.

Энэ их сонин эд юм. Сүнсний хүүхэлдэйтэй төстэй юм гээч. Үүнээс харахад Не Ли их мастерийн бүтээл гэдгийг нь шууд мэдэв. Гэхдээ Не Ли энэ төмөр эдийг юу гэдгийг нь ч мэдсэнгүй.

Энэ зүйлийг зарж буй хүн ноорхой хувцастай хөгшин эр байлаа. Гаднаасаа туранхай сул дорой байв. Өөрт нь хэдхэн бараа даавуун дээр зарахад бэлэн байжээ.

Не Ли гараа сунгаад энэ бөөрөнхий эдийг барив. Төмөр дотор нь гялтганах кристал байлаа. Кристал дотор нь цасан шуурга болж буй мэт өнгө өнгөөр хувирна.

Не Ли үүнийг хараад цочирдов. Энэ домогт Цаст шуурган сүнсний үнэт чулуу байх учиртай.

“Залуу эзэнтэн, наадах чинь гэр бүлээс минь өвлөгдөн ирсэн эд. Манай гэр бүл доройтоогүй бол би үүнийг энд зарахгүй байх байсан юм.” Хөгшин эрийн хоолой чичирхийлнэ.

“Үнэ нь хэд гэж байгаа юм бэ?” Не Ли амаа ангайн асуув.

“Таван уут хоол. Тэгээд чамд өглөө.” Хөгшин эр хэсэг зуур бодоод хэлэв.

“Юу таван уут хоол оо?” Не Лигийн хоолой өргөгдөв. Энэ тоглоом уу? Таван уут хоолоор цаст шуурган үнэт чулууг авч болдог юм уу? Хэрэв Цаст шуурган үнэт чулууг ашиглавал Цаст Салхин төрлийн чөтгөрийн сүнсний сүнсний хүч хэдэн дахин нэмэгдэнэ. Түүнчлэн Цаст салхин төрлийн тулааны чадваруудынх нь ч хүч нь нэмэгдэнэ шүү дээ.

Энэ бурханлиг эд шүү.

“Таван уут хоол хэтэрхий үнэтэй байна уу? Тэгвэл гурван уут ямар вэ? Хөгшин эр Не Лигийн царайг харав. Не Ли худалдаж авахгүй гэхээс тэр эмээлээ.

“Гүү Гүү.” Не Ли хоолойгоо засав. Юу болоод байгааг Не Ли ойлголоо. Харанхуйн эринээс хойш олон эрдэнэс яаж ашиглах аргыг хүмүүс мартсан бололтой. Өвөг дээдсээс нь өвлдөгдөн ирсэн ч энэ хөгшин эр энэ чулууг яаж ашиглахаа мэдэхгүй байгаа бололтой. цаст шуурган үнэт чулууг ямар үнэтэйг ч мэдэхгүй. Тэд хоол идэж чадах л юм бол энэ үнэтэй зүйлийг хадгалах шаардлага юу байна.

Хөгшин эр цөхрөнгөө бараад Не Лид хэллээ. “Тэгвэл хоёр уут хоол. Үүнээс буулгахгүй.”

Не Ли хөгшин эрийг харав. Үнэт зүйлс хөгшин эрд ямар ч хамаагүй. Түүнд хоол л хэрэгтэй.

“Хорин уут хоол, бас таван паунд мах өгье.” Не Ли гараа савчаад барааг авлаа. Хэрэв хэтэрхий ихийг өгвөл энэ хөгшин эр гэртээ авч дийлэхгүй байх.

Энэ их хоолыг харсан хөгшин эр балмагдан бодолдоо автлаа. Хөгшин эрийн нүдэнд нулимс цийлэгнэн Не Лигийн зүг хэдэн удаа мөргөлөө.



Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 149”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s