Чөтгөр бурхдын домгууд 148

Azure Novels сайтын нийтдээ 400-р хэсэг.

400 хэсэг буюу 8000 А4 хуудас. 16000 А5 хуудас бид аль хэдийнээ бичжээ.

Дараагийн долоо хоногын үнэгүй [3/2]

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 148 – Хар луугийн уур хилэнгийн гал 2

Сиконг Жүэ болон бусад хүмүүс хөмсгөө зангидав. Тэд Не Ли юу гэж хэлэх гээд байгааг ойлгосонгүй. Тэд зөвхөн. “Пэнг, Пэнг” хийх дуу сонслоо.

“Аар.” Дүан Жиангийн булчин хөөж томров. Хар алтан гинжнүүд нь бүгдээрээ нэг нэгээрээ тасран унав.

Сиконг Жүэ болон буад хамгаалагчид үүнийг хараад царай нь ихэд хувирав. Хар Алтан гинжийг таслах ямар их хүч бэ?

Яг юу болоод байна аа?

Сиконг Жүэ юу болоод байгааг гялс ойлгоод чангаар орилов. “Наадхаа хурдхан зүйл дуусга.”

Гурван алтан зэрэглэлийн дайчид Дүан Жиан уруу довтлов. Тэд хурц сэлмээ далайлгалаа. Агаарт исгэрэх чимээ нь ямар хурц сэлэмтэйг нь харуулна.

“Үх!”

Алтан зэрэглэлийн дайчдаас үхлийн эрчим гарч байлаа.

“Динг.. Динг.. Динг!”

Дүан Жианд гурван сэлэм зэрэг тусав. Гэхдээ зөвхөн метал металтайгаа цохилдох чимээ гарав. Дүан Жиан огтхон ч гэмтсэнгүй. Биед нь өчүүхэн ч цусны толбо үгүй.

“Яаж байж болдог юм бэ?”

“Энэ зулбасга яаж ийм хүчтэй биетэй болдог байнаа?” Сиконг Жүэ болон бусад хамгаалагчидад хэлэх ч үг олдсонгүй.

Не Ли хөнгөхөн инээмсэглэв. Дүан Жианы биенд луугийн цус нуугдаастай. Луугийн удмынхан хамгийн хүчтэй биетэй байдаг. Гангаас ч илүү бат бөх юм. Хэдхэн Алтан зэрэглэлийн дайчид Дүан Жианы биенд гэмтэл учруулан гэдэг байж болохгүй зүйл.

Дүан Жианы нүднээс шийдэмгий зан харагдлаа. Тэрээр Баруун гараараа Алтан зэрэглэлийн дайчдын сэлмийг тас татаад өөрсдөд уруу нь цохив.

“Таас.”

Маш хүчтэй энерги гарав. Дүан Жианы нударга яг энэ энергийн төвд байна. Тал бүр энэ энерги давалгаалан гарав. Гэдэс уруугаа цохиулсан Алтан зэрэгэлийн дайчний царай нь аймшигтайгаар барайлаа. Хэдэн метр дээш нисээд газар хүчтэй унаад өглөө. Түүнийг харахад энэ цохилтоос амьд үлдэх магадлал тун цөөхөн бололтой.

Сиконг Жүэгийн бодлоор ямар ч гэм хоргүй туулай гэнэтхэн уулын догшин бар болоод хувирав.

Энэ Не Литэй ямар нэгэн холбоотой байж таараа.

Сиконг Жүэ ууртайгаар Не Лиг ширтээд асуулаа. “Лэй ноёнтон, энэ ямар учиртай юм бэ?”

Не Ли мөрөө хавчаад хэллээ. “Надаас асуух хэрэг юун. Дүан Жиан өшөөгөө авч байна. Та нар надтай ямар нэгэн өс хонзонтой билүү?”

Сиконг Жүэ өөрийнхөө том сэлмээ сугаллаа. Дүан Жианаас ихээхэн аюулыг мэдэрнэ. Дүан Жианы хүч хэтэрхий аймшигтай юм гээч.

“Таас. Таас. Таас.”

Дүан Жиан хоёр алтан зэрэглэлийн дайчинтай тулалдана. Гурван алтан зэрэглэлийн дайчны нийлсэн дайралт өөрийг нь огтхон ч гэмтээгээгүй. Хүчнийхээ гучин хувиа ашигласан ч алтан зэрэглэлийн дайчин ихээхэн гэмтэж байв.

“Таас.” Дүан Жиан дахиад нэг цохивал дахин нэгэн Алтан зэрэглэлийн дайчин агаарт нислээ.

“Гурав үлдлээ.” Дүан Жиан үлдсэн гурвыг аймшигтай харцаар ширтэнэ. Ялангуяа Сиконг Жүэг. Сиконг Жүэ нүүрэн дээр нь гишгэлээд ээжийг нь доромжилсон. Ээж нь өөрийнх нь ярих хамгийн эмзэг нандин хүн нь. “Та нар бүгдээрээ өнөөдөр үхнэ дээ.”

Ээж аав нь өөртэй нь хамт дүрвэн нуугдаж явдаг үеийг саналаа. Тэр үед айдас хүйдэстэйгээр амьдардаг байсан тэрээр Мөнгөн далавчит гэр бүлийн эрчүүдэд олзлогдсон. Тэрээр эцэг эхээ өөрийг нь амь хэлтрүүлэхийг өвдөг сөгдөн гуйж байгаад алуулахыг харсан. Ийм их шаналал зовлонг өөр хүн ойлгохгүй. Өөрийнх нь бодлоор эцэг эх нь хэнээр ч орлуулашгүй амьд бурхан юм.

Ийм их шаналал, зовлон үзсэн ч гэсэн Дүан Жиан амьд үлдсэн юм. Нэг л өдөр өшөөгөө авахын тулд амьд үлдсэн билээ.

Дүан Жианы хоёр нүд улаанаараа эргэлдээд яг л араатантай адил болов.

Дүан Жианы харцыг харсан Сиконг Жүэ айлаа. Дүан Жиан хүлээстэй байж байгаад хоромын дотор араатан болно гэж санаагүй. Дүан Жианы өшөө авалт ямар аймшигтай байхыг тэрээр төсөөлнө. Дүан Жиан энэ их гутамшигийг мэдэрчихээд өөрсдийг нь зүгээр тавиад явуулахгүй.

Сиконг Жүэ ууртайгаар архирав. “Хамт энэ зулбасгыг алья.”

Сиконг Жиүэгийн хоолой гарвал хоёр Алтан зэрэглэлийн дайчид үсрэн Дүан Жианыг хөнөөх гэж дайрав. Хоёр алтан зэрэглэлийн дайчин үсрэх тэр агшинд Сиконг Жүэ эсрэг зүг уруу гүйгээд зугтаав.

“Тас. Тас. Тас.”

Дүан Жиан болоод хоёр алтан зэрэглэлийн дайчид тулалдав.

Сиконг Жүэ хэдэн зуун метр зайнд гүйвэл Не Ли замд нь тээглээд зогсчихов.

“Лэй Зүо, үхлээ эрээ юу,” Сиконг Жүэ хүйтнээр Не Ли уруу харан том сэлмээрээ Не Лиг цавчих гэж оролдлоо.

“Би чамтай тулалдмааргүй байна, Дүан Жианы өрөвдөлтэй энэ тавиланд шудрага ёс авчирмаар байна.” Не Ли ийнхүү хэлээд Соёот хулсны баавгай болон хувирлаа. Тэрээр амаа ангайгаад хар цагаан бөмбөлөг амаараа гаргав.

Хоёр бөмбөлөг бие биенээ тойрон эргэлдээд Сиконг Жүэ уруу ойртов.

Сиконг Жүэ ихэд цочирдов. Чөтгөрийн сүнстэнтэй тулалдаагүй их удсан бана. хоёр бөмбөлөг өөрийг нь ихэд айлган сандаргасан учраас энэ хоёроос бултлаа.

“Таас.”

Хоёр бөмбөлөг бие биетэйгээ мөргөлдвөл Сиконг Жүэг тэсрэлтээс гарах цохилт нь өөрийг нь хол шидлээ. Хэдэн метрийн цаана унасан Сиконг Жүэгийн бие нүд хальтирмаар болсон байв.

Не Ли ийм хүчтэй байна гэж тэрээр хэзээ ч санаагүй. Сиконг Жүэ ихээхэн цочирдов. Тэрээр Не Лид хууртсан байна. Не Ли мөнгөн зэрэглэл гэж үү? Үгүй ээ тэр мэдээж Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн байна шүү дээ.

Хоёр тас хийх дуу сонсогдвол хоёр хүний гавлын яс хагаран бутарлаа. Хоёр алтан зэрэглэлийн дайчин Дүан Жианд цохиулаад хойш ниснэ. Тэд амьд үлдэх боломж үгүй биз.

Хоёр Алтан зэрэглэлийн дайчныг алаад Дүан Жиан Сиконг Жүэгийн өмнө буулаа.

“Чи….” Сиконг Жүэ өөр уруу нь тайвнаар ирж буй ДҮан Жианыг харна. Сиконг Жүэ цөхрөнгөө барна. Дүан Жиан мангас юм. Мангас мэт аймшигтай юм гээч. Сиконг Жүэ шиг хүн ийм их айдсыг тэсэхгүй.

Дүан Жиан их намуухан алхалж байсан ч гишгэсэн газар болгоных нь хөрсөнд ан цав үүслээ. Яг л тэсрэх гэж буй галт уул мэт алхам тутамд нь хүч ундарна.

“Чи ээжийг минь доромжлох хэрэггүй байсан юм.” Дүан Жианы хоолой тамаас гарч ирсэн чөтгөр лугаа адил байв.

“На… Намайг уучлаач. Намайг явуулаач дээ….” Сиконг Жүэ хэлэв. Тэрээр ихэд хулчийв.

“Би чамайг явуулна гэж сана аюу?” Дүан Жиан хүйтэнээр Сиконг Жүэг харан урагш алхсаар. Хоёр гаранд нь хүч цугларвал хажуугаар өнгөрөх салхи исгэрнэ.

Дүан Жиан хэдхэн метрийн зайд ойртон ирвэл Сиконг Жүэ гэнэтхэн их нухацтай царай гаргалаа. Зургаан ширхэг боловсруулсан Цуст кристал гаргаж ирээд тэднийг залгичихав.

“Аар.”

Сиконг Жүэгийн бие цуст кристалын хүчээр оргилно. Тэрээр хэдэн метр өндөр болж хамаг хувцас нь урагдав.

Зургаан цуст кристалын хүчийг ийм богино хугацаанд Домгын зэрэглэлийн дайчин ч сорж авч чадахгүй. Сиконг Жүэ ердөө Алтан зэрэглэл шүү дээ.

Сиконг Жүэ эрч хүчээр дүүрээд Дүан Жиан уруу цохив.

Сиконг Жүэ хэдэн метр өндөр болсон ч гэсэн Дүан Жиан огтхон ч айсангүй. Дүан Жиан ч гэсэн хариу цохив.

“Таас.”

Хоёр нударга хоорондоо мөрөглөдв. Тэр хоёрыг тойрон газар хонхойж орно. “Таас. Таас. Таас.” Хэдэн зуун метрийн эргэн тойронг хүрээлэх тойрог үүслээ.

“Яаж болдог юм бэ?” Сиконг Жүэгийн нүдэнд айдас тодорно. Зургаан боловсруулсан Цуст кристал идээд биеийнх нь цэгэн судлууд хүчээр дүүрч тэсрэх шахуу болсон авч Дүан Жианы хүчийг давж гарч чадахгүй нь ээ.

“Тас. Тас. Тас”

Дүан Жиан тэнгэрт үсэрвэл Сиког Жүэ уруу хэдэн удаа цохив. Сиконг Жүэ олон удаа цохиулж хайр найргүй өшиглүүлсээр газар уналаа.

Сиконг Жүэ газар унавал хөрс доошоо дагтаршин түүний биеэр ором үүслээ.

Солир мэт агаараас унах Дүан Жианы эсрэг Сиконг жүэ баруун гартаа бүх хүчээ хуримтлуулаад Дүан Жианы гэдэс уруу дороос цохих гэж оролдов. Дүан Жиан агаарт хэдэн удаа бүтэн өнхрөөд газардлаа.

Сиконг Жүэ анх удаа Дүан Жүаныг сая шархдуулав.

“Таас.”

Дүан Жиан амны буланд байх цусыг арчаад агаарт үсрэв. Сиконг Жүэг баруун хөлөрөө доошоо буун өшиглөх гэлээ.

Сиконг Жүэ газар хэвтэхдээ айж сандраад хажуу тийшээ өнхрөв.

“Таас.”

Дүан Жианы баруун хөл газар буувал том тойрог нүх хөрсөнд үүсэв.

“Ямар гээчийн хүч энэ бэ?” Сиконг Жүэ голдоо ортол айн, царай нь цагаан болж цөнхийв. Дүан Жиан хүн биш байхаа, Домгын зэрэглэлийн дайчинтай адилхан биеийн хүчтэй юм гээч. Хэрэв зургаан Цуст кристалын хүчийг удирдаж чадахгүй бол цэгэн судлууд нь ихээр гэмтэнэ. Одоо л зугтааж чадахгүй юм бол дахиж зугтаах боломж өөрт нь олдохгүй.

Сиконг Жүэ дээшээ үсэрч, цээжээ барин зугтаав. Ихэд хүндээр тэрээр шархаджээ. Яг л шархадсан нохой сүүлээ шарваад зугтаана.

“Зугтах гэж байна уу? Амархан зугтаалгачихгүй шүү.” Дүан Жиан Сиконг ЖҮэг харав. Энэ дайсан ээж аавыг нь үхэлд хүргэсэн. Яаж тэднийг зүгээр явуулаад байж болох билээ?

Уурандаа цусан дахь луугийн цус нь улам сэргэв.

Хар луугийн уур хилэнгийн гал.

Дүан Жиан амаа ангайвал их хэмжээний хар гал амнаас нь турхигардав. Энэ хар гал үлэмж хэжээний Хар луу болон Сиконг Жүэг мөншгив.

“Аах.” Сиконг Жүэ гаслантайя орилсон ч Хар галан Луу өөрийг нь бүрхэн авлаа.

“Таас. Таас. таас.”

Хар гал хүрээгээ тэлсээр хэдэн зуун метрийн тойрогт байгаа бүх зүйлийг бүрхэн авлаа.

“Хар луугийн уур хилэнгийн гал аа?” Не Ли хэзээ ч Дүан Жианыг луугийн овгийнхны тулааны чадварыг ойлгоно гэж бодоогүй. Хар луугийн уур хилэнгийн гал өөрийнх нь Ин-Ян тэсрэлтээс хэдэн дахин хүчтэй байв.

Хар луугийн уур хилэнгийн галд өртсөн хүн хүйс тэмтрэгдсэн. Харин Дүан Жиан нулимсаа барилгүй газар сөхрөн унавал нүднээс нь нулимс урсав. Яг л хүүхэд шиг тэрээр мэгшин уйлж эхэллээ. Олон жилийн гутамшигаа одоо л тайллаа.

Нулимс нь ертөнцийг сүүмийлзүүлэх ч гэсэн нүдэнд нь эелдэг даруухан ээж аавынх нь дүр харагдана. Тэд гараа сунган дээш өөрийг нь татах гэмээр болов.

“Ааваа, ээжээ….” Дүан Жиан мэгшин уйлна. Дүан Жиан гараа сунган эцэг эхээ барих гэсэн боловч тэд замхран алга болов.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 148”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s