Чөтгөр бурхдын домгууд 147

Дараа долоо хоногын үнэгүй хэсэг [3/1]

Advertisements
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 147 – Хар луугийн уур хилэнгийн гал

“Авга ах аа, та тоглож байгаа байлгүй дээ. Би Хонгюэ эгчид тохирохгүй шүү дээ.” Не Ли хэллээ. Тэрээр хөнгөхөн инээмсэглэж байлаа. Гэрэлт чулуунуудыг одоо Сиконг И авчирсан. Гэхдээ Сиконг И энэ чулуунуудыг гарт нь тийм ч амар бариулахгүй байх. Яаж Сиконг Игийн сонор сэрэмжийг сулруулдаг юм билээ байз.

Сиконг И хөхрөн инээгээд хэллээ. “Зээ дүү минь өөрийгөө ингэж дорд хийх хэрэггүй. Чиний сүнсний хөгжил Хонгюэгийнхтэй дүйцэхгүй ч гэсэн чиний эмийн ургамал хандлах чадварыг тооцох юм бол Хонгюэ та хоёр төгс зохицоно.”

Дуусаагүй л байна уу? Не Ли дотроо хараан зүхлээ, гэхдээ тэрээр гадна инээмсэглэн хэлэв. “Авга ах хүмүүс явуулаад эмийн ургамлуудыг түүж болно. Гэхдээ гаднах ертөнцөд чөтгөрийн араатнууд хэтэрхий их учраас их аюултай байх болвуу. Хэрэв зүг чиг мэддэг хүнтэй явахгүй бол эргэж ирж чадахгүй л болвуу….”

Сиконг И хэсэг зуур хөмсгөө зангидаад хэллээ. “Ингэвэл яаж байна? Зээ дүү зарим хүмүүстэй маань хамт явж болно. Энэ аялал их аюултай юм бол би хэдэн хүчтэнгүүдийг чамтай хамт явуулья. Найзуудын чинь хувьд тэнд эндээ үлдэг. Ингэвэл яаж байна?”

Сиконг И ичгүүргүй юм. Сяо Нин Арь болон нөхдийг нь барьцааны хүн болгох санаатай байх шив.

Не Ли инээмсэглэн хэлэв. “Мэдээж, ямар хүмүүсийг надтай цуг явуулах гэсэн юм бол?”

“Миний нутаг дэвсгэрт би л ганцаараа Домгын зэрэглэл хүрсэн. Бас хоёр Хар Алтан зэрэглэлийн настангууд бий. Гэхдээ тэд өөр өөрийн гэсэн ажилтай учраас тэднийг хамт явуулж чадахгүй нь. Таван алтан зэрэглэлийн дайчныг чамтай хамт явуулах санал надад байна.” Сиконг И гаднах ертөнцөөс бага зэрэг айж байлаа.

“Авга ах хэтэрхий их санаа зовох юмдаа. Хоёр алтан зэрэглэлийн дайчин хангалттай шүү дээ. Гаднах ертөнц авга ахын бодсон шиг аюултай газар биш ээ.” Не Ли хөхрөн инээлээ.

“Хэрэв хоёрхон байвал миний санаа амрахгүй. Зүгээр л чамайг таван Алтан зэрэглэлийн дайчин бараа болоод яваг.” Сиконг И толгой сэгсрэн хэллээ. Хоёрхон Алтан зэрэглэлийн дайчин цуг явуулчихаад яаж санаа амар эндээ хүлээж сууж болох бэ?

“За тэгье, гэхдээ надад нэг хүсэлт байна.” Не Ли хэсэг зуур бодлогоширч байгаад хэлэв.

“Ямар хүсэлт юм болоо? Зээ дүү юу ч байсан хүсч болно шүү.” Сиконг И хөхрөн инээнгээ хэллээ.

“Олон төрлийн эмийн ургамлууд байгаа учраас эмийн шинж чанарыг нь туршин мэдэхэд тун хэцүү байдаг юм. Дүан Жианыг би аваад явж болохсон болвуу? Түүн дээр эмийн ургамлуудыг турших гэсэн юм.” Не Ли хэллээ. Тэрээр Сиконг И гийн хариу үйлдлийг ажин сууна.

Сиконг И хөмсгөө зангидав. Не Ли яагаад Дүан Жианыг тэгтлээ сонирхоод байгааг мэдэхгүй. Энэ нь өөрийнх нь сонор сэрэмжийг өндөрсгөнө. Дүан Жиан саяхныг хүртэл Не Лигийн эмийн ургамал турших туршилтын туулай болоод зогсоо зайгүй орилж тамлуулсан.

Дүан Жиан ердөө 3-одтой Алтан зэрэглэлийн сүнсний хүчтэй.  Тийм ч том саад болж чадахгүй л болвуу.

“Асуудалгүй ээ. Дүан Жианыг цуг аваад явж бол болно.” Сиконг И инээмсэглэн хэллээ. “Чи бэлтгэлээ базаагаад маргаш яв. Би залуусаа Гэрэлт чулуунуудтай явуулья. Тэгээд та хэд хөдөл.” Сиконг И ажлыг хойшлуулахгүйн тулд даруй бэлтгэлээ хийсэн юм.

“Мэдлээ.”  Не Ли толгой дохив. Тэрээр аль хэдийн юу хийх талаара мэдсэн. Одоо явахаа хойшлуулаад байж болохгүй.

Не Ли Сиконг И тэй ярилцаж байхдаа Гэрэлт чулуунуудыг гартаа авахыг хүссэн ч Сиконг И Гэрэлт чулууг дурдах тутамд нь өөр зүйл ярина. Энэ нь Сиконг И юу  ч болсон Гэрэлт чулуунуудыг өгөхгүйг илэрхийлж буй юм.

Не Ли бууж өгөөд Сиконг Итэй салах ёс гүйцэтгээд гарлаа.

“Хонгюэ, чи тэр Лэй Зүог ямар нэгэн тэнэг зүйл хийнэ гэж бодож байна уу?” Сиконг И нүдэнд хүйтний эрч даалаа.

“Лэй Зүо инээдтэй тэнэглэл сэдсэн ч тэр их зөөлхөн сэтгэлтэй хүн. Найзууд нь энд байгаа цагт эргэж ирэхгүйг нь харья л даа.” Сиконг Хонгюэ хэллээ. Не Ли Цуст Кристал уурхайд юу хийсэн үйлдлийг нь эргэн дурсана. Сиконг Хонгюэ Не Лиг басамжлан мишээж байв.

Танихгүй хүнд өрөвч сэтгэлтэй хүн найзууддаа ямар хандах бол гэхээс байж ядна.

“Тэгвэл сайн байна.” Сиконг И санаа амраад хөхрөн инээлээ. “Манай Мөнгөн Далавчит гэр бүлийн өвчин илааршчих юм бол бидэнд бусад гэр бүлээс айгаад байх юм юу байна? Бид бүх гэр бүлийг нэгтгэснийхээ дараа гаднах ертөнц уруу гарна.”

Сиконг И гаднах ертөнцөөс айж байгаа ч гэсэн энэ гүн харанхуйн орон зайд буй хоолны хомсдол, өдөр тутмын чөтгөрийн араатны аюулаас дээр байгаа гэж санан гадагш гарахыг хүсэв.

Эдлэнд.

“Залуусаа эндээ үлдэцгээ. Бид нар арван өдрийн дараа шөнө хөдөлж эхлэх болно шүү. Би хөдөлж эхэлвэл та нар энэ замаар зугтаацгаагаарай.” Не Ли газрын зураг нээгээд Сяо Нин Арь болон Дү Зэ нарт хэрхэн зугтаах талаар тайлбарлав.

Энэ Не Лигийн зурсан Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэвсгэрийг тод томруунаар харуулсан газрын зураг.

Сяо Нин Арь Дү Зэ хоёр ч гэсэн дотроо иймэрхүү газрын зургыг төсөөлөн бодож байсан.

“Энэ удаа Мөнгөн далавчит гэр бүлийг оронгоор нь эргүүлэх болно.” Не Ли инээмсэглэн хэлэв. Бүх зүйлийг Не Ли урьдчилан бэлтгэсэн.

Не Лигийн үгийг сонссон Дүан Жиан буланд бэлтгэл сургуулилалтаа хийж байсан ч нүдэнд нь баяр баяслын оч бадарлаа. Энэ мөчийг тэрээр маш удаан хүлээсэн. Өшөөгөө авах яг л энэ мөчийг олон жил хүлээсэн шүү дээ.

Энэ шөнө нам гүмхэн, анир чимээгүй байх ажээ.

Маргааш өглөө нь Не Ли болон нөхдийнх нь эдлэнгийн гадаа таван алтан зэрэглэлийн дайчид хүрэлцэн ирэв.

“Лэй ноёнтон, бид нар одоо ингээд хөдлөе.” тэднийг ахалж буй 5-одтой Алтан зэрэглэлийн дайчин хүндэтгэлтэйгээр хэллээ. Дүан Жианыг нүднийхээ булангаар хүйтнээр харав. “Намайг Сиконг Жүэ гэдэг. Би Лэй ноёнтоныг энэ аялалд хамгаалж явах ёстой хүн.”

“Чи гэрэлт чулуунуудыг авчирсан уу?” Не Ли Сиконг Жүэг харан асуулаа.

“Авчирсан, энийг нэг хардаа.” Сиконг Жүэ хэдэн Гэрэлт чулуу гаргаж ирээд гартаа тарааж тавиад үзүүлэв. “Би нийтдээ тавин ширхэгийг авчирсан. Тэд бүгд миний дотоод орон зайт бөгжинд байгаа.”

Не Ли Сиконг Жүэгийн гаран дээр байгаа Гэрэлт чулуунуудыг харлаа. Энэ чулуунууд үнэхээр бодит Гэрэлт чулуунууд байв.

Не Ли гараа сунгавал Сиконг Жүэ даруй чулуунуудаа орон зайт бөгжиндөө далт хийгээд инээмсэглээд хэллээ. “Лэй ноёнтон ингээд бид хөдлөе.”

Сиконг И хөгшин үнэг урьдчилаад Сиконг Жүэд Не Лид Гэрэлт чулууг өгч болохгүйг сануулсан байна. Не Ли ийнхүү бодоод хэлэв. “Тийм бол одоо ингээд явцгаая.”

“Не Ли болгоомжтой байгаарай.” Дү Зэ, Лу Пиао болон нөхөд нь санаа зовно.

“Надад санаа зовох хэрэггүй ээ. Та нар эндээ үлдээд намайг ирэхийг л хүлээ.” Не Ли хөхрөн инээлээ.

Сиконг Жүэ Дүан Жиан уруу алхаж очоод дээр нь гишгэлээд хүйтнээр хэллээ. “Зулбасга минь босооч.”

Дүан Жиан толгойгоо өргөөд Сиконг Жүэ уруу үзэн ядсан харцаар харлаа. Хэрэв одоо босоод өшөөгөө авчих юм бол Сиконг Жүэ яаж ч чадахгүй гарт нь үхнэ.

“Жижигхэн зулбасга минь, надруу ширтээд байна уу ай?” Сиконг Жүэ Дүан Жианы нүүрэн дээр гишүгэлээ. Толгойг нь газар дараа нь хайр найргүй савчив. Дүан Жианы толгойг гишгэлэн хэлэв. “Танай ээж чинь завхай хүүхэн байсан юм. Өөр бусад овгийн эрчүүдтэй завхайрч явж байгаад чам шиг зулбасгатай болохгүй юу. Өдийг хүртэл амьд байгаадаа л таларх.”

Дүан Жиан шүдээ зуулаа. Нүдэнд нь үзэн ядалтаас үүссэн гал хураастай.

Не Ли дотроо сандрарв. Хэрэв Дүан Жиан одоо өшөөгөө авах гэж хөдлөх юм бол бүх төлөвлөгөө нь нурна.

Не Ли урагш алхаад хэлэв. “Ах минь, ийм хүнд уураа гаргах шаардлага юун? Энэ ямарч шаардлагаггүй үйлдэл. Бид түүнийг эм шалгах гэж ашиглана. Ах түүнийг шархдуулчихвал би түүнийг эмчлэхээс өөр аргаггүйд хүрнэ шүү.” Не Ли хэдэн танг Сиконг Жүэд өгөв.

Сиконг Жүэ толгойгоо гудайлгаад танг харвал чимээгүйхэн яваад өглөө, тэгээд хүйтнээр амьсгалаа гаргаад хэлэв. “Чи муу энэ аялалд томоотой байгаарай. Чи ямар нэгэн юм сэдвэл арьсыг чинь хуулна шүү.”

Сиконг Жүэ Дүан Жиан уруу нулимаад явлаа.

Дүан Жиан чимээгүйхэн босоод өглөө. Тэрээр юу ч хэлсэнгүй.

Не Ли Дүан Жианыг биширнэ. Дүан Жиан өөрийгөө ийм сайн хянаж чадна гэж бодсонгүй. Хэрэв Мөнгөн Далавчит гэр бүлийг орхиод өөрийг нь дагавал ирээдүйд нь ямар ч хязгаар гэж үгүй.

Дү Зэ, Лу Пиао болон бусад нөхөдтэйгээ салах ёс гүйцэтгээд Не Ли эдлэнг Сиконг Жүэтэй хамт орхин гарлаа. Тэднийг хар гинжээр хүлээстэй Дүан Жиан дагаж явна. Түүнийг хоёр алтан зэрэглэлийн дайчин хоёр талаас нь сугадан явжээ.

Үлэмж модоно дээрх ордонд.

Сиконг И мөн Сиконг Хонгюэ хоёр чимээгүйхэн Не Ли болон нөгөө хамгаалагчдийг нь Мөнгөн далавчит гэр бүлийн нутгаас гарахыг харна. Тэд харанхуй ой уруу ороод алга болцгоов.

“Хэрэв Лэй Зүо эмийн ургамал аваад ирдэг юм бол Дүан Жианыг даруй алаарай. Дүан Жиан амьд байхаар надад нэг л тавгүй байна. “Сиконг И хэлээд нүдээ анив. Домгын зэрэглэлийн дайчин Алтан зэрэглэлийн дайчнаас айлаа юм гэжүү? Сиконг Хонгюэ үүнд бага зэрэг гайхширлаа.

“Лэй Зүо буцаад ирвэл. Би Дүан Жианыг өөрийн гараараа хөнөөх болно.” Сиконг Хонгюэ нүдэнд хүйт даалаа.

Зах хязгааргүй зэрлэг байгальд зургаан хүн алхана. Хоёр алтан зэрэглэлийн дайчин замд таарсан Улаан сүнснүүдийг ангуучлах үүрэгтэй. Харин үлдсэн дөрөв нь алхана.

Энэ харанхуй зэрлэг байгаль их намуухан байлаа. Сиконг Жүэ хүртэл энд сонор сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Энэ ертөнцөд сонор сэрэмжгүйгээс болоод үл мэдэх аюулд өртөх нь элбэг.

Гүжи Гүжи

Улаан сүнснүүдийн орилоон тэнгэрт хадна. Тэднийг тасралтгүй алсаар байсан ч гэсэн Улаан сүнснүүдийн тоо нэмэгдэнэ.

“Хараад идмэрүүд.” Сиконг Жүэ хүйтнээр амьсгалаа гаргана. Тэрээр сэтгэлээр гонсойв. Тэрээр өдөр бүр өөрийнхөө овгийн аюулгүй нутаг дэвсгэрт үзэсгэлэнт охидуудтай орон дотор эрхлэлдэн өдрийг өнгөрүүлдэг. Ийм тамын мэт газар гарч ирсэндээ уур нь хүрч байлаа. Энэ бүхэн Лэй Зүо гэгчийн буруу!

“Би энд байгаа бүх улаан сүнснүүдийг алахгүй бол тэд нэг нэгээрээ нэмэгдээд л байх юм байна.” 3-одтой Алтан зэрэглэлийн дайчин хэллээ.

Не Ли болон Дүан Жиан хоёр бие биенээ харлаа. Тэд юу ч хийхгүйгээр зүгээр хараад сууж болохоор байв.

“Хараал идэг.” Сиконг Жүэ хурц сэлэм сугалаад тулалдаж эхлэв.

“Пүфф… Пүфф.” Улаан сүнснүүд хоёр хэсэг болон хуваагдана.

Маш ширүүн тулаан болж өнгөрлөө.

“Таас. Таас. Таас.”

Сиконг Жүэ болон бусад хүмүүс өөртөө байгаа дээд хэмжээний сүнсний хүчээ биенээсээ гарган Улаан сүнснүүдийг алгасал үгүй ална.

Хэдэн цагын дараа энд Улаан сүнснүүдийн цогцосоор өөр зүйл байсангүй. Газар улаан өнгөнд будагдана. Алтан зэрэглэлийн дайчид ширүүн тулалдсандаа аахилаж байв.

Не Ли үлэмж чулууг налан хэвтэнэ. Сиконг И болон бусад нөхдийг энэ нь ихэд уурлуулав.

Не Ли тайвнаар хэлэв. “Одоо чиний үхэх ээлж.”


Өмнөх хэсэг

Дараагийн

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд 147”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s