Чөтгөр бурхдын домгууд 146

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 146 – Лэй Зүо

“Өвөөг маань битгий цохиоч дээ.” Арван таваас арван зургаан настай хүүхдийн уранхай ноорхой хувцас өмссөн хүү ирээд хөгшин эрийг халхалав.

“Муу зулбасга, чи үхлээ эрээ юу?” Ташуур барьж буй залуу хүйтнээр амьсгалаа гаргав. Тэрээр ташуураа далайлгаад хүүхдийг хайр найргүй ташурдав.

“Па…” Цус хүүхдийн нуруунаас урсан гарлаа.

Ташуур өөрийг нь ихэд өвтгөсөн ч хүү шийдсэн бололтой. Уйлж гиншихээ тэвчин байж энэ хүү чимээгүйхэн хэвтэнэ.

“Жаалаа, намайг битгий тоо.” Хөгшин эрийн хоолой чичирхийлэв. Нүдэнд нь нулимс цийлэгнэн хүүг өөрөөсөө холдуулж түлхэхээр оролдов.

“Үгүй ээ!” Жаалхүү толгойгоо хүчтэй сэгсэрэв.

“Чи бас овоо шийртэй юм гээч.” Харуул тэр хоёрыг шүдэндээ зуулаа. Харуул чимээгүйхэн инээмсэглээд дахиад ташуураа өргөн далайлгав.

Сиконг Хонгюэ энэ зүг хальт харсан болоод дахиж тоосонгүй.

Не Ли хэсэг зуур хөмсгөө зангидав. Мөнгөн далавчит овгийн гишүүд үнэхээр хэрцгий юм. Арван таван настай жаалхүү мөн хөгшин эрийг хүртэл зодох юм гээч.

Залуу хөвгүүнийг дахин ташуурдуулахыг хараад Не Ли гэнэтхэн урагшаа гараад ташуурыг бариад авлаа.

Залуу хамгаалагч ташуураа эргүүлэн татах гэсэн боловч чадсангүй. Не Ли уруу хүйтэн харцаар хэлэв. “ЧИ хэн бэ? Алив арилаад өг.”

Не Ли сайхан хувцастай хэвээр. Не Лигийн үүсэл гарлыг эдэхээс нааш хуумгай загнаж болохгүй.

“Намайг Лэй Зүо гэдэг Мөнгөн далавчит гэр бүлийн зочид. Энэ хоёр хөгшин эр бас нэг муу жаал л байна та юундаа уурлаа бэ?” Не Ли ач хүү, өвөө хоёрыг хараад хөмсөгөө бага зэрэг зангидав.

“Лэй Зүо?” Харуул гэнэтхэн энэ хүн хэн гэдгийг эргэн нэг саналаа. Сиконг Хонгюэ уруу хялам хийвэл Сиконг Хонгюэ наашаа зүглэн ирж байв. Тэр хоёр бие биенийхээ нүдийг харна.

“Лэй ноёнтон. Намайг Сиконг Шоу гэдэг. Би Мөнгөн далавчит гэр бүлийн салбарын гишүүн юм. Энэ хэрэг дээр таныг битгий оролцоосой хэмээн хүсч байна.” Сиконг Шоу хүйтнээр амьсгалаа гаргана.

“Сиконг Шоу та бүдүүлэг загнах гээ юу даа? Лэй ноёнтон манай Мөнгөн далавчит гэр бүлийн хүндтэй зочин” Сиконг Хонгюэ зандран хэллээ.

“Мэдлээ.” Сиконг Шоу бөхийн ёслоод хажуу тийшээ зогслоо.

“Дахин уулзахдаа таатай байна, Хонгюэ авхай.” Не Ли мэндчилэв. Гэхдээ дотроо Не Ли үзэн ядалт, жигшилтийг л мэдэрчээ.

Сиконг Хонгюэ Не Ли уруу хараад хэллээ. “Лэй ноёнтон, энэ Цуст кристалын орд. Энэ манай Мөнгөн далавчит гэр бүлийн чухал нутаг дэвчгэр. Хэрэв бид энд удаан саатаад уурхайн үйл ажиллагааг удаашруулах аваас сайн зүйл яавч болохгүй. Энэ хүмүүс ердөө дорд боолууд байгаа юм. Лэй ноёнтон яагаад тэднийг өмөөрөөд байгаа юм бэ?”

Энэ охин үнэхээр хэрцгий хүний мөсгүй юм. Энэ залуу сая юу хийснийг хараагүй л гэж битгий хэлээрэй.

“Хонгюэ авхай, энэ жаалыг би аваад явж болох уу?” Не Ли Сиконг Хонгюэ уруу харан хэллээ.

Сиконг Хонгюэ хөмсгөө зангидан бодов. Тэрээр толгойгоо сэгсэрлээ. “Энэ уурхайд байгаа хүн бүхэн боолын тэмдэгтэй. Энэ хүмүүс дайсны овгуудаас энд олзлогдон ирсэн юм. Манай Мөнгөн далавчит гэр бүл тэдний эсрэг сонор сэрэмжтэй байхгүй бол юу болно гэж санана?”

Цуст тэмдэг үү? Не Лигийн зүрхэнд хүйт даав. Мөнгөн далавчит гэр бүл хэзээ ч ийм хэрцгий, хүний ёсноор гадуур зүйлийг ашиглана хэмээн санаагүй.  Цуст тэмдэгийг хүнд хийсэн тохиолдолд тэр хүн Алтан зэрэглэлийн дайчин болохоос нааш энэ Цуст тэмдэгийг салгах аргаггүй. Шөнө бүр тэд энэ тэмдэгийг тавьсан хүнээс 1км ээс хол зайд байвал тарчлан зовох болно. Зарим нь даруй үхнэ.

Ач хүү, өвөө хоёрыг харсан Не Ли дотроо санаашрав. Жаалаа би чамд туслаж чадахгүй нь дээ.

Сиконг Хонгюэ инээмсэглэв. Не Лиг басамжлах мэдрэмж өөрт нь мэдрэгдэж байв.

Не Ли өвөө ач хүү хоёрын өмнө явган суулаа.

Жаалхүү толгойгоо өргөв. Нүүр нь хир тортог болоод, шархадсан ч гэсэн энэ хүү ихэд царайлаг юм. Нүдэнд нь уур хилэн болоод шийдэмгий зан харагдана.

“Чамайг хэн гэдэг бэ?” Не Ли өөр уруу нь хараад асуув.

Не Лигийн тансаг хувцасыг харсан жаалхүү толгойгоо эргүүлээд түүнийг үл тооно. Не Ли өөрийг нь ташуурдахыг зогсоосон ч Не Ли өөрийнх нь бодлоор Мөнгөн далавчит гэр бүлийн холбоотон.

Энэ зөрүүд жаалыг харсан Не Ли баруун гарандаа бага хэмжээний сүнсний хүч хуримтлуулж байгаад жаалхүүгийн хөмсөг дундуур духан дээр нь дунд хуруугаараа тоншоод орхичихов. Ингэж байхдаа Не Ли дотроо санаа алдаад сууж байлаа. Чамайг аврах арга надад байхгүй ч гэсэн одооноос бүх зүйл чамаас л шалтгаална. Энэ гашуун зовлон дундаас чи урам зоригоо олно хэмээн итгэж байна.

Не Ли өөрийнхөө сүнснийхээ хүчээ жаалын духанд үлдээчихээд бослоо. Не Лигийн үйлдлийг Сиконг Хонгюэ болон бусад хүмүүс анзаарсан ч юу хийгээд байгааг нь ойлгоогүй.

Энэхэн мөчид Не Ли энэ жаалхүүгийн духанд сүнсний хүч хөгжүүлэх техник дамжуулсан. Энэ жаалхүүгийн ирээдүйг харин Не Ли удирдаж хянаж чадахгүй.

Не Ли Сиконг Шоу уруу харан хэлэв. “Саяын явдалд намайг өршөөнө гэж итгэж байна. Энэ тангууд танд. Журмын нөхөр ирээдүйд ач хүү, өвөө хоёрт төвөг битгий удаасай хэмээн хүсч байна.”

Сиконг Шоу хэзээ ч Не Лиг түрүүлэн уучлалт гуйна гэж санаагүй. Не Лигээс тангуудыг аваад үнэрлэвэл нүд нь гялс сэргээд Сиконг Шоу хэллээ. “Залуу эзэн Лэй, та хэтэрхий өгөөмөр загнаж байна. Гэхдээ Лэй ноёнтон хэлсэн юм чинь би тэдэнд зөөлхөн хандана аа.”

“Тэгвэл би ингээд түрүүлээд явлаа шүү.” Не Ли ийнхүү хэлэн гараараа ёслов. Тэнгэр дор олон шудрага бус зүйлс тохиолддог. Не Ли энэ шурдага бус зүйлийг бүгдэнтэй нь тэмцэж чадахгүй. Тиймээс Не Ли эндээс санаашран гарч одлоо.

Удаан хугацаа өнгөрсний дараа Не Ли өөрт нь юу өгснийг жаалхүү ухаарлаа. Не Ли Сиконг Шоугаас уучлалт гуйж байхдаа юу болоод байгааг ойлгосон юм. Толгойгоо өргөн Не Лигийн ар талыг харах гэсэн ч Не Ли аль хэдийн хол одсон байжээ. Не Лигийн дүр төрхийг өөрийнхөө ой тоондоо буулгаад Не Лигийн дүрийг сэтгэлийн гүндээ хадгалахаа жаалхүү амлажээ.

Не Ли холдож очвол гурван том модыг цохив. Дотор нь хэмжээлшгүй их уур хилэн буцална. Ямар нэгэн сайн зүйлийг хүүд хийж туслахыг машид хүссэн ч Не Ли одоо хэтэрхий сул дорой байна.

Не Лигийн нүдэнд уур хилэн буцлана. “Мөнгөн далавчит гэр бүлийг байлгаад байх ямар ч шалтгаан алга.”

Не Ли модон дээр чөтгөрийн араатны цустай шил гаргаж ирээд цуснаас хуруундаа дусаагаад ихэд ээдрээтэй хээн угалзыг модон дээр зурлаа. Хээн бичээс бүрэлдэж дуусмагц бичээс модонд уусан шингээд алга болчихдлоо. Хүчтэй хүчтэн энд ирлээ ч энэ модонд ямар нэгэн зүйл хийснийг олж харж чадахгүй.

Не Ли Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэвсгэрээр хаашаа ч хамаагүй зугаална. Не Ли хүн үгүй газар модон дээр хээн бичээс тэмдэглэн үлдээж байв.

Арван өдрийн турш Не Ли хээн бичээсийг Мөнгөн далавчит гэр бүлийн бүх нутаг дэвсгэрээр үлдээжээ.

Нэгэн өдөр эдлэнгийн цэцэрлэгт.

“Не Ли, би [Аянгат Луу] техникээр өнөөдрийг хүртэл тасралтгүй сургуулилалт хийлээ. ‘Луугийн архираан үхэл’ гэж юу гэсэн үг юм бэ?” Сяо Нин Арь чулуун дээр завилан суусан байх ба ихэд нухацтай царай гарган Не Лигээс асуусан юм.  ЦУст кристалууд Сяо Нин Арийг тойрон эргэлдэх ба доторх сүнсний хүчийг нь Сяо Нин Арь сорж байв.

Өөрийнх нь биеийг барьсан бэлтгэлийн хувцас нь өөрийг нь ихэд сэтгэл татагдуулам харагдуулах ажээ.

“Луугийн архираан үхэл гэдэг бол биеийн зургаан цэгэн судлыг хэлдэг. Энэ цэгэн судлууд энгийн цэгэн судлуудын дор нуугдаж байдаг юм. Тэднийг олох чамгүй хэцүү шүү.” Не Ли хэллээ.

“Зургаан нууц цэгэн судал аа? Тэд хаана байдаг юм бэ?” Сяо Нин Арийн царайнд үл ойлгох байдал тод томруун. Сяо Нин Арь өмнө нь энэ зургаан нууц цэгэн судлын талаар сонсож байгаагүй.

“Зургаан цэгэн судлыг би чамд хэлсэн ч чамд олоход тун хэцүү байна. Би зүгээр заагаад өгье.” Не Ли Сяо Нин Арийн өмнө зогсоод хуруундаа сүнсний хүч багахан шингээгээд Сяо Нин Арийн толгойнд хүрэв. Сүнсний хүч нь биеийг нь нэвтлэн орлоо. “Линг Тинг. Энэ Шэн Тинг цэгэн судлаас доош нэг хуруу зайтай…..”

Не Ли аажмаар Сяо Нин Арьд тайлбарлан өгөв.

Сяо Нин Арь толгойгоо өргөөд Не Лиг харлаа. Түүний сүнсний хүч өөрийнх нь биеэр урсаж байна шүү дээ. Энэ нь Сяо Нин Арийг ихээхэн догдлуулав. Не Ли өөрт нь аажуухан тайлбарлаж байгаа нь бурханы ивээл гэлтэй. Сяо Нин Арийн царай улайвал улам сэтгэл татам харагдлаа.

“Шэн Фү, энэ Тиан Фү цэгийн хажууханд хуруу зайнд байрладаг….” Не Ли Сяо Нин Арийн цээжийг гэнэтхэн харлаа. Уур амьсгал их ээдрээтэй болж хувирлаа шүү.

“Тэр нь хаана байдаг юм бэ?” Сяо Нин Арийн хацар улайв. Хоолой нь намуухан сонсогдов.

“Даоеник техникийг би өмнө ашиглаж байсан цэгээс багахан доошоо…” Не Ли толгойгоо илбэн хэллээ.

Сяо Нин Арь юу ч хэлсэнгүй. Тэр хоёрын хоорондох уур амьсгал ихээхэн дулаахан байв. Тэр хоёр хоёулаа өмнө болсон явдлаа эргэн дурсана.

Лу Пиао гэнэтхэн гүйгээд ороод ирлээ.

“Не Ли… Не…” Лу Пиао өмнөө байгаа дүр зургаа хараад хэсэг хөшсөн ч шалавлан хэллээ. “Заза март даа, би явж байя. Та хоёр үргэлжлүүл.”

Не Ли даруй дуудав. “Лу Пиао, юу болоо бэ?”

Дотроо тэрээр санаа амрав.

“Сиконг И хүн явуулаад бүх Гэрэлт чулуунуудыг авчирснаа дуулгалаа. ” Лу Пиао жуумалзав. Не Ли, Сяо Нин Арь хоёр юу хийгээд байгааг тэрээр мэдэхгүй ч гэсэн Сяо Нин Арийн ичимхий царайг харсан Лу Пиао Не Лиг Сяо Нин Ариар тоглоод байгаа гэж гадарласан юм.

Баяр хүргэе. Мундаг байна шүү. Лу Пиао дотроо Не Лид эрхий хуруу гозойлгов.

Лу Пиао чи буруу ойлгосон бололтой. Не Ли юу ч болоогүй мэт хэлэв. “Та нар эндээ үлд. Би яваад хараад ирье.”

Гэрэлт чулуудтай бол энд үлдээд байх шаардлага үгүй.

Танхим дотор.

Сиконг И-ийн инээд танхимаар нэг тарлаа. “Зээ дүү минь, би чамд жарь гаруй Гэрэлт чулууг бэлдэхэд туслалаа.”

“Надад тусласан? Та өөртөө тусласан биш үү?” Не Ли ийнхүү дотроо бодон хөхрөн инээлээ. “Авга ах аа, та хичээнгүй ажилалаа. Энэ Гэрэлт чулуунуудтай бид гадагш ертөнцөд дахин гарах боломжтой боллоо. Бусад эмийн ургамлуудыг цуглуулвал танд эм найруулж чадна шүү дээ.”

Сиконг Игийн нүд эргэлдэн хэлэв. “Зээ дүү маань надад эмийн ургамал хаанаас хайж болохыг хэлвэл ямар байна? Би хүмүүсээ явуулаад хайлгая. Зээ дүү маань намайг эмчилвэл чамайг би явуулья. Ямар сонсогдож байна? Мэдээж чи манай Мөнгөн далавчит гэр бүлд үлдэхийг хүсч магадгүй шүү дээ. Манай Хонгюэ чамаас гурван насаар эгч ч гэлээ их сайхан үзэсгэлэн төгөлдөг охин юм шүү. Тэр бас одоог хүртэл ариун цэврээрээ үлдсэн. Хэрэв Хонгюэ чамтай гэрлэх юм бол миний хүсэл ийнхүү биеллээ.”

Сайхан үзэсгэлэн төгөлдөр гэсэн үү? Эелдэг тэгээд ариун цэврээрээ гэсэн үү? Не Ли дотроо хөхрөн инээлээ. Ийм охиныг надад орон дээр нүцгэн тавьсан ч гэсэн Не Ли хүсэхгүй байх байсан. Энэ хөгшин эр Сиконг И өөрийг нь зүгээр ч нэг тавиад явуулчихгүйг мэднэ. Сиконг И хэрэв Не Лиг энэ ертөнцөөс тавиад явуулчих юм бол дахиж олохгүйгээ мэдэж буй хэрэг.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s