Чөтгөр бурхдын домгууд 145

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 145 – Алтан зэрэглэл

Не Лигийн бодлоор Хүрэл болон Мөнгөн зэрэглэл уруу амархан даван гарч болдог. Алтан зэрэглэл уруу даван гарах бага зэргийн төвөгтэй. Гэхдээ эвдэж болохгүй хаалга гэсэн үг биш. Сяо Нин Арь болон бусад нөхдүүд нь өөрсдийнхөө сүнс хөгжүүлэх техникүүдээрээ Алтан зэрэглэл уруу орьё гэвэл маш амархан. Тэд ердөө хангалттай сүнсний хүч цуглуулчихад Алтан зэрэглэл уруу даван гарч чадна.

Не Лигийн хувьд харин [Тэнгэрлэг Бурхан] техникээр хичээллэдэг. Энэ ч утгаараа бусад хүмүүстэй харьцуулвал зэрэглэл ахина гэдэг хэд дахин хэцүү. Энэ бусадтай харьцуулахад хэд дахин хэцүү ч гэлээ Не Лигийн хувьд асуудал биш.

Цуст кристалуудыг боловсруулан Не Ли өөртөө уусган шингээж авна. Түүний сүнсний тойронгийн хэмжээ алгасал үгүй тэлсээр байв. Яг л хөөсөн мантуу мэт түүнд сүнсний тойрон нь санагдуулна.

Не Ли Алтан зэрэглэл уруу орох гэж яарсангүй. Харин ч сүнсний тойронгоо шахаад өөрийнхөө сүнснийхээ хүчээ илүү нягттай болгож шахна. Сүнсний тойрон нь буцаад агшаад жижигхэн болвол дахин Цуст кристалаас сүнсний хүч сорон авсаар энэ давтагдаад олон дахин үргэлжиллээ.

Сүнсний хүч нь нэг дахин, хоёр дахин, гурав дахин….

Тэрээр сүнсний хүчээ долоо дахин их болтлоо хуримтлуулан дагтаршуулан ихэсгэлээ. Цусны кристалаас авсан сүнсний хүчээрээ Не Ли сүнсний тойронгоо хязгаар хүртэл нь томруулав.

“За одоо хангалттай.” Не Ли гэнэтхэн нүдээ нээвэл сүнсний тойронд нь байсан сүнсний хүч нь оргилон бадарна. Өөрийнх нь сүнсний хүч нь биенд нь байх зуу зуун сүнсний судлуудыг нь цохив.

Таас!

Хянаж боломгүй цунами лугаа адил сүнсний хүч нь оргилж давалгаалав.

Не Лигийн сүнсний хүч хэдэнтээ нэмэгджээ. Тэрээр 1-одтой Алтан зэрэглэлээс ч илүү хүчтэй болсон байв. Не Ли одоо 1-одтой Алтан зэрэглэл болсон хэдий ч энгийн Алтан зэрэглэлийн дайчид түүнтэй дүйцэхгүй. Не Ли мөн өмнөх амьдралдаа удаан хугацаанд хуримтлуулсан тулааны өндөр туршлагатай хүн.

Сүнсний тойронгоо мэдрээд Не Лигийн гүнд байсан нахиа ургаж уртаа урт ургамал болон ургалаа. Энэ ургамал хоёр хуваагдаад нэг нь Соёот Хулсны баавгайтай, нөгөө нь Сүүдрийн чөтгөрийн сүнстэй холбогдлоо. Соёот хулсны баавгай мөн Сүүдрийн чөтгөрийн сүнс хоёр эвхрэлдэн хэвтэцгээлээ. Яг л модны мөчир дээр ургах жимс лугаа адил тэднийг энэ ургамал тордож эхлэв.

Не Ли өөрийнх нь Соёот Хулсны аавгай мөн Сүүдрийн чөтгөрийн сүнснүүд нь этгээд нууцлаг хувиралд орж байгааг мэдрэв.

Энэ хачин хувиралыг хараад Не Ли хүртэл балмагдан гайхав. Өөрийнхөө сүнсний тойронг ийм этгээд хувиралд орж байхын Не Ли энэ олон жил амьдрахдаа анх удаа харжээ.

Сүнсний хүчний талаар ойлголт нь дутуу юм шиг байна.

Не Ли даруй өөрийнхөө биенээсээ ялгарах эрчмээ нуув. Тэрээр 1-одтой Алтан зэрэглэл хүрсэн ч гэлээ өөрийнх нь биенээс хүн сүнсний эрчмийг нь мэдэрвэл Мөнгөн зэрэглэл гэж мэдэрхээр болгов. Не Лигийн өөрийнхөө хүчээ нуух чадвараар Сиконг И хэзээ ч Не Лигийн жинхэнэ хүчийг олж мэдэхгүй.

Не Ли өөрийнхөө эрчмээ тохируулан нуух гэж арван өдөр зарцуулав. Дүан Жианы орилох чимээн суларч одоо л нэг юм дуу гарахаа болив.

Не Ли болон нөхөд нь нэг нэгээрээ газарт хэвтэж буй Дүан Жианыг эргэхээр ирцгээжээ.

“Түүнд юу тохиолдоо бэ?” Дү Зэ болон бусад нөхөд нь Дүан Жианы эрчим улам бүр суларч байгааг мэдэрцгээв.

Сяо Нин Арь Лу Пиао хоёр ч гэсэн гайхсан царай гаргацгаана. Дүан Жиан ингээд үхчихгүй биз дээ?

Не Ли л тайван газар дээр зогсч, Дүан Жиан уруу дөлгөөхөн харцаар харлаа. Дүан Жиан үүнийг давж гарч чадахгүй бол хэзээ ч супер хүчтэн болох тавилангүй гэсэн үг. Хэрэв иймхэн зүйл тэсч гарч чадахгүй бол, тэгвэл….

Удаан хугацааны туршид Дүан Жианы биеийн эрчим арилан үхэж буй мэт хүмүүсийг айлгана.

Гэнэтхэн.

“Түмп! Түмп!”

Дүан Жианы биенээс гүнзгий чанга дуу гарлаа. Энэ дуу өөрийнх нь зүрхнхий цохилот байлаа. Энэ зүрхний цохилт нь гаднах ханыг нурааж чадах гэмээр хүчтэй байв.

Түүнчлэн Дүан Жианы биенээс сүр жавхаат эрчим ялгарч эхлэв. Энэ нь эргэн тойронд нь тархан бүрхэв.

Энэ эрчим Сяо Нин Арь болон нөхдөд дарамт учрууллаа.

Ямар хүчтэй энерги бэ?

Не ли Дүан Жианы бие дотор урсан өнгөрөх сүнсний хүчийг нь барагцаалж мэдэрнэ. Түүний ард байх хар алтан өнгийн далавч нь улам хүчтэй болж ургасан байв. Тас хийх дуугаар Дүан Жианы биеийг хүлж байсан хар өнгийн гинжнүүд тасарлаа.

Аар!

Дүан Жиан хилэнтэй гэх нь аргаггүй хүчтэй архирлаа. Энэ архиралт нь хүнийхээс илүү Луугийн архиралтыг санагдуулна.

“Ямар аймшигтай мангас болоо вэ?” Лу Пиао Дүан Жианаас айсан айдас нүдэнд нь илт харагдана. Үхлийн ирмэг дээр байсан Дүан Жиан ийм хүчтэй болно гэж хэн санахав?

Таас! Таас! Таас!

Дүан Жианы биенээс эрчим давалгаалан гарлаа. Тэрээр агаарт алгуурханаар хөөрөвөл биенээс нь хар өнгийн гэрэл цацарч буй мэт болов. Өөрийнх нь царай ихэд сүрлэг жавхаатай харагдана. Бусад амьд зүйлсээс илүү гэдгийг хүмүүс харна. Дүан Жиан гэнэтхэн нүдээ нээлээ.

Луугийн удмын цус үнэхээр хүчтэй ажээ. Дүан Жианы биеийн хүчийг хүн итгэмээргүй аймшигтай өндөр түвшинд аваачлаа. Домгын зэрэглэлээс доош зэрэглэлийн хүмүүс түүнийг ялахад тун бэрх.

Өөрийнх нь бараантсан нүд нь гэнэтхэн улам тод томруун болов. Яг л бүрэн хувьсалд орсон мэт Дүан Жиан хувирчээ. Не Лиг харвал Дүан Жианы нүдэнд гайхшрал байх ажээ.

Таас!

Дүан Жиан Не Лигийн өмнө зогсов. Тэрээр нэг өвдөг дээрээ өвдөглөн суугаад хэллээ. “Эзний надад зориулсан өгөөмөр сэтгэлд нь баярлалаа. Өнөөдрөөс эхлэн Дүан Жиан миний бие таны мэдэлд. Хэрэв эзэн намайг үхэхийг хүсвэл би үхнэ, хэрэв эзэн намайг амьд явуулахыг хүсвэл би амьд явна.”

Дүан Жианы хоолой шулуун шийдэмгий байв. Хоолойны өнгөнд нь ямар ч эргэлзээ үгүй билээ.

Үнэнийг хэлэхэд Дүан Жиан одоо ийм хүчтэй болсон учраас хэлсэн амнаасаа буцахад хэцүү биш. Мөнгөн далавчит гэр бүлээс зугтаахад Дүан Жианд одоо хэцүү биш. Гэхдээ Дүан Жиан зугтаасангүй. Харин ч бардам толгойгоо гудайлгалаа.

Дүан Жиан эцэг эхээ алдсан өдрөөс хойш шаналан ирсэн. Мөнгөн далавчит гэр бүлд хүний ёсноос гадуур аргуудаар тамлуулж ирсэн. Тэрээр зовлонгийн далайд шумбан ёроолд нь гүн шигдсэн. Тэр үед өөрийнх нь эцэг эхийн өшөөг авах ганц итгэл найдварын гэрэл болж ирсэн хүн бол Не Ли юм. Өөрт нь шинэ амьдрал бэлэглэсэн хүн бол Не Ли.

‘Би энэ хүнийг буруу таниагүй юм байна.’ Не Ли дотроо бодлоо. Дүан Жиан төрөлхийн хүний итгэлийг алддаггүй хүн. Не Ли анхнаасаа л Дүан Жианыг өөрөөс нь урвахгүйг мэдсэн.

“Чиний биеийн хүч Домгын зэрэглэл хүрсэн. Гэхдээ жинхэнэ Домгын зэрэглэлийн дайчинтай тулалдах одоо хараахан болоогүй. Тиймээс чи хүчээ бусдад мэдэгдүүлж болохгүй.” Не Ли Дүан Жиан уруу харан хэллээ. “Одоо харин хар өнгийн гинжүүдээ буцаад өмсчих.”

“Мэдлээ, эзэнтэн.” Дүан Жиан толгой дохив. Нүдэнд нь уур хилэн бдарчээ. Энэ амьдралдаа тэрээр хөгшин Сиконг Игийн амийг таслахдаа таслана. Гэхдээ тэр хүртэл тэвчээртэйгээр тэсэх хэрэгтэй. Ийм удаан тэссэнээс хойш дахин жаахан хүлээхэд гэм үгүй.

Не Ли Дүан Жианы гэдсийг харлаа. Гэдсэн доторх лац нь аль хэдийн эвдэрчээ. Не Ли өөрийнхөө хуруунаас сүнсний хүч аван Дүан Жианы гэдэс уруу заав. Ингэвэл Дүан Жианы гэдсэнд дахин нэгэн лац гараад ирэв. Энэ лац нь Дүан Жианыг дахин хар өнгийн гинжээр хүлнэ.

Дүан Жиан одоо хүлээстэй хэдий ч хэрвээ шаардлагатай бол Дүан Жиан хэзээ ч энэ хар өнгийн гинжнүүдийг таслаж чадна.

Дүан Жианы үнэн ч байдалд эргэлзэх хэрэг үгүй. Дүан Жиан шиг эрэлхэг зоригтой үнэнч дагагчтай байхад Не Ли ихээхэн зүйлийг хожино. Биеийн хүчнээс нь гадна Дүан Жианы сүнсний хүч аль хэдийн Хар Алтан зэрэглэл хүрсэн байх ёстой. Энэ нь луугийн цусыг өдөөсны ач гавьяа.

Не Ли, Дү Зэ, Лу Пиао болон нөхдүүд хоорондоо ярилцаж байх хооронд Дүан Жиан буланд шигдээд чимээгүйхэн сургуулиалална.

“Не Ли, Цуст кристалуудыг ашиглаад бид нар Алтан зэрэглэл хүрчихлээ.” Дү Зэ өөрийнх нь Алтан зэрэглэлийг давах даваа хэцүү гэж бодож байсан. Гэтэл энэ нь санаснаас нь илүү амархан болоод өнгөрсөн.

“За, залуусаа та нар сургуулилалтаа үргэлжлүүлээд хүчээ тогтворжуул. Би гарч Мөнгөн далавчит гэр бүлийг жаахан судлаад ирье. Гэрэлт чулуунууд бидний гарт ирвэл бид эндээс явах болно.” Не ли хэллээ. Яг одоо бүх зүйлийг урьдчилан төлөвлөсөн байгаа. Бүгд бэлтгэлээ базааснаас хойш одоо Сиконг И гэрэлт чулуунуудыг авчрахыг л хүлээх үлдсэн.

“За.” Дү Зэ толгой дохив.

“Не Ли, чамтай би хамт явж болохуу?” Сяо Нин Арь Не Ли уруу харлаа.

“Хэрэггүй дээ. Та нар эндээ үлдсэн дээр. Олон хүмүүс надтай гадуур явбал тийм ч сайн хэрэг биш.” Не Ли толгой сэгсрэн хэллээ.

“Мэдлээ.” Сяо Нин Арь толгойгоо дохив. Санаа нь зовсон ч гэсэн Не Лигийн үгэнд орсон нь дээр.

Дүан Жиан Не Лиг харцаараа үдэн гаргалаа. Не Лиг Мөнгөн далавчит гэр бүлд ямар байр суурьтайг тэрээр мэднэ. Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэвсгэрт байгаа цагт Не Лид санаа зовох хэрэг үгүй.

Мөнгөн далавчит гэр бүл үлэмж том модны дунд нуугддаг. Тэдэнд маш олон Аянгат шувуунууд бий. Тэдний нутаг дэвсгэрийг машид чандлан хамгаалдаг байна. Агаарын чөтгөрийн араатнууд тэдэн уруу дайрч болох ч тэднийг нум сумаар харван хөөдөг.

Мөнгөн далавчит гэр бүлийнхэн энэ орон зайт ертөнцөд тийм ч тааламжтай амьдрахгүй байгаа нь ойлгомжтой. Учир нь тэд өдөр бүр чөтгөрийн араатнуудтай нүүр тулан, тулалдах шаардлага үргэлж гардаг.

Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэвсгэрээр явбал Не Ли хэд хэдэн Алтан зэрэглэлийн дайчид өөрийг нь мөшгин тагнаж байгааг мэдэрлээ. Не Ли энэ асуудал дээр ихээхэн дургүйцэж байсан ч одоо тэсч үлдэх л цаг. Энэ тэдний нутаг дэвсгэр шүү дээ. Не Ли удалгүй Цуст Кристалын уурхайр хүрэлцэн ирэв.

Энд боолуудыг хаа сайгүй гинжлэн хүлжээ. Тэд уранхай ноорохой хувцас өмссөн байх ба уурхагаас түүхий Цуст кристал олборлоно. Хөдөлгөөн нь удаашрах бүрт харуулууд тэднийг өршөөл үгүй ташуурдацгаалаа.

Чулуун дээр ихээхэн зузаан хуяг дуулга өмссөн Сиконг Хонгюэ өөрийнхөө ташуураа барьчихсан зогсоно. Харц нь ихээхэн хүйтэн байх агаад энэ аймшигтай дүр зурагт дассан мэт харагдана.

Харин түүний хажууд холгүйхэн булчинлаг залуу алтан хуяг дуулга өмссөн байх ба Сиконг Хонгюэг үе үехэн ширтэнэ.

Гэнэтхэн нэгэн туяхан хөгшин өвгөн залуухан эрийн өмнө хүчгүйгээсээ болон уналаа. Харин өндөр залуугийн царай ихээхэн барайв.

“Хог шаар минь, ийм амархан зүйл ч хийж чадахгүй нь уу?” Өндөр булчинлаг залуу ташуураа барин хөгшин эрийг өршөөлгүй ташуурдав.

*Па* Хөгшин эрийн биенд цусны ором хаа сайгүй гарав. Хөгшин эр өрөвдөлтэй аргаггүй гаслантаяа орилно. Тэрээр босохыг хамаг хүчээрээ хичээнэ. Тэрээр бараг л боссон ч сул доройгоосоо болж дахиад газар унаад өгөв.

“Муу хэрэггүй хог минь” Залуу эр дахин дахин ташуурдлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.